Удирдах ажилтнуудын 12 дугаар сарын 19-ний өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

72

Ирцийн мэдээлэл: 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнд үүрэг бүхий оролцох 46 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 29, орны хүн оролцуулсан 5 /Сүмбэр сумын Засаг дарга, “Илчлэг-Шивээ” ОНӨҮГазрын захирал, Политехник коллежийн захирал, Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны дарга, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга/, нийт 34 албан тушаалтан оролцов. Чөлөөтэй 1 /Шивээговь сумын Засаг дарга/, ээлжийн амралттай 1 /Нийтлэг үйлчилгээний албаны дарга/, албан томилолттой 4 /Цэргийн штабын дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 6 /Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Цахилгаан холбооны газрын дарга, Шуудан үйлчилгээний газрын дарга, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Цагдаагийн хэлтсийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас Хүнс, хөдөө аж ахуйн дэргэдэх Цөм сүрэг үржлийн төвийн захирал Б.Эрдэнэзул, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Гантөмөр нар оролцлоо.

Засаг даргаас өгсөн үүрэг, даалгавар:

Өгсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага

1.

Аймгийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангаж өндөр түвшинд зохион байгуулах 12 дугаар сарын 20-28-ны өдөр хүртэл Холбогдох аж ахуйн нэгж байгууллагууд

2.

2016 оны төсвийн жил дуусч байгаа тул төсөвт байгууллагууд зарлагын гүйлгээг 12 дугаар сарын өдөр дуусгавар болгож өглөг, авлага үүсгэхгүй ажиллах 12 дугаар сарын 23-ны өдрийн дотор Сумдын ЗДТГ,

Төсвийн бүх байгууллагууд

3.

Шинэ жилийн баяртай холбогдуулан бүх аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах

01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Сумдын ЗДТГ,

Бүх аж ахуйн нэгж, байгууллагууд

4.

Цахилгаан, ус, дулаанаар хангагч байгууллагууд баярын өдрүүдэд хариуцлагатай ажиллах, цахилгаан, ус, дулааныг тасалдуулахгүйгээр хэвийн нөхцлийг хангаж ажиллах

01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл

Цахилгаан, ус, дулаанаар хангагч байгууллагууд

5.

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15.00 цагаас аймгийн Засаг дарга иргэдтэй уулзалт хийнэ. Иргэдтэй уулзах уулзалтанд байгууллагын удирдлагууд, албан хаагчид бүрэн оролцох

12 дугаар сарын 22-ны өдөр

Сумдын Засаг дарга нар,

Бүх хэлтэс, агентлагууд

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, аймгийн Холбооны газар тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар