ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

2017 оны 09 дугаар сарын 18

Өгөгдсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх байгууллага

Биелэлт

Хэрэгжилтийн хувь

1.

2017 оны 09 дүгээр сарын 18-наас 09 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Монгол улсын батлан хамгаалахын сайдын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдах цэрэг спортын “ДӨЛ” тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгийн баг тамирчдыг зохион байгуулж амжилттай оролцуулах,

Аймгийн ЗДТГазар,

ГБХЗХГ, БСУГ

Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын цогцолбор тэмцээн нь 2017 оны 09-р сарын 18-аас  09 сарын 22-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдана.

Манай аймгаас 1 дасгалжуулагч багш, 13 сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн сургалтын төвд 09-р сарын 08-наас эхлэн бэлтгэлд гараад байна. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс багш, сурагчдын унааны зардал, хувцасны жигдрэлт, гэнэтийн ослын даатгалд

2 587 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

Мөн Дэлхийн зөн Бор-Өндөр ОНХХ-1 хөтөлбөрөөс багш сурагчдын хоол, витаминжуулалтанд 1 400 000 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна.

 70

2

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг төрийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, өвөлжилтийн бэлтгэл хангасан эсэхийг байгууллага бүр дээр очиж шалган үр дүнг танилцуулах, аймгийн хэмжээний төрийн байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж үр дүнг тайлагнах

Аймгийн хэмжээний бүх байгууллагууд

Сүмбэр сумын ЗДТГ- Сумын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг 2-р сургууль, Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төв, Тохижилт сүмбэр ОНӨААТҮГ-ын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж үүрэг чиглэл өгсөн.

Баянтал сумын ЗДТГ- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Шугам сүлжээ, дулааны хоолойнууд, урсгал засвар хийх ажлын судалгааг гаргаж, бэлтгэл ажил хийгдэж байна. Сургууль цэцэрлэгийн урсгал засварын ажлын хүрээнд 4-р цэцэрлэгт урсгал засвар хийсэн. Сумын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй соёлын төв, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, Талын илч ОНӨҮГ-т тус тус өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хүргүүлэн хэрэгжилтийг 9-р сарын 30-ны өдрийн дотор хангаж ажиллах үүрэг өгсөн.

14-р зөрлөг, 16-р зөрлөгийн нийтийн байрны дулаан алдагдлыг бууруулахад анхаарч цонх, хаалгыг сайжруулан засварласан.

Шивээговь сумын ЗДТГ- Энэхүү үүргийн биелэлтийг ирүүлээгүй.

Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах ажил Ус-ДУ ОНӨҮГазар 52 хувьтай, Илчлэг Шивээг ОНӨҮГазар 80 хувьтай, Талын Илч ОНӨҮГазар 46 хувьтай, Тохижилт Сүмбэр ОНӨҮГазар 40 хувьтай,  БНЗӨБ ЦТС ТӨХК Говьсүмбэр салбар 56.2 хувьтай, УБТЗ -ын Барилга ашиглалт үйлчилгээний 2-р анги Чойр салбарын  орон сууцны хэсэг 64.4 хувьтай хийгдэж байна.

1 дүгээр сургууль 70 хувьтай, 3 дугаар сургууль 68 хувьтай, 4 дүгээр сургууль 96 хувьтай, 2 дугаар сургууль 98 хувьтай, 5 дугаар сургууль 94 хувьтай, 5 дугаар цэцэрлэг 50 хувьтай, 4 дүгээр цэцэрлэг 100 хувьтай, 1 дүгээр цэцэрлэг 90 хувьтай, 2 дугаар цэцэрлэг 66 хувьтай, 3 дугаар цэцэрлэг 88 хувьтай хйигдэж байна.

  70

3

Биелэлтийн дундаж хувь

70

 

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us