ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

 capture-3Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн  тэмцээн Турк улсын Измир хотноо 2017 оны 09 дүгээр сарын 25 наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд боллоо.

Тус тэмцээнд оролцсон Монгол Улсын баг тамирчдын бүрэлдэхүүнд Говьсүмбэр аймгаа төлөөлөн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Наранцогтын Ганбаяр багтаж, Байлдааны тархалтын тэмцээний төрөлд 27:08 секундын амжилтаар Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер НАРАНЦОГТЫН ГАНБАЯР ТАНЬД өөрийн авьяас билэг, оюун ухаан, хүч чадлаа дайчлан, Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан явдалд аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс талархал дэвшүүлж, цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

capture-1 capture-2

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us