ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 07 дугаар сарын мэдээ

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:

 

    Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар: Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг энэ сард 3 удаа зохион байгуулж агентлаг, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын дарга нарт цаг үеийн асуудлаар нийт 8 үүрэг даалгавар өгөгдөж, 100 хувийн биелэлттэй байна.
Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, аймгийн баяр наадмыг 2017 оны 07 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа. Наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх барилдаж Сүмбэр сумын харъяат сумын заан Э.Мөнхбаатар түрүүлж “Аймгийн арслан” цол хүртлээ.
Сурын харваанд нийт 32 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж эрэгтэйчүүдийн харваанд Сүмбэр сумын харъяат спортын мастер Б.Батмөнх, эмэгтэйчүүдийн харваанд Сүмбэр сумын харъяат С.Туяагэрэл нар түрүүллээ.
Шагайн харваанд гурван аймгийн 6 сумын 9 багийн 85 харваач оролцож, оноо мэргээ сорин өрсөлдсөн байна.
2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын алт /Мак/ ХХК, Хөх цавын цементийн үйлдвэр хамтран “Мак нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр “МАК Цемент“ ХХК-ний танилцуулга хийгдэж манай аймгаас 200 гаруй ажлын байранд ажилтан шалгаруулж авах мөн “МАК Цемент“ ХХК-ний гүйцэтгэх Захирал Б.Баттулга аймгийн Засаг даргатай цаашид орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аймгийн нутаг дэвсгэрт эрчим хүч, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх аж үйлдвэрийн болон орон сууцны томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгцээнд шаардагдах цемент, зуурмаг ханган нийлүүлэх, Хөх цавын Цемент, шохойн үйлдвэрт шаардагдах ажлын байр, тавигдах шаардлагын талаар тухай бүр аймгийн иргэдэд зарлан мэдээлж байх талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

2017 оны 07 дугаар сарын орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 3,019,940.3 мянган төгрөг, гүйцэтгэл 3,033,283.2 мянган төгрөг буюу 100,4 хувийн биелэлттэй байна. Улсын төвлөрсөн төсөвт 1,017,624.0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 1,686,223.9 мянган төгрөг төвлөрүүлж 165,7 хувийн гүйцэтгэлтэй байна
2017 оны 07 дугаар сард АТӨЯХАТатварын биелэлт 108,6 хувь, агаарын бохирдлын татварын биелэлт 98,1 хувь, НӨАТатварын тайлангийн ирц 100 хувь, ААНОАТатварын тайлангийн ирц 99,6 хувь, ЦХБТАОАТатварын тайлангийн ирц 99,3 хувь, СХХООСАТатварын тайлангийн ирц 100,0 хувь, АМНАТөлбөрийн тайлангийн ирц 100,0 хувь байна.
Орон нутгийн төсвийн байгууллагуудад 2573987.4 мянган төгрөг, ОНХНСангаас 558696.8 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 4832795.2 мянган төгрөгийн санхүүжилт олгосон.
Статистикийн хэлтэс: 2017 оны 06 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гаргаж аймгийн болон хэлтсийн цахим хуудсанд байршуулж, хэвлэмэл байдлаар 20 хэрэглэгчид тарааж, цахимаар 90 гаруй хэрэглэгчид хүргүүлсэн.
Санхүүгийн хяналт аудитын алба: Шилэн дансны цахим сайтад шалгалтыг тогтмол хийж гүйцэтгэлээ. Аймгийн Засаг даргын баталсан удирдамжаар хяналт шалгалт хийж шалгалтын явц 80 хувьтай явагдаж байна.

 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс:

 

            Нийгмийн даатгалын сангаас  олгосон :Тэтгэвэр

Төрөл 2016.07.24 2017.07.24 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян, төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1428 2686968,2 1481 2928772,1 53
2 Тахир дутуу 305 441992,5 345 446265,0 40
3 Тэжээгчээ алдсан 135 1708011,8 129 184591,6 -6
4 Үйлдвэрийн осол 51 159505,2 49 129815,6 -2
Нийт дүн 1919 4996477,7 2004 3690544,3 85

 

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл 2016.07.24 2017.07,24
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 645 64852,5 652 50234,7
2 ЖБА тэтгэмж 148 169853,0 139 140094,2
3 Оршуулга 39 24180,0 42 42000,0
4 ҮОМШӨ-ХЧТА 8 3353,3 15 10187,4
5 Ажилгүйдэл 62 84258,1 79 165141,7
Нийт дүн 902 346496,9 927 407658,0

 

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2016.07.24 2017.07.24
Шинээр 205 105
Мөнгө тушаасан 659 1261
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 71521,8 92150,6

 

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан бүрдүүлэх, түүнээс иргэд, байгууллагад лавлагаа, мэдээлэл өгөх ажлын хүрээнд хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан буюу www.legalinfo.mn сайт, төрийн мэдээлэл эмхэтгэлээс өдөр тутам сангаа баяжуулж, гар сангаас лавлагаа мэдээллийг байгууллага, иргэдэд өгч байна. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сайтаас шинээр гарч буй хууль эрх зүйн шаардлагатай мэдээллээ авч ашиглах талаар төрийн албан хаагчдад зөвлөж ажиллалаа.
Эрх зүйн сургалт, сурталчилгаа ажлын хүрээнд: Хүүхдийн эрхийн үндэсний газраас 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдэд “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Гэр бүлийн тухай хууль”, хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүүхдийг эсэн мэнд амьдруулах, хүүхдийн хүмүүжил төлөвшил зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулсан.
Архивын ажлын чиглэлээр: Архивын 2017 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу 18 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд иж бүрэн болон сэдэвчилсэн чиглэлээр хяналт шалгалтыг хийж байна.
Төрийн архиваас 18 иргэн, байгууллагад лавлагаа мэдээлэл олгож үйлчилгээ үзүүлсэн. Архивын баримтыг цахим хэлбэрт оруулах ажлын хүрээнд 2 хөмрөгийн 12 хадгаламжийн нэгжийн 6146 хүний нэр, 495 байгууллагын нэр, 1492 газар зүйн нэр, 688 заалтыг шивж 1197 хуудас баримтыг цахим хэлбэрт шилжүүлж программд холбоод байна.
Цахим хэлбэрт оруулсан баримтын мэдээг Архивын ерөнхий газрын мэдээлэл технологийн хэлтэст хүргүүлээд байна.

 

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС:

 

Сүмбэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудал 5, аж ахуйн нэгж 4, баар цэнгээний газар 8-ыг шалгаснаас Сүмбэр сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг PC тоглоомын газар нь цаг хэтрүүлэн ажилласан зөрчлийг илрүүлсэн. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 35 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэж явсан 2 зөрчлийг илрүүлсэн. Нийтийн хэв журам хамгаалах тасгийн олон нийттэй харилцах ахлах байцаагч, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, хэсгийн байцаагч нар өдөр бүр архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг, PC тоглоомын газрууд, томоохон худалдааны газруудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулан ажиллаж байна.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, “Архинаас ангижрахуй” бүлгэм, сэтгэл зүйчтэй хамтран архидан согтуурахтай тэмцэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор архины хамааралтай, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд зан үйл нөлөөлөх сургалтыг 7 хоногт 5 удаа хуваарийн дагуу зохион байгуулж 11 иргэнийг хамруулсан.
Баянтал сумын нутаг дэвсгэр 14, 16-р зөрлөгийн орчим Улаанбаатар, Дорноговь чиглэлийн босоо тэнхлэгийн авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор өдөр бүр хөдөлгөөнт эргүүл хурд хэмжигч багжаар тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж зөрчил гаргасан жолооч нарт арга хэмжээ тооцон ажиллаж байна.
Шивээговь сумын уурхайн 68 ажилтанд шинээр батлагдан гарсан зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудаар 4 цагийн сургалтыг зохион байгууллаа.
Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеийн олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдичлан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагын албан хаагчдыг 2017 оны 07 дугаар сарын 05-14-ний өдөр хүртэл бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт ажиллууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2 дахь шатны сонгуулийн санал хураалтын үед шуурхай штаб, нөөц хүн хүчийг бэлэн байдалд байршуулан хамгаалалтанд нийт 75 албан хаагч, 37 офицер, 38 ахлагч, 7 автомашин 30 станцтай үүрэг гүйцэтгэсэн ба Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэх гомдол мэдээлэл ирээгүй болно.
Аймгийн баяр наадмын үеэр гэмт хэрэг, зөрчлөөс урьдичлан сэргийлэх, таслан зогсоох, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтанд 39 офицер, 38 ахлагч, 7 автомашин 30 станцтай, энгэрийн камер 15, мотоцикль 6-тай үүрэг гүйцэтгэсэн.
Захиргааны зөрчил гаргасан 626 иргэнийг 20.522.0 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн “Залуусын дэлгэц” телевизтэй хамтран 2017 оны 7 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд нийтийн хэв журам сахиулах чиглэлээр гудамж талбайд үүрэг гүйцэтгэж буй 8 албан хаагчийн хамт шөнийн сурвалжлагыг зохион байгуулсан.

 

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС:

Иргэний бүртгэлийн чиглэлээр:
• Шинээр гадаад паспорт захиалсан – 40
• Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгасан – 67
• Иргэний үнэмлэх шинээх олгосон – 49
• Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо – 35
• Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 1
• Гэрлэлт цуцалснаа бүртгүүлсэн тоо – 2
• Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо – 16
• Нас барсныг бүртгүүлсэн тоо – 14
• Өөр аймаг , хотоос шилжиж ирсэн нийт иргэн – 14
• Өөр аймаг , хотруу шилжиж явсан нийт иргэн – 9
• Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо – 9
Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр :
• Үл хөдлөх хөрөнгийг анх удаа баталгаажуулах бүртгэл – 3
• Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 4
• Гэрээний бүртгэл – 21
• Барьцааны гэрээний бүртгэл – 111
• Эд хөрөнгөд орсон өөрчлөлт , залруулга – 3
Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:
• Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн – 2
• Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт – 2
• Иргэнд гаргасан лавлагаа хуулбар – 195-ыг олгож, нийт 633 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлсэн байна.

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА:

 

2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан “Хорих ангийн дотоод журам”-аар нийт хоригдлуудад яриа таниулга хийн хууль, журам сурталчилах, амьдралынхаа гарааг хэрхэн зөв илэрхийлэх талаар цахим сургалтыг зохион байгуулсан.
2017 оны 07 дугаар сарын байдлаар шүүхээс 12 гүйцэтгэх хуудасны 31,964,6 мянган төгрөгийн баримт бичиг, 2 хүүхдийн тэтгэлэгийн баримт бичгийг хүлээн авч нийт 248 гүйцэтгэх хуудасны 16,732,355 мянган төгрөгийн баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж 748768,0 мянган төгрөгийн нэхэмжлэлтэй 1 гүйцэтгэх хуудсанд 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тухайн компанийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл битүүмжлэх ажиллагааг хийж 248 гүйцэтгэх хуудасны 16,732,355 мянган төгрөгийн баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж 1 гүйцэтгэх хуудасны 11380,7 мянган төгрөгийн харъяаллын дагуу шилжүүлсэн.
Шийдвэр гүйцэтгэх албаны данснаас төлбөр авагч болон тэтгэлэг авагч нарт 4711,9 мянган төгрөгийг шилжүүлж, дансандаа 8123,7 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна.
2017 оны 07 дугаар сард шийдвэр гүйцэтгэгч нарын урамшуулалд 3847,1 мянган төгрөгийг олгосон.
Одоогоор нийт ажиллагаатай 161 гүйцэтгэх хуудас хуудас, түдгэлзүүлсэн 12 гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулж, шийдвэр гүйцэтгэр ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, түдгэлзүүлсэн гүйцэтгэх хуудасны тоог бууруулах зорилт тавин ажиллаж байна.

 

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА:

 

Тайлангийн хугацаанд хэргийн газрын үзлэгт нийт 46 удаа оролцож, үүнээс хүний амь эрсэдсэн хэргийн газрын үзлэгт 4, хулгайн гэмт хэргийн газрын үзлэгт 11, зам тээврийн ослын 19, бусад хэргийн 12, цогцосны задлан шинжилгээнд 4 удаа оролцож хэргийн газраас гарын мөр 27, гутлын мөр 17, тээврийн хэрэгслэлийн мөр 24, бусад ул мөр эд мөрийн баримт 35-ыг бэхжүүлэн хураан авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжилгээ зэрэг ажиллагааны 1467 кадр гэрэл зургийг боловсруулан холбогдох материалд хавсарган ажилласан байна.
Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 47 хийж дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 11, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 11, хөнгөн зэргийн гэмтэл 22, хүндэвтэр зэргийн гэмтэл 2, хүнд гэмтэл 1 байна. Гарын мөр улсын нэгдсэн Папилон санд 13 хүний гарын хээний дардсыг санд кодлон оруулсан.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР:

 

2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэн Д.Батлхагвын бууны сум, гранат хэлбэрийн зүйл байна гэсэн дуудлагын дагуу ОБГ-ын аврах, эрэн хайх бүлэг, аймгийн Цэргийн штаб, Тагнуулын тасгийн дарга нарын бүрэлдэхүүнтэй бүлэг газар дээр нь хамтарсан үзлэг, шалгалт хийхэд хуучин оросын цэргийн ангийн устгаж, булсан Ф1 сургуулийн гранат 1ш, 7,62мм-ийн сум 12ш, эвдэрсэн сумны дайз 1ш байсныг илрүүлж, аюулгүй болгосон.
Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 37-р ангийн бие бүрэлдэхүүн Сүмбэр суманд галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах зорилгоор орон сууц, гэр хорооллын 221 айл өрхөд ГАУС үзлэг шалгалтыг хийхэд 43 зөрчил илрүүлж газар дээр нь 35 зөрчлийг арилгуулж, 8 зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч 633 хүнд яриа таниулга хийж ажилласан байна.
Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд үйл ажиллагаа явуулж буй Шивээ-Овоо ХК-ийн хүсэлтийн дагуу тус компаний барилга, байгууламжинд галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, галын аюулгүйг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангуулж ажиллалаа.
Гал түймэр унтраах тархалтын сургуулийг “Сүмбэр Алт” ХХК-ны байр, Сүмбэр сумын ЗДТГ-ын байранд сургалтыг хамтран зохион байгуулсан. Гал унтраах тархалтын сургуульд тус ангийн 24 албан хаагч, тухайн байгууллагуудаас 45 хүн оролцож нийт 69 хүн хамрагдсан.
Улсын онцгой комиссын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/96 дугаар захирамжийн дагуу тус газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, “Эргүүл шалгалтын ажил зохион байгуулах тухай” удирдамж гарган ард иргэдийг болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, эргүүл хяналт хийх чиглэлээр Шивээговь сумын 2-р багт байрлах Хаялага нуур, Сүмбэр сумын 6-р баг Хэрлэн голын эрэг орчмоор нийт 6 удаа завьт эргүүл томилон үүрэг гүйцэтгүүлсэн.
Аймгийн хэмжээнд 2017 оны 7 дугаар сард обьектын гал түймрийн дуудлагаар 1 удаа, зөрчлийн дуудлагаар 1 удаа, гамшиг ослын дуудлагаар 1 удаа ажилласан.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр албан даалгаврыг үндэслэн тус газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн “Ой хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд дайчлагдан ажиллах бүрэлдэхүүнийг томилох тухай” А/38 дугаар тушаалын дагуу Гал түймэр унтраах аврах 37-р ангийн салааны захирагч а/д А.Мөнх-Эрдэнээр ахлуулсан, аврагч, гал сөнөөгч 12 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй бүлгийг гал унтраах багаж зэвсэглэмж, холбооны хэрэгслэл, 5 хоногийн хоол хүнс, шатах тослох материалаар хангаж, УАЗ-фургон автомашинтай 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан Ой хээрийн гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж ажилласан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгуулагдсан Онцгой байдлын байгууллагын ГУТОТС-ын зүүн бүсийн “Шонхор” клубын аварга шалгаруулах тэмцээнд тус газрын баг тамирчид 4 төрөлд, 9 алба хаагч оролцон, багийн дүнгээр довтолгооны шатанд 2-р байр, 4х100 метр төрөлд 2-р байр, 100м-н саадтай гүйлтийн төрөлд 2-р байр, байлдааны тархалтын төрөлд 2-р байр тус тус эзэлсэн. Нийт алтан медаль 2, мөнгөн медаль 13, хүрэл медаль 1-ийг авч, багаараа 2-р байранд орж 2018 онд ГУТОТС-н улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан.

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР:

 

Төлөвлөгөөт шалгалт 4, төлөвлөгөөт бус шалгалт 2, урьдчилан сэргийлэх хяналт 3-ыг гүйцэтгэж, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага 1, акт 1-ийг тус тус үйлдэж хүргүүллээ. Мөн 1 иргэнд 300,0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдууллаа.
Аймгийн баяр наадмыг тохиолдуулан хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал, хувцас, хамгаалах хэрэгслийн бүрэн бүтэн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн. Тус баяр наадмаар нийт 7-15 насны нийт 108 хүүхэд морь унаж уралдсанаас, 1 хүүхэд уралдааны замд, 2 хүүхэд уралдааны эргэн тойронд унасан ба гэмтэл бэртэл аваагүй байна.
Эф Би Эл ЖИ ХХК, Шивээ овоо ХК-ийн хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг гүйцэтгэж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлсэн.
Шивээговь сумын Байгаль хамгаалагчаас ирүүлсэн мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, тус сумын нутаг дэвсгэр дэх “Хаялага” нуураас 3 иргэн загас барьсан зөрчлийг илрүүлэн, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.
Аж ахуй нэгж байгууллага, иргэн болон хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчаас ирүүлсэн хүнсний бүтээгдэхүүний 26, усны 2, арчдасны 74 дээжинд тус бүр 2- 11 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг гүйцэтгэж, 7 эерэг сорьц илрүүллээ.

 

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН
ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Боловсролын чиглэлээр: 2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь сонголт явагдаж нийт 269 элсэгч батламж авч, мэргэжил сонголт хийсэн. Монголын их дээд сургуулийн консерциумаас 130 элсэгч хуваарь сонгосон. Хуваарь сонгоогүй 139 элсэгчээс МУИС-ийн элсэлтийн бүртгэл онлайнаар явуулсан 13 сурагч бүртгүүлж элссэн. 3 сурагч гадаадад тэтгэлгээр суралцахаар болсон.
Аймгийн нийтийн номын санд шинээр 136 уншигчид карт нээж, уншигчийн соронзон үнэмлэх олгож үйлчилэн, нийт 843 иргэнд 1303 ширхэг ном олгож үйлчиллээ.
Аймгийн соёл, урлагийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд аймаг, сумдын номын санг 10.0 сая төгрөгийн номоор баяжууллаа. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 59 нэр төрлийн 158 ширхэг 3.0 сая төгрөгийн өртөг бүхий номоор шагналаа.
Соёл урлагийн чиглэлээр: Цуглуулга сонирхогч, бүтээлч иргэдийн судалгааг нэмэгдүүлэх, тэднийг алдаршуулах зорилгоор “Миний хобби” үзэсгэлэнг зохион байгуулж, нийт 22 иргэн оролцсон. Үзэсгэлэнг 100 гаруй иргэн үзэж сонирхлоо.
Аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа зурмал бурхдын дээжээс “Шашны соёл ба – Дүрслэх урлаг” /танка/ зургийн үзэсгэлэнг зохион байгуулж, 9 бурхан дэглэгдэн нийтийн хүртээл болов.
Хүүхдийн хөгжил оролцооны чиглэлээр: Аймгийн баяр наадмаар 108 уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан. Уралдааны явцад 3 хүүхэд мориноос унаж, хөнгөн гэмтэл авсан ба эдгээр хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүллээ.
2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Хууль зүйн хорооны гишүүдэд шинээр батлагдсан хууль, тогтоомж дүрэм журмыг танилцуулах, онол арга зүйн мэдээлэл олгох, практик ур чадварыг нэмэгдүүлэх, орон нутагт хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, үйл ажиллагааг жигдрүүлэх, насанд хүрээгүй хүний эрхийг хангаж хамгаалах, үйл ажиллагааг чанаржуулах зорилгын хүрээнд Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран “Хууль зүйн хорооны гишүүдийг чадваржуулах сургалтыг зохион байгуулсан. Тус сургалтанд 20 хүн хамрагдлаа.
2017 оны 07 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Цагдаагийн хэлтэстэй хамтран Шивээ-Овоо ХК-ний уурхайн ажилтан, албан хаагчдад Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Зөрчлийн тухай хуулиар тус тус сургалт зохион байгуулсан. Тус сургалтанд нийт 150 гаруй албан хаагч хамрагдсан.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж түр хамгаалах байрны зарим тавилга эд хогшлыг эхний ээлжинд хүлээн авч, тохижилтын ажлыг хийсэн.

 

Гэр бүлийн хөгжлийн чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаа:

 

2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрээр айлчлагч нарын хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд үр дүнтэй анхан шатны мэдээлэл зөвлөгөө өгөх, эрсдлийг илрүүлэх, холбон зуучлах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийг зөн олон улсын байгууллага, орон нутгийн харилцах хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран “Итгэл даасан гэрээр айлчлагч” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд нийт 28 хүн хамрагдсан байна.
2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зорилтот бүлгийн иргэд өөртөө дүгнэлт хийж, өнгөрснөө эргэцүүлэн бодох боломж олгох замаар тогтсон сөрөг үзэл хандлагад нь нөлөөлж, амьдралдаа өөрчлөлт хийх сэдэл өгөх зорилгоор “Сэтгэлгээний ядуурлаас ангижрах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд амьжиргааны түвшин дээшлүүлэх шаардлагатай өрхийн 30 гишүүн хамрагдсан байна.

 

Эрүүл мэндийн чиглэлээр:

 

 Эрүүл мэндийн үзүүлэлт

Үзүүлэлт 2016 оны 07 сар 2017 оны 07 сарын 20-ны байдлаар
Төрсөн эх 228 199
Гэрийн төрөлт 1 0
Амьд төрсөн хүүхэд 229 199
Амьгүй төрөлт 2 1
Нас баралт 40 42
Эмнэлгийн нас баралт 10 4
Хоног болоогүй нас баралт 6 4
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 6 1
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 3
Эмнэлгээс гарсан хүний тоо 2659 2528
Амбулаторийн үзлэг 68968 56715
 Халдварт өвчин 197 105

 

Аймгийн Эрүүл мэндийн байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг угтан салбарын хэмжээнд 90 бүтээлч ажил хийгдэж байна.
Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй эрсдэлт бүлгийн хүн амыг тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажил 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар манай аймагт 150 хүн тун вакцин хуваарилагдан ирж, дархлаажуулалтын хамралт 80 хувьтай явагдаж байна.
Биеийн тамир, спортын арга хэмжээ: Хөдөөгийн залуучуудын дунд “Хөдөөгийн баясгалан” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр волейбол, олс таталт, хөгжилтэй буухиа, бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын тэмцээн зэргийг зохион байгуулж хөдөөгийн 5 багийн 120 гаруй малчин оролцож өрсөлдсөн байна.
МҮОНТ, Сүмбэр сумын ЗДТГазар хамтран 6-р багийн Наранбулагт “Адуучин-2017” уралдаант нэвтрүүлгийг зохион явууллаа.
Монгол улсын дархан мэргэн Ж.Магнай нэрэмжит 2017 оны сурын холимог багийн улсын аварга шалгаруулах харваанд аймгийн мэргэн С.Туяагэрэл 34 сумнаас 34 онож 4-р байранд орж хүрэл медаль хүртэж, “Спортын мастер”-ийн болзол хангалаа.
Ширээний теннисний Сансар хайрхан клубын үйл ажиллагааг дэмжиж 300 ширхэг ширээний теннисний бөмбөгөөр хангалаа.
Усан бассейнаар нийт 347 иргэнд үйлчилснээс 316 хүүхэд, 31 том хүн байна
Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр: Ажил хайгчаар 18 иргэнийг шинээр бүртгэж, ажил хайгч 75 иргэний мэдээллийг сэргээн бүртгэсэн.
Ажлаас чөлөөлөгдөж, ажилгүйдлийн тэтгэмж авах 14 иргэнийг ажил хайгчаар бүртгэж, ажил хайгч иргэний тодорхойлолтыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст гаргаж өгсөн.
Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийтийг хамарсан ажил зохион байгуулж, түр ажлын байраар хангах арга хэмжээний хүрээнд Ойн ангид зорилтот бүлгийн 5, Тохижилт Сүмбэр ОНӨҮГ-т 10 иргэнийг тус тус түр ажлын байранд зуучилсан.
Сүмбэр сумын ЗДТГ, МАК, Борхойн зам ХХК, Эрүүл мэндийн газар, Сүмбэр алт ХХК, Бөх тулга ХХК, Ойн анги, МСТТ ХХК, Мишээгч Очир ХХК, ОСО констракшн ХХК зэрэг аж ахуйн нэгж албан байгууллагаас 30 ажлын байрны захиалга ирснийг бүртгэж, ажил хайгч, ажил олоход хүндрэлтэй 29 иргэнийг тохирох ажлын байранд зуучилсан.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах МАК компанийн Хөх цавын цемент шохойн үйлдвэр, АЗДТГ-тай хамтран “МАК нээлттэй өдөрлөг”-ийг 7 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулсан. Өдөрлөгт ажил хайгч 132 иргэн оролцож, Хөх цавын цемент шохойн үйлдвэрийн үйл ажиллагаа болон нээлттэй ажлын байртай танилцаж, анкет бөглөн, шууд ярилцлаганд орсон. Ярилцлагад тэнцсэн 44 иргэнийг эрүүл мэндийн үзлэгээр оруулж, МАК компанийн зүгээс зорчигч тээврийн автобус гарган дээрх иргэдийг Даланжаргалан суманд байрлах өөрийн үйлдвэртэй танилцуулсан. Уг аяллаар үйлдвэрийн байр болон захиргаа, эмнэлэг, угаалгын газар, хоолны газар зэрэг газруудтай танилцуулсан. Эрүүл мэндийн үзлэгийн дүнгээр 30 иргэн эрүүл мэндийн хувьд тэнцэж, ажилд орох болзол хангасан.

 

Нийгмийн халамж, үйлчилгээний чиглэлээр:

/ 2017 оны 07 дугаар сарын 19-ний байдлаар өссөн дүнгээр /

Үзүүлэлт 2017.01.01  –  2017.07.19
Хүн тоо Мөнгөн дүн
1 Халамжийн тэтгэвэр 243 215,903,522
2 Нөхцөлт мөнгөн тэтгэмж 240 95,896,520
3 Амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 244 74,333,340
4 Ахмад настнуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 711 39,945,325
5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 105 16,826,700
6 Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж 565 99,662,070
7 Алдарт цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 5 5,650,000
8 Алдарт эхийн одонтой эхчүүдэд үзүүлэх мөнгөн тусламж 1186 162,160,000
9 Насны хишиг 573 95,030,000
10 Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ 0
11 Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа 376 18,323,399
Нийгмийн халамжийн сангийн дүн 4248 823,730,876

 

           

Аймгийн “Хөдөлмөр халамж үйлчилгээний газар”, “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” хамтран “Дэлхийн зөн Бор-Өндөр – 1 ОНХХ”-ийн санхүүжилтээр 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Итгэл даасан гэрээр айлчлагч” сэдэвт сургалтыг гэрээр айлчлагч нар болон төрийн албан хаагч, нийгмийн ажилтнууд хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд үр дүнтэй анхан шатны мэдээлэл зөвлөгөө өгөх, эрсдлийг илрүүлэх, холбон зуучлах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгууллаа.

 

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Мал аж ахуйн талаар хийсэн ажлын тайлан, мал төллөлт төл бойжилт, том малын хорогдлын мэдээг гарган, ХХААХҮЯам, УМЭҮГазарт хүргүүлсэн.

 

Төл бойжилт 2017 оны 07 дугаар сарын 02-ны байдлаар:

 

Бүгд Малын төрөл
Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа
1 Оны эхний хээлтэгч 185558 319 6503 5565 88455 84716
2 Төллөсөн хээлтэгч 140828 120 3974 3666 69113 63955
3 Гарсан төл 141641 120 3974 3666 69576 64305
4 Хорогдсон төл: Үүнээс: Нийт 1370 4 17 28 738 583
Арьсанд бэлтгэсэн 242 242
6 Бойжиж буй төл 140271 116 3957 3638 68838 63722
7 Бойжилтын хувь 9.0 96.7 99.6 99.2 98.9 99.1
8 Төллөлтийн хувь 75.9 37.6 61.1 65.9 78.1 75.0

 

Том малын хорогдол 2017 оны 07 дугаар сарын 02-ны байдлаар:

 

Бүгд Малын төрөл
Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа
1 Нийт хорогдсон мал 2165 3 29 105 803 1225
2 Үүнээс: хээлтэгч 429 0 7 27 208 187
3 өвчнөөр 284 0 0 3 268 13
4 Нийт малд эзлэх % 0.54 0.9 0.4 1.9 0.9 1.4

 

Сумдын Засаг дарга, МЭҮТ-ийн дарга нартай байгуулсан гурвалсан гэрээг дүгнэж гэрээний гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор зөвлөмжийг гаргаж хүргүүллээ.

Мал сүрэгт ангилалт хянан баталгаажуулалт хийх ажлыг Улсын МЭҮГазрын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/21 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/181 дугаар захирамж, ХХААГ-ын даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/12 дугаар тушаалаар батлагдсан удирдамж, “Мал ангилах заавар”-ын дагуу хаврын ангилалтыг 2017 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар Баянтал суманд 2915 малд үүнээс 1657 хонь,1258 ямаа, Сүмбэр сумын 2609 малд үүнээс 1998 хонь, 611 ямаа, Шивээговь сумын 168 малд үүнээс 87 хонь, 81 ямаанд тус тус хийсэн.
Ээмэгжүүлэлт бүртгэлжүүлэлтийн ажлыг эрчимжүүлж 2017 онд үхрийн 116, хонины 7125, ямааны 6475 бүгд 13716 ээмэг захиалан авч ээмэгжүүлэлтийн ажлыг хийж байна.
Малын ашиг шимийн гарцад хэмжилт хийхэд:
• Хонины ноосны гарц 1.4 кг, хуц 1,9 кг, тэмээний ноос буур 8.6 кг, ингэ 6.8 гр дундажтай байна. Мал ноослох технологит хугацааны хувьд хонь ноосоо хаясан хойно хяргаж байгаа нь ноосны гарцад нөлөөлж байна. Энэ жилийн хувьд ноосны үнэ нэмэгдэж 1500-2000 төгрөгт хүрч ноосны хаягдал багасах хандлагатай байна.
• Ноолуурын хэмжилтийг 62 өрхийн 12493 ямаанд хийсэн бөгөөд аймгийн хэмжээнд ноолуурын дундаж гарц 0.488 гр буюу урьд оноос 0.002 гр-аар нэмэгдсэн байна.

 

Малын насны ялгаа Бүдүүн ухна, гр Өсвөр ухна, гр Эр ямаа, гр Эм ямаа, гр Борлон, гр Дундаж, гр 2016 оны дундаж, гр
1 Баянтал 0.418 0.328 0.632 0.505 0.338 0.464 0.453
2 Сүмбэр 0.578 0.479 0.640 0.470 0.429 0.519
3 Шивээговь 0.710 0.520 0.520 0.420 0.330 0.450 0.520
ДҮН 0.569 0.442 0.597 0.465 0.365 0.488 0.486

 

Баянтал суманд 2 га, Сүмбэр суманд 0.3 га, Шивээгийн булгийн 2-га талбайд тэжээлийн ургамал царгас тариалаад байна.
ХХААХҮЯамны МУСҮТөвөөс зохион байгуулсан “Үхрийн зохиомол хээлтүүлгийн техникч” бэлтгэх сургалтанд 06 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 2 мэргэжилтэн, ХХААХҮЯам, НҮБ-ын ХХААБайгууллагын техник хамтын ажиллагааны ТСР/МОN/ 3602 “Гангаас улбаатай зудын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад яаралтай тусламж үзүүлэх, чадавхийг сайжруулах” төслөөс зохион байгуулсан сургалтанд 3 малзүйч мэргэжилтэн тус тус хамрагдсан.
“Мал эмнэлгийн ариун цэврийн ажил зохион явуулах тухай” аймгийн Засаг даргын 2017 оны А/154 дүгээр захирамжийн дагуу ариутгал, халдваргүйтгэл, сэг зэм устгах ажлыг зохион байгуулсан. Халдварт болон паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээнд 115 өрхийн 118 хашаа, хороо, 4 худаг, үйлдвэр үйлчилгээний 1 цэг, нийт 24.7 мян.м2 талбайг ариутгалаа.
МЭҮГазраас ужиг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 12 төрлийн вакцин нийлүүлэгдсэн ба вакцинжуулалтанд 97.0 мян.тол мал хамруулахаас 07 дугаар сарын 20-ны байдлаар 74.2 мян.тол мал хамруулж, гүйцэтгэл 76 хувьтай байна .
Хурганд гоц халдварт цэцэг өвчний эсрэг дархлаа тогтоох ажил эхлээд байна. Давтан вакцинжуулалтанд 70.2 мян.тол мал хамруулахаас эхний ээлжийн вакцинжуулалтанд 66.5 мян.тол мал хамруулж, гүйцэтгэл 95 хувьтай байна. Давтан вакцинжуулалтанд 07 дугаар сарын 20-ны байдлаар 54.2 мян.тол мал хамруулаад байна.

Газар тариалангийн талаар:

Энэ онд 17.17 га-д төмс, 17.24 га-д хүнсний ногоо, 4.3 га-д тэжээлийн ургамал 0.25 га-д жимс жимсгэнэ нийт 38.96 га-д тариалалт хийлээ. “Инвест ко-оп” төслийн байгууллага, Хоршоологчдын холбоо хамтран жимс, жимсгэний мод, бут арчлах сургалт зохион байгуулж 15 иргэнийг хамруулсан.

 

Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт

 

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн бүүрсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай 7500 7000
Цул 9000 8000
2 Хонины мах Ястай 5500 5000
Цул 7500 5500 -750
3 Адууны мах Ястай 6000 5500
Цул 6500 6000
4 Ямааны мах Ястай 5000 5000 +250
Цул 6000 4000 -1000
5 Тахианы мах Гуя 7500 7000 +150
Мөч 7500 7000
6 Лууван Монгол 1500 850 +175
Хятад
7 Төмс Монгол 1300 650 +300
Хятад
8 Байцаа Монгол 1500 1000
Хятад
9 Чинжүү Монгол
Хятад 6000 4500 +250
10 Манжин Монгол 1500 1000
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 2500 1800 -350
Хятад 1300 1000 +150
12 Улаан лооль Монгол 6600 5500
13 Өргөст хэмх Монгол 6000 3500 -500
14 Элсэн чихэр 2300 2200
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2400 2200
Шар слава 1кг 2200 1500 -250
Гурвалжин слава 1 кг 3600 3200
16 Сүү Задгай 2000 800 -500
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 2500 1000 +1000
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй 2700 2400 +400
18 Талх Чойр /Шивээ/ 1000 600 -400
19 Өндөг ОХУ 300 300 -35
Монгол 350 220 +25
20 Алтан тариан гурил Задгай дээд 1450 1300
Задгай 1-р зэрэг 1100 860 +50
Задгай 2-р зэрэг 900 880
Савлагдсан д/дээд 1700 1400 +25
Савлагдсан дээд 1500 1300
Савлагдсан 1-р зэрэг 1200 920 +25
Савлагдсан 2-р зэрэг 1000 900 +25
21 Ургамлын тос Олейна 4800 4400 -50
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 900 -300
А/т савхан 950 750

 

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,
ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Байгаль орчны талаар: Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын 18.0 сая төгрөгөөр соёл, спорт амралтын хүрээлэн, авто замын дагуух ойн зурваст услалтын систем суурилуулах ажлыг “Гидротех инженеринг” ХХК хийж дуусган ашиглалтад хүлээлгэн өгсөн.
Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын 3.5 сая төгрөгөөр Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нэртийн булгийн эхийг хашиж хамгаалахаар сумын иргэд хамтран “Нэртийн булаг” иргэдийн бүлэг байгуулж, гэрээ байгуулан, ажлыг эхлүүлээд байна.
Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бурхантын 1 га талбайн туурь хог хаягдлыг Эм Ди ЭФ И ХХК, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ хамтран цэвэрлэх ажлыг эхлүүлэн 440 тн хог хаягдлыг зөөж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлээд байна.
Цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээг өглөө 8 цаг 30 минутаас өмнө, нэг хоногийн урьдчилсан мэдээг 14 цагаас өмнө, 5 хоногийн урьдчилсан мэдээг 16 цагаас өмнө серверт байршуулж, http:govisumber.tsag-agaar.gov.mn цахим хуудсанд нарийвчилсан болон хоногийн тойм мэдээг 9 цаг 30 минутын дотор, 1-5 хоногийн урьдчилсан мэдээг 14 цаг 30 минутын дотор, 7 хоногийн төлөв, 7 хоногийн тойм мэдээг даваа гариг бүр, сарын урьдчилсан мэдээг 25-ны өдрийн дотор, сарын тойм мэдээг 5-ны өдрийн дотор тус тус цахим хуудсанд байршуулсан.
ХАА-н хашаалсан ба хашаалаагүй талбайд хялгана ба хөмүүл гэсэн 2 ургамал дээр ажиглалт хийхэд 07 дугаар сарын 20-ны байдлаар хялгана цэцэглэлтийн үе шат, хөмүүл цэцэглэлтийн үе шат явагдаж байгаа бөгөөд ургамлын дундаж өндөр 15 см байна.
Агаарын хүхэрлэг хий болон азотын давхар ислийн шинжилгээг 08, 20 цагуудад сорьц авч хийхэд 7-р сард азотын давхар ислийн агууламж дунджаар 0,017 мкг/м3, хүхэрлэг хийн агууламж дунджаар 0,009 мкг/м3 байна. Хүлцэх дээд агууламжаас хэтэрсэн ажиглалт байхгүй.
Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц 5 удаа үүлэнд зориудаар нөлөөлж нийт 11 пуужин харвасан байна.
Тээвэр, авто замын талаар: Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 07 дугаар сарын 28-ны байдлаар 394 өссөн дүнгээр 2712 тээврийн хэрэгсэл буюу 89.4 хувь хамрагдсан байна.
Улс хооронд 40 иргэн, хот хооронд 3238 иргэн, сум хооронд 156 иргэн зорчиж, 90 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар: Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 53.75 сая төгрөг буюу 53.2 хувийн биелэлттэй байна.
3 байршилд төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж, зарыг www.govisumber.gazar.gov.mn сайт, “Зууны мэдээ” сонинд байршуулан олон нийтэд ил тод мэдээлж байна.
Улсын төсөв болон аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сан, авто замын сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа 7 ажилд ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож, 10 ажилд техникийн хяналтыг хэрэгжүүлж байна.
Хөрөнгө оруулалтын ажлуудын гол түүхий эд материалаас 7 төрлийн эмульс, будаг, хулдаас, ус тусгаарлах материал, бетон шоо, явган замын хавтан, хөөсөнцөр зэрэг 7 төрлийн материалаас дээж авч 2 сая гаруй төгрөгийн үнэ бүхий дээжийг Барилгын хөгжлийн төвийн барилгын материалын лабораторид шинжлүүлээд байна.
Барилгын материалын лабораторийн үйл ажиллагаанд тогтмолжуулах ажлын хүрээнд ГХБХБГ-ын дэргэдэх барилгын материалын лабораторийн өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлээд байна.
Орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны талаар: 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар аймгийн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 6, “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 7, “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал”-ын хөрөнгөөр хэрэгжүүлэх 2, нийт 15 худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулж ажилласан.
Улсын төсвийн хөрөнгө, “Орон нутгийн хөгжил сан”-гийн хөрөнгө, “Байгаль хамгаалах нөхөн сэргээх, арга хэмжээний зардал”-ын хөрөнгөөр хэрэгжүүлэх дээрх ажлуудын тендерийн урилгыг www.tender.gov.mn, www.govisumber.gov.mn, www.haaa.gs.gov.mn сайтад тус тус нийтэлсэн.
Сумдын худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэнгүүдэд цахим худалдан авах ажиллагааны систем, худалдан авах ажиллагаатай холбоотой заавар, зөвлөлгөө, зөвлөмжийг тухай бүр өгч ажилласан.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар Сүмбэр сумын 2 дугаар сургуулийн 9 нэр төрлийн 20 591 207 төгрөгийн хөрөнгийг актлуулах, Илчлэг Шивээ ОНӨҮГазрын 16 нэр төрлийн 79 151 300 төгрөгийн хөрөнгийг актлуулах, Ус-Ду ОНӨААТҮГазрын 7 нэр төрлийн 414 941 362 төгрөгийн хөрөнгийг актлуулах шийдвэрийг гаргуулсан.

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

 

БАЯНТАЛ СУМ: 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 7,860,0 мянган төгрөг, гүйцэтгэл 4,612,2 мянган төгрөг төвлөрүүлсэн 58,68 хувьтай байна.
Орон нутгийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 140,740,7 мянган төгрөг, гүйцэтгэл 135,160,4 мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа, хоол, нэмэгдэл урамшуулалд 89,473,5 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 8,703,4 мянган төгрөг зарцуулсан байна.
Улсын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 483,997,3 мянган төгрөг, гүйцэтгэл 443,466,1 мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа, хоол нэмэгдэлд 246,602,8 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 25,236,0 мянган төгрөг зарцуулсан байна.
Орон нутгийн төсвийн байгууллагын өглөг 15,497,7 мянган төгрөг, орон нутгийн төсвийн байгууллагын авлага 2,686,8 мянган төгрөг, тусгай зориулалтын байгууллагын өглөг 9,620,0 мянган төгрөг, нийт өглөг 25,117,7 мянган төгрөг байна.
Лүн гэр хороололд газар өмчлөх хүсэлт гаргасан 77 иргэний захирамжийг гарган ГХБХБГ-т кадастрын зураг хийлгүүлэхээр хүргүүлсэн. 23 иргэний өргөдөл хүлээн авахаас 5 иргэний өргөдөл хүлээн аваад байна. Сумын баяр наадмыг хоггүй цэмцгэр өнгөрүүлэх хүрээнд наадмын талбайн баруун, зүүн талд 2 хогийн цэг байгуулан ажилласан.
Соёлын төвийн цэвэр бохир усны шугамд холбох ажлыг “Чадварлаг залуус” олон нийтийн оролцоотой бүлэг хийж гүйцэтгэлээ.

 

СҮМБЭР СУМ: Монгол адууны өв соёлыг сурталчилан таниулах, хөдөөгийн залуучуудын адуутай харьцах ур чадварыг сайжруулж, адуу маллах арга ухааныг нэмэгдүүлэн бүс улсын чанартай уралдаан тэмцээнд оролцох адуучин залуучуудыг тодруулах зорилгоор “Адуучин 2017” тэмцээнийг МҮОНРТелевизтэй хамтран 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 6-р багийн нутаг дэвсгэр “Баянбулаг”-т зохион байгууллаа.
Уг тэмцээнд хөдөөгийн 3 багийн адуучин залуучууд өрсөлдсөнөөс 1-р байранд 5-р багийн адуучин О.Ням, 2-р байранд адуучин Д.Баяржавхлан, 3-р байранд 4-р багийн адуучин С.Хэнбиш, 4-р байранд 6-р багийн адуучин Ц.Балжинням, 5-р байранд 6-р багийн адуучин Г.Эрдэнэчулуун нар шалгарч өргөмжлөл, медаль мөнгөн шагналаар шагнууллаа.
Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд: Нийтийн эзэмшлийн орон сууцнуудын /3 дугаар багийн 4, 8, 11-р байр/ техникийн давхарын шугам сүлжээг шинэчлэх ажлын тендерийн нээлт 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр болсон. Үнэлгээний хороо хуралдаж дүгнэлт, зөвлөмж өгсөн. Захиалагч гэрээ байгуулах эрхийг олгосон.
Нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын ажлыг “Цагаан удам” ХХК-тай гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх бараа материалаа татсан. Ажлын гүйцэтгэл 50 хувьтай явагдаж байна.
Аймгийн төвийн хогийн цэгийг хашаажуулах ажлыг гүйцэтгүүлэхээр “Суварган говь” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан.
Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах ажлын тендер 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нээж, гэрээ байгуулах эрхийг олгосон.
Сүмбэр сумын 3-р багийн нийтийн эзэмшлийн орон сууцнуудын орцны саравчны бэхэлгээ, сандал, хогийн сав хийх ажлын ажил гүйцэтгэх гэрээг “Их зэст хөгжил ХХК”-тай 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан. 2-р сургуулийг камержуулах ажлыг “Сүмбэр зууч ХХК”-тай 2017 оны 06 дугаар сарын 28-ны гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх бараа материалаа татсан байна. Сүмбэр сумын 2-р багийн гэр хорооллын айл өрхүүдийг хог хаягдлаа ангилан ялгах хогийн саваар хангах ажлыг дахин зарласан.
Байгаль орчны бодлогын хүрээнд: Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бурхантын 3 га туурь хог хаягдлын эхний хэсгийг 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Эм Ди ЭФ И” ХХК, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ хамтран цэвэрлэх ажлыг эхлүүлэн одоогийн байдлаар 440 тн хог хаягдлыг зөөж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлээд байна.
Сүмбэр сумын төвийн 1, 2, 3-р багийн нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сарын 16-26-ны өдрийн хугацаанд зөвшөөрөлгүй ил задгай хог хаях, шатаах, хог хаягдлын хуулийн шинэчилсэн найруулгыг иргэдэд сурталчлан таниулах ажлын хүрээнд 6 нийгмийн ажилтныг тохижилт үйлчилгээний олон нийтийн байцаагчаар ажиллуулаа.
Ариутгал халдваргүйтгэлийн сарын аяны хүрээнд 17065 м2 малын хашаа хороог 12 кг Hi cop ариутгал халдваргүйтгэлийн бодисоор ариутган мөн сэг зэм устгалын 15 цэгийн 650 м2 талбайг 50 кг хлорын шохойгоор тус тус ариутгаад байна.
ШИВЭЭГОВЬ СУМ: Сумын Засаг даргын 2017 оны А/72 тоот захирамжаар “Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах” ажлын хэсэг томилогдон өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг гарган төлөвлөгөөний дагуу албан даалгаврыг малчин, мал бүхий иргэдэд хүргүүлэн ажиллаж байна.
Шивээговь сумын “Нэртийн цагаан өндөр” овоо тахилга буюу “Нэртийн хурд” уяачдын холбооны баяр наадам 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдаж 3 насны морь уралдаж, 32 бөх барилдаж, сур харваачид цэц мэргэнээ сорилоо.

2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар орон нутгийн төсөвт байгууллагуудын санхүүжилт болон зардлын гүйцэтгэл өссөн дүнгээр дараах байдалтай байна.

Байгууллагын нэр Санхүүжилт /мянган.төг/ Зардлын гүйцэтгэл /мянган.төг/
1. ИТХ 24 785 600 24 207 100
2. ЗДТГ 158 672 073 156 647 004

 

Төвлөрсөн төсөвт байгууллагуудын зардлын гүйцэтгэл дараах байдалтай байна.

Байгууллагын нэр Санхүүжилт /төгрөгөөр/ Зардлын гүйцэтгэл /төгрөгөөр/
1. Эрүүл мэндийн төв 172 902 200 170 731 540.
2. Соёлын төв 31 669 500 26 758 426
3. 3-р сургууль 520 247 800 513 948 920
4. 3-р цэцэрлэг 233 090 100 178 408 525

 

 

2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар газраа анх удаа өмчилж авч байгаа 10 иргэний материалыг хүлээн авч газар өмчлөлийн 71 гэрчилгээг эзэнд нь олгоод байна.
Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлыг зохион байгуулж асаргааны мөнгөн тэтгэмжид 2 иргэн, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид 2 иргэнийг хамруулсан.
Цэвэр сайхан орчин аяны хүрээнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран “Хог хаягдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгаар сургалт зохион байгуулж 20 иргэн хамрагдсан.
Нийтийн их цэвэрлэгээг хуваарийн дагуу 06 дугаар сарын 23-ны өдөр аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зохион байгуулж 18 аж ахуй нэгж байгууллагын 67 иргэн хамрагдаж 50 метр доторх газар болон төсвийн байгууллагууд хуваарьт талбайгаа цэвэрлэн 16м3 хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт ачиж зайлуулсан.
Сумын Засаг даргын 2017 оны А/38 тоот захирамжийн дагуу мал эмнэлгийн ажил үйлчилгээ зохион байгуулж 2017 оны эхний хагас жилийн байдлаар 42 цэгийн 5687 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Үүнд: 24 өрхийн 41 хашаа, хороо, 1 бойны цэг хамрагдсан байна. Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг 2017 оны 06 дугаар сараас эхлэн 2 удаа зохион байгуулж давхардсан тоогоор 122 өрхийн 28188 толгой хонь, хурга хамрагдсан байна.
“Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэгт сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөллийг хамруулсан.
“Илчлэг-Шивээ” ОНӨҮГазарт бага оврын зуух авах, угсарч суурилуулах ажлын гүйцэтгэгчээр “Илчит сансар” ХХК шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна.
3 дугаар сургуулийн сантехникийн засварын ажлын гүйцэтгэгчээр 1-р багийн иргэнтэй гэрээ байгуулан ажиллаж байна.
Сумын төвийг камержуулах ажлын гүйцэтгэгчээр “Чойрын долгио” ХХК шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна.
“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд өвсний агуулахын дээврийн засварын ажлыг шууд худалдан авалтын ажлын хэсэг шалгаруулалт хийж 2-р багийн иргэнтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж засварын ажлыг 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан.

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗАР

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us