ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Сүмбэр сумын Залуу малчид, хоршоологчдын чуулга уулзалт боллоо.

2017-09-14-01Сүмбэр сумын Залуу малчид, хоршоологчдын чуулга уулзалт боллоо.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, “Инвест Ко-оп Монгол” төслийн баг хамтран сумдын хөдөөгийн бүх багийн төлөөлөл, төвийн баг тус бүрээс таван залуу малчид, хоршооны гишүүд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан залуучуудыг хамруулсан Сүмбэр сумын Залуу малчид, хоршоологчдын чуулга уулзалтыг зохион байгуулсан байна.
Чуулга уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, бодлого, зорилт, Сумдын хоршоодын хөгжил, залуу малчдын хөдөлмөр эрхлэлт, хоршооны хөгжилд залуу малчдын оролцоо сэдвүүдээр хэлэлцүүлэг, ярилцлага болсноос гадна чуулга уулзалтаас гарах уриалгыг олноороо хэлэлцэж баталсан үр дүнтэй чуулга уулзалт болсон талаар малчид ам сайтай байлаа. Чуулга уулзалтын төгсөлд малчдын дунд нөхөрсөн гар бөмбөгийн тэмцээн болж малчин залуучууд маань нэг өдрийг номын дуутай, уралдаан наадгайтай өнгөрөөлөө.

2017-09-14-05 2017-09-14-04 2017-09-14-03 2017-09-14-02

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us