“Бүртгэл, санхүү эдийн засгийн ажилтны өдөр”-ийг угтан волейболын тэмцээн зохион байгуулагдлаа.

30

2017-12-01-00“Бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан аймгийн хэмжээний нийт санхүүч, эдийн засагч, нягтлан бодогч нарыг биеийн тамир спортод өргөнөөр хамруулах, спортод хандах идэвхи, сонирхлыг нэмэгдүүлэх, ажлын туршлага солилцох, нэгдмэл байдлыг бэхжүүлэх зорилгоор волейболын тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Энэ жил Монгол улсад Санхүү, эдийн засгийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 106 жилийн ой, “Бүртгэл, санхүү эдийн засгийн ажилтны өдөр”-ийн волейболын тэмцээнийг 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Одонтуяа нар баг тамирчдад мэндчилгээ дэвшүүлж уралдаан тэмцээнд нь амжилт хүслээ. Тэмцээнд Говьсүмбэр аймгийн Төрийн болон Орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллагуудын 10 багийн 130 гаруй санхүүч, эдийн засагч, нягтлан бодогчид өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна.
Тэмцээний тэргүүн байрыг Н.Одонтуяа ахлагчтай хоёрдугаар баг, II байрт О.Пүрэвсүрэн ахлагчтай дөрөвдүгээр баг, III байрт Б.Түвшинбаатар ахлагчтай долдугаар баг шалгарлаа.

2017-12-01-01 2017-12-01-02 2017-12-01-04 2017-12-01-05 2017-12-01-06 2017-12-01-07 2017-12-01-08

САНАЛ, ХҮСЭЛТ ҮЛДЭЭХ ХЭСЭГ