ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

Өгөгдсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх байгууллага

Биелэлт

Хэрэгжилтийн хувь

1.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах албан даалгавар, төлөвлөгөө гарган танилцуулах;

Зуншлага муу байгаатай холбогдуулан дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх

–Хадлан тэжээл бэлтгэхэд анхаарах.

–Хадлан бэлтгэх боломжтой газрыг судалж танилцуулах

–Отор нүүдэл эртнээс зохион байгуулах.

–  Мал сүргийг тарга тэвээрэг авахад анхаарах.

– Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах.

–Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж, чанартай гүйцэтгүүлэн, хүлээн авах

–Ус дулаанаар хангагч байгууллагууд төлөвлөгөө гарган өвөлжилтийн бэлтгэл ажлаа эртнээс хангах

–  Ус-Ду ОНӨҮГ шугамын болон уурын зуухны засварын ажлын зураг төсвийг яаралтай дуусгуулан, холбогдох мэдээллийг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг

Сумдын ЗДТГ

ХХААГ

ОНӨГ

Ус дулаанаар хангагч байгууллагууд

 

 

Хадлан тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх газар нутгийн талаар судалж байна. 2017 оны 07 дугаар сарын 16-ны байдлаар манай аймгийн нутагт хэт их халалттай жигд гандуу байна.

Аймгийн Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 2017 онд 34 худалдан авалт зохион байгуулахаар төлөвлөснөөс 31 тендер шалгаруулалтыг зарлаж, үүнээс 22 ажлын гэрээ байгуулагдсан.

Ус дулаанаар хангагч Илчлэг шивээ, Талын Илч, Ус Ду ОНӨҮГазрууд зуны их засварын ажлын төлөвлөгөө гарган, төлөвлөгөөний дагуу Илчлэг шивээ ОНӨҮГазар 45 хувь, Ус-Ду ОНӨҮГазар 20.3 хувь, Талын Илч ОНӨҮГазар 70 хувьтай хийгдэж байна.

Ус-Ду ОНӨҮГ уурын зуухны өргөтгөл засварын ажлын зураг төсвийн ажил гэрээгээр 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дуусах бөгөөд холбогдох мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний дотор Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэхээр бэлтгэж байна.

Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй.

2

2018 оны төсвийн төслийг бэлтгэн Сангийн яаманд хугацаанд нь хүргүүлэх.

Төсвийн төслийг бодитой тооцох, төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжийг судалж, танилцуулах.

СТСХ

Бүх байгууллагууд

Орон нутгийн төсөвт байгууллагуудын 2018 оны төсвийн төслийг хэрхэн боловсруулах талаар чиглэл өгсөн ба байгууллага тус бүр төслөө бэлтгэж байна. Сангийн яаманд хүргүүлж, хянуулах хугацаа болоогүй байна.

Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй.

3

Хагас жилийн санхүүгийн тайлан мэдээг хугацаанд нь гаргаж ирүүлэх;

Бүх байгууллагууд

Төсвийн байгууллагуудын хагас жилийн санхүүгийн тайланг цахим программд шивүүлэн хүлээн авч байгаа бөгөөд тайлан хүлээн авах эцсийн хугацаа болоогүй байгаа учир нэгтгэсэн санхүүгийн тайлан бүрэн гараагүй байна.

Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй.

4

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад нийт албан хаагчдаа хамруулах;

Бүх байгууллагууд

МУ-ын Ерөнхийлөгчийг сонгох 2017 оны дахин сонгуульд аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний асуудлын 20 агентлаг, 3 сумын ЗДТГ-ын 544  албан хаагч санал өгөхөөс 544 албан хаагч санал өгсөн байна.

АЗДТГ-46, Сүмбэр сумын ЗДТГ-31, Баянтал сумын ЗДТГ-20, Шивээговь сумын ЗДТГ-22, ОБГ-65, МХГ-19, ШШГА-84, ШША-6, ЦХ-75, УБХ-15, УЦУОШГ-12, БОАЖГ-18, ХХААГ-17, ГХБХБГ-9, ОНӨГ-4, ТХ-8, Статистикийн хэлтэс-3, ЭМНДХ-19, СХАА-2, БТСГ-12, БСУГ-9, ЭМГ-16, ГБХЗХГ-6, ХХҮГ-26

100

5

Баяр наадмын бэлтгэл ажлыг бүрэн хангаж, нээлтийн үйл ажиллагаанд бүгд оролцох. Албан бичиг очсон байгууллагууд албан хаагчдаа бүрэн хамруулах;

Бүх байгууллагууд

Аймгийн баяр наадамын нээлтийн үйл ажиллагаанд 3 сум, 20 агентлаг бүгд оролцсон.

100

6

Баяр наадмын өдрүүдэд аймгийн хариуцлагатай жижүүрийг томилно. Байгууллагын удирдлагууд хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрийн үүргийг гүйцэтгэх;

Байгууллага тус бүр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах шаардлагатай.

Бүх байгууллагууд

Аймгийн Засаг даргын А/204 дүгээр захирамжийн дагуу Үндэсний их баяр наадмын 07.1107.15ны өдрүүдэд томилогдон ажилласан. Тогтоосон хуваарийн дагуу байгууллагын удирдлагууд ажилласан.

100

7

Засгийн газраас 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг амралтын өдөр болгон, тус ажлын өдрийг 07 дугаар сарын 16-ны өдрийн ням гаригт шилжүүлсэн. Иймд албан газрууд 16-ны өдөр бүгд ажиллана.

Бүх байгууллагууд

Засгийн газраас чиглэл өгсний дагуу 07 дугаар сарын 16ны өдөр ажилласан.

100

8.

Биелэлтийн дундаж хувь

100

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us