ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

Ирцийн мэдээлэл: 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 35 албан тушаалтан оролцов. Ээлжийн амралттай 4 /Аймгийн Засаг даргын орлогч, “Талын-Илч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга/ тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 8 /”Ус-Ду” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал, Нийтийн номын сангийн захирал, Мэдээлэл холбоо сүлжээний эрхлэгч, Холбооны газрын дарга, Цөм сүргийн үржлийн төвийн захирал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга, Боржигин өв музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:

Өгсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага

1.

2017 оны 09 дүгээр сарын 18-наас 09 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Монгол улсын батлан хамгаалахын сайдын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдах цэрэг спортын “ДӨЛ” тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгийн баг тамирчдыг зохион байгуулж амжилттай оролцуулах,

2017 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн дотор

Аймгийн ЗДТГазар,

ГБХЗХГ, БСУГ

2.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг төрийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, өвөлжилтийн бэлтгэл хангасан эсэхийг байгууллага бүр дээр очиж шалган үр дүнг танилцуулах, аймгийн хэмжээний төрийн байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж үр дүнг тайлагнах

Аймгийн хэмжээний бүх байгууллагууд

 

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Ус-Ду ОНӨҮГазар тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us