Говьсүмбэр аймгийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан

48

 Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бичгээр, амаар, цахим хуудас, санал хүсэлтийн хайрцаг, нээлттэй утсаар хүлээн авч, холбогдох албан тушаалтанд танилцуулж, бүртгэл хяналтын картаар шийдвэрлэлтийн байдалд хяналт тавин, хуулийн хугацаанд нь шийдвэрлүүлэн, эзэнд нь хариуг хүргүүлэн ажиллаж ирлээ.

Засгийн газрын 2016-2017 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг 15 хоногийн хугацаанд шийдвэрлэн, хариуг хүргүүлж байна.

Засаг даргын Тамгын газар нь www.govisumber.gov.mn албан ёсны цахим хуудас,  “7054-3434 дугаарын нээлттэй утас”-ыг тогтмол ажиллуулан, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

2017 оны 3 дугаар улирлын байдлаар аймгийн Засаг даргад ирсэн 69 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг ангилбал эмчилгээний тусламж болон буцалтгүй тусламж хүссэн 18, ажлын байртай холбоотой 8, санхүүгийн дэмжлэг хүссэн 7, тэтгэмж хүссэн 3, хүсэлт гаргах тухай 6, газар эзэмших, өмчлөх харилцаатай холбоотой 3, тусгай зөвшөөрөл хүссэн 4, гэр хүссэн 3, гомдол гаргасан 8, бусад асуудлаар 9 өргөдөл, гомдол, санал, хүсэлт байна.

Аймгийн Засаг даргад хандаж ирүүлсэн өргөдлийн дагуу аймгийн Засаг даргын нөөц сангаас 5 иргэний эмчилгээний зардалд 2800,0 мянган төгрөгийн тусламж үзүүлж, 5 иргэнд /Олон Улсын чанартай уралдаан тэмцээнд явахад нь/ 3050,0 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж, нэг иргэнд тусламжийн аян өрнүүлж 858,0 мянган төгрөг олгосон.

Гэр хүссэн 3 өргөдлийг судалж үзээд 2 иргэнд гэр олгосон. 1 иргэнд гэр олгох шаардлагагүй гэж үзэж өргөдлийг хаасан байна. Тусгай зөвшөөрөл хүссэн 2 иргэнд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар мэдэгдсэн. Аймгийн Засаг даргад хандаж ирсэн 69 өргөдөл, санал, хүсэлтийн 60 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, 9 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэх шатанд байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хандаж ирсэн 61 өргөдөл гомдол хүсэлтийг ангилбал ажлаас чөлөөлөгдөх хүсэлт 6, ажилд орох 2, чөлөө хүссэн 29, буцалтгүй тусламж хүссэн 12, санхүүгийн дэмжлэг хүссэн 3, бусад асуудлаар 9 өргөдөл гомдол, санал, хүсэлт байна. Өргөдлийн дагуу 5 албан хаагчийн хүсэлтийг харгалзан ажлаас нь чөлөөлж, 2 иргэнийг ажилд томилж, давхардсан тоогоор 29 албан хаагчид чөлөө олгож, 2 албан хаагчийн сургалтын төлбөрт 274,0 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж, 9 албан хаагчид 3044,0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгосон байна. Аймгийн Засаг даргын Тамгын газарт ирсэн 61 өргөдөл, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн.

   Аймгийн хэмжээнд 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 8023 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс 7967 нь бичгээр, утсаар 56 өргөдөл гомдол, санал хүсэлт ирсэн бөгөөд 7967 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, аймгийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлт 99,9 хувьтай байна.

Ирсэн өргөдөл гомдол, санал, хүсэлтийг ангилбал нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хүссэн 3955 буюу 49,2%, иргэний бүртгэлтэй холбоотой 2517 буюу 31,3%, ажилд орох, ажлаас гарах, чөлөө хүссэн болон ажлын байртай холбоотой 518 буюу 6,4%, газартай холбоотой 329 буюу 4,1%, татвар төлөгчдөөс татвартай холбоотой 112 буюу 1,3%, Мэргэжлийн хяналтаар хяналт шалгалт хийлгэх хүсэлт 89 буюу 1,1%, гал түймэр болон гамшиг аюулт үзэгдлийн дуудлагатай холбоотой 73 буюу 0,9%, буцалтгүй тусламж болон эмчилгээний зардал хүссэн 72 буюу 0,8%, байгаль орчинтой холбоотой 46 буюу 0,5%, нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой 31 буюу 0,3%, өвс тэжээлийн тусламжтай холбоотой 10 буюу 0,1%, цахилгаан, дулааны хангамжийн асуудлаар 5 буюу 0,06%, талархал 3 буюу 0,03%, эмийн хөнгөлөлттэй холбоотой 2 буюу 0,02%, бусад өргөдлүүд 261 буюу 3,2 хувийг тус тус эзэлж байна.

 

         АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

САНАЛ, ХҮСЭЛТ ҮЛДЭЭХ ХЭСЭГ