ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 10 дугаар сарын 02-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

Ирцийн мэдээлэл: 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 30, орны хүн оролцуулсан 9 /Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Тохижилт-Сүмбэр ОНӨААТҮГазрын захирал, Шуудан үйлчилгээний газрын дарга, Ойн ангийн дарга, Цагдаагийн хэлтсийн дарга, Шүүхийн шинжилгээний албаны дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Политехник коллежийн захирал/, нийт 39 албан тушаалтан оролцов. Албан томилолттой 2 /Цэргийн штабын дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга/, ээлжийн амралттай 2 /Эрүүл мэндийн газрын дарга, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга/, чөлөөтэй /Авто тээврийн төвийн дарга/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 3 /Мэдээлэл холбоо сүлжээний эрхлэгч, Цахилгаан Холбооны газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас БЗӨБЦТС-ний дарга н.Азбаяр, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Аудитын албаны дарга н.Сарантуяа, Тогтвортой амьжиргаа 3 төслийн орон нутаг дахь ажилтан Л.Уранчимэг нар оролцлоо.

Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:

1.

Хөдөөгийн багш нарын спортын наадмыг зохион байгуулалтын өндөр түвшинд зохион байгуулах

2017 оны 10 дугаар сарын 13-15-ны өдрийн хооронд

Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, соёл урлагийн газар

2.

Бүх нийтийн цэвэрлэгээг чанартай зохион байгуулах

2017 оны 10 дугаар сард 2 удаа зохион байгуулсан байх

Сумын Засаг дарга нарт

3.

Аж ахуйн нэгж, албан байгууллагууд байгууллагынхаа ойр орчмын 50 метр хүртэлх цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж байх

Тогтмол

Бүх аж ахуйн нэгж, байгууллагууд

4.

Хог хаягдлын тухай хууль болон зөрчлийн тухай хуулийн уялдаа холбоог сурталчилж сургалт зохион байгуулах

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор

Сумын Засаг дарга нарт, Байгаль орчин, аялал жуулчлалын газар

5.

Өргөдөл гомдол, санал хүсэлтийн 3 дугаар улирлын тайланг Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх

10 дугаар сарын 03-ны өдрийн дотор

Сумдын ЗДТГ,

Бүх байгууллагууд

 

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Ус-Ду ОНӨҮГ тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us