ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.

Төрийн албанд шинээр орж байгаа албан хаагчид “Төрийн албан хаагч”-ийн тангараг өргөж Төрийн жинхэнэ албан хаагч болдог уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг баримтлан Төрийн жинхэнэ албыг мэдлэг, боловсрол, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар, туршлагатай албан хаагчдаар бүрдүүлэх зорилгоор аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албанд анх орсон албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо.
Арга хэмжээнд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Магвансүрэн, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Одонтуяа, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогийн хэлтсийн дарга С.Уранцэцэг, Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан, Шивээговь сумын Засаг дарга В.Бат-Эрдэнэ нар оролцсон бөгөөд Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, туршилтын хугацаанд цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан дараах 13 иргэн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Үүнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн сургалт, сурталчилгаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого хариуцсан мэргэжилтэн Ганбатын Сумъяа, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын бодлого хариуцсан мэргэжилтэн Октябрийн Болор-Эрдэнэ, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Батсайханы Өлзийдэлгэр, Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга Дашийн Отгонжаргал, Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Занабаатарын Баасандалай, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн, шинэ ажлын байр, ажил олгогч, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Энхтөрийн Мөнхбаатар, Хүнс, тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн Ганболдын Насанжаргал, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн Батжаргалын Энхцэцэг, Эрүүл мэндийн газрын Эмийн чанар, аюулгүй байдал, эмийн зохистой хэрэглээ, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Жамсрангийн Тунгалаг, Хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтэн Батаагийн Одонмаа, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Сүмбэр сумын Газрын даамал Бавуудоржийн Алтантуяа, Орон нутгийн Өмчийн газрын Өмчийн асуудал хариуцсан мэргэжилтэн Төмөрбаатарын Хүслэн нар тангараг өргөж Төрийн жинхэнэ албан хаагч боллоо.
Мөн урилгаар лектор, сэтгэл зүйч, доктор Г.Наранбаатар төрийн албан хаагчдад хандаж “Харилцаа, хандлага” сэдвээр сонирхолтой лекц тавьлаа.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us