ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

Ирцийн мэдээлэл: 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 32, орны хүн оролцуулсан 8 /Сүмбэр сумын Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Боловсрол, соёл урлагийн газрын дарга, Биеийн тамир, спортын газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Ойн ангийн дарга, Цагдаагийн хэлтсийн дарга, Шүүхийн шинжилгээний албаны дарга/, нийт 40 албан тушаалтан оролцов. Албан ажилтай 2 /Цэргийн штабын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга/, ээлжийн амралттай 3 /Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 3 /Мэдээлэл холбоо сүлжээний эрхлэгч, Цахилгаан Холбооны газрын дарга/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас БЗӨБЦТС-ний дарга н.Азбаяр, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Прокурорын газрын туслах прокурор Тамгын хэлтсийн дарга н.Солонготуяа нар оролцлоо.

 
Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:
 

1.

Аймгийн 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг иргэдээр хэлэлцүүлж эрэмбэлүүлэх ажил 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Үүнд  иргэдийг өргөнөөр оролцуулах

2017 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрийн хооронд

Сумын Засаг дарга нарт

2.

2017 оны 2 дугаар ээлжийн хугацаат цэргийн албаны татлагын ажлыг чанартай зохион байгуулах, Зэвсэгт хүчний Жанжин штабаас өгсөн хяналтын тоог бүрэн биелүүлэх

2017 оны 10 дугаар сарын 16-25-ны өдрийн хооронд

Сумын Засаг дарга нар,

Цэрэг татлагын товчооны дарга, орлогч, гишүүд

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Холбооны газар, аймгийн Улаан загалмайн хороо тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us