Ирцийн мэдээлэл: 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 31, орны хүн оролцуулсан 8 /Шивээговь сумын Засаг дарга, Баянтал сумын Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Шуудан үйлчилгээний газрын дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Биеийн тамир, спортын газрын дарга, Шүүхийн шинжилгээний албаны дарга/, нийт 41 албан тушаалтан оролцов. Албан ажилтай 1 /Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга/, ээлжийн амралттай 2 /Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 3 /Талын-Илч ОНӨААТҮГазрын захирал, Илчлэг-Шивээ ОНӨААТҮГазрын захирал, Сүмбэр хонь цөм сүрэг ОНӨҮГазрын захирал/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.
Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас УБТЗ-ын Чойр өртөөний дарга Б.Төгсбаяр, Хүний эрхийн үндэсний комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн н.Наранбаатар нар оролцлоо.
Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:
1. |
Боржигин судлал эрдэм шинжилгээний бага хурал, Боржигин морин хуур, уртын дууны уралдааныг өндөр түвшинд зохион байгуулах |
2017 оны 11 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд |
Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, соёл урлагийн газар, Боржигин өв Музей, Дуу бүжгийн Боржигин чуулга |
2. |
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн жилийн эцсийн биелэлтийг гаргаж харьяа хэлтэстээ ирүүлэх |
2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор |
Сумдын ЗДТГ, Бүх хэлтэс, агентлагууд |
3. |
Өсвөрийн Улсын аварга шалгаруулах волейволын тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулах |
2017 оны 11 дүгээр сарын 5-11-ний өдрийг дуустал |
Нийгмийн бодлогын хэлтэс, Биеийн тамир, спортын газар |
Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Боловсрол, соёл, урлагийн газар, Нийтийн номын сан тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.
Аймгийн Засаг даргын Тамгын газар