Удирдах ажилтнуудын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

51

Өгөгдсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх байгууллага

Биелэлт

Хэрэгжилтийн хувь

1.

Улсын хэмжээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг манай аймагт 08 дугаар сарын 18-ны өдөр болох тул уг хэлэлцүүлэг, сургалтанд сумын Засаг дарга нар болон байгууллагын удирдлагууд албан хаагчдаа бүрэн хамруулах

Сумдын ЗД,

Бүх байгууллагууд

 Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг манай аймагт 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан. Хэлэлцүүлэгт 3 сумын иргэд болон төрийн албан хаагчид нийт 380 хүн хамрагдсан. Хэлэлцүүлэгт  оролцсон иргэдээс хуульд оруулах саналыг саналын хуудсаар авсан. Хэлэлцүүлэгт  3 сум, 20 агентлаг төрийн бусад байгууллагууд, иргэдийн зүгээс идэвхитэй сайн оролцлоо.

100

2

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан. Энэ албан даалгаврын дагуу бүх байгууллага өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж ажиллах

Сумын Засаг дарга нар,

Бүх байгууллагууд

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу Сумдын Засаг дарга нар, байгууллагууд төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сүмбэр сумын ЗДТГ- Сумын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг сумын Засаг даргын 2017 оны А/93 тоот захирамжаар байгуулан “2017-2018 оны мал аж ахуйн болон төв суурийн газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ерөнхий төлөвлөгөө” батлан ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээг аймгийн Засаг даргад 14 хоног тутамд албан бичгээр тайлагнаж байна.

Баянтал сумын ЗДТГ- Энэхүү үүргийн биелэлтийг ирүүлээгүй.

Шивээговь сумын ЗДТГ – Сумын Засаг даргын 2017 оны А/72 дугаар захирамжын дагуу албан байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Малчин мал бүхий иргэдийн  малдаа бэлдэх, өвс, тэжээл, хужир шүү, бууц, түлшний ноогдлыг тооцон гаргаж сумын Засаг даргын албан даалгаврын хамт хүргүүлсэн.

Хүнс, хөдөө аж ахуйн газар- 2017-2018 оны мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Холбогдох тооцоо судалгааг гаргасан ба хонин толгойд шилжүүлснээр 573200 толгой мал өвөлжинө. Худаг ус, хашаа хорооны хангамж хүрэлцээтэй. Сүхбаатар, Хэнтий аймагт 3 хадлангийн салаа хадлан хадахаар гарсан. Отроор 71 өрхийн 36,4 мян.тол мал гарах судалгаатай байна.

Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй.

3

– Өвөл хаврын бэлчээрийн даацад тулгуурлан, гадны аймгуудаас отроор мал орж ирэх боломжтой эсэхийг судлах

– Мөн Татвар авах талаар судалж, саналаа танилцуулах

Сумдын Засаг дарга,

Хүнс, Хөдөө аж ахуйн газар

Бэлчээрийн даацыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, харилцаа сумдын Мал мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүд хамтран тодорхойлж байна. Одоогоор нэгтгэсэн дүгнэлт гараагүй байна.

Сүмбэр сумын ЗДТГ- Отроор мал оруулах боломж бага оруулах тохиолдолд мал эмнэлгийн гарал үүсэлтэй, гоц халдварт өвчний тарилганд хамрагдсан 8000-10000 бог мал оруулах боломжтой.

Шивээговь сумын ЗДТГ – Сумын нутаг дэвсгэрт отрын бүс нутаг байхгүй болно.

Хүнс, хөдөө аж ахуйн газар- Бэлчээрийн дундаж ургац 2.6 цн/га. Өөрийн аймгийн 397910 толгой малд хүрэлцээтэй. Өөр аймгийн нутгаас отроор мал оруулах боломжоор тааруу. Малах АДОБН бэлчээрийн даацаа 8 сарын 25-ны дотор тодорхойлно. Иймд тусгай хэрэгцээний отрын бүс нутагт гадны аймгаас мал оруулах тооцоо гараагүй байна. Малх Аймаг дундын отрын бүс нутгаас бусад нутагт отроор орж ирсэн малаас татвар авах талаар судлаж байна.

70 хувь

4

–Багуудын Иргэдийн Нийтийн хурлаар 2018 оны орон нутгийн хөгжлийн санд тусгуулах төсөл арга хэмжээнийхээ талаар иргэдэд мэдээлэл өгч, иргэдээр дэмжүүлэхэд анхаарч ажиллах

– Багуудын ИНХ-д иргэдийг идэвхитэй оролцуулах, ялангуяа Сүмбэр сумын 1,2,4,5,6-р багийн иргэдийн ирцэнд анхаарч ажиллах

Сум, багийн Засаг дарга нар,

Бүх байгууллагууд

 Сүмбэр сумын ЗДТГ- Багуудын Иргэдийн Нийтийн хурлаар иргэдэд хүргэх ОНХС-ийн талаарх мэдээллийг бэлтгэсэн. 2 дугаар багийн ИНХ-ын тов 2017.08.14-ний өдрийн 16:00 цагт багийн төвийн Улаанбуланд хийсэн. Иргэдээс гарсан саналыг нэгтгэн эрэмбэлэх ажлыг зохион байгуулсан.

Шивээговь сумын ЗДТГ – 1,2 дугаар багийн БИНХ-аар 2018 оны орон нутгийн хөгжил санд тусгуулах төсөл арга хэмжээний талаар иргэдэд мэдээлэл өгч, иргэдээр дэмжүүлэх ажлыг зохион байгуулж, ажлын хэсэг гарсан саналыг нэгтгэн эрэмбэлэх ажлыг зохион байгуулсан.

Баянтал сумын ЗДТГ- Энэхүү  үүргийн биелэлтийг ирүүлээгүй.

70

5

Баянтал сум татварын орлого бүрдүүлэлтэд анхаарч ажиллах

Баянтал сумын Засаг дарга

Энэхүү үүргийн биелэлтийг Баянтал сумын ЗДТГ ирүүлээгүй.

хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй.

6

Байгууллагын удирдлагууд 2018 оны төсвийн төслөө сайтар хянуулж, батлуулахад анхаарч ажиллах

Санхүү, төрийн сангийн хэлтэс,

Бүх байгууллагын удирдлагууд

Бүх байгууллагууд төсвийн төслөө батлан Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлсэн байна. Төсвийн төслийг хянуулахаар Сангийн яаманд хүргүүлсэн.

100

7

Гэрэлтүүлэгүүдийг засварлаж бүрэн ажиллагаанд оруулах

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс,

Сүмбэр сумын Засаг дарга,

“Тохижилт-Сүмбэр” ОНӨААТҮГ

Сүмбэр сумын ЗДТГ- Сумын 3 дугаар багийн гэрэлтүүлгийн ажлыг хийж дууссан. 1, 2 дугаар багуудад засварын ажил хийгдэж байна.

Тохижилт Сүмбэр ОНӨҮГазар – Сүмбэр сумын 3-р багийн 6,7-р байрны урд гудамжны гэрэлтүүлгийн эвдрэл гэмтлийг засварлаж асаасан.

Хэлмэгдэгсдийн хөшөөнөөс Вокзал хүртэлх өндөр цэнхэр гэрлийг цахилгаан шугам сүлжээний техникийг түрээслэн асаадаг тул хүлээгдэж байна. Бүх гудамжны гэрлийн асах цагийг уртасган шөнийн 02 цаг 30 минутад асаах тохируулга хийсэн.

70

8

Биелэлтийн дундаж хувь

 82

 

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

САНАЛ, ХҮСЭЛТ ҮЛДЭЭХ ХЭСЭГ