ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаа боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх иргэний эрх хариуцлагаа ухамсарлах чин шудрагаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготойгоор 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа дуу бүжгийн “Боржигин” чуулгад боллоо. Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогийн хэлтсийн дарга С.Уранцэцэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Оюунбилэг, Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга Б.Удвалцэцэг болон Ерөнхий боловсролын хоёр, тавдугаар сургуулийн захирал нар 16 насанд хүрч иргэний андгай өргөсөн залуусын төлөөлөлд Иргэний үнэмлэх, батламжийг гардуулан өглөө. Мөн урилгаар лектор, сэтгэл зүйч, доктор Г.Наранбаатар хүүхэд залуучуудад хандаж “Хувь хүний төлөвшил” сэдвээр сонирхолтой лекц тавьлаа.
Энэ жил манай аймгийн хэмжээнд 194 хүүхэд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us