ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн баяр наадмын Үндэсний сурын харвааны тэмцээний дүн гарлаа.

2017-07-12-72Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96, Говьсүмбэр аймгийн баяр наадмын Үндэсний сурын харваанд нийт 32 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
Эрэгтэйчүүдийн харваанд Говьсүмбэр аймгийн харъяат Усан спорт сургалтын төвийн аврагч, багш, “Жахрай мэргэн” үндэсний сурын холбооны харваач спортын мастер, аймгийн мэргэн Бямбадоржийн Батмөнх 26 онож 2 дахь удаагаа түрүүллээ. “Жахрай мэргэн” үндэсний сурын холбооны харваач спортын мастер Алзахгүйн Пүрэвсүрэн 26 онож 2 дугаар байранд орж “Аймгийн гарамгай мэргэн” цол, Онцгой байдлын газар, “Жахрай мэргэн” үндэсний сурын холбооны харваач спортын мастер, аймгийн мэргэн Төмөрбаатарын Батхуяг 25 онож 3 дугаар байр эзэллээ.
Эмэгтэйчүүдийн харваанд Сүмбэр сумын нэгдүгээр цэцэрлэгийн эрхлэгч, “Жахрай мэргэн” үндэсний сурын холбооны харваач аймгийн мэргэн Сандагсүрэнгийн Туяагэрэл 29 онож 2 дахь удаагаа түрүүллээ. Уул уурхайн жишиг сургууль Политехник коллежийн багш, “Жахрай мэргэн” үндэсний сурын холбооны харваач спортын мастер Жинсодовын Норжмаа 22 онож 2 дугаар байранд орж “Аймгийн гарамгай мэргэн” цол хүртлээ. Өмнөговь аймгийн харваач н.Отгонцэцэг 21 онож 3 дугаар байранд орж, “Аймгийн гоц харваач” цол хүртлээ.

2017-07-12-74 2017-07-12-75 2017-07-12-76 2017-07-12-77 2017-07-12-73

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us