Удирдах ажилтнуудын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

58

Ирцийн мэдээлэл: 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 28, орны хүн оролцуулсан 6 /Баянтал сумын Засаг дарга, Онцгой байдлын газрын дарга, Боловсрол, соёл урлагийн газрын дарга, Цагдаагийн хэлтсийн дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Ус-Ду ОНӨҮГазрын захирал/, нийт 34 албан тушаалтан оролцов. Албан ажилтай 4 /Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга/, албан томилолттой 3 /Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цэргийн штабын дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 6 /Авто тээврийн төвийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Талын-Илч ОНӨҮГ-ын захирал, Цөм сүрэг үржлийн төвийн захирал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Мэдээлэл холбоо сүлжээний эрхлэгч/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас аймгийн Ахмадын хорооны дарга Ц.Данзансодов, Петротрак ХХК-ний захирал Б.Анхбаяр, Тогтвортой амьжиргаа 3 төслийн орон нутаг дахь ажилтан Л.Уранчимэг нар  оролцлоо.

Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:

Өгсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага

1.

Монголын болон Дэлхийн багш нарын өдрийг зохион байгуулалтын өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх

2017 оны 10 дүгээр сарын 05-ны өдрийн дотор

Нийгмийн бодлогын хэлтэс,

Боловсрол, соёл урлагийн газар

2.

Монголын болон Олон Улсын ахмадын өдрийг зохион байгуулалтын өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх

2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор

Нийгмийн бодлогын хэлтэс,

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Аймгийн ахмадын хороо

3.

Төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний 2017 оны тайлан авахтай холбогдуулан төрийн байгууллагуудын бүтэц, орон тооны судалгааг яаралтай гаргуулан авахаар албан тоот бүх байгууллагуудад хүргүүлсэн. Хариуг  2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дотор ирүүлэх

 

 

2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дотор

 

 

 

Бүх байгууллагууд

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Биеийн тамир, спортын газар тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

Аймгийн Засаг даргын Тамгын газар

САНАЛ, ХҮСЭЛТ ҮЛДЭЭХ ХЭСЭГ