ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ 15 ДУГААР ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР

62

     Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 15 дугаар хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Тус хуралдаанаар 1 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Хэлэлцэх асуудал

Гарсан шийдвэр

1

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний ажлын байранд нөөцөөс нэр дэвшүүлэх;

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6.2.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2.3.5, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 15 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний орон тоонд 2017 онд зохион байгуулагдсан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтанд бүртгэгдсэн иргэн Баатарын Болорцэцэгийн нэрийг дэвшүүлсэн тогтоол гаргаж, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хатантөмөрт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЙМАГ ДАХЬ
САЛБАР ЗӨВЛӨЛ