ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Шивээ-Овоо” ХК ахлах ангийн сурагчдын дунд “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийг зохион байгуулав.

2017-10-19-01“Шивээ-Овоо” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12-р ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох, мэргэжлийн чиг баримжаатай болоход нь дэмжлэг үзүүлэх, эрдэмтэн мэргэдтэй уулзуулах, шинжлэх ухаанч мэдлэгээс суралцах, ахмадуудын ажил амьдралын арга туршлагаас суралцуулах, ахмад үеэ хайрлан хүндэтгэдэг иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор уулзалт, өдөрлөгийг зохион байгуулав.

Өдөрлөгт МУ-ын Гавьяат уурхайчин Г.Даваасүрэн, Урлагийн Гавьяат зүтгэлтэн С.Дашням, Гавьяат багш Н.Түмэн-Өлзий, Гавьяат дасгалжуулагч Л.Цэдэнсодном нар уригдан оролцож, сурагчдад өөрийн амьдрал, мэргэжил, ажлын талаар ярьж өгсөн.

Түүнчлэн тус сургуулийн нийгмийн ажилтан Б.Энхриймаа болон анги удирдсан багш нар энэхүү арга хэмжээг зохион байгуулсан “Шивээ-Овоо” ХК-ийн талархалаа илэрхийлэв.

2017-10-19-02 2017-10-19-04

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us