ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

Ирцийн мэдээлэл: 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 28 албан тушаалтан оролцов. Албан томилолттой 1 /Ус-Ду орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал, чөлөөтэй 1, /Аймгийн Засаг даргын орлогч/ ээлжийн амралттай 13 /Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цэргийн штабын дарга, Илчлэг-Шивээ өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал, Талын Илч өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Биеийн тамир, спортын газрын дарга, Дуу бүжгийн боржигин чуулгын дарга, Нийтийн номын сангийн захирал, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 4 /Баянтал сумын Засаг дарга, Мэдээлэл холбоо сүлжээний эрхлэгч, Шуудан үйлчилгээний газрын дарга, Цөм сүргийн үржлийн төвийн захирал/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас Ахмадын хорооны дарга Ц.Данзансодов, УБТЗ-ын Чойр өртөөний дарга Б.Төгсбаяр нар оролцлоо.

Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:

Өгсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага

1. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгуулах саналаа ирүүлэх;

2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дотор

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс,

Сумын Засаг дарга нар,

Бүх агентлаг

2. 2017 оны төсөвт тодотгол хийх магадлалтай байгаа тул нэн шаардлагатай, тулгамдсан, хөрөнгө санхүүтэй холбоотой шийдвэрлүүлэх асуудлын саналаа яаралтай ирүүлэх;

2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дотор

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс,

Санхүү, төрийн сангийн хэлтэс,

Сумын Засаг дарга нар,

Бүх агентлаг

3. Нохой устгалын ажлыг яаралтай зохион байгуулах;

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор

Сумын Засаг дарга нарт

4. Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээг төлөвлөн, зохион байгуулах;

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор

Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газар

5. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүүхдийн бүртгэлийн талаарх мэдээллийг танилцуулах;

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор

Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газар

6. Зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлэн газрыг чөлөөлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дотор

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс,

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Сумын Засаг дарга нар

7.

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж манай аймагт ойрын хугацаанд ажиллах тул бэлтгэл ажлыг хангаж, үр дүнг танилцуулах;

2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс,

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар,

Хүнс, хөдөө аж ахуйн газар,

Мэргэжлийн хяналтын газар,

Онцгой байдлын газар,

Сумын Засаг дарга нар,

Ус, дулаан, эрчим хүчээр хангагч байгууллагууд

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Ус-Ду ОНӨҮГазар тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us