ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн арслан Э.Мөнхбаатарын цолны мялаалга наадам боллоо.

2017-08-14-01Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадамд амжилттай барилдаж түрүүлсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат аймгийн арслан Энхтөрийн МӨНХБААТАРЫН цолны мялаалга наадам Сүмбэр сумын 5-р багийн нутаг Баруун-Өвөрт боллоо. Цолны мялаалга наадамд их нас, соёолон насны морьдын уралдаанд болж үндэсний бөхийн барилдаанд, өсвөрийн бөхийн барилдаан зохион байгуулагдсан юм.

Наадмыг нээж аймгийн Засаг дарга Г.Батсуурь үг хэлж шинэхэн арсландаа бэлэг өгөх үйл ажиллагаа эхэллээ. Хамгийн түрүүнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам нар өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулан өгсөн бол Э.Мөнхбаатарын өвөө, эмээ, ах дүү хамаатан садан, нутаг усныхан, найзууд, үндэсний бөхийн холбоо, бөх сонирхогчдийн төлөөлөл гээд шинэ арсландаа бэлэг өгөх ажиллагаа уртаас урт үргэлжилэн хамгийн сүлд хамт бэлтгэл хийж барилддаг бөхчүүд нь хүндэтгэл үзүүлснээр өндөрлөсөн юм.

Мөн шинэ арслан Э.Мөнхбаатар маань тусгайлан гэр бэлтгэж ирсэн зочид гийчид нутгийн иргэдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлж байлаа.

Үндэсний бөхийн барилдаанд хүчит 32 бөх барилдаж Сүмбэр сумын харъяат аймгийн арслан Б.Үүрцайх түрүүлж, аймгийн арслан Б.Гончигтавхай үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Сүмбэр сумын харъяат, аймгийн заан А.Амартөр, Дундговь аймгийн Баянжаргалан сумын харъяат, аймгийн заан Н.Наранбаяр нар шалгаран үлдэж үзэгч түмнээ баясгасан байна.

Хурдан их насны уралдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат, аймгийн алдарт уяач Ц.Энхжаргалын толин хүрэн морь түрүүлсэн бол соёолонгийн уралдаанд Сүмбэр сумын харъяат, Т.Шижирын зээрд соёолон түрүүлсэн байна.

2017-08-14-02


 Аймгийн арслан Э.Мөнхбаатарын цолны мялаалга наадмын барилдааны дүйз:

 

1-ИЙН ДАВАА

 

  1. А.а Одсүрэнгийн Баярхүү /Сүхбаатар.Онгон/ – З.Б н.Мөнхоргил /Говьсүмбэр.Сүмбэр/
  2. А.а Баточирын Гончигтавхай /Говьсүмбэр.Сүмбэр/ – З.б н.Бархас /Говьсүмбэр.Сүмбэр/
  3. А.а Батнасангийн Үүрцайх /Говьсүмбэр.Сүмбэр/ – З.б Э.Төгөлдөр /Говьсүмбэр.Сүмбэр/
  4. А.а н.Батбилэг /Багануур дүүрэг/ – З.б н.Эрдэнэзаяа /Говьсүмбэр.Сүмбэр/
  5. А.з Нямосорын Наранбаяр /Дундговь.Баянжаргалан/ – З.б н.Төгсбат /Говьсүмбэр.Сүмбэр/
  6. А.з Александрын Амартөр /Говьсүмбэр.Сүмбэр/ – З.б н.Эрдэнэбаяр /Говьсүмбэр.Сүмбэр/
  7. А.з Цэгмидийн Батжаргал /Говьсүмбэр.Сүмбэр/ – З.б Б.Баттөр /Говьсүмбэр.Сүмбэр/
  8. А.х Болдбаатарын Бямбадорж /Говьсүмбэр.Сүмбэр/ – З.б Э.Амартүвшин /Говьсүмбэр.Сүмбэр/
  9. С.з Д.Дашхүү /Говьсүмбэр.Сүмбэр/ – З.б Б.Энхбаяр /Говьсүмбэр.Сүмбэр/
  10. С.з Цогтын Цогтбаяр /Говьсүмбэр.Сүмбэр/ – З.б Г.Батсуурь /Говьсүмбэр.Сүмбэр/
  11. С.з Хуягын Гантулга /Говьсүмбэр.Сүмбэр/ – З.б А.Амарбаатар /Говьсүмбэр.Сүмбэр/
  12. З.б Т.Сүхбаатар /Дорноговь/ – З.б Эрдэнэбаатарын Учралт /Говьсүмбэр.Сүмбэр/
  13. З.б н.Төмөрсүх /Говьсүмбэр.Сүмбэр/ – З.б Ч.Сугармаа /Говьсүмбэр.Сүмбэр/
  14. З.б Ө.Бумбаочир /Говьсүмбэр.Сүмбэр/ – З.б Д.Мөнхболд /Говьсүмбэр.Сүмбэр/
  15. З.б Хуягын Ганочир /Говьсүмбэр.Сүмбэр/ – З.б С.Барсболд /Говьсүмбэр.Сүмбэр/
  16. З.б Ц.Мөнхохин /Говьсүмбэр.Сүмбэр/З.б – О.Мөнх-Эрдэнэ /Говьсүмбэр.Сүмбэр/

 

2-ЫН ДАВАА

 

  1. А.а О.Баярхүү – З.б Ч.Сугармаа
  2. А.а Б.Гончигтавхай – З.б н.Мөнхохин
  3. А.а Б.Үүрцайх – З.б Х.Ганочир
  4. А.а н.Батбилэг – З.б Ө.Бумбаочир
  5. А.з Н.Наранбаяр – З.б Т.Сүхбаатар
  6. А.з А.Амартөр – С.з Х.Гантулга
  7. 7. А.з Ц.Батжаргал – С.з Ц.Цогтбаяр
  8. А.х Б.Бямбадорж – С.з Д.Дашхүү

 

3-ЫН ДАВАА

 

  1. А.а О.Баярхүү – А.з А.Амартөр
  2. А.а Б.Гончигтавхай – А.а н.Батбилэг
  3. А.а Б.Үүрцайх – А.з Ц.Батжаргал
  4. А.з Н.Наранбаяр – А.х Б.Болдбаатар

 

4-ИЙН ДАВАА

 

  1. А.а Б.Гончигтавхай – А.з А.Амартөр
  2. А.а Б.Үүрцайх – А.з Н.Наранбаяр

 

5-ЫН ДАВАА

 

  1. А.а Б.Гончигтавхай – А.а Б.Үүрцайх /түрүүлсэн/

 

 

Аймгийн арслан Э.Мөнхбаатарын цолны мялаалга

наадмын хурдан морьдын цуваа

 

 

ИХ НАС: 18 морь уралдсан

 

  1. Говьсүмбэр.Сүмбэр Цэдэвийн ЭНХЖАРГАЛЫН толин сартай хүрэн
  2. Дорноговь.Айраг н.ГАНЗОРИГТЫН сартай зээрд
  3. Говьсүмбэр.Баянтал Цэрэндоржийн ДОРЖСҮРЭНГИЙН хонгор халзан
  4. Говьсүмбэр.Сүмбэр Тувааны ШИЖИРИЙН хул
  5. Говьсүмбэр.Сүмбэр Дашзэвэгийн ПҮРЭВОЧИРЫН хонгор

 

СОЁОЛОН: 33 морь уралдсан

 

  1. Говьсүмбэр.Сүмбэр Тувааны ШИЖИРИЙН зээрд халзан
  2. Дундговь.Цагаандэлгэр н.БАЯРБААТАРЫН хул
  3. Говьсүмбэр.Сүмбэр Санжаагийн БАТТӨРИЙН хүрэн
  4. Говьсүмбэр.Сүмбэр А.ДОРЖСАЙХАНЫ зээрд
  5. Дундговь.Баянжаргалан н.МӨНХЭРДЭНИЙН зээрд халзан

2017-08-14-03

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us