“Эрүүл амьдрал” явган аялал боллоо

49

yavgan-aylal-08Нийгмийн амьдралд тэр бүр идэвхтэй оролцож чадалгүй, гадна үлддэг хүмүүс бол зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Харин энэ байдлыг халах зорилгоор төлөвлөж, зохион байгуулж буй олон ажлуудын нэг нь  2017 оны 08 сарын 23-ны өдөр Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Эрүүл амьдрал” явган аялал юм. Тус аялалыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар,  Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, дуу бүжгийн Боржигин чуулга, Залуусын телевиз, Нефть хангамжийн газар дэмжин, хамтран ажиллалаа.

Аялалд оролцсон 70 гаруй иргэд Чойрын богд уулаараа аялж, Цагаан дарь эх бурхандаа мөргөж, Цоорхойн рашаанаараа ундаалан, урлаг, спортын үзүүлбэрээр өрсөлдөн, 4, 5, 6-р багийн иргэдээс бүрдсэн Манлай 15 баг тэргүүллээ. Мөн АХА тэмцээнд тус сумын 3-р багийн иргэн Т.Лхамжав тэргүүн, 5-р багийн иргэн Ш.Оюунцэцэг дэд байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан. Энэхүү арга хэмжээ нь иргэдийн сэтгэлд нийцсэн, цаг үе, эздээ олсон арга хэмжээ байлаа. Зорилтот бүлгийн иргэд биеийнхээ чилээг гаргаж, сэтгэлийнхээ галыг бадрааж, оюуныхаа цангааг тайлж, нэг өдрийг инээд хөөртэйгөөр хамтдаа өнгөрүүлсэндээ баяртай байлаа.

Нэг өдрийн арга хэмжээгээр олон өдрийн эрч хүчээ авч чадсан нь иргэдийн сэтгэл ханамжаас илэрхий байв.

Цаашид зөвхөн нэг өдрийг зориулж, арга хэмжээ зохион байгуулах биш өдөр бүр өөрсдийг нь нийгэмд хичнээн үнэ цэнэтэй болохыг мэдрүүлж, дэмжсэн олон ажлыг зохион байгуулах болно.

yavgan-aylal-14 yavgan-aylal-05 yavgan-aylal-03 yavgan-aylal-02 yavgan-aylal-07 yavgan-aylal-11 yavgan-aylal-12 yavgan-aylal-13