ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

Ирцийн мэдээлэл: 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 30, орны хүн оролцуулсан 6 /Мэргэжлийн хяналтын газрын дарга, Онцгой байдлын газрын дарга, “Тохижилт-Сүмбэр” ОНӨААТҮГазрын захирал, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Статистикийн хэлтсийн дарга, Цагдаагийн хэлтсийн дарга/, нийт 36 албан тушаалтан оролцов. Албан ажилтай 4 /Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Ойн ангийн дарга, Шуудан үйлчилгээний газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга/, ээлжийн амралттай 2 /Цэргийн штабын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 5 /Шивээговь сумын Засаг дарга, Авто тээврийн төвийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Политехник коллежийн захирал, Мэдээлэл холбоо сүлжээний эрхлэгч/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас БЗӨБЦТС-ний дарга н.Азбаяр, Тогтвортой амьжиргаа 3 төслийн орон нутаг дахь ажилтан Л.Уранчимэг нар  оролцлоо.

 

Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:

 

Өгсөн үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
1. Улсын хэмжээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг манай аймагт 08 дугаар сарын 18-ны өдөр болох тул уг хэлэлцүүлэг, сургалтанд сумын Засаг дарга нар болон байгууллагын удирдлагууд албан хаагчдаа бүрэн хамруулах 08 дугаар сарын 18-ны өдөр Сумын Засаг дарга нар,

Бүх байгууллагын удирдлагууд

 

2. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан. Энэ албан даалгаврын дагуу бүх байгууллага өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж ажиллах 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Сумын Засаг дарга нар,

Бүх байгууллагууд

3. – Өвөл хаврын бэлчээрийн даацад тулгуурлан, гадны аймгуудаас отроор мал орж ирэх боломжтой эсэхийг судлах

– Мөн Татвар авах талаар судалж, саналаа танилцуулах

08 дугаар сарын 14-ний өдрийн дотор Сумдын Засаг дарга,

Хүнс, Хөдөө аж ахуйн газар

 

4. – Багуудын Иргэдийн Нийтийн хурлаар 2018 оны орон нутгийн хөгжлийн санд тусгуулах төсөл арга хэмжээнийхээ талаар иргэдэд мэдээлэл өгч, иргэдээр дэмжүүлэхэд анхаарч ажиллах

– Багуудын ИНХ-д иргэдийг идэвхитэй оролцуулах, ялангуяа Сүмбэр сумын 1,2,4,5,6-р багийн иргэдийн ирцэнд анхаарч ажиллах

08 дугаар сарын 20-ны өдрийн дотор Сум, багийн Засаг дарга нар,

Бүх байгууллагууд

5. Баянтал сум татварын орлого бүрдүүлэлтэд анхаарч ажиллах 08 дугаар сарын 28-ны өдрийн дотор Баянтал сумын Засаг дарга
6. Байгууллагын удирдлагууд 2018 оны төсвийн төслөө сайтар хянуулж, батлуулахад анхаарч ажиллах 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор Санхүү, төрийн сангийн хэлтэс,

Бүх байгууллагын удирдлагууд

 

7. Гэрэлтүүлэгүүдийг засварлаж бүрэн ажиллагаанд оруулах 08 дугаар сарын 14-ний өдрийн дотор Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс,  Сүмбэр сумын Засаг дарга,

“Тохижилт-Сүмбэр” ОНӨААТҮГ

 

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Ус-Ду ОНӨҮГазар тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us