ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Ардын хувьсгалын 96 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадмын хурдан морьдын уралдааны дүн гарлаа.

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадмын хурдан морьдын уралдаанд газар газраас ирсэн шандаст хурдан хүлгүүд тоосоо өргөлөө.

 

Азарга насны морьдын уралдаанд:

 

Түрүү магнайд Дундговь аймгийн Өнөршил сумын харъяат Шуурайн Нармандахын хээр, аман хүзүүнд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харъяат Готовдоржийн Баярмагнайн сартай хүрэн, айргийн гуравт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн харъяат Чүлтэмцамжийн Батсайханы шарга халзан, дөрөвт Дундговь аймаг Өндөршил сумын харъяат Сэрээнэнгийн Найманжингийн Хүрэн, айргийн тавд Дундговь аймгийн Өнөршил сумын харъяат Шуурайн Нармандахын бор тус тус айрагдсан бол VI Хэнтий аймгийн Борөндөр сумын харъяат С.Ганхүүгийн хээр, долоод Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын V багийн сумын алдарт уяач Жамсрангийн Батбилэгийн бор, наймд Төв аймгийн Баяндэлгэр сумын харъяат Гантөмөрийн Дашзэвгийн шарга, есөд Дундговь аймгийн Өндөршил сумын уяач Ёндонгийн Дашжамцийн хүрэн, аравд Хэнтий аймгийн Борөндөр сумын Д.Пүрэвочирын хул, арван нэгд Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын III багийн уяач Ёндонгийн Баярмагнайн хонгор халзан азарга тус тус орсон байна.

 

Их насны морьдын уралдаад:

 

Түрүү магнайд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Өлзийгийн Алтаночирын хээр, аман хүзүүнд Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын харъяат Цэдэвийн Энхжаргалын Сартай хүрэн, гуравт Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын уяач Мягмарын Насанбуянгийн бор, дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Логширын Жамбаасүрэнгийн бор, айргийн тавд Дундговь аймгийн Өндөршил сумын Ёндонгийн Дашжамцийн хүрэн халзан морь тус тус айрагдсан бол зургаад Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын уяач Б.Баасандоржийн шарга, долоод Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын Төмөрбаатарын Шинэтөрийн хонгор, наймд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Өлзийгийн Алтаночирын шарга, есөд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харъяат Цэгмэдийн Мөнхбаярын бор хул, аравд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уяач Батсуурийн Баянмөнхийн хонгор, арван нэгд Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын уяач Дашдондовийн Мөнхбатын саарал, арван хоёрт Дундговь аймаг Өндөршил сумын Намжирмаагийн Чинбатын зээрд, арван гуравт Төв аймаг Баян сумын Доржбатын Бираадамбын цавьдар, арван дөрөвт Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын V багийн уяач Цэдэвийн Энхжаргалын хээр, арван тавд Говьсүмбэр аймаг Шивээговь сумын Осорын Доржсүхийн хонгор тус тус хурдалж уяасан эзэн унасан хүүхэдээ баясгасан байна.

 

Соёолон насны морьдын уралдаан:

 

Түрүү магнайд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харъяат Готовдоржийн Баярмагнайн сартай хүрэн, аман хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын III багийн уяач Логширын Жамбаасүрэнгийн хонгор, гуравт Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын V багийн уяач Санжаагийн Баттөрийн хүрэн, айргийн дөрөвт Дундговь аймаг Өндөршил сумын уяач Төмөрбаатарын Дөлгөөний зээрд, тавд Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын V багийн Цэрэндэжидийн Мөнхжаргалын зээрд тус тус айрагдсан бол зургаад Дундговь аймаг Баянжаргал сумын уяач Вааняагийн Мөнхэрдэний хүрэн халзан, долоод Дундговь аймгийн Өндөршил сумын Ёндонгийн Дашжамцийн шарга, наймд Дундговь аймгийн Өнөршил сумын харъяат Шуурайн Нармандахын цагаан, есөд Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын уяач Дашзэвгийн Баттулгын хул, аравд Дундговь аймгийн Өндөршил сумын харъяат Чимэгсүрэнгийн Үнэнхүүгийн хонгор, арваннэгд Говьсүмбэр аймаг Баянтал сумын уяач Сандагийн Хэнбишийн хар, арванхоёрд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Төмөрчулууны Батжаргалын загал, арвангуравд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Чулуунцэцэгийн Энхбатын хээр тус тус хурдаллаа.

 

Хязаалан насны морьдын уралдаан:

 

Түрүү магнайд Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын VI багийн уяач Очирбатын Ягаанаагын хар, аман хүзүүнд Дундговь аймаг Дэрэн сумын харъяат Бямбасүрэнгийн Ширчинжавын зээрд, гуравт Говьсүмбэр аймаг Сүмбэр сум III багийн уяач Пүрэвсайханы Амарсайханы хээр, дөрөвт Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын IV багийн уяач Чулуунцэцэгийн Энхбатын хонгор, айргийн тавд Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын VI багийн уяач Ганболдын Одсүрэнгийн хүрэн халзан тус тус хурдалсан байна.
Хязаалан насны морьдын уралдааны зургаад Говьсүмбэр аймаг Шивээговь сумын Осорын Доржсүхийн бор, долоод Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын уяач Гомбодоржийн Батсуурийн хонгор, наймд Дундговь аймгийн Баянжаргал сумын Сампилын Сүхбаатарын шарга, есөд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Пүрэвийн Эрдэнэзаяагийн хонгор, аравд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Осорын Доржсүхийн хээр, арваннэгд Дундговь аймгийн Өндөршил сумын уяач Агаатавын Батсүмбэрийн зээрд, арванхоёрд Дундговь аймгийн Өндөршил сумын харъяат Чимэгсүрэнгийн Үнэнхүүгийн хар, арвангуравд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Гомбийн Даваанямын зээрд, арвандөрөвд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын уяач Сандагийн Хэнбишийн хээр, арвантавд Дундговь аймгийн Өндөршил сумын уяач Батаагийн Дашдэмбэрэлийн загал, арванзургаад Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Чимэддоржийн Баттогтохын загал зүсмийн хязаалангууд тус тус хурдалсан байна.

 

Шүдлэн насны морьдын уралдаан:

 

Түрүү магнайд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Цэрэндэжидийн Мөнхжаргалын хүрэн, аман хүзүүнд Дундговь аймгийн Даланжаргал сумын харъяат Эрдэнэ-Очирын Дэмчигнямын хамар цагаан хар, гуравт Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын Адъяасүрэнгийн Төмрөөгийн хээр, айргийн дөрөвт Хэнтий аймаг Борөндөр сумын уяач С.Ганхүүгийн зээрд, айргийн тавд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Жамсрандоржийн Наранбаатарын хүрэн халзан тус тус айрагдсан бол зургаад Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Гомбодоржийн Батсуурийн шарга алаг, долоод Дундговь аймаг Баянжаргал сумын уяач Батпүрэвийн Цогтбаатарын хонгор халзан, наймд Дундговь аймгийн Баянжаргал сумын уяач Батпүрэвийн Цогтбаатарын хүрэн, есөд Дорноговь аймгийн Иххэт сумын уяач Жамбалын Эрдэнэхүүгийн зээрд, аравд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харъяат Цэгмидийн Мөнхбаярын хээр, арваннэгд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Алтангэрэлийн Насанбатын хээр, арванхоёрд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэлгэрмаагийн Батчулууны зээрд, арвангуравд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын V багийн Цэдэвийн Энхжаргалын хүрэн шүдлэн тус тус хурдалсан байна.

 

Даага насны морьдын урлдаанд:

 

Түрүү магнайд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нэгдүгээр багийн уяач Баатарын Мөнхтүмэнгийн хээр, аман хүзүүнд Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын хоёрдугаар багийн уяач Пүрэвийн Эрдэнэзаяагийн зээрд, гуравт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харъяат Готовдоржийн Баярмагнайн сартай хүрэн, айргийн дөрөвт Дундговь аймгийн Өндөршил сумын харъяат Төмөрбаатарын Дөлгөөний хонгор, айргийн тавд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Цэрэндоржийн Доржсүрэнгийн бор тус тус айрагдсан бол зургаад Хэнтийн аймгийн Борөндөр сумын харъяат С.Ганхүүгийн хээр алаг, долоод Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Батэрдэнийн Дэлэгийн хээр, наймд Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын уяач Б.Бүүвэйхүүгийн хонгор, есөд Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын уяач Сэргэлэнгийн Барсболдын саарал, аравд Дундговь аймгийн Өндөршил сумын уяач Нямын Дагвабаярын хонгор, арваннэгд Дунговь аймгийн Өндөршил сумын Пүрэвийн Болдбаатарын зээрд, арванхоёрд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Адъяасүрэнгийн Төмрөөгийн хонгор, арвангуравд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Цэндийн Гурвантамирын саарал, арвандөрөвд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын уяач Дашзэвгийн Ганболдын хээр, арвантавд Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын Түмэнбаярын Болдбаатарын сартай зээрд тус тус хурдалсан бол энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнайгаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын V багийн уяач Санжаагийн Баттөрийн хонгор зүсмийн даага орсон байна.

2017-07-12-342017-07-12-362017-07-12-322017-07-12-492017-07-12-512017-07-12-472017-07-12-542017-07-12-532017-07-12-522017-07-12-502017-07-12-482017-07-12-462017-07-12-452017-07-12-442017-07-12-432017-07-12-422017-07-12-412017-07-12-402017-07-12-392017-07-12-382017-07-12-372017-07-12-352017-07-12-332017-07-12-312017-07-12-302017-07-12-292017-07-12-282017-07-12-27

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us