Удирдах ажилтнуудын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

41

Өгөгдсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх байгууллага

Биелэлт

Хэрэгжилтийн хувь

1.

Хөдөөгийн багш нарын спортын наадмыг зохион байгуулалтын өндөр түвшинд зохион байгуулах

Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, соёл урлагийн газар

Хөдөөгийн багш нарын 15 дахь удаагийн спортын наадмыг 2017 оны 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулж ажилласан. Тэмцээнд нийт 11 аймгийн 348 баг тамирчид спортын 5 төрлийн 108 багц медалийн төлөө өрсөлдлөө. Багийн нийлбэр дүнгээр Орхон аймаг 1-р байр, шилжин явах туг, Сэлэнгэ аймаг 2-р байр , Дархан уул аймаг 3-р байр эзэллээ. Манай аймаг багийн нийлбэр дүнгээр 6-р байранд орж, сурын эмэгтэй төрөлд 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Туяагэрэл 1-р байр алтан медаль,  сурын эрэгтэй төрөлд биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч Б.Батмөнх 1-р байр алтан медаль, Шатрын эрэгтэй төрөлд 2 дугаар сургуулийн багш  З.Баярсайхан 2-р байр мөнгөн медаль  авж  амжилттай оролцлоо.

Хөдөөгийн багш нарын спортын наадамд Боловсролыг дэмжих дэд хөтөлбөрөөс 3.0 сая төгрөг, АЗДТГ-аас 4.5 сая төгрөг, нийт 7.5 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүллээ. АЗДТГ, Биеийн тамир спортын газар, Боржигин чуулгын хамт олон, Эрүүл мэндийн газар, Боловсролын салбарын удирдлагууд албан хаагчид хамтран зохион байгууллаа.

100

2.

Бүх нийтийн цэвэрлэгээг чанартай зохион байгуулах /10 дугаар сард 2 удаа зохион байгуулсан байх/

Сумын Засаг дарга нарт

Сүмбэр сумын ЗДТГ- Багийн нийтийн цэвэрлэгээг 2017.10.11-ний өдөр зохион байгуулсан. Цэвэрлэгээнд нийт 258 өрх хамрагдаж 3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн. Намрын бүх нийтийн их цэвэрлэгээг 2017.10.27-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Шивээговь сумын ЗДТГ – Нийтийн их цэвэрлэгээг 14 хоног тутам зохион байгуулах хуваарь гарган ажиллаж байна. Хуваарийн дагуу 10 дугаар сарын 13-нд 15 аж ахуй нэгжийн 53 иргэн оролцож нийт 8.3 м3 хог хаягдал цэвэрлэж хогийн цэгт төвлөрүүлсэн. Дараагийн их цэвэрлэгээг 10-р сарын 27-ны өдөр зохион байгуулна.

Баянтал сумын ЗДТГ- Бүх нийтийн цэвэрлэгээг 2017.10.13-ны өдөр зохион байгуулсан ба нийтийн цэвэрлэгээнд сумын ЗДТГ, 1-р багийн иргэд, аж ахуй нэгжийн нийт 20 хүн оролцож, 4,5 тн хог хаягдал цэвэрлэж хогийн цэгт төвлөрүүлсэн.

Хэрэгжилт-ийг тооцох хугацаа болоогүй

3.

Аж ахуйн нэгж, албан байгууллагууд байгууллагынхаа ойр орчмын 50 метр хүртэлх цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж байх

Бүх аж ахуйн нэгж, байгууллагууд

Сүмбэр сумын ЗДТГ- Төрийн болон хувийн хэвшлийн нийт 44 аж ахуй нэгж байгууллага 2017.10.12-ны өдөр байгууллагынхаа ойр орчмын цэвэрлэгээг хийсэн. Нийт 2.8 тн  хог хаягдал цэвэрлэж хогийн цэгт төвлөрүүлсэн.

Шивээговь сумын ЗДТГ- Сумын аж ахуй нэгж, албан байгууллагууд байгууллагынхаа ойр орчмын цэвэрлэгээг өдөр ажилтнууд нь тогтмол хийж байна.

Баянтал сумын ЗДТГ- Сумын нутаг дэвсгэрт  байрлах 16 аж ахуй нэгж байгууллага ойр орчмын 50 метр хүртэлх цэвэрлэгээг зохион байгуулж ажилласан.

70

4.

Хог хаягдлын тухай хууль болон зөрчлийн тухай хуулийн уялдаа холбоог сурталчилж сургалт зохион байгуулах

Сумын Засаг дарга нарт, Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Сүмбэр сумын ЗДТГ- Сургалтыг 2017.10.18-ны өдрийн 12:00 цагт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Шивээговь сумын ЗДТГ- Аймгийн Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран Зөрчлийн тухай хууль болон Хог хаягдлын тухай хуулиар 10-р сарын 11-ний өдөр иргэдэд сургалт зохион байгуулсан. Сургалтанд 108 иргэн хамрагдаж 324 ш гарын авлага тараасан.

Баянтал сумын ЗДТГ- Сургалтыг 2017.10.16-ны өдрийн 11:00 цагт сумын иргэний танхимд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын газар- Энэхүү үүргийн биелэлтийг ирүүлээгүй.

Хэрэгжилт-ийг тооцох хугацаа болоогүй

5.

Өргөдөл гомдол, санал хүсэлтийн 3 дугаар улирлын тайланг Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх

Сумдын ЗДТГ,

Бүх байгууллагууд

Аймгийн хэмжээний өргөдөл гомдол, санал хүсэлтийн 2017 оны 3 дугаар улирлын тайланг 19 байгууллага ирүүлэхээс бүгд ирүүлсэн. Аймгийн хэмжээнд 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 8023 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс 7967 нь бичгээр, утсаар 56 өргөдөл гомдол, санал хүсэлт ирсэн бөгөөд 7967 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, аймгийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлт 99,9 хувьтай байна.

Ирсэн өргөдөл гомдол, санал, хүсэлтийг ангилбал нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хүссэн 3955 буюу 49,2%, иргэний бүртгэлтэй холбоотой 2517 буюу 31,3%, ажилд орох, ажлаас гарах, чөлөө хүссэн болон ажлын байртай холбоотой 518 буюу 6,4%, газартай холбоотой 329 буюу 4,1%, татвар төлөгчдөөс татвартай холбоотой 112 буюу 1,3%, Мэргэжлийн хяналтаар хяналт шалгалт хийлгэх хүсэлт 89 буюу 1,1%, гал түймэр болон гамшиг аюулт үзэгдлийн дуудлагатай холбоотой 73 буюу 0,9%, буцалтгүй тусламж болон эмчилгээний зардал хүссэн 72 буюу 0,8%, байгаль орчинтой холбоотой 46 буюу 0,5%, нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой 31 буюу 0,3%, өвс тэжээлийн тусламжтай холбоотой 10 буюу 0,1%, цахилгаан, дулааны хангамжийн асуудлаар 5 буюу 0,06%, талархал 3 буюу 0,03%, эмийн хөнгөлөлттэй холбоотой 2 буюу 0,02%, бусад өргөдлүүд 261 буюу 3,2 хувийг тус тус эзэлж байна. Тайланг нэгтгэж 10 дугаар сарын 09-ний өдөр ЗГХЭГ-т хүргүүлсэн.

100

6

Биелэлтийн дундаж хувь

90%

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

САНАЛ, ХҮСЭЛТ ҮЛДЭЭХ ХЭСЭГ