ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Боржигин морин хуур, уртын дууны онцлог, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө.

“Боржигин морин хуур, уртын дууны онцлог, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө. Хуралд Говьсүмбэр аймгийн удирдлагууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Соёлын өвийн төв, ЮНЕСКО-ийн Соёлын өвийн хэлтэс, Дорноговь, Дундговь, Хэнтий, Төв, Говьсүмбэр аймгуудын Боржигин сумдын төлөөлөл, ардын авъяастан, өв тээгчид оролцсон байна. Хурлыг нээж аймгийн Засаг дарга Г.Батсуурь үг хэлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёлын урлагийн газрын Соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Боржигин судлалын төвийн тэргүүн, доктор Т.Намжил нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном “Боржигин судлалын чиглэлээр хийгдсэн ажлын товч мэдээлэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал” сэдвээр илтгэл тавьсанаар арга хэмжээ эхэлсэн юм.
Үндсэн илтгэлүүдийг СББӨ-ийн зөвлөх, СУИС-ын багш С.Юндэнбат “Боржигин өв соёлын уламжлал, Боржигин уртын дуу” сэдвээр, СУИС-ын багш, МУ-ын гавъяат багш Ц.Дэлгэр “Боржигин аялгуут уртын дуу” сэдвээр, Боржигин өв музейн эрдэм шинжилгээний ажилтан Т.Болдбаатар “Соёлын биет бус өвлөн уламжлагчийн өнөөгийн байдал” сэдвээр, Боржигин чуулгын зөвлөх багш, урлагийн гавъяат зүтгэлтэн, Буриад улсын соёлын гавъяат зүтгэлтэн Д.Нацагдорж “Боржигин морин хуурын өв уламжлал, цаашид сэргээн хэрэглэх арга зам” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Хуралд оролцогчдоос Боржигин судлалын чиглэлээр цаашид хийх ажлын талаар нэлээдгүй ажлыг хийх, өргөн цар хүрээтэй болгох саналууд гарч, Боржигин овогтны холбоог шинэчлэн байгуулж, Говьсүмбэр аймаг удирдан зангидаж сумдын төлөөлөл бүрэлдэхүүнд нь орж ажиллахаар болсон юм.

2017-11-06-05 2017-11-06-01 2017-11-06-02 2017-11-06-04 2017-11-06-03 2017-11-06-06

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us