ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говийн бүсийн сургалт зохион байгуулагдлаа.

“Татвар төлөгчдөд хууль журам мөрдүүлэх стратегиуд” сэдэвт бүсийн сургалтыг 2017 оны 10 сарын 23-24-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Олон улсын валютын сан, Татварын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй уг сургалтад Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь аймгийн Татварын албаны ажилтнууд хамрагдсан байна. Тус сургалтыг Олон улсын валютын сан болон татварын ерөнхий газар хамтран хэрэгжүүлж буй “Татвар төлөгчийн хууль тогтоомжийн мөрдөлтийг сайжруулах нь” төслийн хүрээнд Сегментийн ангилал, үйл ажиллагааны журам, сегментийн үйл ажиллагааны стартеги, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг баталсан Татварын Ерөнхий газрын даргын 2017 оны 4 сарын 27-ны өдрийн А/92 дугаар тушаалыг хэрэгжүүлэх асуудлуудаар ОУВС-ийн суурин зөвлөх Кейт Куйгли, Татварын ерөнхий газрын ТУХАГ-ын Татварын улсын ахлах байцаагч Г.Гансүх, ТУБ С.Мөнхбаатар, ТУБ С.Эрдэнэсувд, ТУБ Б.Ариунчимэг нар хийлээ.
Сургалтын үр дүнд ОУВС болон Татварын ерөнхий газар хамтран хээргжүүлж буй “Татвар төлөгчдийн хууль тогтоомж мөрдөлтийг сайжруулах нь” төслийн хүрээнд татвар төлөгчийг сегментэд ангилах, сегмент бүрийн эрсдэл болон онцлогт нийцсэн бодлого боловсруулан ажиллах чиглэл, аргачлал өгч, цаашид хэрхэн хамтран ажиллах, мэдээлэл хэрхэн солилцох, сегментийг бодлогыг тогтмолжуулах, үнэлгээний шалгуурын үзүүлэлтийг хэрхэн ойлгох зэрэг асуудлуудын талаар орон нутгийн татварын албад нэгдсэн нэг ойлголттой боллоо.

2017-10-25-09 2017-10-25-08

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us