“МИНИЙ МЭДЭХ ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт жүжигчилсэн урлагын тоглолт боллоо.

37

2017-09-14-13Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилттэй “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Говьсүмбэр аймагт хэрэгжиж буй “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх нь” төслийн хүрээнд “МИНИЙ МЭДЭХ ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт жүжигчилсэн урлагын тоглолт болж өнгөрлөө. Тус уралдаан тэмцээнд долоон байгууллагын баг тамирчид гурван төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. Тэргүүн байранд Биеийн тамир спортын газрын “Таван цагираг” баг орж өргөмжлөл 500.000 төгрөгийн шагналын эзэд болсон бол дэд байранд Төмөр замын Ахмадын хорооны нэгдүгээр баг буюу “Ачтан” баг орж өргөмжлөл 300.000 төгрөг, гутгаар байранд аймгийн Засаг даргын Тамгын газрын “Энхийн дуудлага” баг орж өргөмжлөл, 200.000 төгрөгний шагналын эзэд болсон байна. Байгууллага хамт олноо амжилттай зохион байгуулж тус тэмцээнд гурван баг оролцуулсан Төмөр замын Ахмадын хорооны байгууллага хамт олонд 200.000 төгрөгний шагналыг олгосон бол шилдэг дүрийн шагналыг “Энхийн дуудлага” багийн О.Болор-Эрдэнэ хүртсэн байна.

2017-09-14-12 2017-09-14-09 2017-09-14-06 2017-09-14-05 2017-09-14-15 2017-09-14-14 2017-09-14-04 2017-09-14-03 2017-09-14-02 2017-09-14-01 2017-09-14-11 2017-09-14-10 2017-09-14-08 2017-09-14-07