ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

Өгөгдсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх байгууллага

Биелэлт

Хэрэгжилтийн хувь

1.

Өргөдөл гомдол, санал хүсэлтийн 2 дугаар улирлын тайланг хугацаанд нь Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх

Сумдын ЗДТГ,

Бүх байгууллагууд

 

Өргөдөл гомдол, санал хүсэлтийн 2017 оны 2 дугаар улирлын тайланг 19 байгууллага ирүүлэхээс 19 байгууллага ирүүлсэн. Тайланг нэгтгэж 07-р сарын 10-ны дотор ЗГХЭГ-т хүргүүлэхээр бэлтгэж байна.

100

2.

Аймгийн баяр наадмыг өндөр түвшинд зохион байгуулах

Сумдын Засаг дарга,

Баяр наадмыг зохион байгуулах хороо

 

 

Аймгийн  баяр наадмыг зохион байгуулах комисс томилогдон үйл ажиллагааг төлөвлөн явуулж хэрэгжүүлж ажиллаж байна. Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбоотойгоор аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулахаар хойшлуулсан.

Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй

3.

“Оюутан цэрэг – 2017” сургалтанд амжилттай  хамрагдаж эрүүл мэндээр тэнцсэн Политехник коллежийн оюутнуудын аюулгүй байдлыг хангаж Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвд хүргэж өгөх

Цэргийн штаб

“Оюутан цэрэг 2017” хөтөлбөрийн сургалтанд 04-р сараас 2 сарын хугацаатайгаар оюутнуудыг хамруулж цэрэг татлагын эмч нарын үзлэгээр оруулж цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцэнэ гэж 12 оюутан дүгнэгдсэн. Тэнцсэн оюутнуудыг Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327-р ангийн сургалтын төвд аюулгүй байдлыг ханган 06 дугаар сарын 15-нд хүргэж өгсөн.

100

4.

Хог хаягдлын тухай хууль 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шинэчлэн батлагдсантай холбогдуулж орон даяар “Цэвэр сайхан орчин” сарын аяныг зохион байгуулж байгаа тул бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхитэй хамрагдах

Сумдын ЗДТГ,

Бүх байгууллагууд

 

 

Сүмбэр сумын ЗДТГ- Аяны хүрээнд аялал жуулчлалын бүс нутгийн цэвэрлэгээг зохион байгуулан Их бага Сансар, Уулзварын гол, Цоорхой рашаан, Дагвасүндэл бурхан, Цагаан дарь эх бурхан, Хүрийн ногоон гэсэн маршрутаар цэвэрлэгээ хийж, нийт 2 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн.

Шивээговь сумын ЗДТГ- Шивээговь сумын хэмжээнд Хаялга нуурыг цэвэрлэх ажлыг 2017.06.07-ны өдөр зохион байгуулж ШОХК-ний 31 ажилчин албан хаагч оролцож 9.2 м куб хог хаягдал цэвэрлэж,  ачиж, зайлуулсан. Шивээговь сумын Зүүн гэр байрны урд тал, шинээр үүссэн хог хаягдлуудыг цэвэрлэх ажлыг 2017.06.08-ны өдөр зохион байгуулж, ШОХК-ний техник хэрэгслээр нийт 85 м куб хог хаягдлыг цэвэрлэж, ачиж, зайлуулсан.

Баянтал сумын ЗДТГ- Цэмцгэр Баянтал уриалга гаргаж 14 хоног тутам нийтийн их цэвэрлэгээг хийж хэвшсэн. Баянтал сумын ЗДТГ, “Илчит сансар”ОНӨҮГ-тай хамтран сумын төвийн гэр байрнуудын дунд үүссэн байсан 0.1 га талбай бүхий ахуйн болон туурь хог хаягдлыг зайлуулж, газрыг тэгшлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Баянтал сумын төв дэх Цэцэрлэгт хүрээлэнгийн хог хаягдлыг цэвэрлэж 2 тн хог, 1 тн шороо, 1 тн хог хаягдлыг тус тус цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын газар- Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, олон нийтэд сурталчлан таниулах, Үндэсний их баяр наадмаа хог хаягдалгүй угтах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор “Цэвэр сайхан орчин” аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар томилогдон ажиллаж байна. Сарын аяны хүрээнд Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Сүмбэр сумын ЗДТГ, Шивээговь сумын ЗДТГ , Баянтал сумын ЗДТГ, ОНӨГазар, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-ын албан хаагчид, ХААИС-ийн Агро-Экологийн Их сургуулийн оюутан багш нар хамтран бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд оролцсон.

90

5.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх

ХОХБТХэлтэс,

Сумдын Засаг дарга,

 Ус, дулаан, цахилгаанаар хангагч байгууллагууд,

Бүх байгууллагууд

 

Шивээговь сумын ЗДТГ- Сумын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар албан байгууллага аж ахуй нэгжүүдээс өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг авч нэгтгэж байна.

Ус цаг уур, орчны шинжилгээний газар- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд бэлчээрийн даац тодорхойлох ажлыг 8 дугаар сард зохион байгуулна.

Мэргэжлийн хяналтын газар- Дулаан түгээх газруудын уурын зуухны засвар үйлчилгээнд 3 дугаар улиралд хяналт шалгалт хийхээр бэлтгэж байна.

Хэрэгжил-тийг тооцох хугацаа болоогүй
6.

МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өдөр бүх нийтээр амарна. Иймээс байгууллагын удирдлагууд албан хаагчдаа сонгуульд идэвхитэй оролцуулах

Бүх байгууллагууд

МУ-ын Ерөнхийлөгчийг сонгох 2017 оны ээлжит сонгуульд аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний асуудлын 20 агентлаг, 3 сумын ЗДТГ-ын 544  албан хаагч санал өгөхөөс 529 албан хаагч санал өгсөн байна.

АЗДТГ-46, Сүмбэр сумын ЗДТГ-31, Баянтал сумын ЗДТГ-20, Шивээговь сумын ЗДТГ-22, ОБГ-65, МХГ-19, ШШГА-84-69, ШША-6, ЦХ-75, УБХ-15, УЦУОШГ-12, БОАЖГ-18, ХХААГ-17, ГХБХБГ-9, ОНӨГ-4, ТХ-8, Статистикийн хэлтэс-3, ЭМНДХ-19, СХАА-2, БТСГ-12, БСУГ-9, ЭМГ-16, ГБХЗХГ-6, ХХҮГ-26

100

7.

Биелэлтийн дундаж хувь

97.5

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us