Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын мэдээ

146

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:         

 

   Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар: Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнийг 12 дугаар сард хуваарийн дагуу зохион байгуулсан ба хурлаас нийт 6 үүрэг даалгавар өгөгдөж үүрэг даалгаврын биелэлт 68,3 хувьтай байна.

2016 оны 12 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд  Хэнтий аймагт Хууль, зүйн дотоод хэргийн яам, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулсан “Иргэдийн эрх зүйн чадавхийн өнөөгийн байдал” сэдэвт бүсийн зөвлөгөөнд аймгийн төлөөлөл 25 иргэнийг оролцуулах ажлыг зохион байгуулсан.

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 5 дугаар цэцэрлэгийн албан хаагчдад “Үндсэн хууль”-иар сургалт зохион байгуулсан.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаар хуралдаанаар аймгийн 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны орон нутгийн төсвийг хэлэлцэн баталлаа.

 

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

   2016 оны 12 дугаар сарын орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 4 757192,4 мянган төгрөг, гүйцэтгэл 5 094915,4 мянган төгрөг буюу 107,1 хувийн биелэлттэй мөн улсын төвлөрсөн төсөвт 2 554 000.0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 2 629818,5 мянган төгрөг төвлөрүүлж 105,5  хувийн гүйцэтгэлтэй байна

2016 оны 12 дүгээр сард АТӨЯХАТатварын биелэлт 100,5 хувь, агаарын бохирдлын биелэлт  91,5 хувь, зам ашиглалтын татварын биелэлт 124,3 хувь, НӨАТатварын тайлангийн ирц 99,0 хувь байна.

    Гааль, татварын Ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/93 тоот тушаалаар “2016 онд татварын хяналт, шалгалтанд хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт”, “Эрсдэлд суурилсан татварын хяналт, шалгалтын 2016 оны төлөвлөгөө”-ний дагуу нийт 33 аж ахуйн нэгж, байгууллага шалгалтанд хамрагдахаас 27 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгасан.

2016 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар татварын хяналт шалгалтаар илрүүлсэн нөхөн татвар торгууль дараах байдалтай байна.

 

д/д Зөрчлийн дүн Нөхөн татвар Торгууль Алданги Хүү Нийт дүн
1 12 491 657519,03 91 168 192,40 66 530 302,90 196 363 719,20 199 154,10 354 261 368,60

 

    2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар урьд оны тайлангаар ногдсон өр 1,235,137.1 мянган төгрөгөөс 1,145,440.9 мянган төгрөгийн өрийг барагдуулж, өрийн барагдуулалт 92,7 хувь, хяналт шалгалтын актаар ногдсон 73,380.8 мянган төгрөгөөс 977,3 мянган төгрөгийг барагдуулж барагдуулалт 1,3 хувьтай байна.

   Тайлант онд татвар төлөгчийн тайлангаар ногдсон 5 108 697.1 мянган төгрөгөөс 4,626,711.0 мянган төгрөгийг барагдуулж, барагдуулалт 90,6 хувьтай, хяналт шалгалтаар ногдсон 354,837.4 мянган төгрөг, барагдуулалт 85,911.0 мянган төгрөг буюу 24,2 хувьтай байна. Нийт тайлант оны өр 5,463,534.5 мянган төгрөгөөс 4,712,622.0 мянган төгрөг буюу 86,2 хувийг барагдуулж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал урьд оны өрийн барагдуулалт нь 47,0 хувь бөгөөд 34,1 хувиар буурсан, тайлант оны өрийн барагдуулалт нь 86,2 хувь байгаа бөгөөд 39 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

   12 сард үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан 10 иргэний 6138,7 мянган төгрөгийн орлогын албан  татварын 2 хувийн тайланг хүлээн авсан.

2015 оны жилийн эцсийн өрийн үлдэгдлийг баталгаажуулах ажлын хүрээнд татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагуудтай цахим тайлангийн системээр тооцоо нийлэн үлдэгдлийг баталгаажуулан ажилласан.

Орон нутгийн төсвийн байгууллагуудад 4764291,5 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 7758354,0 мянган төгрөг, ОНХСанд 2227423,1 мянган төгрөгийн санхүүжилт олгосон.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 05, 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаануудаар аймгийн 2016 оны төсвийн тодотголыг тус тус хэлэлцэн баталлаа. Уг тодотголоор аймгийн 2016 оны төсөв дараах байдлаар батлагдлаа. Үүнд:

 

  1. Татварын болон татварын бус орлого 4 729 354.8 мян.төгрөг
  2. ОНХСангийн орлогын шилжүүлэг 2 227 423.1 мян.төгрөг
  3. Тусгай зориулалтын шилжүүлэг 7 758 354.0 мян.төгрөг
  4. Төсвийн зарлага 15 382 053.5 мян.төгрөг

 

Улсын Их хурлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн чуулганаар Монгол улсын 2017 оны төсвийн тухай хууль хэлэлцэгдэн батлагдсан. Үүнтэй холбогдуулан аймгийн 2017 оны төсвийг боловсруулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Аймгийн 2017 оны төсөв дараах байдлаар батлагдсан. Үүнд: Татварын болон татварын бус орлого 4 067 631.3 мянган төгрөг, ОНХСангийн орлогын шилжүүлэг 1 185 395.0 мян.төгрөг, тусгай зориулалтын шилжүүлэг  7 956 226.3 мянган төгрөг, төсвийн зарлага 13 209 252.6 мянган төгрөг байна.

Цөм сүрэг, үржлийн төвийн 2014-2016 оны эхний 3 дугаар улирлын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явц 70 хувьтай явагдаж байна.

            Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах зорилгоор төсвийн 30 байгууллагыг түүвэрлэн шилэн дансны сарын мэдээг шалгаж дутуу болон зөрүүтэй мэдээлсэн 2 байгууллагын зөрчлийг арилгуулсан.

Нийгмийн даатгалын сангаас олгосон: Тэтгэвэр

 

Төрөл 2015.12.28 2016.12.28 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян, төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1464 5095610,6 1497 5603411,7 94
2 Тахир дутуу 322 725326,4 341 826919,2 62
3 Тэжээгчээ алдсан 139 326486,7 142 351161,7 22
4 Үйлдвэрийн осол 70 297340,9 59 281745,8 1
Нийт дүн 1995 6444764,7 2039 7063238,6 179

 
Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

 

Төрөл 2015.12.28 2016.12,28
Хүний тоо Тэтгэмжийн дүн

/мян. төг/

Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 1439 118532,4 1494 135434,2
2 ЖБА тэтгэмж 350 434777,6 302 361333,4
3 Оршуулга 74 45880,0 83 72740,0
4 ҮОМШӨ-ХЧТА 24 13870,6 14 5716,8
5 Ажилгүйдэл 205 199692,2 200 219247,9
Нийт дүн 2089 812752,9 1894 794472,4

 

Сайн дурын даатгал:

 

Сайн дурын даатгалын хамрагдалт 2015.12.28 2016.12.28
Шинээр 333 676
Мөнгө тушаасан 685 1036
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 121271,4 153308,9

 

Нийгмийн даатгалын 5 сангийн орлого, зарлагын харьцуулсан үзүүлэлт   /мян. төг/

 

Сангийн төрөл Орлого Зарлага
2015.12 2016.12 Өсөлт, бууралт 2015.12 2016.12 Өсөлт, бууралт
1 Тэтгэвэр 4436502,5 474876,5 311374,0 6146251,2 6781492,6 -635241,4
2 Тэтгэмж 425665,4 527119,7 101454,3 591905,2 569507,6 22397,6
3 ЭМД 526588,0 736864,5 210276,5 312464,9 287462,7 25002,2
4 ҮОМШӨ 118807,5 157476,1 38668,6 200613,0 219247,9 -18634,8
5 Ажилгүйдэл 1177562,3 1414289,3 236727,0 1349364,9 1527553,7 -178188,8
  Дүн 6685125,7 7583626,2 898500,4 8600599,2 9385264,5 -784665,3

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан бүрдүүлэх, түүнээс иргэд, байгууллагад лавлагаа, мэдээлэл өгөх ажлын хүрээнд хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан буюу www.legalinfo.mn цахим хуудас, төрийн мэдээлэл эмхэтгэлээс өдөр тутам сангаа баяжуулж, гар сангаас лавлагаа мэдээллийг байгууллага, иргэдэд өгч байна.

Архивын ажлын  чиглэлээр: 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архив албан хэрэг хөтлөлт хариуцсан 48 албан хаагчид Архив албан хэрэг хөтлөлт болон Захиргааны ерөнхий хуулиар сургалт зохион байгууллаа.

Төрийн архивын баримтыг цахимд холбох ажлын хүрээнд 8 хөмрөгийн 88 хадгаламжийн нэгжийн 4913 хуудас баримтыг холбож, заалт 3620, хүний нэр 21143, байгууллагын нэр 3921, газарзүйн нэр 8529-г тус тус тодорхойлон бичсэн. Нийт 12 иргэнд лавлагаа гаргасан.

Архивын гэрээт ажилтнуудын сарын төлөвлөгөөг баталж хийх ажлын нормыг шинэчлэн баталсан.

Төрийн архивын цахимжуулалтын мэдээг сар бүр гаргаж Архивын ерөнхий газарт хүргүүлээд байна.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС НЬ: Иргэний бүртгэлийн чиглэлээр

  • Шинээр гадаад паспорт захиалсан – 20
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгасан -49
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон – 85
  • Шинээр төрсний бүртгэлд бүртгүүлсэн хүүхдийн тоо – 30
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо -3
  • Үрчлэлтийн бүртгэлийн тоо -1
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо – 10
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо – 10
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -107
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн -74
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -91

 

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

 

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 2
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 29
  • Гэрээний бүртгэл – 14
  • Барьцаа гэрээний бүртгэл – 171

 

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

 

  • Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 7
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт- 4
  • Татан буугдсан хуулийн этгээдийн бүртгэл -1

 

Архивын чиглэлээр:

 

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар – 68-г олгож нийт 933 үйлчилгээ үзүүлсэн байна.

    

   ЦАГДААГИЙН ХЭЛТЭС НЬ: “Галт зэвсгийн тухай” хууль, “Галт зэвсгийн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, Хууль зүйн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 503 дугаартай тушаалаар батлагдсан “Галт зэвсэг бүртгэх, гэрчилгээ олгох“ журам /код-602/-ын хэрэгжилтийг ханган биелүүлэх, галт зэвсгийн нэгдсэн бүртгэл, тооллого явуулж, бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг илрүүлэх, гэрчилгээжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор хариуцсан нутаг дэвсгэрт ЦЕГ-н тэргүүн дэд даргын баталсан удирдамжийн дагуу дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:

Цагдаагийн хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/59 дугаартай тушаалаар Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Азжаргалаар ахлуулсан бүртгэл, тооллого явуулах үүрэг бүхий ажлын хэсгийг томилон “Зэвсэг-2016” нэгдсэн арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа.  .

Галт зэвсгийн улсын бүртгэл тооллого явагдаж байгаа талаар орон нутгийн телевизээр, хөдөө сум, багуудын иргэдэд ухуулга сурталчилгааны материал 15 ширхгийг тараан өгч “Зэвсэг-2016” нэгдсэн арга хэмжээний явцын талаар ЦЕГ-ын Лицензийн төвийн 9320-0100 дугаарын утсанд хуваарийн дагуу мэдэгдэж ажилласан.

Аймгийн хэмжээнд нийт 148 галт зэвсэг бүртгэлтэй байснаас нэгдсэн арга хэмжээний хүрээнд 137 галт зэвсгийг биетээр нүд үзэн тоолж, гол төмрийн болон замагны дугаар, онцлог байдлыг харуулсан фото зургаар баримтжуулж, цахим бүртгэлд оруулан, хувийн хэрэгт баяжилт хийсэн.

“Зэвсэг-2016” нэгдсэн арга хэмжээг Нийтийн хэв журам хамгаалах тасаг, эрүүгийн цагдаагийн тасгийн нийт 6 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй, 2 автомашинтай ажиллахаар зохион байгуулж, тооллогод ажиллах албан хаагчаар “Галт зэвсгийн тухай хууль”, Хууль зүйн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 503 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох” журам /код 602/-ыг судлуулж, тэдний сахилга бат, ажлын хариуцлага, сонор сэрэмжийг дээшлүүлэх, галт зэвсэгтэй харьцах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, энэ талаарх хууль, тогтоомжийг сурталчилан таниулж, иргэдийг чирэгдүүлэлгүй, хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлж ажиллах талаар үүрэгжүүлж, батлагдсан төлөвлөгөөний дагуу аймгийн хэмжээнд нуугдмал зэвсэг илрүүлэхээр хөдөө багуудад нийт 275 малчин айл өрхөөр явж галт зэвсгийн тухай хууль, галт зэвсгээр үйлдэгдэх гэмт хэргээс урьчилан сэргийлэх яриа таниулга, санамж сэрэмжлүүлэг өгч ажилласны үр дүнд цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 21 галт зэвсгийг илрүүлснээс 2 иргэний галт зэвсгийг гэрчилгээжүүлж, үйлдвэрлэлийн хийц зориулалт өөрчилсөн тоз-8 маркийн 2 ширхэг галт зэвсгийг хурааж тэмдэглэлийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэж, зөрчил гаргасан 4 иргэнийг 160 000 төгрөгөөр торгож шийдвэрлээд байгаа бөгөөд нуугдмал 19 галт зэвсэг эзэмшигч иргэдийн галт зэвсгийн хуулийн дагуу гэрчилгээжүүлэхээр материалыг нь бүрдүүлж байна.

2016 онд галт зэвсэг, сум, тэсэрч, дэлбэрэх бодисыг хууль бусаар зарж борлуулсан, олж авсан үйлдэл болон энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаагүй болно.

   Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны Б/19 дугаартай гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагуудын эргүүлийн хуваарийг баталсан захирамжийн дагуу 14 төрийн байгууллагын 42 ажилтантай хамтран, давхардсан тоогоор офицер 94, ахлагч 160, олон нийтийн цагдаагийн ажилтан 28 удаа эргүүл шалгалтанд үүрэг гүйцэтгэсэн.

  Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран “Кибер гэмт хэрэг”,  “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 22 алба хаагч, Политехникийн коллежийн 200 оюутнуудыг хамруулан 2 удаагийн сургалт зохион байгуулсан.

 Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн мэргэжилтнүүдтэй хамтран хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд 121 ширхэг сэрэмжлүүлэгийг тарааж, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлаа аймаг орон нутгийн телевизээр 20 минутын зайтай урсдаг зар хэлбэрээр сурталчилсан болно.

   “Зөрчлийн илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдад ажиллаж нийт 372 зөрчлийг илрүүлэн 14595,2 мянган төгрөгийн торгууль ногдуулан,  зөрчил гаргасан 2 иргэнийг Сум дундын эрүүгийн хэргийн шүүхээр холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахуулж, 13 иргэнд эрх хасах шийтгэл ногдуулан, нуугдмал галт зэвсэг 4, хутга мэс 2, тамхи 520 хайрцгийг хураан авч хуулийн дагуу шийдвэрлэснээс Баянтал сумын иргэн Ё.Нансалмаагийн тамхи худалдаалах цэг, “Сайжрах” хүнсний дэлгүүр, “Болор” хүнсний дэлгүүрээс хураагдсан 272 хайрцаг тамхийг аймгийн Засаг даргын дэргэдэх захирааны журмаар түр хураагдсан эд зүйлийг шийдвэрлэх орон тооны бус зөвлөлд хүлээлгэн өгч, 248 хайрцаг тамхийг буцаан олгож Тамхины хяналтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар 2 иргэнд торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Төмөр замын буудал орчмоор байнгын нийтийн хэв журам сахиулах эргүүлийг маршрутын дагуу ажиллуулснаар 63 зөрчлийг илрүүлж 62 иргэнийг 310000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.

  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийвэл зохих бүртгэл судалгааг баяжуулж,  хорихоос өөр төрлийн ялтай, болон хорихоос суллагдсан 29 этгээдэд хяналт тавьж, хувийн хэрэгт баяжилт хийн, гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар хуулийн зөвлөлгөөг сар бүр өгч, гарын үсэг зуруулан баталгаажуулж байна.

Захиргааны хяналтанд 4 этгээдийг авч хувийн хэрэг нээн, тогтоолыг батлуулан хилийн хориг тавиулах саналыг аймгийн Прокурорын газарт хүргүүлж, захиргааны хяналтанд байгаа этгээдүүдийн хувийн хэргийг хянуулсан.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зардлыг шийдвэрлүүлэн малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 2 албан хаагч хөдөөгийн багуудаар байнгын эргүүл шалгалтанд ажиллаж байна.

  Согтуурах мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн дагуу тус төвд эмчлүүлэхээр 10 хүний судалгааг гарган, 5 хүний материалыг бүрдүүлэн ар гэрийнх хүсэлтийг авч, эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах болон наркологийн эмчийн зардлыг шийдвэрлүүлэн, дүгнэлтийг гаргуулан, материалыг сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн, албадан эмчилгээнд явуулах шийдвэрийг гаргуулан тус төвд хүргүүлээд байна.

   Зөрчил гаргасан 106 иргэнийг шийтгэврээр 11421000 төгрөг, торгуулийн тасалбараар 728 иргэнийг 23918200 төгрөгөөр торгож, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болон хурд хэтрүүлсэн 22 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жилийн хугацаагаар хасаж, 8220000 төгрөгийн торгууль ноогдуулсан.

  Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг зөрчилд холбогдсон 67 хүнийг албадан саатуулсан ба шүүгчийн шийтгэврээр захиргааны журмаар баривчлагдсан 1 иргэн байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА НЬ: Аймгийн Уул уурхайн жишиг сургууль Политехник коллежтэй 2016-2017 оны хичээлийн жилд ”Уул уурхайн хүнд машин механизмын операторчин”, “Уул уурхайн нөхөн сэргээлт”, “Цахилгаанчин” мэргэжлээр 50 ялтан сургах хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

Сүмбэр сумын Засаг даргын дэргэдэх Насан туршийн боловсрол төвтэй 2016-2017 оны хичээлийн жилд Суурь боловсрол олгох сургалтанд 20 ялтан, бичиг үсэг тайлагдах сургалтанд 6 ялтанг суралцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Шийдвэр гүйцэтгэлийн тасагт 2016 оны  12 дугаар сарын байдлаар шүүхээс төлбөрийн 3 гүйцэтгэх хуудасны 2907,7 мянган төгрөгийн баримт бичгийг хүлээн авч нийт 257 гүйцэтгэх хуудасны 1898922,2 мянган төгрөгийн баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж харьяаллын дагуу болон төлбөр авагчид 7 гүйцэтгэх хуудасны 979896,8  мянган төгрөгийн гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлж, 3 гүйцэтгэх хуудасны 28402,0  мянган төгрөгийн баримт  бичгийг шүүгч захирамжаар, 7 гүйцэтгэх хуудасны 13627,14 мянган төгрөгийг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор тус бүр  түдгэлзүүлээд байна. Нийт 294 гүйцэтгэх хуудасны 876996,3 мянган төгрөгийг бодитой биелүүлэхээс 28 гүйцэтгэх хуудасны 66893,3  мянган төгрөгийн баримт бичгийг бодитой биелүүлж, 106 гүйцэтгэх хуудасны 610273,3  мянган төгрөгийн баримт бичгийн үлдэгдэлтэй байна.

   Татварын нэхэмжлэлтэй 1 гүйцэтгэх хуудасны  5489,6 мянган төгрөгийн баримт бичгийг бодитой биелүүлэхээс 900,0 мянган төгрөгийг хэсэгчлэн биелүүлж 1 гүйцэтгэх хуудасны 4589,6 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна.

   Нийгмийн даатгалын нэхэмжлэлтэй 1 гүйцэтгэх хуудасны 2118,1 мянган төгрөгийн баримт бичгийг бодитой биелүүлэхээс 1000,0 мянган төгрөгийг хэсэгчлэн биелүүлж 1 гүйцэтгэх хуудасны 1118,1  мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Төсвийн байгууллагын нэхэмжлэлтэй ажлаас үндэслэлгүй халагдсан төрийн албан хаагчид холбогдолтой  1 гүйцэтгэх хуудасны 3549,0 мянган төгрөгийн баримт бичгийг бодитой биелүүллээ.

Албаны хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын  байдлаар гүйцэтгэх хуудасны бодит биелэлт  63,9 хувьтай, мөнгөн дүнгийн бодит биелэлт 34,6 хувьтай ажиллалаа.

    2015 оны мөн үеийнхтэй харьцуулахад гүйцэтгэх хуудасны бодит биелэлт 1,9 хувиар, мөнгөн дүнгийн бодит биелэлт  40,0 хувиар тус бүр буурсан.

Одоогоор нийт ажиллагаатай төлбөрийн болон хүүхдийн тэтгэлгийн нийт 106 гүйцэтгэх хуудас, түдгэлзүүлсэн 12 гүйцэтгэх  хуудасны үлдэгдэлтэй байгаа бөгөөд цаашид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, түдгэлзүүлсэн гүйцэтгэх хуудасны тоог бууруулах зорилт тавин, төрийн албан хаагчид тавигдах ажил үйлчилгээний стандартыг мөрдлөг болгон  ажиллаж байна.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА НЬ: 2016 оны 12 дугаар сард хэргийн газрын үзлэгт нийт 31 удаа оролцож, үүнээс хүн амины хэргийн газрын үзлэгт 3, хулгайн 7, зам тээврийн осол 12, бусад хэргийн газрын үзлэгт 9 удаа оролцсон. Цогцосны үзлэг 3, задлан шинжилгээнд 2 удаа оролцож хэргийн газраас гарын мөр 6, гутлын мөр 12, тээврийн хэрэгслийн мөр 23, бусад ул мөр, эд мөрийн баримт 34 ширхгийг илрүүлэн бэхжүүлэн хураан авч, хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжлэх зэрэг ажиллагааны 612 гэрэл зургийг хийж боловсруулан холбогдох материалд хавсарган ажилласан байна.

Нийт криминалистикийн 7 шинжилгээ хийснээс гарын мөрийн 4, үүнээс нотолсон 2, үгүйсгэсэн 2, мөн мөр судлалын 3 шилжилгээ хийж үүнээс нотолсон 2, үгүйсгэсэн 1 дүгнэлт гаргасан.

Химийн шинжилгээ 6, биологийн шинжилгээ 1 тус тус хийсэн.

Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 29 хийж дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоогүй 8, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 4, хөнгөн зэргийн гэмтэл 15, хүндэвтэр зэргийн гэмтэл 1, бэлгийн маргаантай асуудлаар 1  дүгнэлтийг гаргасан  байна.

Гарын мөр улсын нэгдсэн папилон санд 35 хүний гарын дардас оруулж, хэргийн газраас бэхжүүлсэн 15 ширхэг мөрийг Папилон санд  кодлон оруулсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР НЬ: Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг худалдааны байгууллагуудад пиротехникийн хэрэгслийн үзлэг шалгалтыг 2016 оны 12 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулж, иргэдэд пиротехникийн хэрэгслийн тусгай зөвшөөрөлтэй аж, ахуйн нэгж байгууллагаас худалдан авах, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг, арга зүйн зөвлөлгөө өгч ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг 4 удаа зохион байгуулж,134 хүнийг хамруулав.

Тус газраас гал унтраах тархалтын сургуулийг “Beiben truck” засварын газар, ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн дотуур байр, өндөг, тахианы аж ахуй, “Эм хангамж” ХХК зэрэг газруудад явуулж 38 ажилтныг хамруулан тактикийн алдаагүй техникийн сааталгүй сургууль дадлагыг зохион байгууллаа.

Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээ 2, пиротехникийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээг 1 удаа аймгийн кабелийн телевизээр тогтмол нэвтрүүлж байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР НЬ: Мэргэжлийн хяналтын газраас 12 дугаар сард зөвлөн туслах үйлчилгээ 1, аж ахуйн нэгж, байгууллагын 4, иргэний 2 хүсэлтийг тус тус шийдвэрлэж, нийт 5 дүгнэлт, 2 акт гаргасан байна.

Эрчим хүчний зохицуулах зөвлөлтэй хамтран аймгийн дулаанаар хангагч 4 байгууллагын 31 ажилтныг “0,07 мПа-аас бага даралттай уурын ба 115С-аас доош температуртай ус халаах зуухыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийн сургалтад хамруулж, мэргэжлийн үнэмлэхтэй болголоо.

 

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД,
НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Боловсрол, соёл, урлагийн чиглэлээр:  Говийн бүсийн аймгуудын англи хэлний олимпиадад тус аймгаас 1 багш, 9 сурагч оролцож, 1 алт, 2 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. “Мөнгөн гүүр” ТББ-тай хамтран сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эцэг эхчүүдийн дунд сургалт зохион байгууллаа.

Аймгийн Номын сан тэргүүний уншигч хүүхдүүдийн дунд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулав.

Аймгийн хүүхдийн төв шинэ жилийн сүлд модны наадмыг зохион байгуулав. Аймгийн “Оны шилдэг 10 хүүхэд”-ийг шалгаруулж,өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.

Биеийн тамир, спортын чиглэлээр: Хүүхдийн “Бага олимп” наадмын волейболын тэмцээнийг зохион байгуулж 18 багийн 150 гаруй тамирчин оролцон өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Шивээ-Овоо ХК-ны дэргэдэх “Хаялага” спорт клубын нэрэмжит өсвөрийн жүдо бөхийн тэмцээн зохион байгуулж 4 аймгийн 6 багийн 100 гаруй тамирчин оролцон өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Өсвөрийн сагсан бөмбөгийн U10, U11 насны ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээнд манай аймгийн 2 баг оролцож  U10 насны ангилалд хүрэл медаль хүртлээ.

     Монголын усан спорт сонирхогчдын холбооны нэрэмжит усанд сэлэлтийн тэмцээн Б.Батмөнх дасгалжуулагчтай 20-н тамирчин оролцон өрсөлдөж 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, 5 тамирчин 3-р зэргийн болзол хангалаа.

2016 оны 11 дүгээр сарын 20–ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл давхардсан тоогоор нийт 193 иргэн үйлчлүүлсэн.

Эрүүл мэндийн чиглэлээр: Эрүүл мэндийн статистик үзүүлэлт:

 

Үзүүлэлт 2015 оны 12 сар

/өссөн дүн/

2016 оны 12 сарын 20-ны байдлаар /өссөн дүн/
Төрсөн эх 442 434
Гэрийн төрөлт 0 1
Амьд төрсөн хүүхэд 446 437
Амьгүй төрөлт 2 2
Нас баралт 81 73
Эмнэлгийн нас баралт 11 14
Хоног болоогүй нас баралт 4 8
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 6 7
1- 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1 2
Эмнэлгээс гарсан хүний тоо 4568 4774
Амбулаторийн үзлэг 119733 114421
Халдварт өвчин 115 286
Үүнээс: Улаанбурхан 44 140

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний үеэр артерын даралт үзэх, даралт ихсэх эмгэгтэй 40 иргэнийг үнэ төлбөргүй эмээр хангах эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ.

Политехник коллежийн сургалтын албанаас зохион байгуулсан “Эрүүл аюулгүй орчин” сарын аяны хүрээнд оюутнуудад зориулж, “Гэр бүл төлөвлөлт, бэлгийн боловсрол”, “Өсвөр үеийнхэнд үзүүлэх тусламж үйлчилгээ”, “Цахим халдлага” сэдвээр сургалт явуулж зөвлөлгөө мэдээллээр хангасан.

Аймгийн хэмжээнд 2017 онд нийт 320,579,400 төгрөгийн эмийн төсөв батлагдаж, нэгдсэн эмнэлэг 295,086,900 төгрөг, сумдын эрүүл мэндийн төвд 25,492,500 төгрөг эмийн төсвийн 90.1 хувьд нь буюу 288,863,795 төгрөгийн үнийн дүнтэй 23 багцтай эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах P2016000505-00 дугаартай тендер шалгаруулалтыг цахим худалдан авах ажиллагааны системээр зарлаад байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс явуулсан томуу, томуу төст өвчний өвчлөлийн байдал, эмнэлзүйн менежмент, тандалтын үйл ажиллагааны теле хурлаар мэдээлэл сонсч, мэргэжил аргазүйн зөвлөлгөө өгч, санал солилцсон.

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Мал аж ахуйн талаар: Мал аж ахуйн 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай МУЗГ-ын 2016 оны 322 дугаар тогтоол, ХХААХҮСайдын болон аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу төлөвлөгөө гаргаж газрын даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл аймгийн түвшинд 80.7 хувь, сумдын түвшинд 63.1 хувьтай хангагдсан. Аймгийн хэмжээнд аюулгүйн нөөцөд 312.1 тн өвс, 16.33 тн тэжээл бэлтгэсэн. Үүнээс 31.5 тн өвс, 2.46 тн тэжээл нь өмнөх оны нөөцийн үлдэгдлээс бүрдсэн. Тус ажилд аймгийн ОНХСангаас 30.9 сая төгрөг зарцуулсан.

2016 оны 12 дугаар сарын байдлаар Баянтал сумын 9 өрхийн 11600 мал, Сүмбэр сумын 32 өрхийн 27160 мал, Шивээговь сумын 23 өрхийн 7910 мал, аймгийн хэмжээнд нийт 64 өрхийн 46670 мал гадны аймаг, сумдын нутагт өвөлжиж байна. Үүнээс 4297 толгой бод, 42373 толгой нь бог мал байна

Сүмбэр сумын 6 дугаар багийн 10000 га талбайд бэлчээрийн хортон мэрэгч устгах ажлыг зохион байгуулж, ОНХС-ийн 2.7 сая төгрөгөөр зарцууллаа. Техник үр дүн 82 хувьтай гүйцэтгэсэн байна.

2015 онд арьс шир бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан 259 малчин, мал бүхий этгээдэд 88.9 сая төгрөгийн урамшуулал олгогдоод байна. Дансны мэдээлэл алдаатай 9 өрхийн мэдээллийг засч, мал хамгаалах санд хүргүүлсэн. 2016 онд арьс шир бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдийн бүртгэлийн ажил хийгдэж байна.

Ужиг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 13 төрлийн вакцинжуулалт 99.8 хувь, малаас хүнд халдварладаг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт 99.8 хувь, паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээг 94.0 хувь, төлөвлөгөөт халдваргүйжүүлэлт 35.0 хувь, лабораторийн төлөвлөгөөт оношилгоо шинжилгээ 90.0 хувийн гүйцэтгэлтэй байна.

Шүлхий өвчний байгалийн халдвар болон вакцины дархлаажилт шалгах ийлдэс судлалын тандалт шинжилгээг зохион байгуулав. Шинжилгээнд нийт 2 сумын 25 малчин өрхийн 750 малаас цусны дээж авч шинжилгээ хийхэд 6 өрхийн 10 мал эерэг, 7 өрхийн 740 мал сөрөг дүн үзүүлж байгалийн халдвар 1.3 хувьтай байгааг тодорхойлоод байна.

2016 онд нийт 51.5 га талбайгаас 220.04 тн ургац хураан авснаас төмс 97.74 тн, хүнсний ногоо 117.2 тн, малын тэжээл 5.1 тн байна. Нэгжийн ургац төмс 42.4 цн/га, хүнсний ногоо 64.09 цн/га, тэжээлийн ургамал 5.02 цн/га байна. Мөн 27 иргэн 3360 м2 талбай бүхий 39 хүлэмжид тариалалт хийж хэмх, лооль, чинжүү зэрэг хүнсний нарийн ногоо 11.022 тн-ыг хураан авч өөрсдийн хэрэгцээнд болон зах зээлд нийлүүлсэн. Тэвшийн болон Шивээгийн булгийн услалтын системүүдэд 8 иргэн, 6 байгууллага 15.2 га талбайд төмс, 5.8 га талбайд хүнсний ногоо тарьж 74.8 тн төмс, 8.5 тн хүнсний ногоо, 5.1 тн тэжээлийн ургамал тус тус хураан авсан байна.

Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн мэдээг аймгийн төвийн болон сумдын иргэд ихээр үйлчлүүлдэг зах, дэлгүүр, супермаркетуудаас авч нэгтгэснийг өнгөрсөн сартай харьцуулбал 18 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч, 5 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурсан, бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний өнгөрсөн сарын үнэтэй харьцуулсан үнэ

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн буурсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай 5000 4000 +300
Цул 6500 6000
2 Хонины мах Ястай 3500 3500 +250
Цул 5500 5000
3 Адууны мах Ястай 4000 3500 +250
Цул 5000 4000
4 Ямааны мах Ястай 3000 2500
Цул 4500 4000
5 Тахианы мах Гуя 7000 6500
Мөч 7500 7000 +250
6 Лууван Монгол 1000 900 +50
Хятад
7 Төмс Монгол 800 550 +50
Хятад
8 Байцаа Монгол 1600 1000 +250
Хятад
9 Чинжүү Монгол 5000 4000
Хятад 4200 3500 -500
10 Манжин Монгол 2200 1400
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 2000 1400
Хятад 1200 1300
12 Помидор Монгол 5000 3500
13 Өргөст хэмх Монгол 4000 2500
14 Элсэн чихэр 2300 2100
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2400 2100 -200
Шар слава 1кг 2200 2000
Гурвалжин слава 1 кг 3500 3000 +300
16 Сүү Задгай 1800 1500 +300
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500 +50
17 Тараг Задгай 2000 1800 +200
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй 2700 2400 +100
18 Талх Чойр /Шивээ/ 1500 800 -100
19 Өндөг ОХУ 350 270 +25
Монгол 300 280 -50
20 Алтан тариан гурил Задгай дээд 1450 1300
Задгай 1-р зэрэг 1000 860
Задгай 2-р зэрэг 900 880 +20
Савлагдсан д/дээд 1700 1400 +150
Савлагдсан дээд 1500 1300 +50
Савлагдсан 1-р зэрэг 1150 920
Савлагдсан 2-р зэрэг 950 900 +25
21 Ургамлын тос Олейна 4500 4000 +250
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 950 750 -50

 

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ, БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Байгаль орчны талаар: Хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх эргүүл шалгалтын ажлыг Их уул, Бага уул, Баянтал сумын 2 дугаар баг, Гашууны адаг, Лүн уул, Тэрэгтийн талыг хамруулан зохион байгуулсан. Эргүүл шалгалтын явцад гарсан зөрчилгүй. Тус ажлын хүрээнд малчин өрхүүдэд мэдээлэл хүргэн ажилласан.

Байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл, идэвхтэн байгаль хамгаалагчдын оролцоотой Чойрын богд уулын улсын тусгай хамгаалалттай газар нутагт тархсан аргаль хонийг хамгаалах зорилгоор Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын 1.2 сая төгрөгөөр биотехникийн арга хэмжээг зохион байгуулж, 4 тн өвс, 2 тн хужир тавьж өглөө.

“Цайны замыг түшиглэн Говьсүмбэр аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг Цайны зам нийгэмлэг, Улаанбаатар хотын аялал жуулчлалын холбоотой хамтран зохион байгууллаа. Тус сургалтанд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл 40 хүн оролцож, Цайны замын өртөө байрлаж байсан Чойрын богд уулын орчимтой танилцсан.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаа, Боловсрол, соёл, урлагийн газрын дэргэдэх “Насан туршийн боловсролын төв”-тэй хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол” сэдвээр төрийн бус байгууллагуудад сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд 10 төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, Ногоон хөгжлийн бодлого, ногоон эдийн засаг, Тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг өгсөн.

Аймгийн Засаг даргын 2016 оны А/235 дугаар захирамжаар “Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллого”-ыг зохион байгууллаа. Тус тооллогоор  гэрийн зуух 815, байшингийн зуух 639, 11-100кВт-ын хүчин чадалтай усан халаалтын 17 зуух бүртгэгдэж, улсын мэдээллийн санг шинэчилсэн.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар: Газрын төлбөрт 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар өссөн дүнгээр 114.4 сая төгрөгийг төвлөрүүлж, 128.1 хувь биелүүлсэн байна.

Биеийн тамир, спортын цогцолборын ордны барилгын холболтын ажлын зураг төсвийг гүйцэтгэгч “Цээнтэй Ателиер” ХХК, “Сүмбэр сумын 1, 2 дугаар багийн гэрэлтүүлгийн зураг төсөв” зөвлөх үйлчилгээний тендерт шалгарсан “Гэрэлт-Ундрам-Алтай” ХХК-иудад шаардлагатай байгаа дэвсгэр зургийг гаргаж өгөв.

Дараах барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авлаа. Үүнд:

  1. Сүмбэр сумын 3 дугаар багийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн ажил
  2. Сүмбэр сумын 3 дугаар багийн орон сууцнуудын орцны дулаалгын ажил
  3. Сүмбэр сумын 3 дугаар багийн 2 дугаар байрны дээвэр засварын ажил

Мөн Сүмбэр сумын 2 дугаар баг, 640 хүүхдийн сургуулийн барилгын эскиз зургийг баталгаажуулж, Сүмбэр сумын 3 дугаар багийн өрхийн эмнэлгийн засварын ажлын зураг төсөл болон Сүмбэр сумын 2 дугаар багийн 1 дүгээр цэцэрлэгийн гадна тохижилтын ажлын зураг төслийг боловсруулж, 2017 оны ОНХСангийн төлөвлөлтөд ашигласан.

Эрүүл мэндийн яамны захиалгаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны банкны засварын ажлыг “Магнуссентурион” ХХКомпани 85 хувьтай гүйцэтгэж байна.

Тээвэр, авто замын талаар: Аймгийн Засаг даргын 2016 оны А/106 дугаар захирамжаар тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд 12 дугаар сард 152 тээврийн хэрэгсэл, өссөн дүнгээр 3924 тээврийн хэрэгсэл үзлэг оношилгоонд хамрагдсан байна. Үүнээс Суудал автомашин 2339, ачааны машин 843, автобус 98, тусгай зориулалтын 210, механизм 72, чиргүүл 186 мотецикл 176 тус тус хамрагдсан.

УБ-Чойр, Чойр-Бор Өндөр, Чойр-Дундговь, Баянтал, Шивээговь чиглэлүүдэд хот хооронд 3166, аймаг хооронд 51, сум хооронд 183, нийт 3400 зорчигч тээвэрлэсэн байна. Хот доторх такси үйлчилгээнд 66 такси үйлчилгээ үзүүлж байна.

Орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны талаар: 2016 онд аймгийн хэмжээнд шууд худалдан авалт 16, харьцуулалт 28, нээлттэй тендер шалгаруулалт 6, нийт 50 худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөснөөс 100 хувь худалдан авах ажиллагаг зохион байгуулсан. Үүнээс 28 тендерийг цахимаар зарласан нь 56 хувийг эзэлж байна.

12 дугаар сард дараах бараа, ажил, үйлчилгээг худалдан авахаар тендер зарласан. Үүнд:

  • “2017 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын зураг, төсвийг боловсруулах” зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, гэрээ байгуулах шатанд байна.
  • Баянтал сумын 4 дүгээр сургуулийн дотуур байрны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах шатанд байна.
  • Баянтал сумын 152 дугаар байрны гадна тоглоомын талбай байгуулах, тохижилтын ажлын тендер зарлагдсан.
  • 2017 оны эм, эмийн хэрэгсэл худалдан авах тендер зарлагдсан.

Орон нутгийн өмчит Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс татан буугдсантай холбогдуулан 8493.9 мянган төгрөгийн үнэ бүхий барилга, 3863.3 мянган төгрөгийн автомашиныг орон нутгийн өмчид буюу Аймгийн Засаг даргын Тамгын газрын өмчид, 82190.1 мянган төгрөгийн өртөг бүхий тавилга эд хогшлыг орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүллээ.

Орон нутгийн өмчид бүртгэлтэй байр, орон сууцыг түрээсийн гэрээгээр ашиглуулсны орлогод 56520.0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 47 000.0 мянган төгрөг төвлөрүүлж, орлого төвлөрүүлэлт 83 хувийн гүйцэтгэлтэй байна.

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

БАЯНТАЛ СУМ: Сумын 1 дүгээр багийн Иргэдиин нийтийн хурал 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2 дугаар багийн Иргэдиин нийтийн хурал 12 дугаар сарын 03-ны өдөр тус тус зохион байгуулагдсан. Хурлаар 1, 2-р багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгч болон Засаг дарга нарыг сонголоо.

Аймгийн Прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн салбар зөвлөлийн ажилтай танилцан сумын иргэдэд хууль эрх зүйн сургалт, мэдээлэл өгөх ажлыг зохион байгууллаа.

2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан сумын ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаанаар сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, сумын 2017 оны нэгдсэн төсөв, сумын газар зохион байгуулалтын 2016 оны тайлан, 2017 оны төлөвлөгөө, сумын ОНХСангийн 2016 оны тайлан, 2017 онд хийгдэх ажлын жагсаалт зэрэг асуудлуудыг хэлэлцэж баталлаа.

Хүн ам, мал тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллогыг сумын Засаг даргын 2016 оны А/62 тоот захирамжийн дагуу сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллалаа. Хөдөөгийн 2 дугаар багт 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Дундговь аймгийн Өндөршил, Баянжаргалан, Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан, Төв аймгийн Баянжаргалан сумдад оторлож байгаа өрхүүдээр явж тооллого хийсэн байна. Тооллогын урьдчилсан дүнгээр хүн ам 1198 буюу 1,2 хувиар, мал 59120 буюу 3 хувиар тус тус өссөн мэдээтэй байна.

2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 152-р байрны өмнө тоглоомын талбай байгуулах нээлттэй тендерийн ажлыг цахимаар зарласан ба нээлтийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хийнэ.

“4 дүгээр сургуулийн дотуур байрны засварын ажил”-ын тендерт 3 компани материал ирүүлсэн бөгөөд шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэсэн үнэлгээний хорооны дүгнэлт, зөвөлөмжийн  дагуу шууд гэрээ байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

            2016 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар орон нутгийн орлогын гүйцэтгэл 12,191,7 мянган төгрөг төвлөрүүлсэн байна. Орон нутгийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 244,927,1 мянган төгрөг, гүйцэтгэл 229,473,7 мянган төгрөг байна. Үүнээс цалин хөлсөнд 108,129,6 мянган төгрөг нийгмийн даатгалын шимтгэлд 16,900,5 мянган төгрөг зарцуулаад байна. Улсын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 852,988,5 мянган төгрөг, гүйцэтгэл 816,837,8 мянган төгрөг байна. Үүнээс цалин хөлсөнд 351,435,6 мянга, нийгмийн даатгалын шимтгэлд 44,696,3 мянган төгрөгийг тус тус зарцуулсан байна. Орон нутгийн төсвийн байгууллагын өглөг 1,753,1 мянган төгрөг, орон нутгийн төсвийн байгууллагуудын авлага 2,647,6 мянган төгрөг, нийт өглөг 15,828,8 мянган төгрөг байгаагийн 12,400,9 мянган төгрөг буюу 78,3 хувийг түлш халаалт, цэвэр бохир усны зардлын өглөг эзэлж байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтсан сарын ажлын хүрээнд ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нар хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагч, хөгжих өрхийн гишүүд, асаргааны тэтгэмжид хамрагдсан иргэдэд зориулан “Хүүхдийн эрх” хүүхэд хамгааллын хуулиар сургалт зохион байгуулсан. Сургалтанд нийт 14 иргэн хамрагдсан  байна.

СҮМБЭР СУМ: 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Канад улсын төслөөр хэрэгжиж буй “Санхүүгийн боловсрол олгох өрхийн төсөв хөтлөх сургалт”-ыг хоршооны сургалт мэдээллийн төвийн багш н.Дарьсүрэн хийж тус сургалтанд хадгаламж зээлийн “Бэх” хоршоо, “Тэвшийн хажуу ус” хоршоо, оёдол ногооны хуримтлалын бүлгийн 32 иргэн оролцлоо.

Солонгос улсын төслөөр хэрэгжиж буй G сервер /дулаан баригч/-г нийлүүлэх төслийг орон нутагт хэрэгжүүлж байгаа, төслийн зүгээс 99,0 мянган төгрөгийг хөнгөлж, нийт 173 ширхэг төхөөрөмж гэр хорооллын болон галлагаатай айл өрхүүдэд олгогдоод байна. Төсөл 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна.

Аймгийн Засаг даргын Иргэдтэй уулзах уулзалт, болон аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг сумын нийт иргэдэд мессежээр явуулсан.

Жилийн эцсийн хүн ам, мал, тэжээвэр амьтдын тооллогод төвийн 3 багт 46 хэсэг, 61  тоологч, 4, 5, 6 дугаар багт 14 тооллогч ажиллаж, одоогийн байдлаар нийт өрх 3273, хүн ам 10757 тоологдоод байна. Мөн тэмээ 572, адуу 14532, үхэр 9950, хонь 136670, ямаа 133687 бүгд 295411 мал тоологдож тооллогын явц 95 хувьтай байна.

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн хурлын 2 дугаар хуралдаан хуралдаж сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийг тус тус хэлэлцэн баталлаа.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын 2-р сургууль, “Дэлхийн Зөн” ОУБайгууллага хамтран “Сэтгэлийн дулаанаар дулаан өвөлжье” 14 хоногийн зорилтот аяныг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд зарлаж, Боржигин чуулгад нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан.

Аяны үр дүнд 53 байгууллага 67 хүүхдэд өвлийн хувцас бэлэглэсэн. Албан байгууллагаас гадна хувь хүмүүс сайн дураараа аянд нэгдэж оролцсонд талархалтай байна. Аяныг зохион байгуулагчдын зүгээс аянд нэгдэж оролцсон байгууллагуудад талархал гардууллаа.

Насан туршийн боловсролын төв, Умард говийн гүвээт-Халхын дундад сав газрын захиргаа, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хамтран зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн бодлого” сэдэвт сургалтанд сумын Засаг даргын Тамгын газрын 17 албан хаагч оролцлоо.

“Мал маллагааны арга туршлага, малын эрүүл мэнд” сэдэвт сургалтыг 11 дүгээр сарын  28, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд суманд үйл ажиллагаа явуулж байгаа Хөдөө аж ахуйн хоршооны гишүүд, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд оролцлоо.

6 дугаар багийн 18 малчин өрхийн 32 иргэнтэй гэрээ байгуулж, 10,0 га бэлчээр нутагт хортон мэрэгчдийг утаагаар утах, ус цутгах, хавхдах механик аргаар хулгана устгах ажлыг зохион байгуулсан. Тус арга хэмжээнд  2700,0 мянган төгрөг зарцуулсан.

Сумын хэмжээнд гадны аймаг суманд отроор 79 өрхийн 290 хүн ам, 45438 толгой мал  өвөлжиж байна.

Сумын тооллогын комиссоос Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Дундговь аймгийн Өндөршил, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумдад комисс гарган мал тоолох ажлыг зохион байгууллаа.

ШИВЭЭГОВЬ СУМ:­­ Сумын 2016 оны хүн ам, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогыг Засаг даргын 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/146 тоот захирамжаар 24 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилогдон 2016 оны 12 дугаар сарын 07-19-ний өдрийг дуустал амжилттай зохион байгууллаа. Урьдчилсан байдлаар 3367 хүн ам, 43251 толгой мал, 38 тэжээвэр амьтан тоологдсон байна.

Сумын ИТХ-аар 2016 оны жилийн эцсийн тайлан мэдээ, Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцүүллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээж авч, хүндэтгэл үзүүллээ.

Сумын “Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд сумын 3 дугаар сургуультай хамтран гэр бүлийн үнэ цэнийг дээшлүүлэх, чөлөөт цагаа гэр бүлээрээ зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Аав, ээж, би” хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулсан. Тус тэмцээнд 1-5 дугаар ангийн 11 баг оролцож, авхаалж самбаагаа сорилоо.

Монгол Улсын анхны Үндсэн хууль 92, ардчилсан үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд 1924, 1940, 1960, 1992 оны үндсэн хуулиуд батлагдаж байсан цаг хугацаатай холбоотой түүхэн баримтын зураг, сурталчилгааны самбар гаргаж үйл ажиллагаагаа сурталчиллаа.

Сумынхаа ИТХ-тай хамтран Хууль зүйн тэргүүний ажилтан, Цагдаагийн дэд хурандаа Баатарын Эрдэнэдалай агсаны нэрэмжит математикийн олимпиадыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Иргэний бүртгэлийн үйлчилгээг 135 иргэнд үзүүлсэн ба үүнээс шинэчилсэн бүртгэлд 25 иргэнийг бүртгэж баримтыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасагт хүлээлгэн өгч экспорт хийгээд байна.

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар газраа анх удаа өмчилж авч байгаа 121 иргэний материалыг хүлээн авч газар өмчлөлийн гэрчилгээг олгоод байна. Нийт 118 иргэн газар өмчлөлийн гэрчилгээг аймаг орохгүйгээр сумаасаа аваад байна.

Иргэдээс энэ сард Иргэний бүртгэлтэй холбоотой 57, газартай холбоотой 17, нийт 74 өргөдөл хүлээн авсныг хугацаанд нь шийдвэрлэн ажилласан.

Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлыг 2016 оны 12 дугаар сарын 08, 22-ны өдрүүдэд 2 удаа зохион байгуулан 10 иргэний өргөдлийг шийдвэрлэсэн байна.

Хүнсний эрхийн бичигт хамрагдаж буй 8 өрхийн 10-12-р сарын хүнсний талоныг олгож гэрээ байгуулсан дэлгүүрээр дамжуулан 1384,5 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг олгосон.

12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Нийтийн номын санд зорилтот бүлгийн 0-6 насны хүүхдийн дархлааг дэмжих витаминжуулах ажлын хүрээнд 5 өрхийн 6 хүүхдэд “Саба трейд” ЭХНБ-аас сургалт зохион байгуулан 1 сарын витамины хэрэглээний тусламжийг олгосон байна.

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР