ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 10 дугаар сарын мэдээ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:

         

 Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар: Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг энэ сард 2 удаа зохион байгуулж агентлаг, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын дарга нарт цаг үеийн асуудлаар нийт 8 үүрэг даалгавар өгөгдөж, 90 хувийн биелэлттэй байна.

Засгийн газрын 2017 оны 69 дүгээр тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”, аймгийн Засаг даргын 2017 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/126 дугаар захирамжийн дагуу 10 дугаар сард Улсын төсөв, аймаг сумдын Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдсэн хөрөнгө оруулалтын 5 ажилд улсын комисс ажиллуулж, ашиглалтад хүлээн авах дүгнэлт гаргасан байна.

Аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулан, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, аймгийн ИТХ-д өргөн бариад байна.

Мөн 2018 оны аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалтыг гаргаж, 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд иргэдээр эрэмбэлүүлэх ажлыг зохион байгууллаа.

 Аймгийн хэмжээнд 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 8023 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс 7967 нь бичгээр, 56 нь утсаар өргөдөл гомдол, санал хүсэлт ирсэн бөгөөд 7940 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, аймгийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлт 99,9 хувьтай байна. Ирсэн өргөдөл гомдол, санал, хүсэлтийг ангилбал нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хүссэн 3955 буюу 49,2%, иргэний бүртгэлтэй холбоотой 2517 буюу 31,3%, ажилд орох, ажлаас гарах, чөлөө хүссэн болон ажлын байртай холбоотой 518 буюу 6,4%, газартай холбоотой 329 буюу 4,1%, татвар төлөгчдөөс татвартай холбоотой 112 буюу 1,3%, Мэргэжлийн хяналтаар хяналт шалгалт хийлгэх хүсэлт 89 буюу 1,1%, гал түймэр болон гамшиг аюулт үзэгдлийн дуудлагатай холбоотой 73 буюу 0,9%, буцалтгүй тусламж болон эмчилгээний зардал хүссэн 72 буюу 0,8%, байгаль орчинтой холбоотой 46 буюу 0,5%, нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой 31 буюу 0,3%, өвс тэжээлийн тусламжтай холбоотой 10 буюу 0,1%, цахилгаан, дулааны хангамжийн асуудлаар 5 буюу 0,06%, талархал 3 буюу 0,03%, эмийн хөнгөлөлттэй холбоотой 2 буюу 0,02%, бусад өргөдлүүд 261 буюу 3,2 хувийг тус тус эзэлж байна.

Аймгийн Залуус телевизтэй хамтран хуулийн цаг нэвтрүүлгийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн иргэдэд хүргэж эхэллээ. Уг нэвтрүүлгээр иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор шинээр гарсан хууль тогтоомжуудыг сурталчлах, иргэдэд шаардлагатай хууль зүйн зөвлөгөөг өгч байна.

  2017 оны хугацаат цэргийн албаны 2 дугаар ээлжийн татлагын ажлыг 10 дугаар сарын 16-25-ны өдрийн хооронд зохион байгууллаа. Нийт 389 иргэнд зарлан мэдэгдэх хуудас тарааснаас 132 иргэн цэрэг татлагын товчооны эмч нарын үзлэгт хамрагдсаны 83 буюу 62,9 хувь нь эрүүл мэндээр тэнцлээ. Нийт 209 иргэнтэй хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар хамтарч ажилласан. Зэвсэгт хүчний Жанжин штабаас өгсөн тоон даалгаврыг 100 хувь биелүүлсэн.

 

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

    2017 оны 10 дугаар сарын орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 4,025,189.7 мянган төгрөг, гүйцэтгэл 4,103,071.2 мянган төгрөг буюу 102,0 хувийн биелэлттэй байна. Улсын төвлөрсөн төсөвт 1,532,527.0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 1,832,737.1 мянган төгрөг төвлөрүүлж  119,0 хувийн гүйцэтгэлтэй байна.

2017 оны 10 дугаар сард агаарын бохирдлын татварын биелэлт 119.6 хувь, НӨАТатварын тайлангийн ирц 100 хувь, ААНОАТатварын тайлангийн ирц 99,3 хувь, суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлангийн ирц 100 хувь, цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн ирц 99,1 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн ирц 100 хувь, түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн ирц 100 хувь байна. Тайлант оны татварын ногдлоос хугацаанд нь төлөөгүй өртэй 30 татвар төлөгчдийн 175,587.2 мянган төгрөгийн өрийг барагдуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлж, 27 татвар төлөгчийн 94,862.2 мян төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлсэн. Урьд оны өртэй 4 татвар төлөгчийн 31,422.4 мянган төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн.

   Орон нутгийн төсвийн байгууллагуудад 3986496,1 мянган төгрөг, ОНХСангаас 806,464.9 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 5,795,120,5 мянган төгрөгийн санхүүжилт олгосон.

  Аймгийн Статистикийн хэлтэс, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Санхүүгийн хяналт, аудитын албаны албан хаагчдад Татварын хэлтсийн үйл ажиллагаа, шилэн дансны хэрэгжилт, төсвийн ил тод байдал, санхүүгийн тайлан мэдээний тайлагналт, төсвийн шууд захирагчийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлт болон хийсэн ажлын тайлан бичилттэй танилцуулж харилцан туршлага солилцох ажлыг зохион байгуулсан.

Статистикийн хэлтэс: Аймгийн 2017 оны 09 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн танилцуулгыг гаргаж хэрэглэгчдэд цахимаар болон хэвлэмэл хэлбэрээр хүргүүлж ажиллалаа.

Санхүүгийн хяналт аудитын алба: Шилэн дансны цахим шалгалтыг хийх хугацаандаа мэдээллээ оруулаагүй нэр бүхий 9 байгууллагад хугацаатай албан  шаардлага  хүргүүлж биелэлтийг хангуулан ажиллаж  байна. Аймгийн Засаг даргын баталсан улирдамжийн дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2015, 2016 оны санхүүгийн баримтанд хяналт шалгалт хийж 9180,0 мянган төгрөгийн зөрчил илрүүлснээс 2937,0 мян төгрөгийг орон нутгийн орлогод төвлөрүүлэхээр, 1142,3 мян төгрөгийг буцаан олгуулахаар нийт 4079,3 мян төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоосон.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс:

            Нийгмийн даатгалын сангаас олгосон: Тэтгэвэр

Төрөл

2016.10.25

2017.10.25

Хүний тоо

Тэтгэврийн  дүн /мян, төг/

Хүний тоо

Тэтгэврийн  дүн /мян. төг/

1 Өндөр настан 1467 4618218,7 1467 4907710,2
2 Тахир дутуу 327 673044,9 327 824202,6
3 Тэжээгчээ алдсан 136 289125,4 136 311425,3
4 Үйлдвэрийн осол 58 234408,8 58 180808,7
  Нийт дүн 1988 5814797,7 1988 6224146,8

 

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл

2016.10.25

2017.10.25

Хүний тоо

Тэтгэмжийн дүн /мян. төг/

Хүний тоо

Тэтгэмжийн дүн /мян. төг/

1 ХЧТА тэтгэмж 1234 111429,6 1399 113497,7
2 ЖБА тэтгэмж 254 302455,5 282 312950,8
3 Оршуулга 64 53740,0 70 70000,0
4 ҮОМШӨ-ХЧТА 9 4079,5 24 13052,0
5 Ажилгүйдэл 157 137822,5 171 251501,,0
  Нийт дүн 1718,0 609527,1 1946 761001,5

 

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт

2016.10.25

2017.10.25

Шинээр 590 192
Мөнгө тушаасан 981 3167
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 129064,6 155023,8

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан бүрдүүлэх, түүнээс иргэд, байгууллагад лавлагаа, мэдээлэл өгөх ажлын хүрээнд хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан буюу www.legalinfo.mn сайт, төрийн мэдээлэл эмхэтгэлээс өдөр тутам сангаа баяжуулж, гар сангаас лавлагаа мэдээллийг байгууллага, иргэдэд өгч байна. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сайтаас шинээр гарч буй хууль эрх зүйн шаардлагатай мэдээллээ авч ашиглах талаар төрийн албан хаагчдад зөвлөж ажиллалаа.

Эрх зүйн сургалт, сурталчилгаа ажлын хүрээнд: 2017 оны 10 дугаар сард Шүүхийн Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Хог хаягдлын тухай хуулиар ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш нар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Боржигин өв Музей, Номын сангийн албан хаагч нарт болон Баянтал, Шивээговь сумын нийт 224 иргэнд сургалт зохион байгуулсан. Мөн 2017 оны 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Сэтгэцийн эрүүл мэндийн төвтэй хамтран “Ажлын байрны стресс, түүнийг даван туулах арга, хувь хүний темперамент, түүний онцлог” гэсэн сэдвээр хуулийн байгууллагын 88 албан хаагчид сургалт зохион байгууллаа.

Архивын ажлын  чиглэлээр: Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 1 хөмрөгийн 1998-2007 оны 10 хадгаламжийн нэгжийн 2262 хуудас баримтын 1413 заалт бүхий 13349 хүний нэр, 2256 байгууллагын нэр, 4119 газар зүйн нэр, нийт 2262 хуудас баримтыг программд холбож  цахимжуулалтын мэдээг сар бүрийн 15-ны дотор Архивын ерөнхий газарт хүргүүлж, 15 иргэнд лавлагаа мэдээллээр үйлчилгээ үзүүлсэн.

Аймгийн Прокурорын газарт “Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Монгол Улсад Архивын байгууллага үүссэний 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд “Миний мэдэх архив” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, дунд ангийн сурагчдад “Архив бидний нүдээр” гар зургийн уралдаан, байгууллагын архив албан хэрэг хөтлөлт харицсан ажилтнуудын дунд “Түүхээ хэн сайн мэдэх вэ”, “Архивч- 2017” тэмцээнийг тус тус зарлаад байна.

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА НЬ: 2017 оны 10 дугаар сард шүүхээс 7 гүйцэтгэх хуудасны 15963,0 мянган төгрөгийн баримт бичиг, харъяаллаар 1 гүйцэтгэх хуудасны 4000,0 мянган төгрөгийн нийт 8 гүйцэтгэх баримт бичиг хүлээн авсан. 12 гүйцэтгэх хуудасны 25232,5 мянган төгрөгийг бодитой биелүүлж ажилласан  байна.

Төрийн дансанд 9 гүйцэтгэх хуудасны 7486,6 мянган төгрөгийг дансандаа төвлөрүүлж, Шийдвэр гүйцэтгэх албаны данснаас төлбөр авагч болон тэтгэлэг авагч нарт 21 гүйцэтгэх хуудасны 13303,7 мянган төгрөгийг шилжүүлж, дансандаа 4346,1 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй 7235,3 мянган төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Гэр бүлийн үнэ цэнэ, Архины хор хөнөөл, Нөхөрлөлийн үнэ цэнэ, Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хор хөнөөл сэдвээр 48 хоригдолд, шинээр ирсэн 29 хоригдолд хууль эрх зүйн болон танин мэдэхүйн сэдвээр, суллагдах хугацаа дөхсөн 5 хоригдолд хөдөлмөр эрхлэлт, суллагдсаны дараа авах нийгмийн халамж сэдвүүдээр тус тус сургалт зохион байгуулсан.

Хугацааны өмнө тэнсэн суллагдсан 16 хоригдлын гэр бүлтэй холбогдон суллагдсаны дараа хүлээн авах, ажлын байртай эсэх, дэмжлэг үзүүлэх боломжийн талаар судлан, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

 

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС: Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 3 дугаар улирлын байдлаар 133 холбогдогчтой, 248,0 сая төгрөгийн хохиролтой, 139 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс гэмт хэрэг 16 хэргээр буюу 10,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хөнгөн гэмт хэрэг 85 бүртгэгдсэн нь 5,6 хувиар, хүндэвтэр гэмт хэрэг 32 бүртгэгдсэн нь 42,9 хувиар, онц хүнд гэмт хэрэг 1 бүртгэгдсэн 1 нэгжээр тус тус буурч, хүнд гэмт хэрэг 21 бүртгэгдсэн байна.

“Аюулгүй амар, тайван Сүмбэр” аяны хүрээнд төрийн болон төрийн бус 56 байгууллагын 112 ажилчин олон нийтийн эргүүлд үүрэг гүйцэтгэсэн.

 Цагдаагийн ерөнхий газартай хамтран Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар төрийн болон төрийн бус байгууллагын 343 ажилтан, албан хаагчдад, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, цахим гэмт хэрэг, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвүүдээр 408 иргэнд сургалт зохион байгууллаа.

 

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС: Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -33
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгасан – 71
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -75
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 37
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 7
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -1
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо – 21
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо – 6
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -61
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн -37
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -68

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 6
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 6
  • Гэрээний бүртгэл –  23
  • Барьцааны гэрээний бүртгэл – 238
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга -1

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -1

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -38
  • Хуулийн этгээдэд гаргасан лавлагаа, хуулбар – 6
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар – 238-ыг олгож, нийт 974 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлсэн байна.

 

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА: Хэргийн газрын үзлэгт нийт 19 удаа оролцож, үүнээс хулгайн гэмт хэргийн газрын үзлэгт 5, зам тээврийн ослын 3, бусад хэргийн 9 удаа оролцож хэргийн газраас гарын мөр 6, гутлын мөр 4, тээврийн хэрэгслэлийн мөр 3, бусад ул мөр эд мөрийн баримт 3-ыг бэхжүүлэн хураан авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжилгээ зэрэг ажиллагааны 183 кадр гэрэл зургийг хийж боловсруулан холбогдох материалд хавсарган ажилласан байна.

Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 43 хийж дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 20, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 2, хөнгөн зэргийн гэмтэл 20, хүндэвтэр зэргийн гэмтэл 1 байна.

Нийт криминалистикийн 5 шинжилгээ хийснээс гарын мөрийн шинжилгээ 1, мөр судлалын шинжилгээ 4 хийж, үүнээс үгүйсгэсэн 5 дүгнэлт гаргасан. Химийн шинжилгээ 2, биологийн шинжилгээ 2 тус тус хийсэн байна.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР: Монгол Улсын Шадар сайдын баталсан “Хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн байгууллагуудад гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, норм стандартын хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу  14 аж ахуй нэгж, байгууллагад үзлэг шалгалтыг хийж 58 зөрчлийг илрүүлж, 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, заавал биелүүлэх албан шаардлага 3-ыг, мэдэгдэл 2-ыг тус тус бичиж,  хугацаатай үүрэг даалгавар өгч  ажиллалаа.

Сүмбэр сумын гэр хороолол, орон сууцны айл өрхөд болзошгүй гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг нийт 547 өрхөд явуулж, 152 зөрчил илрүүлэн, 85 зөрчлийг арилгуулж, 67 зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч, 1254 иргэнд урьдчилан сэргийлэх яриа таниулга өгч ажилласан байна.

Байгууллага, аж ахуй нэгжийн гаргасан хүсэлтийн дагуу болзошгүй гамшиг осол болон галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг хийж ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт 16-г олгож 200,000 төгрөг, зөвшөөрөл 3-ыг олгож 250,000 төгрөг, барилгын зураг 3-ыг хянаж 250,000 төгрөг, нийт 1,150,000 төгрөгийг орон нутгийн орлогод төвлөрүүлж ажилласан байна.

Гал унтраах тархалтын сургуулийг Боржигин чуулга, Гор газ автомашин хийгээр цэнэглэх станц, Шүүхийн Тамгын газарт “Гарсан гал түймрийг унтраах талаар” сэдэвт сургалтыг хамтран зохион байгууллаа. Гал унтраах тархалтын сургуульд Онцгой байдлын газрын 26 албан хаагч, тухайн байгууллагуудаас 46 ажилтан, нийт 72 ажилтан, албан хаагч тактикийн алдаа дутагдалгүй ажиллаж оролцлоо.

Монгол улсын Шадар сайдтай аймгийн Засаг даргын 2017 онд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2017 оны 10 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Сүмбэр суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулсан. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд сумын онцгой комисс, орон тооны бус штаб, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн томилгоот 72 бүрэлдэхүүн, 10 автомашин, 30 иргэн хамрагдлаа.

   2017 оны 10 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд аймгийн Улаан загалмайн хороо, “Боржигин цуурай” хамтлагтай хамтран Сүмбэр сумын 4, 5, 6 дугаар багт “Хүмүүнлэгийн үйлст хамтдаа” өдөрлөгийг зохион байгууллаа. Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах удирдлага, Онцгой байдлын газар болон Улаан загалмайн хорооны үйл ажиллагааны талаар яриа таниулга хийж, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, гамшгийн хариу арга хэмжээ, анхны болон хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн буухиа тэмцээн, спортын арга хэмжээ зохион байгуулж, хээрийн түймэр, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гарын авлага материал 150 ширхгийг тараалаа. Өдөрлөгийн арга хэмжээнд хөдөөгийн багуудын 318 малчин иргэн оролцлоо.

Онцгой байдлын газраас Боловсрол, соёл урлагийн газар, Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн ОУБ-ын Бор-Өндөр-1 ОНХХ-тэй хамтран аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, гамшигт нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах зорилготой аймгийн “Өсвөрийн аврагч-2017” тэмцээнийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнд тус аймгийн ерөнхий боловсролын 1, 2, 3, 5 дугаар сургуулийн ахлах бүлгийн 28 сурагч, 4 багш хамрагдлаа.

   2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Гамшгийн эрсдлийг бууруулах Олон улсын өдрийг Сүмбэр суманд зохион байгууллаа. Онцгой байдлын газарт ашиглагдаж байгаа автомашин техник, багаж зэвсэглэмжийг танилцуулах, гамшгаас хамгаалах тухай болон галын аюулгүй байдлын тухай хуулийг иргэдэд сурталчилан, гарын авлага материал тараах, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг олгох зэрэг үйлчилгээг үзүүллээ.

   Хээрийн түймэр, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эргүүл шалгалтын ажлыг Баянтал, Сүмбэр сумын  нутаг дэвсгэрт нийт 7 удаа явуулж, малчдад урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, яриа таниулга, болзошгүй гамшиг ослын үед шуурхай арга хэмжээ авч ажиллах талаар заавар зөвлөгөө өгч, хээрийн түймрийн багаж болон үлээгч аппаратанд үзлэг хийж шатах тослох материалаар хангаж ажиллалаа.

Аймгийн хэмжээнд 2017 оны 10 дугаар сард гамшиг ослын  дуудлагагүй бөгөөд  гал түймрийн дуудлагаар 3 удаа, зөрчлийн дуудлагаар 4 удаа ажиллаж иргэд, аж ахуй нэгж байгуулагын 315,0 сая төгрөгийн өмч хөрөнгийг галын аюулаас авран хамгаалсан байна.

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР: Төлөвлөгөөт хяналт шалгалт 20, зөвлөн туслах үйлчилгээ 11, гүйцэтгэлийн хяналт шалгалт 11, төлөвлөгөөт бус хяналт шалгалт 2, тандалт судалгаа 2-ыг гүйцэтгэж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн зөвлөмж 11, албан шаардлага 6, дүгнэлт 2, 16 иргэнд 452.9 мянган төгрөгийг нөхөн олгуулахаар улсын байцаагчийн акт 2-ыг тус тус үйлдэн хүргүүллээ.

  Засгийн газрын 2017 оны 46 дугаар тогтоол, улсын ерөнхий байцаагчийн 2017 оны 01/01 албан даалгаврын хүрээнд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр баталсан удирдамжийн дагуу архи согтуулах ундааны тусгай зөвшөөрөлтэй нийт 39 цэгт Татварын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэстэй хамтран нэгдсэн хяналт шалгалт хийж, дүнг аймгийн Засаг дарга болон аймгийн ИТХ-д танилцуулж шийдвэр гаргуулахаар хүргүүлсэн.

Баянтал сумын эрүүл мэндийн төв, ШОХК-ийн аваарын эмнэлэг, Өлзий дент шүдний эмнэлэгт гүйцэтгэлийн шалгалт хийж улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй, биелэлтийг хугацаанд нь гаргаж ирүүлээгүй 1 эмчид “Зөрчлийн тухай” хуульд заасны дагуу 100000 төгрөгийн шийтгэврээр захиргааны арга хэмжээ ногдуулсан.

Цоорхойн рашааны эхийг хамгаалах, тохижуулах ажлын хүрээнд Цоорхойн рашааны ойр орчмын хог хаягдлыг түүж цэвэрлэн, 20 модны суулгацыг шинээр суулгаж, тээврийн хэрэгсэл орохоос сэргийлж хашлага, хамгаалалт хийлээ.

Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн 1 иргэний зөвшөөрөлгүйгээр зээр агнасан зөрчлийг хянан шалгаж, 1,0 сая төгрөгийн нөхөн төлбөр, 300.0 мянган төгрөгийн торгууль ногдуулж, 1 ширхэг зээрийн нойтон махыг устгуулахаар орон тооны бус зөвлөлд хандсан байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтаар өмнөх оны актын төлбөрийг барагдуулах ажил зохион байгуулж Адил оч ХХК-д ажиллаж байсан 13 иргэнд холбогдох 14455.0 мянган төгрөгийн актыг барагдуулж, иргэдэд нөхөн олгууллаа.

Хүнсний чанар, стандартын улсын байцаагчдаас болон хүсэлт, өргөдөл, гомдлоор ирүүлсэн хүнсний бүтээгдэхүүн 9, усны 15, арчдасны 42 дээжинд 2-11 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Эерэг сорьц 7 илэрлээ.

ШОХК-ийн эмнэлгийн ажилтнуудад эмчилгээний чанар, эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын чиглэлээр, Байгаль орчин, геологи уул уурхай, цацрагийн хяналтын чиглэлээр “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентген оношилгооны тасгаар үйлчлүүлэгч иргэд, эмнэлгийн нийт ажилтнуудад зориулсан “Цацрагийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг нийт 3 удаа зохион байгуулж, зөвлөгөө өгч, зөвлөмж, гарын авлага тараалаа.

 

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН
ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Боловсролын чиглэлээр:  Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвлөн туслах мониторингийн баг аймгийн ерөнхий боловсролын 4 сургууль дээр зөвлөн туслаж, бага анги, хүмүүнлэгийн ухааны хичээл тус бүр дээр  ажиглалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, харилцан туршлага солилцлоо. Түүврийн аргаар нийт багш нарын 30 хувьд нь ярилцлага, асуулга судалгаа, дүгнэлт зөвлөмж хүргэлээ.

Багш нарын багшлах арга зүйг дээшлүүлэх, бүтээлч туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Надад туршлага байна” онол практикийн бага хурлыг зохион байгуулж, шилдэг 20 багш илтгэл уншиж, багш нарын тэргүүн туршлага номонд хэвлэгдэх эх бэлтгэл ажил хийгдэж байна.

Дэлхийн багш нарын баярын 23 дахь өдөр, Монголын багш нарын 51 дэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлж,  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны шагналаар 6, аймгийн  Засаг даргын “Жуух бичиг”-ээр 6, салбарын шагналаар 40 гаруй, давхардсан тоогоор нийт 50 гаруй  багш, ажилтныг шагнаж урамшууллаа.

Хөдөөгийн багш нарын 15 дахь спортын наадмыг 2017 оны 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулж, наадамд 11 аймгийн 348 тамирчин спортын 5-н төрлөөр авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Манай аймгийн баг тамирчид 2 алт, 1 хүрэл медаль хүртэж, багаараа 6 дугаар байранд орлоо.

Соёл, урлагийн чиглэлээр: Хөдөөгийн  4, 5 дугаар багт нүүдлийн номын сангийн соёлын явуулын үйлчилгээ үзүүлж, 260 иргэн хамрагдсан.

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, “Номын баяр”-ын арга хэмжээний хүрээнд номын сангийн үйл ажиллагааг сурталчилах, шинэ номын үзэсгэлэн гаргах, “Тэргүүний уншигч” Нацагдорж тэмдэгтнийг шалгаруулах, Хамгийн их уншлаганд гарсан шилдэг 10-н  номыг шалгаруулах, Зохиолч уншигчдын уулзалт зэрэг уншлага дэмжсэн олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа. Нийт 3061 уншигчид 3273 ширхэг ном хэвлэл олгож үйлчилсэн байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр: “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-өөр “Өнөөдрийн охид, маргаашийн манлайлагчид”, “Хүүхэд нэг эрдэнэ, хүмүүжил мянган эрдэнэ” уриатай охидын дунд хэлэлцүүлэг, “Охид бидний дуу хоолой” сэдэвт илтгэлийн уралдаан, “Охид бидний хүсч буй ертөнц” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, эцэг, эхчүүдийн дунд “Охин үр минь” шүлэг, захидлын уралдаан, өсвөр насны охидод тулгамдсан асуудал буюу үерхэл нөхөрлөл болон хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн талаар чөлөөт ярилцлага, охидын сэтгэлзүйн онцлогийг харгалзан мэргэжлийн сэтгэл зүйчийг урьж лекц ярилцлагыг Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллеж оюутан, ЕБС-иудын сурагчдын дунд зохион байгууллаа.

 “Охидын өдөр”–ийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор орон нутгийн мэдээ, мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа, гарын авлага бэлтгэн гаргаж сургуулиудаар сурталчилгааны ажлыг зохион байгуулсан.

 “Охид бидний дуу хоолой” сэдэвт илтгэлийн уралдаанд 11 баг өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан. Мөн илтгэлийн уралдаанд оролцогч охид “Өнөөдрийн охидоос – маргаашийн манлайлагчид” уриалгыг гаргаж өөрсдийн үзэл бодол, тулгамдаж буй асуудлаа нээлттэй, ил тод хэлэлцсэн байна.

”Эерэг хандлага – Эрүүл оюутан сурагчид” сарын аяныг ”Гамшгийг бус гайхамшгийг бүтээцгээе” уриан дор оюутан, залуучуудыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, эрүүл мэндийн зөв зан үйлийн мэдээлэл, эрүүл зөв дадал хандлага зуршилтай болоход нь нөлөөлөх зорилгоор ”’Эерэг хандлага – Эрүүл оюутан сурагчид” сэдвээр оюутан сурагчдын дунд АХА тэмцээн, лектор О.Ариунболд “Өсвөр үе, залуучуудыг хэрхэн хандлагаа өөрчлөх, бусдыг болон өөрийгээ хэрхэн өөрчлөх, бусдын хүндлэлийг хүлээх, хүсээгүй үйлдлээс өөрийгээ авч гарах, бусдад хэрхэн зөв үлгэр дууриалал үзүүлэх вэ?” агуулгын дор нийт 250 гаруй оюутан залуучуудад лекц, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

 

   Эрүүл мэндийн чиглэлээр:

Үзүүлэлт

2016 îíû 10 ñàр

2017 оны 10 сарын 20-ны байдлаар

Төрсөн эх

384

333

Гэрийн төрөлт

1

1

Амьд төрсөн хүүхэд

387

334

Амьгүй төрөлт

2

2

Нас баралт

60

66

Эмнэлгийн нас баралт

14

5

Хоног болоогүй нас баралт

8

5

0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл

6

2

1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл

2

3

Эмнэлгээс гарсан хүний тоо

4116

3707

Амбулаторийн үзлэг

106155

81442

Халдварт өвчин

267

148

 

Улсын төсвийн 80,0 сая төгрөгийн хөрөнгөөр өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийн ажил хийгдэж, үйл ажиллагаанд оруулаад байна.

Дархлаажуулалтын ээлжит 10 хоног “Томуугийн эсрэг дархлаажуулалт” уриан дор зохион байгуулагдаж, товлолын болон заавал хийх дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдийг нөхөн дархлаажуулах, 15 настай хүүхдийг улаанбурхан өвчний эсрэг вакцинаар дархлаажуулж байна.

Биеийн тамир, спортын арга хэмжээ: Говьсүмбэр аймгаас төрөн гарсан сагсан бөмбөгийн анхны спортын мастер, дээд лигийн 6 удаагийн аварга У.Мөнхбаатарын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн дөрөв дэх удаагаа зохион байгуулагдлаа. Тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй 6 багийн 230 гаруй тамирчин оролцож хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Дорноговь аймгийн Засаг даргын нэрэмжит холимог насны Боксчдын аварга шалгаруулах “Дорноговь цом-2017” олон улсын тэмцээнээс Хаялага клубын тамирчид 3 хүрэл медаль хүртлээ.

   “DARKHAN CUP-2017” залуучуудын олон улсын боксын аварга шалгаруулах тэмцээнд Олон улсын хэмжээний мастер Л.Зоригтбаатарын удирдлага дор оролцсон Хаялага клубын тамирчид 1 хүрэл медаль хүртлээ.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр: Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд ажилгүй болон ажил хайгч 28 иргэнийг шинээр бүртгэж, идэвхтэй ажил хайж байгаа бүртгэлтэй 76 иргэний мэдээллийг шинэчлэн бүртгэсэн. 9 ажил олгогчоос 13 сул ажлын байрны захиалга авч, ажил хайгч ажилгүй иргэдэд зохих мэдээллийн сувгуудаар мэдээлж, ажилгүй 5 иргэнийг байнгын ажлын байранд зуучилсан.

  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг Ололт амжилт сургалтын төвтэй хамтран зохион байгуулж сургалтанд 20 аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, 48 аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан оролцлоо.

Улаанбаатар хотын эрх бүхий “Төгс ариун ирээдүй” сургалтын төвтэй хамтран Тогооч болон худалдагч-касс, нярвын мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж, ажилгүй 22 иргэнийг хамруулан, 16 иргэнд тогоочийн, 6 иргэнд худалдагч-касс, нярвын сертификаттай гэрчилгээ олгов.

Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд нийт 16 иргэн төслөө ирүүлснээс 4 төслийг дэмжиж, 12.0 сая төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олголоо. Мөн малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд малжуулах арга хэмжээг зохион байгуулж, 12 төсөл ирснээс 5 төслийг дэмжиж малжуулахаар болсон.

Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн бүлгийн зохион байгуулалттайгаар ногоо тариалах арга хэмжээнд нийт 5 бүлгийн 19 иргэнийг сургалтанд хамруулж 4.216.900 төгрөгийн үр бордоо, усалгаанд шаардлагатай шатахууны зардал, машин механизм, тоног төхөөрөмж, багаж зэвсгээр ханган ажиллалаа. Арга хэмжээний үр дүнд 19 иргэн нийт 15.000.000 төгрөгийн борлуултыг хийн өрхийн орлогоо нэмэгдүүлэн, газар тариалан, хүлэмжийн аж ахуйн талаар мэдлэг туршлагыг хуримтуулсан үр бүтээлтэй ажил болж өнгөрлөө.

Нийгмийн халамж, үйлчилгээний чиглэлээр: Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор 4358 иргэнд 1,123,263.766 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох шинэчилсэн судалгааг 14 хоногийн хугацаатай хийж, өрхийн мэдээллийг бусад сантай тулгахад зарим үзүүлэлтүүд илтэд зөрүүтэй гарсан тул мэдээллийг засах, баталгаажуулах ажлыг хийсэн. Аймгийн хэмжээгээр 1669 өрхийн мэдээлэл зөрүүтэй гарсны 1413 өрхийн мэдээллийг баталгаажуулж, аймгийн хэмжээнд 84,6 %-тай байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Дуу бүжгийн Боржигин чуулгатай хамтран зорилтот бүлгийн 40 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 21 иргэнд өвөл цагийн нээлт “Хувьтай нутаг” урлагийн тоглолтыг үнэ төлбөргүй үзүүллээ.

Хөгжих өрхөөс 23, бусад үйлчилгээнээс 17 нийт 40 иргэний мэдээллийг нэгтгэж, бичиг баримтжуулахаар Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлээд байна.

 

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Мал аж ахуйн талаар: Өвөлжилтийн бэлтгэл хангах тухай Засгийн газрын 2017 оны 186-р тогтоол, аймгийн Засаг даргын албан даалгаврын хэрэгжилтийг 8 дугаар сарын 01-ээс эхлэн 14 хоног тутам гаргаж байна.

Өвөлжих малчин өрх, малын тоо

Д/д Сумын нэр Мал өвөлжүүлэх Өвөлжих мал /мян.тол/ Бүх мал хонин толгойд шилжүүлс

нээр /мян.тол/

Багийн тоо Өрх Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
1 Сүмбэр 6 753 295.37 0.57 14.5 9.9 136.7 133.7 421.2
2 Баянтал 2 156 59.1 0.14 4.2 2.1 28.4 24.3 92.7
3 Шивээговь 2 145 43.4 0.1 1.6 1.6 20.8 19.3 59.3
ДҮН 10 1054 397.9 0.8 20.2 13.7 185.9 177.3 573.2

Аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүй нөөцөд 2016 оны үлдэгдэл 266.6 тн өвс, 12.76 тн тэжээл байна. Үүнээс: Аймгийн аюулгүй нөөцөд 120 тн өвс, 4.56 тн тэжээл, Баянтал суманд 27 тн өвс, 4 тн тэжээл, Сүмбэр суманд 94.8 тн өвс, 4.2 тн тэжээл, Шивээговь суманд 24.8 тн өвс тэжээлийн нөөц байна. Сүмбэр сум, сумын аюулгүй нөөцдөө өвс тэжээл бэлтгэхээр 18,0 сая төгрөгийн тендер зарлаад байна. Баянтал, Шивээговь сум төсвийн тодотголоор нөөцийн өвс, тэжээл бэлтгэх зардлаа оруулахаар бэлтгэж байна.

Аймаг сумын өвс, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэлт

Сум, дүүргийн нэр Төлөвлөгөө /Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоол/ Бэлтгэсэн /тн/ Биелэлт /хувь/ Бэлтгэсэн өвс, тэжээлийн дундаж хувь Аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн зах зээлд борлуулах өвс, тэжээл байгаа бол /тн/
Өвс Тэжээл Өвс Тэжээл Өвс Тэжээл Өвс Тэжээл
А 1 2 3 4 5 6 7 8 9
1 Баянтал 50 25 27 4.2 54.0 16.8 35.4 0 0
2 Сүмбэр 50 25 94.8 4.0 189.6 16.0 102.8 426 0
3 Шивээговь 50 25 24.8 0 49.6 0 24.8 176 0
4 Говьсүмбэр 25 10 120.0 4.6 480.0 45.6 262.8 0 0
Нийт дүн (аймгийн хэмжээгээр) 175 85 266.6 12.76 152.3 15.0 83.7 602 0

 

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар малчдын түвшинд 8347.7 тн өвс, 1668 тн үйлдвэрийн тэжээл, 250.4 тн гар тэжээл бэлтгэхээс 523.0 тн өвс буюу 6.3 хувь, 28.7 тн үйлдвэрийн тэжээл буюу 1.7 хувь, гар тэжээл 250.4 тн бэлтгэхээс 69.8 тн буюу 27.9 хувь, малчдын түвшинд өвс, тэжээл бэлтгэл 20.1 хувьтай байна.

2017 оны 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд Хүнс, хөдөө аж ахуйн газраас ажлын хэсэг гарч, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангалтын байдалтай танилцлаа. Нийт 34 малчин өрхийн 52.9 хувь өвс, 35.3 хувь үйлдвэрийн тэжээл, 32.3 хувь гар тэжээл, 11.8 хувь МИД-д хамрагдсан, 35.3 хувь хужир шүү татсан, 41.2 хувь нь хүйтрэхээр татна, 40 хувь нь байгалийн хужиртай, хашаа хороо, худаг усны хангалт 90 хувь, бууц, түлээ түлш, хувийн бэлтгэл хангалт 100 хувьтай байна. Бэлчээрийн хортон мэрэгч оготно нийт бэлчээрийн ихэнх хэмжээнд тархсан нь устгах хэмжээнд хүрсэн байна. Өвс аваагүй малчид ойрын хугацаанд хадлангаас худалдаж авахаар төлөвлөгөөтэй байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах явцад жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Худаг”, ”Хадлан тэжээл”, ”Ургац” болзолт уралдаануудын талаар, арьс шир, ноосны урамшуулалд хамрагдалт, мал сүрэгтээ заазлалт хийж эдийн засгийн эргэлтэнд оруулж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ хангах, өвс, тэжээл худалдан бэлтгэх талаар тус тус зөвлөгөө өгч, 9 төрлийн 156 ширхэг гарын авлага материалыг малчдад тараалаа.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, аймаг дундын отрын бүсийн захиргаанаас 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд зохион байгуулсан зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуйн газрын болон МАААлба, МЭАлбаны дарга нар оролцож, мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангалтын талаар, өвс, тэжээл бэлтгэлт, оторлолтын талаар мэдээлэл хийсэн бөгөөд зөвлөгөөнөөр Хэрлэн баян улаан суманд манай аймгаас 10,000 мал оруулах, Малхын отрын бүсэд Хэнтий аймгийн Дархан сумаас 10,000 мал, Дундговь аймгаас 10,000 мал оруулахаар шийдвэр гарсан.

“Мал ангилах заавар”-ын дагуу мал сүрэгт ангилалт хянан баталгаажуулах ажил хийгдэж дууссан. “Сүмбэр зоо” мал үржлийн нэгж Баянтал, Сүмбэр сумтай гэрээ хийж, Баянтал сумын 2840, Сүмбэр сумын 8960 малд, “Сүмбэр хишигтэн” мал үржлийн нэгж Шивээговь сумын 1210 малд, аймгийн дүнгээр урьдчилсан байдлаар 13010 малд ангилалт хийгдээд байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй бэлчээрийн 3 худаг гаргахаас 1 худгийг гаргаж, 2 худаг гаргах ажил хийгдэж байна.

Мал амьтны ужиг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 12 нэр төрлийн вакцинжуулалтанд 97.0 мянган толгой мал, амьтан хамруулахаас 10 дугаар сарын 24-ний байдлаар 96.6 мянган толгой мал, амьтан хамруулж гүйцэтгэл 99 хувьтай байна.

Мал эмнэлэг үржлийн газраас гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх 266.5 мян.тун вакцин нийлүүлэгдэж, аймгийн Засаг даргын “Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтыг зохион байгуулах тухай” 2017 оны А/251 дугаар захирамжийн дагуу аймгийн нутаг дэвсгэрт мал сүргийг гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлсэн бөгөөд аймгийн хэмжээнд 514.2 мян.тол мал, амьтан хамруулахаас 10 дугаар сарын 20-ны байдлаар 395.0 мян.тол мал, амьтан хамруулж, гүйцэтгэл 77 хувьтай байна.

Бруцеллёз өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын ажлыг аймгийн Засаг даргын “Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх, ванкцинжуулалтыг зохион байгуулах тухай” 2017 оны А/245 тоот захирамжийн дагуу зохион байгуулж, вакцинжуулалтанд нийт 106.5 мян.тол төл хамруулахаас 101.5 мян.тол төл хамруулж, гүйцэтгэл 95 хувьтай байна.

Газар тариалангийн талаар : Ургац хураалтын ажил дууссан бөгөөд 17.17 га талбайгаас 10.5 тн төмс, 17.24 га талбайгаас 138.6 тн хүнсний ногоо, 4.3 га талбайгаас 27.8 тн тэжээлийн ургамал хураан авсан. Төмс хүнсний ногооны нэгж талбайгаас авсан дундаж ургац 69.5 цн/га байна.

 

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний
бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн сарын үнэтэй
харьцуулан гаргасан 2017 оны 10 дугаар сарын үнийн мэдээ.

 

Бараа бүтээгдэхүүн

Дээд үнэ/төг/

Доод үнэ/төг/

Өссөн бүүрсан үзүүлэлт/+-/

1 Үхрийн мах Ястай 6000 4000

-500

Цул 7000 6000

-500

2 Хонины мах Ястай 5000 3000

-300

Цул 6000 5000

-500

3 Адууны мах Ястай 5000 3300
Цул 6000 5500
4 Ямааны мах Ястай 4000 3000
Цул 5000 4000
5 Тахианы мах Гуя 7200 7000
Мөч 7500 7000
6 Лууван Монгол 1000 1000
Хятад
7 Төмс Монгол 900 550 -100
Хятад
8 Байцаа Монгол 1500 800 +100
Хятад
9 Чинжүү Монгол
Хятад 5500 4500
10 Манжин Монгол 1300 1000 +100
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 1200 1000
Хятад 1200 1000 +150
12 Улаан лооль Монгол 6600 5500
13 Өргөст хэмх Монгол 6000 4500
14 Элсэн чихэр   2300 2200
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2400 2200
Шар слава 1кг 2200 2000
Гурвалжин слава 1 кг 3500 3200
16 Сүү Задгай 1200 1000
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 1500 1000
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй 2700 2400
18 Талх Чойр /Шивээ/ 1800 600
19 Өндөг ОХУ 300 300 -35
Монгол 300 220 -25
20 Алтан тариан гурил Задгай дээд 1450 1300
Задгай 1-р зэрэг 1000 860
Задгай 2-р зэрэг 900 880
Савлагдсан д/дээд 1650 1400
Савлагдсан дээд 1500 1300
Савлагдсан 1-р зэрэг 1150 920
Савлагдсан 2-р зэрэг 950 900
21 Ургамлын тос Олейна 4800 4500
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 950 750

 

          ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,
ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Байгаль орчны талаар: Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын 3.5 сая төгрөгөөр Сүмбэр сумын 5 дугаар баг Өгөөмөрийн голыг хашиж хамгаалах ажлыг “Өөдлөх Өгөөмөр” бүлэгтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж, хүлээн авахад бэлэн болоод байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын газар “Ус” үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хангах зорилгоор 10 дугаар сарын 12-ны өдөр нийтэд тустай хөдөлмөр эрхэлж буй иргэд болон Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-тай хамтран Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах уст цэгийн цэвэрлэх ажлыг зохион байгуулсан. Цэвэрлэгээг Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хүүхдийн овоо, Дагвасүндэл бурхан, Цагаан дарь эх, Уулзварын гол, Цоорхой рашаан, Хүрийн ногоон гэсэн маршрутын дагуу цэвэрлэгээ үйлчилгээг зохион байгуулан гол горхи булаг шанд орчимд үүссэн хог хаягдлыг түүж, хог төвлөрүүлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачин нийт 3.2 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн ажилласан.

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2017 оны 09 сарын 22-ны өдрийн 08/5768 тоот бичиг “Мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулах тухай, Монгол улсын “Ойн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2017 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг орон нутагт “Тарьсан модоо арчилъя, хамгаалъя” уриан дор нөхөн тарилт, арчилгааны хэлбэрээр зохион байгууллаа.

Уг ажлын хүрээнд тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг 2017 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын гадаа талбайд зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд Сүмбэр сумын “Модны их ургац” нөхөрлөл орон нутгийн хөрсөнд үржүүлсэн хайлаас, нохойн хошуу, тэхийн шээг, агч, цагаан хуш, буйлс, сухай, заг зэрэг 8 төрлийн тарьц, суулгацаар үзэсгэлэн худалдаанд оролцон 500 ширхэг тарьц, суулгац худалдаалж 1.034.000 төгрөгийн худалдаа хийсэн байна.

Мод тарих ажлыг 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Соёл, спорт амралтын хүрээлэнд нөхөн тарилт хэлбэрээр 320 ширхэг хайлаас тарьсан. Мөн ойн зурвасын /2016-2017/ нөхөн тарилтын ажлыг 2017 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд нийт 885 ширхэг /хайлаас 100, шар хуайс-260, улиас 465, буйлс 60/ мод сөөг нөхөн тарьж ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, таримал ойг үнэлэх, улсын ойн санд хүлээн авах, өмчлүүлэх журмын 4.5.3-т заасны дагуу 95 хувьд хүргэсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 10 дугаар сарын 12-ны өдөр Сүмбэр сумын байгаль хамгаалагч, тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нартай хамтран Чойр богд уулын тусгай хамгаалалттай бүс нутагт дунд уулын хойд аманд 2, Уулзварын гол орчимд 2, нийт 4 отоглох бүс байгууллаа.

Аймгийн Засаг даргын 2017 оны “Эргүүл шалгалтын ажил зохион байгуулах тухай” А/259 дугаар захирамжийн дагуу аймгийн Онцгой байдлын газар 3 удаа, Сүмбэр сум 1 удаа, Шивээговь сум 1 удаа эргүүл шалгалтын ажил зохион байгуулсан. Эргүүл шалгалтаар зөрчил илрээгүй.

Агаарын хүхэрлэг хий болон азотын давхар ислийн шинжилгээг 09 дүгээр сард өглөөний 08 цаг, оройн 20 цагуудад сорьц авч, хийхэд азотын давхар ислийн агууламж дунджаар 0.004 мкг/м3, хүхэрлэг хийн агууламж дундажаар 0.002 мкг/м3 байна. Хүлцэх дээд агууламжаас хэтэрсэн ажиглалт байхгүй.

Тээвэр, авто замын талаар: Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 10 дугаар сарын 25-ны байдлаар 207 өссөн дүнгээр 4394 тээврийн хэрэгсэл буюу 121.5 хувь хамрагдсан байна.

Улс хооронд 28 иргэн, хот хооронд 5922 иргэн, сум хооронд 254 иргэн зорчиж, 133 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна. Хот доторх такси үйлчилгээ эрхлэх 46 таксинд замын хуудас олгосон байна.

Авто тээврийн төвөөс хот доторх такси үйлчилгээ эрхлэгч 4 байгуулгын удирдлагуудтай уулзаж үнэ нэмэх талаар санал бодлыг сонсож, гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2017 он дуустал үнийн өөрчлөлт оруулахгүй ажиллахыг анхааруулж, хуучин үнээр үргэлжлүүлэн үйлчилгээ үзүүлэхээр боллоо. Хотын дотор такси үйлчилгээ эрхлэгчдийн тээврийн хэрэгслүүдийг давтан техникийн хяналтын үзлэгт хамруулж, өвөлжилтийн бэлэн байдлыг шалган, өвөлжилтийн бэлтгэлийг хангууллаа.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар: Газрын төлбөрийн тайланг цахимаар гаргадаг болсонтой холбогдуулан мэдээллийн санд тулгалт хийж, 255 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 75’258’753 төгрөгийн бүртгэлийг тайланд шивж оруулахад бэлэн болсон.

Газар эзэмшигч 32 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 40 нэгж талбарын газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэсэн.

Аймгийн Засаг даргын 2017 оны “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/225 дугаар захирамжийн дагуу Сүмбэр сумын 3-р багт 1900 м2 талбай газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг 10 дугаар сарын 19-ний өдөр цахимаар амжилттай зохион байгууллаа. Мөн Сүмбэр суманд нарны цахилгаан станцын зориулалтаар 50 га газарт төсөл сонгон шалгаруулалтыг 10 дугаар сарын 25-ны өдөр зарлаж, зарыг зууны мэдээ сонин, цахим бирж, аймгийн болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын цахим хуудсанд байршуулаад байна.

Шивээговь сумын 15 дугаар байрны зүүн талд байршилтай 24 ширхэг авто машины гражийн газар эзэмшигч иргэдтэй хамтран, нэг өнгөөр будуулан дугаартай болголоо.

Хаягжуулалтын тухай хууль болон Засгийн газрын 2013 оны “Журам батлах тухай” 280 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу хаягжуулалтыг аймаг сумын ОНХСангийн 70.7 сая төгрөгөөр хийсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр улсын комисс ажиллаж, ашиглалтад хүлээн авсан.

Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх, сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийх ажлыг аймгийн ОНХСангийн 30.1 сая төгрөгөөр “Лапланд-Эко” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж байгаа бөгөөд 10 дугаар сарын 04-6-ны өдрүүдэд Сүмбэр сумын 4, 5, 6-р багийн өдөрлөг, багийн ИНХ-аар 3 багийн 180 орчим иргэнээс санал авлаа.

Хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуй, чиглэлээр: 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Шивээ-Овоо” ХК-ний “Уурхайчдын 60 хүний суудалтай цайны газрын барилга”-ын ажлын зураг, Сүмбэр сумын 3-р багт баригдах “Шатахуун түгээх станц ба автомашин хийгээр цэнэглэх станц”-ын эскиз зургийг тус тус баталсан.

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэстэй хамтран 2018 онд хийгдэх хөрөнгө оруулалтын 7 ажлын зураг төсөв боловсруулах зургийн даалгаврыг боловсруулж, тендер шалгаруулалтыг зарласан.

Улсын төсөв, аймаг, сумдын ОНХСангийн хөрөнгөөр хийгдэж буй дараах ажлуудад захиалагчийн техник хяналтыг хийж, үүрэг даалгавар, зөвлөмжийг өгч ажиллалаа. Үүнд:

  1. Баянтал сумын ОНХСангийн 125.3 сая төгрөгөөр хийгдэж буй “Тоглоомын талбайн тохижилт”-ын ажил сагсны талбайн цутгалт, хашаа явган зам, авто зогсоолын ажлууд хийгдсэн бөгөөд ажлын гүйцэтгэл 70 хувьтай хийгдэж байна.
  2. Сүмбэр сум ОНХСангийн 79.1 сая төгрөгөөр “Баянбулагийн эгнээний тохижилтын ажил”-ыг “Чингисийн отог” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тус ажилд албан бичгээр зөвлөмж хүргүүлэн ажилласан. Ажлын гүйцэтгэл 70 хувьтай хийгдэж байна.
  3. Аймаг, Сүмбэр сумын ОНХСангийн 40.0 сая төгрөгөөр “Усан хангамжийг сайруулах /худаг барих засварлах/ ажил”-ыг “Энхжих формат” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 1 худаг засварлаж, 1 худгийг шинээр хийж, 1 худгийг шинээр барих ажлыг эхлүүлээд байна. Ажлын гүйцэтгэл 70 хувьтай хийгдэж байна.
  4. Аймгийн ОНХСангийн 28.0 сая төгрөгөөр 3 дугаар багийн “Нийтийн эзэмшлийн зам талбайд сандал, хогийн сав хийх ажил”-ыг “Их зэст хөгжил” ХХК гүйцэтгэж байгаа. Ажлын гүйцэтгэл 75 хувьтай хийгдэж байна.
  5. Аймгийн ОНХСангийн 50.0 сая төгрөгөөр “Айл өрхүүдийг хог хаягдал ангилан ялгах хогийн саваар хангах” ажлыг “Оч хийц” гүйцэтгэж байна. Ажлын гүйцэтгэл 80 хувьтай хийгдэж байна.
  6. Аймгийн ОНХСангийн 50.0 сая төгрөгөөр “Аймгийн төвийн хогийн цэгийг хашаажуулах ажил”-ыг “Суварган говь” ХХК гүйцэтгэж, ажлын гүйцэтгэл 70 хувьтай хийгдэж байна.

Худалдан авах ажиллагааны талаар: 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Улсын төсөв, аймаг, сумдын “Орон нутгийн хөгжлийн сан”, “Авто замын сан”, “Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардал”-ын хөрөнгөөр хэрэгжүүлэх 63 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөснөөс 60 ажлыг хуулийн хугацаанд нь зарлаж, 3 ажлыг зарлаагүй байна. Үүнээс 2 ажлын зориулалтыг өөрчлөх, 1 ажлыг зарлахаар тендерийн баримт бичиг, ТЭЗҮ-г боловсруулах шатандаа явагдаж, нийт худалдан авалтын явц 95.23 хувьтай байна.

Нийтийн эзэмшлийн орон сууцнуудын гадна дулаалга, фасадны ажил /8-р байр/-ын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааны тендер шалгаруулалт амжилтгүй болж дахин нээлттэй тендер шалгаруулалтыг зарласан бөгөөд тендер шалгаруулалтын нээлт 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2018 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудын зураг төсөл боловсруулах ажлын зөвлөхийг сонгон шалгаруулах ажлын нээлт 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус тус болно.

Нийт худалдан авалтын тендерийн урилгыг www.tender.gov.mn, www.govisumber.gov.mn, www.haaa.gs.gov.mn сайтад тус тус нийтлэн ажилласан.

Сумдын хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн нарт цахим худалдан авах ажиллагааны систем, худалдан авах ажиллагаатай холбоотой заавар, зөвлөгөө, зөвлөмжийг тухай бүр өгч ажилласан.

Орон нутгийн өмчийн харилцааны талаар: Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 1/1851 тоот хүсэлтийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн 10 нэр төрлийн 2 699 096 төгрөгийн балансын үнэ бүхий хөрөнгийг акталж данснаас хасах, 68 000 000 төгрөгийн үнэ бүхий 6 өрөө орон сууцыг аймгийн Засаг даргын Тамгын газарт балансаас балансад шилжүүлэх, 149 нэр төрлийн 203 446 092.18 төгрөгийн балансын үнэ бүхий хөрөнгийг орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх ажлыг зохион байгуулан шийдвэрлэж ажилласан.

Эрүүл мэндийн газар, Тохижилт сүмбэр ОНӨААТҮГазруудын 38 нэр төрлийн 123 525 091 төгрөгийн балансын үнэ бүхий хөрөнгийг акталж, данснаас хасах, 2 нэр төрлийн 120 681 729 төгрөгийн балансын үнэ бүхий хөрөнгийг байгууллага хооронд балансаас балансад шилжүүлэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2016 оны санхүүжилтээр хийгдсэн 9 849 015 төгрөгийн Замын цагдаагийн постны хяналтын камер, аймгийн 2017 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 217 343 053 төгрөгийн аймгийн төвийн гудамж, талбайн теле камерын системийг аймгийн Цагдаагийн хэлтэст бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж ажилласан.

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

 

БАЯНТАЛ СУМ: 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 11,705,0 мянган төгрөг, гүйцэтгэл 6,686,8 мянган төгрөг төвлөрүүлсэн 57,1 хувьтай байна.

Орон нутгийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 194,988,4 мянган төгрөг, гүйцэтгэл  188,074,2 мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа хоол, нэмэгдэл урамшуулалд 144,304,8 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 11,729,3 мянган төгрөг зарцуулсан байна.

Улсын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө  626,976,7 мянган төгрөг, гүйцэтгэл   554,956,2 мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа хоол, нэмэгдэл урамшуулалд  357,714,5 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 29,827,3 мянган төгрөгийг зарцуулсан. Орон нутгийн төсвийн байгууллагын өглөг 17,009,2 мянган төгрөг, орон нутгийн төсвийн байгууллагын авлага 2,899,6 мянган төгрөг, тусгай зориулалтын байгууллагын өглөг 9,008,5  мянган төгрөг, нийт өглөг  26,017,7  мянган төгрөг байна.

Аймгийн Хууль, эрх зүйн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн Тамгын газар хамтран 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Авлигын тухай хуулиар сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллага, ЗДТГ-ын нийт 56 хүнд сургалт, сурталчилгаа хийсэн.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний хүрээнд сумын ЗДТГазар 2017 оны 10 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Шинэ хөгжлийн түлхүүр ТББ-ын сургагч багш  нартай хамтран “Гэр бүлийн баяр хөөр, Хамт олны хуримтлалын бүлэг, Багийн менежмент, баг хамт олон бүрдэх үе шат” зэрэг сэдвээр зорилтот бүлгийн 25 иргэнд сургалт зохион байгууллаа.

10 дугаар сарын 16-ны өдөр Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсээс малжуулах төслийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн 4,0 сая төгрөгийн 70 толгой эм малыг залуу малчин Д.Нямцэрэнгийнд хүлээлгэн өгч гурвалсан гэрээ байгуулсан байна.

  Малын удмын сан ХХААХҮСайдын 2017 оны 05 сарын 25-ны өдрийн А/71 тоот тушаал “Тэмээ, адуу, үхэр, хонь, ямаа ангилах заавар” –ын дагуу  2017 оны 10 дугаар сарын 04-08-ны хооронд Баянтал сумын хэмжээнд нийт 2255 хонь 765 ямаа 3020 толгой малд ангилалт баталгаажуулалт хийсэн.

Сумын нийт нутаг дэвсгэрт нутаглаж байгаа 99 малчин өрхийн 48 тэмээ, 2188  үхэр, 39857 хонь, 37271 ямаа нийт 79364 толгой малыг 81,6л вакцин буюу 40800 тун вакцинаар вакцинжуулалтанд хамруулж 0,4 л буюу 200 тун вакцин үлдсэн байна.

Сумын Засаг даргын Тамгын газар нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж 4.5 тонн хог хаягдлыг ачиж хогын цэгт төвлөрүүллээ.

 

СҮМБЭР СУМ: Монгол Улсын Шадар сайд, аймгийн Засаг дарга нарын 2017 онд байгуулсан  хамтран ажиллах гэрээ болон аймгийн Засаг даргын 2017 онд баталсан гамшгаас хамгаалах ангиллын сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сүмбэр суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2017 оны 10 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулж сумын ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн 7 бүлгийн 66 албан хаагчийг чадавхижууллаа.

2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд 4, 5, 6 дугаар багийн ИНХ-ыг зохион байгуулж 2017 онд ОНХСангийн хөрөнгөөр орон нутагт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулан, 2018 онд ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг иргэдээс авч эрэмбэлсэн.

Сумын амьжиргааг дэмжих зөвлөл 10 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, ахмад настныг асрах нөхцөлт мөнгөн тэтгэмжид 3 иргэнийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн асрах мөнгөн тэтгэмжид 3 иргэнийг, өрх толгойлсон 3-аас дээш хүүхэдтэй эхэд олгох мөнгөн тэтгэмжид 3 иргэнийг, сэргээн засах үйлчилгээнд 3 иргэнийг тус тус хамруулахаар шийдвэрлэсэн.

10 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 58 аж ахуйн нэгж, иргэдийн 42 хэмжих хэрэгслийг баталгаажуулалтанд хамруулж 13 иргэн аж ахуйн нэгжид тохирлын гэрчилгээг шинээр олгосон.

“Амар тайван Сүмбэр аян”-ы хүрээнд 10 дугаар сарын 13-ны өдөр “Архигүй өдөр” арга хэмжээг зохион байгуулж, уг аяны хүрээнд ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны мэдээлэл арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Т.Төгсмаа “Зөрчлийн тухай хууль”-аар сургалт зохион байгуулж, төрийн байгууллагын ажилтан албан хаагч, Политехник коллежийн оюутан сурагчид, ААНэгжүүдийн төлөөлөл нийт 230 иргэн сургалтанд хамрагдсан.

 Эрүүл мэндийн бодлогын хүрээнд: “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд 40-65 настай иргэдийн В, С вирусын шинжилгээнд 10 дугаар сарын 01-ний өдрийн  байдлаар 1998 хүн хамрагдаж 69,3 хувьтай байна.

Гар дээрээс худалдаа эрхлэгч 23 иргэнд “Хүнсний аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн зөв сонгох”  тухай сэдвээр, 5 дугаар цэцэрлэгийн 20 ажилтан, албан хаагчид “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж ба стандарт, ажлын байрны цахилгааны аюулгүй ажиллагаа” сэдвээр тус тус сургалт зохион байгуулсан.

Байгаль орчны бодлогын хүрээнд: 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төвийн багуудын бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулан  нийт 5 тонн хог хаягдлыг зөөж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн.

   2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрийн болон хувийн хэвшлийн нийт 44 аж ахуй нэгжийн ойр орчмын 50 метрийн цэвэрлэгээг зохион байгуулан нийт 2,8 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.

Чойрын богд уулын тусгай хамгаалалттай бүс нутагт Дунд уулын хойд аманд 2, Уулзварын гол орчимд 2, нийт 4 отоглох бүс байгуулсан.

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Ногоон хөгжлийн бодлого”-ын хүрээнд Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-ын 28 албан хаагчид “Хог хаягдлын тухай хууль”-ын шинэчилсэн найруулгаар сургалт зохион байгууллаа.

Нийгмийн бодлогын хүрээнд: Угийн бичгийг өрх бүрт хөтлүүлж хэвшүүлэх арга хэмжээний хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд Политехникийн коллежийн оюутнууд, 1 болон 5-р сургуулийн сурагч багш ажилчид  мөн сумын 1, 2, 3 дугаар багийн иргэдэд угийн бичгийг хөтлөх сургалтыг Монголын Ураг Удам Угийн бичгийн холбооны гишүүн Ц.Цогбадрахтай хамтран нийт 200 иргэнд зохион байгуулан угийн бичиг хөтлөх номыг тарааж ажилласан.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд: Сумын хэмжээнд 10 дугаар сарын байдлаар төмс 70,2 тн, хүнсний ногоо 60,1 тн, малын тэжээл 0,3 тн нийт 130,6 тн төмс, хүнсний ногоо хураан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 8,3 тн-оор нэмэгдсэн байна.

Сумын хэмжээнд хадлангийн 7 салаа гарч 1434 тн буюу 65300 боодол  өвс хадсанаас 28351 боодол буюу 623 тн өвсийг борлуулаад байна. Үлдэгдэл нь 36949 боодол буюу 812 тн өвс байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сумын өвс тэжээлийн аюулгүй нөөцөд 94,8 тн буюу 4700 боодол өвс, 4,2 тн буюу 170 шуудай хивэг нөөцтөй байна.

2017 оны ОНХС–ийн 18,0 сая төгрөгөөр өвс, тэжээл авах ажлын тендер зарлагдсан.

ШИВЭЭГОВЬ СУМ: Сумын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах комисс өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлуудад хяналт шалгалт хийлээ. Сумын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил 93,3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Сумын хэмжээнд цэрэг татлагын ажлыг 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулж 18-25 насны 47 иргэн хамрагдахаас 32 иргэн буюу 68,1 хувийн ирцтэй хамрагдаж 3 иргэн цэрэгт татагдсан байна.

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар орон нутгийн төсөвт байгууллагуудын санхүүжилт болон зардлын гүйцэтгэл өссөн дүнгээр дараах байдалтай байна.

Байгууллагын нэр

Санхүүжилт /мянган.төг/

Зардлын гүйцэтгэл /мянган.төг/

1.

ИТХ

33 553 800

33 307 309

2.

ЗДТГ

212 073 700

209 807 611

Төвлөрсөн төсөвт байгууллагуудын санхүүжилт болон зардлын гүйцэтгэл дараах байдалтай байна.

Байгууллагын нэр

Санхүүжилт /мянган.төг/

Зардлын гүйцэтгэл /мянган.төг/

1. Эрүүл мэндийн төв

244 852 500

242 240 428

2. Соёлын төв

44 003 500

42 153 500

3. 3-р сургууль

666 981 300

638 002 500

4. 3-р цэцэрлэг

314 594 100

295 724 600

Орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 46840,0 мянган төгрөг бөгөөд 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 34534,9 мянган төгрөг буюу 73,7 хувийн биелэлттэй байна.

Аймгийн Хууль, эрх зүйн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран Зөрчлийн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудаар сургалт зохион байгуулж 108 иргэн хамрагдаж 432 ширхэг гарын авлага тарааж ажилласан байна.

Улсын төсвийн 103,3 сая төгрөгийн хөрөнгөөр 3-р сургуулийн барилгын дээврийн засварын ажлыг Цахир толгойн орд ХХК хийж гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өглөө.

 “Бүх нийтээрээ алхъя” дэлхийн алхалтын өдрийг 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж 8 байгууллагын 49 ажилтан хамрагдсан байна.

10 дугаар сард шинээр газар өмчилж авахаар 3 иргэн материалаа ирүүлснийг хүлээн авч судалж байна. Мөн газар өмчлөлийн гэрчилгээг 79 иргэнд олгоод байна.

Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлыг 3 удаа зохион байгуулж 25 иргэний өргөдлийг шийдвэрлэсэн. Үүнд байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд сар бүр олгодог асаргааны мөнгөн тэтгэмжийн сунгалтад 11 иргэн, байнгын асаргаа шаардлагатай 16–ээс дээш насны иргэнд сар бүр олгодог амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сунгалтад 9 иргэн, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сунгалтад 2 иргэн, тэжээн тэтгэх хүүхэдгүй, эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настан, хүндэт донор, ахмад настанд жилд нэг удаа олгодог түлээ нүүрсний хөнгөлөлтийн мөнгөн тусламжид 3 иргэн тус тус хамрагдсан.

Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу бүрэн хараагүй, хэлгүй дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй 27 иргэнийг түлээ, нүүрсний хөнгөлөлтөнд хамруулж 3780000 төгрөгийн мөнгөн тусламжийг олгосон. Үүнд: Бүрэн хараагүй 6 иргэнд 840000 төгрөг, хэлгүй дүлий 2 иргэнд 280000 төгрөг, байнгын асаргаа шаардлагатай 9 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 1260000 төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхдэд 1400000 төгрөг, ахмад настан 2, хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнд даралтын аппарат, ярьдаг халууны шил, радио хүлээн авагч, цагаан таяг, хөтөвч, тохойвчтой хос таяг зэрэг нийт 510000 төгрөгийн хөнгөлөлтийг үзүүллээ.

Нийгмийн бодлогын хүрээнд: Сумын “Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн аялал жуулчлалын холын маршрутын дагуу “Байгаль бидний гэр” гэр бүлийн аялалыг 09 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулж, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулиудаар мэдээлэл өгч, спортын 3 төрлийн тэмцээнийг зохион байгууллаа.

Байгаль орчны хүрээнд: Бүх нийтийн их цэвэрлэгээг хуваарийн дагуу 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж 15 аж ахуй нэгж байгууллагын 53 ажилтан албан хаагч хамрагдаж 3,8 га талбайн 8,3м3 хог хаягдлыг цэвэрлэж төв хогийн цэгт ачиж зайлуулсан.

10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар орон нутгийн орлогод албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хог хаягдлын хураамжийн 5,290,000 төгрөгийг төвлөрүүлээд байна.

Хүнс, хөдөө аж ахуй: “Иргэдийг малжуулах журам”-ын дагуу 10 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 4 малчин өрхөд тус бүр 38 хонь, 18 ямааг гэрээгээр хүлээлгэн өгч цөөн мал бүхий өрхийг малжуулах ажлыг зохион байгуулсан.

Сумын Засаг даргын 2017 оны А/105 дугаар “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийх тухай” захирамжийн дагуу 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 55 өрхийн 34795 толгой мал хамрагдаад байна.

Бэлчээрийн хортон мэрэгчийн тандалтын судалгааг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Эрдэнэтолгой, Зүйтийн тал, Тогообулагт тус тус нийт 5000 га талбайд явууллаа. Судалгааны дүнд Зүйтийн тал, Тогообулагт оготны тархалт олширсон, Эрдэнэтолгойд шигүү хэмжээнд байгаагаас үзэхэд сумын хэмжээнд бэлчээрийн хортон мэрэгч болох үлийн цагаан оготны тархалт олширсон тэмцэх шаардлагатай байна.

Төмс 2,3 га талбайд тариалж 21,19 тн ургац, хүнсний ногоо 5,87 га талбайд тариалж 77,67 тн ургац хураан авсан нь өмнөх оныхтой харьцуулахад 12,6 тн ургацаар өссөн үзүүлэлттэй байна.

Сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/101 тоот захирамжаар нохой устгах арга хэмжээний шууд худалдан авалтыг зохион байгуулах ажлын хэсэг томилогдон 2 дугаар багийн иргэнтэй гэрээ байгуулан нохой устгах ажлыг зохион байгуулж 82 нохой, муур устгаж ариутгал хийж шатаасан.

 ОНХС-ийн 3,5 сая төгрөгийн хөрөнгөөр 3 дугаар сургуулийн сантехникийн засварын ажлыг шууд худалдан авалтын ажлын хэсэг шалгаруулалт хийж, иргэн Г.Батсайхантай гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлж хүлээн авсан.

 

 ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us