ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 11 дүгээр сарын мэдээ

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:

         

   Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар: Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг энэ сард 2 удаа зохион байгуулж агентлаг, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын дарга нарт цаг үеийн асуудлаар нийт 8 үүрэг даалгавар өгөгдөж, 82 хувийн биелэлттэй байна.

         Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг баримтлан төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, туршилтын хугацаагаар ажиллаж байх хугацаандаа цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан 14 иргэн төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч боллоо. Мөн урилгаар лектор, сэтгэл зүйч, доктор Г.Наранбаатар төрийн албан хаагчдад хандаж “Харилцаа, хандлага” сэдвээр сонирхолтой лекц тавьлаа.

Төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа, хандлагыг сайжруулахад чиглэсэн дэд хөтөлбөрийн хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн төрийн байгууллагуудын удирдлага, гүйцэтгэх албан хаагчдад зориулсан “Төрийн удирдахуйн ухаан, удирдах арга барил” сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг аймгийн ЗДТГазрын урилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын Академийн багш доктор, дэд профессор Т.Алтанцэцэг ирж хөтлөн явуулсан юм.

Монгол улс тусгаар тогтнолоо тунхагласны түүхт 93 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн харъяа агентлагууд болон Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс хамтран 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянтал, Шивээговь суманд Иргэдтэй ажиллах нээлттэй өдөрлөг-ийг зохион байгуулж, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн харъяа агентлагуудын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос хүргэлээ. Өдөрлөгт аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Сүмбэр сумын ЗДТГазар, Баянтал сумын ЗДТГазар, Шивээговь сумын ЗДТГазар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, ГХБХБГазар, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Нийтийн номын сан, Сумдын соёлын төвүүд хамтран ажилласнаас гадна ахуйн үйлчилгээ /гутал засвар, үсчин/ үйлчилгээг иргэдэд хүргэсэн байна.

Дээрх байгууллагууд шинээр хэрэгжиж буй хууль тогтоомжийн танилцуулга, урлагийн тоглолт, галын аюулгүй байдлын дүгнэлт, зөвшөөрөл олгох, эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, газрын хэмжилт, иргэд аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр лабораторид үнэгүй сорьц цуглуулах, хэмжилт хийх, номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас гадна иргэдийн дунд АХА тэмцээнийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд давхардсан тоогоор 171 иргэнд зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, 56 иргэнээс санал асуулгыг авч, төрийн үйлчилгээг үзүүлсэн байна.

Шивээговь сумын үйл ажиллагаатай танилцах, сумдын ЗДТГ-ын хамтын ажиллагааг бэхжүүлж, ЗДТГ-ын албан хаагчдын ажлын арга барил, туршлагыг харилцан солилцох, холбоо тогтоох, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор Баянтал, Сүмбэр сумын ЗДТГ-ын төрийн захиргааны 30 албан хаагчийг Шивээговь суманд туршлага судлуулах ажлыг зохион байгуулав.

Өдөрлөгийн арга хэмжээний үеэр зохион байгуулсан шинэлэг ажил нь аймгийн хэмжээний нийт 10 багийн ажил төрөл эрхэлдэггүй, малчин иргэдийн дунд зохион байгуулсан волейболын тэмцээн байлаа. Тэмцээний тэргүүн байр алтан медалийн эздээр Сүмбэр сумын III багийн иргэд хоёрдугаар байр мөнгөн медалийг Шивээговь сумын I багийн иргэд, гуравдугаар байр хүрэл медалийн эздээр Сүмбэр сумын I багийн иргэд тус бүр өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээнд нийт 100 гаруй иргэн хамрагдсан байна.

“Боржигин уртын дуу, морин хуурын бүсийн уралдаан”-ыг 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулж, 5 аймгийн 17 сумын уртын дуучин, морин хуурчид, ардын авьяастан нийт 80 гаруй соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч оролцсон. 

“Боржигин морин хуур, уртын дууны онцлог, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний бага хурлыг 5 аймгийн 16 сумын 109 төлөөлөгч,  төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 171 иргэн хамрагдсан байна. Уг арга хэмжээг “Хан музик” ХХК, Гэзэгт ЗБН, Андууд ХХК ивээнд тэтгэж оролцлоо.                                            

Аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар УБТЗ-ын нийгэмлэг, төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран Чойр хот дахь зөвлөлтийн армийн дайчдын дурсгалд зориулсан “Цэргийн алдрын хөшөө”-г сэргээн засварлалаа.

 

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

   2017 оны 11 дүгээр  сарын орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 4.408.558,2 мянган төгрөг, гүйцэтгэл 4.633.037,8 мянган төгрөг буюу 105,1 хувийн биелэлттэй байна. Улсын төвлөрсөн төсөвт 1.884.802,0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 2.067.521,5 мянган төгрөг төвлөрүүлж  109,7 хувийн гүйцэтгэлтэй байна.

2017 оны 11 дүгээр сард нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн ирц 100 хувь байна. Орон нутгийн төсвийн байгууллагуудад 4 800 318,4 мянган төгрөг, ОНХНСангаас 1178082,1 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 7 268 778,7 мянган төгрөгийн санхүүжилт олгосон.

Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дарга, нягтан бодогч нарт аймгийн Аудитын газар, Санхүүгийн хяналт аудитын газартай хамтран “Төсөв санхүүгийн өнөөгийн байдал, төсвийн төлөвлөлт, төвлөрүүлэн захирагчийн нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэх, санхүүжилт, төсвийн гүйцэтгэлийн тайлагналт, шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх, санхүүгийн хяналт шалгалтаар нийтлэг илэрч байгаа зөрчил, 2016 оны санхүүгийн тайлан болон нийцлийн аудитын зөвлөмж, санхүүгийн тайланг хэрхэн шалгах” талаар сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийт 36 байгууллагын 67 дарга, нягтлан бодогч хамрагдсан.

   Сүмбэр сумын Санхүүгийн албатай хамтран төсвийн байгууллагуудын эд хариуцагч нарт “Эд хөрөнгийн бүртгэл, мөнгөн кассын ажиллагааны журам, төрийн сангаар төлбөр тооцоог гүйцэтгэхэд үндэслэх анхан шатны баримт бичгийн жишиг заавар зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, 1 дүгээр цэцэрлэг болон Тохижилт сүмбэр ОНӨААТҮГазрын няравын тайлантай танилцах туршлага судлах ажлыг зохион байгуулж, сургалтанд нийт 38 эд хариуцагч хамрагдсан.

   Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс:

            Нийгмийн даатгалын сангаас  олгосон :Тэтгэвэр

Төрөл 2016.11.25 2017.11.25 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян, төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1478 4625321,5 1514 7918705,3 36
2 Тахир дутуу 335 676550,4 330 825150,5 -5
3 Тэжээгчээ алдсан 142 292145,5 137 311750,1 -5
4 Үйлдвэрийн осол 58 234408,8 58 180808,7
Нийт дүн 2013 5828426,2 2039 6236414,6 26

 

Нийгмийн даатгалын сангаас олгосон: Тэтгэмж

Төрөл 2016.11.25 2017.11.25
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 1245 114520,8 1418 115458,1
2 ЖБА тэтгэмж 259 305410,9 289 314150,7
3 Оршуулга 67 55540,0 75 75000
4 ҮОМШӨ-ХЧТА 10 4580 25 15012
5 Ажилгүйдэл 171 145112,5 185 257510,5
Нийт дүн 1752 625164,3 1992 777158,3

 

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2016.11.25 2017.11.25
Шинээр 605 208
Мөнгө тушаасан 1020 3201
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 132050,4 157020,5

 

 

 ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан бүрдүүлэх, түүнээс иргэд, байгууллагад лавлагаа, мэдээлэл өгөх ажлын хүрээнд хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан буюу www.legalinfo.mn сайт, төрийн мэдээлэл эмхэтгэлээс өдөр тутам сангаа баяжуулж, гар сангаас лавлагаа мэдээллийг байгууллага, иргэдэд өгч байна. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сайтаас шинээр гарч буй хууль эрх зүйн шаардлагатай мэдээллээ авч ашиглах талаар төрийн албан хаагчдад зөвлөж ажиллалаа.

Эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд: 2017 оны 11 дүгээр сард Хог хаягдлын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа сэдвүүдээр Нэгдсэн эмнэлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, иргэдэд сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийт 108 хүн хамрагдсан.

Хуулийн байгууллагын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох дэд хөтөлбөрийн хүрээнд: 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хуулийн байгууллагын албан хаагчдын дунд асуулт, хариултын Центавр тэмцээнийг зохион байгуулж, тэмцээнд 5 байгууллагын 5 баг оролцсон. Центавр тэмцээнийг 4 үе шаттайгаар зохион байгуулж, тэргүүн, дэд байрыг шалгаруулан шагналаа.

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Хуулийн байгууллагын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох нь” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулж, албан хаагчдаас ирсэн 5 илтгэл, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаас ирсэн 6 эссэг хэлэлцүүлэн шилдгүүдийг шалгаруулсан. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн дунд, бага ангийн сурагчдын дунд “Миний мэдэх хуулийн байгууллага” сэдэвт гар зургийн уралдаанд нийт 13 бүтээл ирж, шилдэг 3 байрыг шалгаруулан шагналаа.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр: 2017 оны 11 дүгээр сард Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон иргэд, Орон нутгийн өмчийн газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийт 42 хүн хамрагдсан.

2017 оны 11 дүгээр сарын 08-11-ний өдрүүдэд Авлигатай тэмцэх газраас аймгийн төрийн байгууллагууд болон Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт, шалгалтын ажлыг зохион байгууллаа.

     Архивын ажлын  чиглэлээр: Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 1 хөмрөгийн 1996-2009 оны 11 хадгаламжийн нэгжийн 1818 хуудас баримтын 1336 заалт 12874 хүний нэр, 2572 байгууллагын нэр, 3716 газар зүйн нэр, нийт 27209 хуудас баримтыг программд холбож  цахимжуулалтын мэдээг сар бүрийн 15-ны дотор Архивын ерөнхий газарт хүргүүлээд байна.  Мөн архивын баримтаас 15 иргэнд лавлагаа мэдээллээр үйлчилгээ үзүүлсэн.

Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойг аймгийн хэмжээнд 2017 оны 11 дүгээр сарын 06-17-ны өдрийн хооронд тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зургийн болон эссэ бичлэгийн уралдаан зарлаж, шалгаруулсан. Мөн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж өдөрлөгийн үеэр АХА тэмцээн, төрийн архивт хадгалагдаж байгаа баримтын бичил үзэсгэлэнг зохион байгуулсан. Уг арга хэмжээний хүрээнд иргэдэд лавлагаа, хуулбарыг үнэгүй гаргаж үйлчилгээ үзүүлсэн. Аймгийн төрийн байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулав.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА НЬ: Хэргийн газрын үзлэгт нийт 21 удаа оролцож, үүнээс хүний амь эрсэдсэн хэргийн газрын үзлэгт 3, хулгайн гэмт хэргийн газрын үзлэгт 2, зам тээврийн ослын 6, бусад хэргийн 13, цогцосны задлан шинжилгээнд 3 удаа оролцож хэргийн газраас гарын мөр 2, гутлын мөр 1, тээврийн хэрэгслэлийн мөр 5, бусад ул мөр эд мөрийн баримт 8 ширхгийг бэхжүүлэн хураан авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжилгээ зэрэг ажиллагааны 386 кадр гэрэл зургийг хийж боловсруулан холбогдох материалд хавсарган ажилласан байна.

Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 46 хийж дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 22, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 4, хөнгөн зэргийн гэмтэл 18, хүнд зэргийн гэмтэл 2 байна.

Нийт криминалистикийн 2 шинжилгээ хийснээс мөр судлалын 2 шинжилгээ хийж үүнээс нотолсон 1, үгүйсгэсэн 1 дүгнэлтийг хийсэн байна.

Гарын мөрний нэгдсэн папилон санд 9 хүний гарын хээний дардас, хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 2 ширхэг гарын мөрийг санд кодлон оруулж автомат харьцуулалтыг хийлгэж байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА НЬ: 2017 оны 11 дүгээр сард шүүхээс 10 гүйцэтгэх хуудасны 15352,0 мянган төгрөгийн баримт бичиг хүлээн авч, харъяаллын дагуу иргэний 5 гүйцэтгэх хуудасны 72741,4 мянган төгрөг, 1 хүүхдийн тэтгэлэг нийт 6 гүйцэтгэх баримт бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн.

2017 оны 11 дүгээр сард 11 гүйцэтгэх хуудасны 83135,2 мянган төгрөгийг бодитой биелүүлсэн.

Нийт 63 хоригдолд Гэр бүлийн үүрэг, Эрүүл амьдрах хэв маяг, Та ямар хүмүүстэй нөхөрлөнө та тийм л хүн байна, Цэвэр ариун ухаан бодол ба муу зүйлийн зовлон, Сонсох чадвараа дээшлүүлэх, Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хор хөнөөл сэдвээр сургалт зохион байгуулсан. Мөн “Үйлс сэргээх андууд” төрийн бус байгууллагатай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 61 хоригдолд сургалт зохион байгуулж, урлагийн тоглолт үзүүлсэн.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС НЬ: Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -27
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгасан – 70
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -21
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 8
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 3
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо – 4
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -10
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн -13
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -28

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 2
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 7
  • Гэрээний бүртгэл –  39
  • Барьцааны гэрээний бүртгэл – 160
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга -2

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр байгууллагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 2
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -5

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -58
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар – 421-ийг олгож, нийт 880 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлсэн байна.

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС НЬ: 2017 оны эхний 11 сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй нийт 928 гомдол мэдээлэл хүлээн авч, шалгаснаас 355 буюу 38,3 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 573 буюу 61,7 хувь нь захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн.

Гомдол мэдээлэл урьд оны мөн үеэс 387-оор буюу 41 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн шинжтэй 355 гомдол хүлээн авснаас 353 буюу 99,4 хувийг шийдвэрлэж 2 гомдлын үлдэгдэлтэй байна. Зөрчлийн шинжтэй нийт 573  гомдлыг хүлээн авч 567 буюу  98.9 хувийг нь шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сүмбэр сумын 1, 2, 3 дугаар багт ажил  хөдөлмөр эрхэлдэггүй, хорих газраас суллагдсан болон гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй, архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй 21-65 насны 18 эрэгтэй, 39-49 насны 3 эмэгтэй нийт 21 иргэний судалгааг багийн Засаг дарга нартай хамтран гаргаж 2017 оны 10 дугаар сарын 15, 20, 27-ны өдрүүдэд “Зан үйлд нөлөөлөх” сургалтыг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран Архинд донтох өвчин, Архины нийгэм сэтгэл зүйн хор уршиг, Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйл сэтгэл хөдлөл сэдвүүдээр 3 удаа 6 цагийн сургалтыг зохион байгуулсан.

Цагдаагийн ерөнхий газар, Монголын Оюутны холбоо, Боловсрол, соёл, урлагийн газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн нийт 770 сурагч, Политехникийн коллежийн оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулиудаар сургалтыг, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 30 аж ахуйн нэгжийн захирлуудад Зөрчлийн тухай хууль, Хүнсний тухай хуулиудаар тус тус сургалтыг зохион байгууллаа.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Шивээ-Овоо уурхайн ажилчидтай хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын 1-5 дугаар сургуулийн 10-12 дугаар ангийн 12 бүлгийн 60 сурагчийг оролцуулсан “Дэвжээ” тэмцээнийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сүмбэр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 108 аж ахуйн нэгжийн камер, дохиоллын системийг шалган, камергүй 40 аж ахуйн нэгжид албан мэдэгдэл хүргүүлээд байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР НЬ: ОБЕГ, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас хамтран боловсруулсан “Байгууллагын гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхийг үнэлэх” аргачлал ашиглан 2017 оны 10 дугаар сарын 25-26-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газрын гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхийг үнэлэх сургалтыг зохион байгуулж байгууллагын гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхийг үнэллээ.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу авто үйлчилгээний байгууллагуудад галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Хяналт шалгалтын явцад 14 объект хамрагдаж нийт 45 зөрчлийг илрүүлж, 5 зөрчлийг газар дээр нь арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага 3, мэдэгдэл 1-ийг хүргүүлэн хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа.

   Аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр 13 байгууллагад ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гарган 162 500 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу орон нутгийн орлогод төвлөрүүлсэн байна.

Хуваарьт бус хяналт шалгалтаар “Шивээговь сумын Петровис ШТС, Сод Монгол ШТС-д шалгалт хийж 12 зөрчлийг илрүүлж, 5 зөрчлийг газар дээр нь арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага 2-ыг хүргүүлэн хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа.

Гал унтраах тархалтын сургуулийг Чойр өртөө, Баяннэксус төмөрлөгийн үйлдвэрт гарсан гал түймрийг унтраах талаар 4 цагийн сургалтыг хамтран зохион байгууллаа. Гал унтраах тархалтын сургуульд нийт 76 ажилтан, албан хаагч хамрагдаж тактикийн алдаа дутагдалгүй ажиллалаа.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/130 дугаар тушаалаар баталсан сургалтын хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2017 онд баталсан “Говьсүмбэр аймагт 2017 онд зохион байгуулах гамшгаас хамгаалах ангиллын сургалтын нэгдсэн төлөвлөгөө, Онцгой байдлын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ангиллын сургалтыг ажилтны 4 удаагийн 4 цагийн сургалтыг 39 ажилтанд, оюутан, сурагчдын 1 удаагийн 1 цагийн сургалтыг 28 сурагч, иргэний 5 удаагийн 7 цагийн сургалтыг 187 иргэнд тус тус зохион байгууллаа.

2017 оны 11 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр-1 ОНХХ-тэй хамтран Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх сумын 164 иргэнд “Өрхийн бэлэн байдал” сэдвээр 6 цагийн, 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар багийн 23 иргэнд “Гамшгаас хамгаалах тухай хууль” сэдвээр 1 цагийн танхимын сургалтыг зохион байгууллаа.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргын “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх” тухай өгсөн үүргийн дагуу гал түймэр унтраах 37 дугаар ангийн ахлагч бүрэлдэхүүн Сүмбэр сумын айл өрхөд хуваарийн дагуу галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг 456 өрхөд хийж, 109  зөрчлийг илрүүлэн, 36 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 73 зөрчлийг арилгуулахаар үүрэг өгч, 1070 хүнд анхааруулга сэрэмжлүүлгийг хүргэсэн.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР НЬ: Төлөвлөгөөт хяналт шалгалт 19, зөвлөн туслах үйлчилгээ 9, гүйцэтгэлийн хяналт шалгалт 15, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт 4, тандалт судалгаа 4-ийг гүйцэтгэж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн зөвлөмж 6, албан шаардлага 14, дүгнэлт 3-ыг хийж гүйцэтгэсэн. Зөрчил гаргасан иргэдэд нийт 21894.9 мянган төгрөгийг нөхөн олгуулахаар улсын байцаагчийн акт 3-ыг тогтоож, 1 албан тушаалтанд 100.0 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж, бүрэн барагдуулсан.

   Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын сангийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж нийт 17515.6 мянган төгрөгийн зөрчил илрүүлснээс шалгалтын явцад тайлбар, нотлох баримтыг нөхөн бүрдүүлж 6152.0 төгрөгт хамаарах зөрчлийг газар дээр нь арилгуулж, 2966.2 мянган төгрөгийг иргэнд нөхөн олгуулахаар, 1382.4 мянган төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэх, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж төслөө хэрэгжүүлээгүй 2 иргэний 4.0 сая төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэх, 715.0 мянган төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлж Мэргэжлийн хяналтын газрын торгууль шийтгэврийн орлогын дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэн улсын байцаагчийн акт 4-ийг тогтоон хүргүүлсэн.

Улсын байцаагчдаас болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлт, өргөдөл, гомдлоор ирүүлсэн хүнсний бүтээгдэхүүн 30, усны 39, арчдасны 77 дээжинд 2-11 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Эерэг сорьц 15 илэрлээ.

     Политехник коллежийн 24 багш, ажилтанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм, журмын талаар сургалт зохион байгууллаа.

    Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 32 аж ахуйн нэгжийн удирдлага, төлөөллийг хамруулан хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр тулгамдаж буй асуудал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан, үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх арга зүйн талаар мэдээлэл хийсэн.

 

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН
ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Боловсролын чиглэлээр: “Зөвлөх багш зөвлөж байна” зөвлөгөөнийг 2017 оны 11 сарын 15-ны өдөр Шивээговь сумын III сургууль дээр зохион байгуулж 100 гаруй багш хамрагдлаа.

2, 3, 4 дэх жилийн багшийн мэргэжил дээшлүүлэх орон нутгийн үндсэн сургалтыг зохион байгууллаа. Нийт 56 залуу багш хамрагдлаа.

“Суралцагчдын ухаалаг хэрэглээ – сургалтын үйл ажиллагаа“ сэдэвт шилдэг илтгэл шалгаруулах илтгэлийн уралдааныг сургууль, цэцэрлэгийн түвшинд 2 үе шаттайгаар зохион байгуулж 20 багш хамрагдлаа.

            8-р ангийн нийгэм, 8-9 дүгээр ангийн хөгжим, 6-р ангийн дүрслэх урлаг, 6-7 дугаар ангийн дизайн технологи, 9-р ангийн Монгол хэл, 9-р ангийн уран зохиол, 1-р ангийн хөгжим ном нийт 1281 ном ирснийг сургуулиудад хуваарилан өгсөн.

Байгаль, нийгмийн орчин сургалтын чиглэлээр сайн туршлага солилцох аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулж 45 багш хамрагдлаа.

Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн чиглэлээр: 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Гооднейборс олон улсын байгууллагын үндэсний зөвлөх Х.Баавгай багш Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Зөрчлийн тухай хуулиудын сургалтыг төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад хийж нийт 35 хүн хамрагдсан.

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Онцгой байдлын газрын албан хаагчийн бие бүрэлдэхүүнд болон Сүмбэр сумын 1, 2-р сургуулийн багш, ажилчдад Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Зөрчлийн тухай хуулиар сургалт зохион байгуулсан. Сургалтанд нийт 128 ажилтан, албан хаагчид хамрагдсан.

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дэлхийн зөн Бор-Өндөр ОНХХ, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэстэй хамтарч оролцооны бүлгийн оюутан сурагчдын дунд “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулж, 6 багийн нийт 60 гаруй оюутан, сурагч хамрагдсан.

 Эрүүл мэндийн чиглэлээр:

Үзүүлэлт 2016 îíû 11 ñàр 2017 оны 11 сарын 20-ны

байдлаар

Төрсөн эх 419 368
Гэрийн төрөлт 1 1
Амьд төрсөн хүүхэд 42 369
Амьгүй төрөлт 2 2
Нас баралт 69 76
Эмнэлгийн нас баралт 14 5
Хоног болоогүй нас баралт 8 5
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 7 2
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 3
Эмнэлгээс гарсан хүний тоо 4568 3917
Амбулаторийн үзлэг 114421 89201
Халдварт өвчин 274 161

 

Дархлаажуулалтын ээлжит 10 хоног “Томуугийн эсрэг дархлаажуулалт” уриан дор 91 хувьтай зохион байгуулагдаж, 15 настай хүүхдийг улаанбурхан өвчин, сахуу татрангийн эсрэг дархлаажуулалтын хамралт 99,1 хувьтай, товлолын дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны 41 хүүхдийг нөхөн дархлаажуулсан байна.

Зорилтот насны даатгуулагчийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношилгоо шинжилгээ багц үзлэгт хамруулах ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс зохион байгуулж эхлээд байна.

Биеийн тамир, спортын арга хэмжээ: МУГДасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит волейболын өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй 43, эрэгтэй 38, нийт 81 багийн 970 гаруй тамирчин оролцож өрсөлдсөн. Манай эмэгтэй баг хүрэл медаль хүртэж,  2 тамирчин шилдэг тоглогчоор шалгарлаа.

Усан сэлэлтийн Энгүй тал тэмцээнд манай аймгийн 15 тамирчин оролцож 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.

Усан спортын “Усаар чийрэгжье” өдөрлөг 11 дүгээр сарын 26-ны зохион байгуулагдаж  30 гаруй иргэн оролцож усан спортын 7 төрөлд өрсөлдлөө.

Усан спорт, сургалтын төв 593 иргэнд үйлчиллээ. Анхан шатны сургалтанд хамрагдагсдын тоо 24, давтан сургалтанд 31 иргэн хамрагдсан байна.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр: Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд ажилгүй болон ажил хайгч 11 иргэнийг шинээр бүртгэж, идэвхтэй ажил хайж байгаа бүртгэлтэй 27 иргэний мэдээллийг шинэчлэн бүртгэсэн.

    “Мөнх Оюуны Холбоос” ХХК-ийн дэргэдэх сургалтын төвтэй хамтран Шивээговь сумын 3 дугаар сургуулийн 8-12 дугаар ангийн 150 сурагчид ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн сургалтыг зохион байгуулж, “Зөв сонголт, зөв мэргэжил” гарын авлагыг олгосон.

10 ажил олгогчоос сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг авч, ажил хайгч ажилгүй иргэдэд зохих мэдээллийн сувгуудаар мэдээлж, бүртгэлтэй ажилгүй 5 иргэнийг байнгын тохирох ажлын байранд зуучилсан.

Орон нутгийн “Бүрэн урлан” ХХК, Сонгино хайрхан дүүргийн “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв”-тэй хамтран оёдол, сүлжмэлийн чиглэлээр ажилгүй, ажил олоход хүндрэлтэй 11 иргэнд үйлдвэрлэл дээрх сургалтыг 30 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.

   Хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй 2 төгсөгчөөс 4.0 сая төгрөгийн дэмжлэг хүссэн төсөл хүлээн авч, авто засвар, тос тосолгооны үйлчилгээгээр өөрөө өөртөө ажлын байр бий болгох төгсөгч Ө.Зэнэмэдэрт 2.0 сая төгрөгийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийг 24 сарын хугацаатай олгосон.

Нийгмийн халамж, үйлчилгээний чиглэлээр: Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган дараах байдлаар зорилтот бүлгийн иргэдэд үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор 4595 иргэнд 1,121,701.006 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Нийгмийн халамжийн сангийн зарцуулалтын мэдээ:

/ 2017 оны 11 сарын 20-ны байдлаар өссөн дүнгээр/

Үзүүлэлт 2017.01.01  –  2017.11.20
Хүн тоо Мөнгөн дүн
1 Халамжийн тэтгэвэр 260 343,291,190
2 Нөхцөлт мөнгөн тэтгэмж 240 152,932,210
3 Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 244 115,967,160
4 Ахмад настнуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 809 77,595,350
5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 194 49,174,940
6 Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж 621 169,831,570
7 Алдарт цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 11 10,871,000
8 Алдарт эхийн одонтой эхчүүдэд үзүүлэх мөнгөн тусламж 1239 166,620,000
9 Насны хишиг 573 98,050,000
10 Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ  28 1,507,500
11 Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа 376 35,860,086
Нийгмийн халамжийн сангийн дүн 4595 1,221,701,006

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний чиглэлээр:

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний сургалтыг “Шинэ хөгжлийн түлхүүр” ТББ-тай хамтран зорилтот өрхийн 31 иргэнд “Гэр бүлийн баяр хөөр, хуримтлал хэрхэн үүсгэх вэ” сэдэвт нийт 15 цагийн 5 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг угтан аймгийн хэмжээнд зарлагдсан “Эрхийг бодит болгож, ээлтэй орчин бүрдүүлье” сарын аяны хүрээнд: 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, дэд бүтцийн хүртээмжийг бий болгох зорилгоор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай хамтран аймгийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд зориулсан сургалтыг зохион байгууллаа. 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд суугаа волейбол, ширээний теннис, шагай шүүрэх, хонхот теннис гэсэн спортын 4 төрлийн тэмцээнийг холбогдох байгууллагууд хамтран амжилттай зохион байгуулсан.

2017 оны 11 дүгээр сард “Очирт тулгат” ХХК-нь 5 иргэнд 265,000 төгрөгийн ортопед, тусгай хэрэгслийн хөнгөлөлт тусламж олгосон.

 

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Мал аж ахуйн талаар: Аймгийн хэмжээнд МАА-н өвөлжилтийн бэлтгэл ажил 83.0 хувьтай хангагдсан байна. Үүнийг хүснэгтээр харуулбал:

Сум, дүүргийн нэр Малчдын өвс, тэжээл бэлтгэл Аймгийн аюулгүйн нөөц бэлтгэл Сумын аюулгүйн нөөц бэлтгэл Худгийн бэлэн байдал Малын усан хангамж Малчин өрхийн хашаа бууцны хангамж Өрхийн өвөлжилтийн бэлтгэл Өвөлжилтийн бэлтгэл хангасан ерөнхий дүн
Хувь Хувь Хувь Хувь Хувь Хувь Хувь Хувь
À 1 2 3 4 5 6 7 8
1 Баянтал 59.0 100.6 68.4 98.0 100.0 88.0 85.7
2 Сүмбэр 44.0 300.4 64.3 98.0 97.6 88.0 115.4
3 Шивээговь 56.0 74.8 83.3 100.0 100.0 85.0 83.2
Дүн 53.0 100.0 158.6 67.7 98.7 99.2 87.0 83.0

 

Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолын дагуу аймгийн аюулгүй нөөцөд 25 тн өвс, 10 тн тэжээл, сумдын аюулгүй нөөцөд 50 тн өвс, 25 тн тэжээл бэлтгэхээр заасны дагуу аймгийн аюулгүй нөөцөд урьд оны үлдэгдэл 120 тн өвс, 4.6 тн тэжээл, энэ онд Засгийн газраас хуваарилсан 10 сая төгрөгөөр 1539 боодол өвс авахаар гэрээ байгуулан, татан авалт хийгдэж байна. Сумдын хувьд Баянтал сумын аюулгүй нөөцөд урьд оны үлдэгдэл 27 тн өвс, 4.2 тн тэжээл байсан ба энэ оны 10 дугаар сард 1060 боодол буюу 23.3 тн өвс авч нөөцөлсөн. Сүмбэр сумын аюулгүй нөөцөд урьд оны үлдэгдэл 94.8 тн өвс, 4.0 тэжээл байсан. Энэ онд 18 сая төгрөгөөр 2770 боодол буюу 55.4 тн өвс татан аваад байна /1 боодол өвсийг 20 кг-аар тооцсон/. Шивээговь сумын аюулгүй нөөцөд урьд оны үлдэгдэл 24.8 тн өвс, тэжээлийн нөөц байгаагүй. Энэ онд сумын ИТХ-аар 9 сая 30.0 мянган төгрөг батлуулан 11.7 тн буюу 294 шуудай, 12.6 тн буюу 576 боодол өвс нөөцдөө бэлдсэн. Аймгийн хэмжээнд нийт 390.3 тн өвс, 24.46 тн тэжээлийн нөөцтэй байна.

Аймгийн хэмжээнд Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудад 10 хадлан гарснаас З.Олонбаатар 200, Б.Баярсайхан 6130, С.Батцоож 8000 боодол өвс, нийт дүнгээр 14330 боодол буюу 315 тн өвс орон нутагтаа татаж аваад байна.

Өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тоог хүснэгтээр харуулбал:

Малын төрөл 2016 оны эцэс Хонин толгойд Үүнээс: э/з эргэлтэнд 2017 оны төл 2017-2018 онд өвөлжих нийт  мал
% тоо Бойжсон төл % Өвөлжих  төл
1 Адуу 20250 141750 35 49612 3957 1 3957 96095
2 Үхэр 13646 81876 20 16375 3638 1 3638 69139
3 Тэмээ 822 4110 5 205 116 1 116 4321
4 Хонь 185883 185883 35 65059 68838 0,2 13767 134591
5 Ямаа 177309 159578 35 62058 63722 0,2 12744 110264
  Бүгд 397910 573197 34 193309 140271 0 34222 414410

Мал ангилалтын ажлын талаар: Мал сүрэгт ангилалт хянан баталгаажуулалт хийх ажлыг Улсын Мал эмнэлэг үржлийн газрын даргын 2017 оны “Мал сүрэгт үзлэг ангилалт хийх ажлыг зохион байгуулах тухай” А/21 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2017 оны А/181 дугаар захирамж, ХХААГ-ын даргын 2017 оны А/12 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийг үндэслэн “Мал ангилах заавар”-ын дагуу Мал сүрэгт ангилалт хийж дууссан бөгөөд “Сүмбэр зоо” МҮТАҮНэгж Баянтал сумын 3020, Сүмбэр сумын 8770 малд, “Сүмбэр хишигтэн” МҮТАҮНэгж Шивээговь сумын 1210 малд, нийт 13000 малд ангилалт хийж, тайланг нэгтгэн материалыг Улсын мал эмнэлэг, үржлийн газарт хүргүүлсэн.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй бэлчээрийн 3-н худаг гаргахаас 2 худгийг гаргаж, худгийн барилгын ажил хийгдээгүй хүлээгдэж байна.

Аймгийн Засаг даргын 2017 оны А/224 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг “Худаг-2017”, “Хадлан тэжээл-2017”, “Ургац-2017” болзолт уралдааныг дүгнэж шалгарууллаа. Үүнд: “Худаг-2017” уралдаанд 5-р багийн малчин Д.Пагма, 4-р багийн малчин Т.Ням-Эрдэнэ, “Хадлан тэжээл-2017” уралдааны “Малчин өрх” төрөлд Шивээговь сумын малчин Ш.Бадамханд, “Малчны бүлэг хоршоо” төрөлд Баянтал сумын “Оорцог элгэн” хоршоо, “Хадлангийн салаа”–ны төрөлд 1-р байрыг Б.Баярсайхан, 2-р байрыг Б.Батсайхан, “Ургац-2017” уралдааны “Тэргүүний ногоочин” төрөлд тэргүүн байрыг Сүмбэр сумын 1-р багийн ногоочин Д.Даваажаргал, дэд байрыг Шивээговь сумын ногоочин Д.Ганбаатар, “Байгууллага хамт олон” төрөлд тэргүүн байрыг аймгийн Онцгой байдлын газар, дэд байранд “Сүмбэр Айраг” хоршоо тус тус шалгарлаа.

Мал эмнэлэг үржлийн газраас гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх 266.5 мян.тун вакцин нийлүүлэгдэж аймгийн Засаг даргын А/251 тоот захирамжийн дагуу аймгийн нутаг дэвсгэр дэх мэдрэмтгий мал сүргийг вакцинжуулах ажлыг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд зохион байгууллаа. Вакцинжуулалтанд аймгийн хэмжээнд 514.2 мян.тол мал, амьтан хамруулахаас 441.6 мян.тол мал амьтан хамруулж, гүйцэтгэл 86 хувьтай байна.

Бруцеллёз өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын ажлыг аймгийн Засаг даргын 2017 оны А/245 дугаар захирамжийн дагуу зохион байгууллаа. Вакцинжуулалтанд нийт 106.5 мян.тол төл хамруулахаас 104.6 мян.тол төл хамруулж, гүйцэтгэл 98 хувьтай байна.

Газар тариалангийн талаар: Ургац хураалтын ажил дууссан бөгөөд 17.17 га талбайгаас 100.59 тн төмс, 17.24 га талбайгаас 140.7 тн хүнсний ногоо, 4.3 га талбайгаас 27.8 тн тэжээлийн ургамал хураан авсан. Төмс хүнсний ногооны нэгж талбайгаас авсан дундаж ургац 70.1 цн/га байна.

 

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний
бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн сарын үнэтэй харьцуулан гаргасан
2017 оны 11 дүгээр сарын үнийн мэдээ

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн бүүрсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай 5000 4000 -500
Цул 6000 5500 -500
2 Хонины мах Ястай 4000 3000 -500
Цул 5500 5000 -250
3 Адууны мах Ястай 4000 3300
Цул 6000 5500
4 Ямааны мах Ястай 3000 2500 -500
Цул 5000 4000
5 Тахианы мах Гуя 7200 7000
Мөч 7500 7000
6 Лууван Монгол 1000 1000
Хятад
7 Төмс Монгол 800 700 -100
Хятад
8 Байцаа Монгол 1500 800 +100
Хятад
9 Чинжүү Монгол
Хятад 5500 4500
10 Манжин Монгол 1300 1000 +100
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 1200 1000
Хятад 1200 1000 +150
12 Улаан лооль Монгол 6600 5500
13 Өргөст хэмх Монгол 6000 4500
14 Элсэн чихэр 2300 2200
15 Будаа Цагаан будаазадгай 1кг /хятад/ 2400 2200
Шарслава 1кг 2200 2000
Гурвалжин слава 1 кг 3500 3200
16 Сүү Задгай 2000 1300 +500
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 1500 1300 +200
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй 2700 2400
18 Талх Чойр /Шивээ/ 1800 600
19 Өндөг ОХУ 300 300 -35
Монгол 300 220 -25
20 Алтан тариан гурил Задгайдээд 1450 1300
Задгай 1-р зэрэг 1000 860
Задгай 2-р зэрэг 900 880
Савлагдсан д/дээд 1650 1400
Савлагдсандээд 1500 1300
Савлагдсан 1-р зэрэг 1150 920
Савлагдсан 2-р зэрэг 950 900
21 Ургамлын тос Олейна 4800 4500
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 950 750

 

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,
ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Байгаль орчны талаар: Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын 3.5 сая төгрөгөөр Сүмбэр сумын 5 дугаар баг Өгөөмөрийн голыг хашиж хамгаалах ажлыг “Өөдлөх Өгөөмөр” бүлэгтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж, хүлээн авахад бэлэн болоод байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын газар “Ус” үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хангах зорилгоор 10 дугаар сарын 12-ны өдөр нийтэд тустай хөдөлмөр эрхэлж буй иргэд болон Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-тай хамтран Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн овоо, Дагвасүндэл бурхан, Цагаан дарь эх, Уулзварын гол, Цоорхой рашаан, Хүрийн ногоон гэсэн маршрутын дагуу хог хаягдлыг цэвэрлэн, нийт 3.2 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Мод тарих үндэсний өдрийг зохион байгуулах тухай” 08/5768 тоот бичиг, Монгол улсын “Ойн тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2017 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг орон нутагт ”Тарьсан модоо арчлъя, хамгаалъя” уриан дор нөхөн тарилт, арчилгааны хэлбэрээр зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг 2017 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулж, Сүмбэр сумын “Модны их ургац” нөхөрлөл орон нутгийн хөрсөнд үржүүлсэн хайлаас, нохойн хошуу, тэхийн шээг, агч, цагаан хуш, буйлс, сухай, заг зэрэг 8 төрлийн 500 ширхэг тарьц, суулгац худалдаалсан байна. Мөн мод тарих ажлыг аймгийн Соёл, спорт амралтын хүрээлэнд 320 ширхэг хайлаас, ойн зурваст нийт 885 ширхэг /хайлаас 100, шар хуайс 260, улиас 465, буйлс 60/ мод сөөг нөхөн тарьж ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, таримал ойг үнэлэх, улсын ойн санд хүлээн авах, өмчлүүлэх журмын дагуу 95 хувьд хүргэсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 10 дугаар сарын 12-ны өдөр Сүмбэр сумын байгаль хамгаалагч, тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нартай хамтран Чойр богд уулын тусгай хамгаалалттай бүс нутагт Дунд уулын хойд аманд 2, Уулзварын гол орчимд 2, нийт 4 отоглох бүс байгууллаа.

Аймгийн Засаг даргын 2017 оны “Эргүүл шалгалтын ажил зохион байгуулах тухай” А/259 дугаар захирамжийн дагуу аймгийн Онцгой байдлын газар 3 удаа, Сүмбэр сум 1 удаа, Шивээговь сум 1 удаа эргүүл шалгалтын ажил зохион байгуулсан. Эргүүл шалгалтаар зөрчил илрээгүй.

Тээвэр, авто замын талаар: Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 138 өссөн дүнгээр 4532 тээврийн хэрэгсэл буюу 125.3 хувь хамрагдсан байна.

Улс хооронд 12 иргэн, хот хооронд 3406 иргэн, сум хооронд 286 иргэн зорчиж, 102 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна. Хотын доторх такс үйлчилгээнд эрхлэх 63 таксинд замын хуудас олгосон байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар: Газрын төлбөрийн тайланг цахимаар гаргадаг болсонтой холбогдуулан мэдээллийн сантай тулгалт хийж цахимаар тайлан гаргахад мэдээллийг бэлтгэж ажилласан бөгөөд 317 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 93.730.071 төгрөгийн бүртгэлийг тайланд шивж оруулахад бэлтгэсэн.

Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөний биелэлт 93.730.071 төгрөг буюу 104.1 хувьтай байна.

Газар эзэмшигч 46 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 58 нэгж талбарын газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэсэн.

Газар зохион байгуулалтын 2018 оны тухайн жилийн төлөвлөгөөнд санал авах тухай зарыг аймгийн Залуус телевиз болон байгууллагын цахим хуудас, facebook хуудсаар мэдээлж байна.

Сүмбэр сумын гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө болон байгалийн дурсгалт түүхт газрын хаягийн зургийг Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаар хуралдаанаар батлуулсан.

Сүмбэр сумын Тэрэгтийн гудамжинд 1008 иргэн, Өехийгийн гудамжинд 400 иргэн, Хувийн байрны 15 иргэн нийт 1423 иргэний шинээр газар өмчлөх шийдвэрийг гаргуулсан.

Барилга захиалагчийн хяналтын чиглэлээр: 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар дараах ажлуудад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж ажиллаж байна. Үүнд:

  1. Улсын төсвийн төсвийн тодотголоор Канад цэцэрлэгийн үлдэгдэл санхүүжилт 482.0 сая төгрөг батлагдаж, гүйцэтгэгч “Хялганат нуга” ХХК нь барилгын эвдэрч гэмтсэн хаалга цонхыг шинээр хийж битүүмжилж гадна цахилгаан дотор монтаж гадна цэвэр бохир усны шугамын ажлыг эхлүүлэхээр материал таталт, угсралтын ажлыг эхлүүлээд байна.
  2. Баянбулгийн эгнээг жишиг гудамж болгох ажил техникийн комисс ажиллуулах шатанд хийгдэж байна.
  3. Баянтал сум 152 дугаар байрны гадна тохижилтын ажил 90 хувьтай хийгдэж байна.

Барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ОСО констракшн” ХХК-ийн үйлдвэрийн байранд очиж хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хяналт шалгалт явуулж үнэлэлт дүгнэлт өгч ажилласан.

Худалдан авах ажиллагааны талаар: 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Улсын төсөв, аймаг, сумдын “Орон нутгийн хөгжлийн сан”, “Авто замын сан”, “Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардал”-ын хөрөнгөөр тус тус хэрэгжүүлэх 73 ажлыг худалдан авахаар төлөвлөснөөс 70 ажлыг хуулийн хугацаанд зарлаж 2 ажлыг зарлаагүй байна. Сүмбэр сумын 1 ажил төсвийн тодотголд оруулан хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна. Нийт худалдан авалтын явц 95 хувьтай байна.

“5 дугаар сургуулийн дотуур байрны чийрэгжүүлэлтийн танхимд тоног төхөөрөмж” нийлүүлэх, “Тохижилт сүмбэр ОНААТҮГазарт үүрдэг хогийн сав” нийлүүлэх, “Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах, амбулаторийн их засвар”, “Нийтийн эзэмшлийн авто замын дагуух гэрэлтүүлгийн толгойг шинэчлэх, “Зөөврийн угсардаг LED дэлгэц,тоног төхөөрөмжийн хамт” нийлүүлэх, Нийтийн эзэмшлийн орон сууцнуудын гадна дулаалга, фасадны ажил /8-р байр/, нийтийн тээврийн дунд оврын автобус, суудлын авто машин худалдан авах, “Зөөврийн угсардаг тайз, тоног төхөөрөмжийн хамт” нийлүүлэх ажлуудын тендер шалгаруулалтыг тус тус зарласан бөгөөд 2018 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудын зураг төсөл боловсруулах ажлын тендер шалгаруулалтыг дахин зарлахаар бэлтгэж байна.

Нийт худалдан авалтын тендерийн урилгыг www.tender.gov.mn, www.govisumber.gov.mn, www.haaa.gs.gov.mn сайтад тус тус нийтлэн ажилласан.

Орон нутгийн өмчийн харилцааны талаар: “Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”-ыг боловсруулан, шинэчлэн батлуулж, орон нутгийн өмчийн 42 байгууллагын дарга, нягтлан бодогч нарт танилцууллаа.

Орон нутгийн өмчит байгууллагуудаас Баянтал сумын Засаг даргын Тамгын газар, сумын Эрүүл мэндийн төв, 4 дүгээр сургууль, “Талын Илч” ОНӨААТҮГазар, Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар, сумын Эрүүл мэндийн төв, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГазар, 5 дугаар сургууль, Биеийн тамир, спортын газар, Музей гэсэн 10 байгууллагад хяналтын тооллого хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар зөвлөмж хүргүүлсэн.

Түрээсийн орлогын төлөвлөгөө 55,0 сая төгрөг батлагдсанаас 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар орлого 47,9 сая төгрөг төвлөрүүлсэн, 87 хувийн гүйцэтгэлтэй байна.

Аймаг, сумын 2017 оны ОНХСангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй нийт 46 бараа, ажил үйлчилгээнээс 17 бараа, ажил үйлчилгээ, орон нутгийн өмчит байгууллагуудад хандив тусламж, бэлэглэл, өөрийн хөрөнгөөр худалдан авсан нийт 11,691,5 мянган төгрөгийн хөрөнгийг холбогдох байгууллагуудад бүртгэлжүүлсэн.

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

 

БАЯНТАЛ СУМ: 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сумын Засаг даргын нэрэмжит “Сумын аварга” шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Нийт 12 баг оролцсон байна.

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 12,990,0 мянган төгрөг, гүйцэтгэл 7,970,0  мянган төгрөгийг төвлөрүүлж 61,3 хувьтай  байна.

Орон нутгийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 218,111,4 мянган төгрөг, гүйцэтгэл  211,225,0 мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа, хоол, нэмэгдэл урамшуулалд 147,969,4 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 13,096,6 мянган төгрөгийг зарцуулсан байна.

Улсын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 708,414,4 мянган төгрөг, гүйцэтгэл   640,526,1 мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа хоол, нэмэгдэл урамшуулалд  368,123,5 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 36,732,4 мянган төгрөгийг тус тус зарцуулсан.

Орон нутгийн төсвийн байгууллагын өглөг 17,787,9 мянган төгрөг, орон нутгийн төсвийн байгууллагын авлага 2,899,6 мянган төгрөг, тусгай зориулалтын байгууллагын өглөг 12,314,1  мянган төгрөг, нийт өглөг 30,102,0 мянган төгрөг байна.

Сумын 1 дүгээр багийн Засаг дарга болон нийгмийн бодлогын мэргэжилтэн нар 4 дүгээр сургуулийн 6, 7, 8 дугаар ангийн нийт 35 хүүхдэд “Хог хаягдлын тухай” хууль болон “Хүүхэд хамгааллын тухай” хуулиар сургалт зохион байгууллаа.

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар газраа анх удаа өмчилж авч байгаа 19 иргэний материалыг хүлээн авч шийдвэрлэх шатандаа байна. Газар өмчлөлийн 34 гэрчилгээг эздэд нь олгоод байна.

   “Цус эрүүл бол бие эрүүл” аяны хүрээнд 17-54 насны 503  иргэнийг шинжилгээнд хамруулаад байна.

Сумын хэмжээнд нийт 4 өрх болон хуц ухны суурьт 2255 хонь, 765 ямаа нийт 3020 толгой малд ангилалт баталгаажуулалт хийж гүйцэтгэсэн. Мөн сумын нутаг дэвсгэрт нутаглаж байгаа 99 малчин өрхийн 48 тэмээ, 2188 үхэр, 39857 хонь, 37271 ямаа нийт 79364 толгой малыг 81,6л вакцин буюу 40800 тун вакцинаар вакцинжуулалтанд хамруулж 0,4 л буюу 200 тун вакцины үлдэгдэлтэй байна.

Сумын төвд бүх нийтийн их цэвэрлэгээг 2 дахь удаагаа зохион байгуулж 40 тонн хог хаягдлыг хогийн төв цэгт төвлөрүүллээ.

 

СҮМБЭР СУМ: 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүмбэр сумын ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаан хуралдаж Сүмбэр сумын Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан, Сүмбэр сумын нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайлан, Сүмбэр сумын 2017 оны төсөвт хийсэн тодотголыг батлах, Сүмбэр сумын хаягжуулалтын ажлын зургийг баталгаажуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталсан байна.

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр сумын Засаг дарга сургууль цэцэрлэгүүдийн удирдлагууд, багш нарын төлөөллийг хүлээн авч уулзан сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг сайжруулах, цаашид анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо.

Байгаль орчны бодлогын хүрээнд: Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Осо констракшн” компаний урд талын барилгын туурь хог хаягдлаас 1.5 га талбайн 10413м3 хог хаягдлыг “Мон суль” ХХК-тай хамтран цэвэрлэсэн.

Намрын ээлжит эргүүл шалгалтын хуваарийн дагуу болзошгүй хээрийн түймэр, хүн амьтны гоц халдварт өвчин, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх, иргэдийг мэдлэг мэдээллээр хангах зорилгоор эргүүл, хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Нийгмийн бодлогын хүрээнд: Боржигин уртын дуу, Боржигин морин хуурын өв санг сурталчилах, мартагдсан дууг сэргээх, ардын авьяастнуудыг алдаршуулж, өсвөр залуу үеийнхэнд зааж сургах, сурталчилан таниулах зорилгоор Боржигин морин хуур, Боржигин уртын дууны бүсийн уралдааныг аймгийн ЗДТГ, аймгийн Боржигин өв Музейтэй хамтран зохион байгуулсан. Уралдаанд 5 аймгийн 17 сумын уртын дуучин, морин хуурчид, ардын авьяастан 80 гаруй соёлын биет бус өвийг өвлөн залгамжлагчид оролцсон. Уг арга хэмжээнд сумын ОНХС-аас 1,5 сая төгрөгийг зарцуулсан.

Эрүүл мэндийн бодлогын хүрээнд: Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу “Цус эрүүл бол бие эрүүл” 16-54 насны иргэдийн халдварт өвчний эрт илрүүлгийн шинжилгээг сумын хэмжээнд 1756  иргэнээс аваад байна.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд: Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран сумын мал эмнэлгийн 7 нэгжийн үйл ажиллагаанд “Мал эмнэлэг, үржлийн нэгжийн MNS -5368 -1: 2011 стандарт“–ын дагуу аттестатчилал хийж бүрэн хангалттай буюу А үнэлгээтэй 1 нэгж, хангалттай буюу В үнэлгээтэй 5 нэгж, хангалтгүй буюу С үнэлгээтэй 1 нэгжийг үнэлж дүгнэлээ.

11 дүгээр сарын 24-ний өдөр “Инвест ко-оп Монгол” төсөлтэй хамтран хадгаламж зээлийн болон хөдөө аж ахуйн хоршоодын гишүүдийн дунд “Санхүүгийн боловсрол олгох нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж нийт 30 иргэн хамрагдлаа.

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд: Нийтийн эзэмшлийн орон сууцнуудын /4, 8, 11-р байр/ техникийн давхарын шугам сүлжээг шинэчлэх ажлын гүйцэтгэл 95 хувьтай техникийн комисс ажилласан.

Сумын өвсний нөөцийг бүрдүүлэх зорилгоор “Нарт боржигины тал” ХХК-тай  ОНХСангийн 18,0 сая төгрөгөөр 55,4 тн өвс нийлүүлэх гэрээ байгуулж хүлээн аваад байна.

Аймгийн төвийн хогийн цэгийг хашаажуулах ажлын гүйцэтгэл 95 хувьтай улсын комисс ажилласан.

Сумын төвийн усан санг засварлах ажлыг “Энхжих формат” ХХК-тай гэрээ хийж гүйцэтгэн улсын комисс ажиллаад байна. Малчны хорооллын гүний худгийг засварлаж ашиглалтанд оруулсан. Ханан болон Баянбулгийн эгнээний усан санг буулгаж шинээр барьж ухаалаг буюу ус түгээлтийг картын системд шилжүүлсэн.

 Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах ажлыг “Өгөөмөрөн шанд” ХХК хийж гүйцэтгэн улсын комисс ашиглалтанд хүлээн авсан.

   Сүмбэр сумын 3 дугаар багийн Нийтийн эзэмшлийн орон сууцнуудын орцны саравчны бэхэлгээ, сандал, хогийн сав суурилуулах ажлын явц 70 хувьтай явагдаж байна.

  Сүмбэр сумын 2 дугаар багийн гэр хорооллын айл өрхүүдийг хог хаягдлаа ангилан ялгах хогийн саваар хангах ажлыг “Оч хийц” ХХК хийж гүйцэтгэн улсын комисс ашиглалтанд хүлээн авсан.

Баянбулгийн эгнээг жишиг гудамж болгон тохижуулах ажлын гүйцэтгэл 90 хувьтай техникийн комисс ажиллуулах хүсэлт өгөөд байна.

 

ШИВЭЭГОВЬ СУМ: Сумын Засаг дарга, төсвийн байгууллагуудын төлөөлөл, хувийн “Оргил дэнж” эмийн сантай хамтран хөдөөгүүр 2 удаа ажиллаж сумын 51 малчин өрхийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцаж, эрүүл мэндийн үзлэг хийж хөнгөлөлттэй эмээр үйлчилгээ үзүүлсэн. Нийт 11 төрлийн 360 гаруй гарын авлага тарааж ажилласан байна.

 “Малчдын нэг өдөр өдөрлөг”-ийг Шивээ-Овоо ХК, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран спортын 3 төрлийн, урлагын 2 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж 32 өрхийн 60 гаруй малчин хамрагдсан байна.

  Аймгийн ЗДТГ-аас Сүмбэр, Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын туршлага судлах үйл ажиллагааг 11 дүгээр сарын 13-ны өдөр манай суманд зохион байгууллаа.

 Сумаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчид Шивээ-Овоо ХК-тай хамтран сумын 70-аас дээш настай ахмадууд болон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 74 өрхөд 80 тн нүүрсийг үнэ төлбөргүй олголоо.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хаялга” спорт клубын нэрэмжит өсвөрийн жудо бөхийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулж 5 аймгийн 130 гаруй өсвөрийн жудочид зодоглож, багийн дүнгээр Шивээговь сумын баг тамирчид тэргүүн байр эзэллээ.

2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар орон нутгийн төсөвт байгууллагуудын санхүүжилт болон зардлын гүйцэтгэл өссөн дүнгээр дараах байдалтай байна.

Байгууллагын нэр Санхүүжилт /мянган.төг/ Зардлын гүйцэтгэл /мянган.төг/
1. ИТХ 43698,0 41874,5
2. ЗДТГ 248624,5 237574,7

 

Төвлөрсөн төсөвт байгууллагуудын санхүүжилт болон зардлын гүйцэтгэл дараах байдалтай байна.

Байгууллагын нэр Санхүүжилт /мянган.төг/ Зардлын гүйцэтгэл /мянган.төг/
1. Эрүүл мэндийн төв 294191,5 284598,7
2. Соёлын төв 49735,5 48235,5
3. 3-р сургууль 707030,4 685830,4
4. 3-р цэцэрлэг 356606,8 341402,8

 

Орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 51644.0 мянган төгрөг бөгөөд гүйцэтгэл 37212,2 мянган төгрөг буюу 72 хувийн биелэлттэй байна.

”Зөвлөх багш зөвлөж байна” бүсийн зөвлөгөөнийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулж, 3 аймгийн 6 сумын сургууль, цэцэрлэгийн төлөөллөөс 100 багш оролцлоо.

Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг ХӨСҮТөвтэй хамтран сумын ОНХС-ийн 1,1 сая төгрөгийн санхүүжилтээр зохион байгуулж 331 иргэн хамрагдаж сэжиглэл бүхий 25 иргэнийг давтан шинжилгээнд хамруулж сорьцыг  ХӨСҮТ-д хүргүүлээд байна.

Глобал сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Цус эрүүл бол бие эрүүл” сарын аяны хүрээнд сумын 16-54 насны 1970 иргэн хамрагдахаас 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 1050 иргэн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж 53 хувийн хэрэгжилттэй явагдаж байна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу бүрэн хараагүй, хэлгүй дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй 27 иргэнийг түлээ, нүүрсний хөнгөлөлтөнд хамруулж 3780000 төгрөгийн мөнгөн тусламжийг олгосон.

Сумын “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд намрын витаминжуулалтын ажлыг зохион байгуулж байнгын асаргаа шаардлагатай 20 иргэнийг хамрууллаа.

   Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхөөс хог хаягдал гаргасны төлбөрийг хураан авах ажлыг зохион байгуулж 11 дүгээр сарын байдлаар орон нутгийн орлогын хог хаягдлын хураамжид 6.499.600 төгрөгийг төвлөрүүлсэн байна.

  Нийтийн их цэвэрлэгээг 11 дүгээр сарын 17-ны өдөр хуваарийн дагуу зохион байгуулж 14 аж ахуйн нэгж байгууллагын 53 ажилтан, албан хаагч хамрагдаж 0,1 га талбайн 6,3 м3 хог хаягдлыг түүж цэвэрлэсэн.

  Аймгийн Засаг даргын 2017 оны А/248 тоот захирамжийн дагуу “Агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тооллого бүртгэлийн ажил”-ыг сумын хэмжээнд зохион байгуулж дүнг нэгтгэн аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газарт хүргүүлсэн. Тооллогод “Илчлэг Шивээ ОНӨҮГ”, “Шивээ-Овоо ХК”-ийн нийт 4 уурын зуух, хөдөөгийн болон гэр хорооллын 213 айл өрхийн зуух тоологдсон.

              

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us