ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 06 дугаар сарын мэдээ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:     

 

    

   Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар: Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг энэ сард 2 удаа зохион байгуулж агентлаг, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын дарга нарт цаг үеийн асуудлаар нийт 6 үүрэг даалгавар өгөгдөж, 98,7 хувийн биелэлттэй байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг, манай аймагт 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ажиллаж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мал эмнэлгийн албанд “УАЗ Фургон” суудлын автомашин хүлээлгэн өгч, сумдын МЭҮТасгуудад мотоциклын батламжийг гардууллаа.

Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас Цөм сүргийн үржлийн төвийн “Каракуль” хонины удмын санг хамгаалах, тоо толгойг өсгөх, хурганы арьсны чанарыг сайжруулах зорилгоор 600,0 сая төгрөгийг шийдвэрлэсэн. ДЗОУБ, сумдын ЗДТГазартай хамтран ХААИС-ийн Агро-Экологийн сургуультай хамтран “Бэлчээрийн менежмент”-ийн сургалтыг зохион байгуулж 56 малчин, албан хаагчийг хамруулсан.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд гэр бүлдээ аж жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээнд 770 гаруй хүүхэд, багачууд оролцож Боржигин чуулгын уран бүтээлчид “Пороро ба түүний найзууд” тоглолт хийлээ. Мөн сагсан бөмбөг, хөлбөмбөг, дугуйн уралдаан, бөхийн барилдааныг зохион байгуулж 500 орчим хүүхэд оролцлоо.

 

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

2017 оны 06 дугаар сарын орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 2,663,158,4 мянган төгрөг, гүйцэтгэл 2,609,894.3 мянган төгрөг буюу 98.0 хувийн биелэлттэй байна. Улсын төвлөрсөн төсөвт 794,548.,0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 787,592.9 мянган төгрөг төвлөрүүлж 99,1 хувийн гүйцэтгэлтэй байна. 2017 оны 06 дугаар сард АТӨЯХАТатварын биелэлт 114.7 хувь, агаарын бохирдлын татварын биелэлт 119.7 хувь, НӨАТатварын тайлангийн ирц 100 хувь байна.

2017 оны 05 дугаар сарын 31-ний байдлаар урьд оны 1,072,798,1 мянган төгрөгийн өрийг барагдуулахаас 74,339.3 мянган төгрөгийн өрийг барагдуулж, барагдуулалт 69.0 хувьтай, тайлант оны 2,539,516,6 мянган төгрөгийн өр барагдуулахаас 1,082,244.9 мянган төгрөгийн өр барагдуулж, барагдуулалт 42.6 хувьтай байна. Нийт татварын өр төлбөрийн 83.2 хувийг Шивээ-Овоо ХК-ний өр төлбөр эзэлж байна.

Орон нутгийн төсвийн байгууллагуудад 1944030,4 мянган төгрөг, ОНХНСангаас 451696,8 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 4569708,3 мянган төгрөгийн санхүүжилт олгосон.

06 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Баянтал сумын Санхүүгийн албаны 2017 оны эхний 5 сарын үйл ажиллагаанд санхүүгийн дотоод хяналт хийж зөвлөмж хүргүүлж мөн Боловсрол соёл урлагийн газартай хамтран 4 дүгээр сургууль, 4 дүгээр цэцэрлэг, соёлын төв, сумын Засаг даргын Тамгын газар, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, эрүүл мэндийн төвүүдэд зөвлөн туслах үйл ажиллагаа явуулах хүрээнд дээрхи байгууллагуудын 2016 оны бараа материалын тайлан, 2017 оны 1-5 сарын санхүүгийн анхан шатны болон цалин сангийн баримт, нярвын тайлан орлого бүрдүүлэлт, эм, хоолны тайланг нэг бүрчлэн үзэж, эд хариуцагч нарт бараа материал, хоолны тайлан гаргахыг зааж, нягтлан бодогч нарт нь санхүүгийн программ дээр ажиллахыг зааж  дадлагажуулж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн.

Статистикийн хэлтэс: 2017 оны 05 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гаргаж аймгийн болон Статистикийн хэлтсийн цахим хуудсанд байршуулж, хэвлэмэл байдлаар 20 хэрэглэгчид тарааж, цахимаар 90 гаруй хэрэглэгчид хүргүүлсэн.

Санхүүгийн хяналт аудитын алба: Шилэн дансны цахим сайтад сар бүр тогтмол шалгалт хийж 2017 оны 05 дугаар сарын мэдээллээ дутуу оруулсан 3 байгууллагын мэдээллийг бүрэн оруулах арга хэмжээг авсан.

 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс:

      Нийгмийн даатгалын сангаас  олгосон :Тэтгэвэр

Төрөл 2016.06.24 2017.06.24 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян, төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1430 2689968,2 1472 2859379,1 42
2 Тахир дутуу 302 391992,5 340 466663,0 38
3 Тэжээгчээ алдсан 131 138011,8 127 182699,7 -4
4 Үйлдвэрийн осол 57 139505,2 49 129815,6 -8
Нийт дүн 1920 3389477,7 1988 3638557,4 68

 

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл 2016.06.24 2017.05.24
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 719 61730,7 875 68237,2
2 ЖБА тэтгэмж 142 167486,6 152 173097,9
3 Оршуулга 33 23120,0 44 44000,0
4 ҮОМШӨ-ХЧТА 6 2953,3 19 9987,3
5 Ажилгүйдэл 56 81238,1 98 172144,7
Нийт дүн 956 336528,7 1188 467467,1

 

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2016.06.24 2017.06.24
Шинээр 491 118
Мөнгө тушаасан 871 1063
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 80326,9 98500,8

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан бүрдүүлэх, түүнээс иргэд, байгууллагад лавлагаа, мэдээлэл өгөх ажлын хүрээнд хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан буюу www.legalinfo.mn сайт, төрийн мэдээлэл эмхэтгэлээс өдөр тутам сангаа баяжуулж, гар сангаас лавлагаа мэдээллийг байгууллага, иргэдэд өгч байна. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сайтаас шинээр гарч буй хууль эрх зүйн шаардлагатай мэдээллээ авч ашиглах талаар төрийн албан хаагчдад зөвлөж ажиллалаа.

Эрх зүйн сургалт, сурталчилгаа ажлын хүрээнд: 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрийн хооронд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалтгаан шийдвэрлэх тухай, Прокурорын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтуудын талаарх мэдлэгийг аймгийн хууль сахиулах байгууллагуудын нийт 400 ажилтан, албан хаагчдад олголоо.

Аймгийн хэмжээнд  нийтийн албанд нэр дэвшиж буй 2 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж ажиллалаа.

Архивын ажлын  чиглэлээр:  Архивийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 2 хөмрөгийн 1979-2002 оны 15 хадгаламжийн нэгжийн 2164 хуудас баримтын 1286 заалт 12796 хүний нэр, 11436 байгууллагын нэр, 3463 газар зүйн нэр, 461 хуудас баримтыг засварлаж нийт 13406 баримтыг программд холбож цахимжуулалтын мэдээг сар бүрийн 15-ны дотор Архивын ерөнхий газарт хүргүүлээд байна.  Мөн архивын баримтаас 15 иргэнд лавлагаа мэдээллээр үйлчилгээ үзүүлсэн.

 

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС: Сүмбэр суманд үйлдэгдсэн гэмт хэрэг 18-р буюу 24,7 хувиар, Шивээговь суманд үйлдэгдсэн гэмт хэрэг 1 буюу 10 хувиар тус тус буурч, Баянтал суманд 3 буюу 37,5 хувиар урд оны мөн үеэс өссөн.

Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 22 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, гарал үүслийн гэрчилгээгүй мал  мах тээвэрлэж явсан 1 зөрчлийг илрүүлсэн.

Нийтийн хэв журам хамгаалах тасгийн олон нийттэй харилцах ахлах байцаагч, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч,  хэсгийн байцаагч нар өдөр бүр 20-23 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг, PC тоглоомын газрууд, томоохон худалдааны газруудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулан ажилласнаар тусгай зөвшөөрөлгүй тамхи худалдан борлуулсан 1 иргэн, гар дээрээс хууль бусаар архи согтууруулах ундаа худалдан борлуулсан 1, цагийн хуваарь хэтрүүлэн ажилласан 1 зөрчлийг тус тус илрүүлэн шалгасан.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, “Архинаас ангижрахуй” бүлгэм, сэтгэл зүйчтэй хамтран архидан согтуурахтай тэмцэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор архины хамааралтай, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд зан үйлд нөлөөлөх сургалтыг 7 хоногт 5 удаа хуваарийн дагуу зохион  байгуулж 26 иргэнийг хамруулсан.

Баянтал сумын нутаг дэвсгэр 14, 16-р зөрлөгийн орчим Улаанбаатар, Дорноговь чиглэлийн босоо тэнхлэгийн авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор өдөр бүр хөдөлгөөнт эргүүл  ажиллаж хурд хэмжигч багажаар тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж зөрчил гаргасан жолооч нарт арга хэмжээ тооцон ажиллаж байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран “Хурдаа хасч амь насаа аварья” сэдэвт сургалтанд орон нутгийн такси үйлчилгээ эрхэлдэг 3 аж ахуйн нэгжийн 38 жолоочийг хамруулан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр 3 цагийн сургалт зохион байгуулсан.

Авто тээврийн төвтэй хамтран Улаанбаатар-Замын үүд чиглэлийн хатуу хучилттай замд хяналт шалгалтыг 3 удаа зохион байгуулж, зохих зөвшөөрөлгүй хууль бусаар хүн тээвэрлэж явсан 11 жолоочийг илрүүлсэн.

Мөн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 06 сарын 08-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 2 албан хаагч Замын цагдаагийн тасагт солилцоогоор хамтран ажилласан.

Сүмбэр сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн 7-8 дугаар ангийн 58 сурагчид “Замын хөдөлгөөнд аюулгүй оролцох“ сэдвээр 1 цагийн сургалт, өсвөр насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, тэдгээрийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалтыг ЕБС-ийн 1-р сургуулийн 20 сурагч, 28 эцэг эхэд тус тус зохион байгуулсан.

Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болохтой холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар нийт бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж 3 нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үеэр хамгаалалтыг зохион байгуулсан. Хамгаалалтанд 49 алба хаагч, 28 офицер, 21 ахлагч, 7 авто машин 30 станцтай үүрэг гүйцэтгэсэн.

 

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС: Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -52
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгасан -63
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -145
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 28
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо -1
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -2
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо -15
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо -9

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл –  5
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 10
  • Гэрээний бүртгэл –  38
  • Барьцааны гэрээний бүртгэл – 180
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга -1

 

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -51
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар – 68-ыг олгож, нийт 668 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлсэн байна.

 

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА: Тайлангийн хугацаанд хэргийн газрын үзлэгт нийт 40 удаа оролцож, үүнээс хүний амь эрсэдсэн хэргийн газрын үзлэгт 3, хулгайн гэмт хэргийн газрын үзлэгт 9, зам тээврийн ослын 14, бусад хэргийн 14, цогцосны задлан шинжилгээнд 3 удаа оролцож хэргийн газраас гарын мөр 23, гутлын мөр 20, тээврийн хэрэгслэлийн мөр 22, бусад ул мөр эд мөрийн баримт 32-ыг бэхжүүлэн хураан авч 1227 кадр гэрэл зургийг боловсруулан хэргийн материалд хавсаргасан.

Нийт кримналистикийн 11 шинжилгээ хийснээс гарын мөрний 6, үүнээс үгүйсгэсэн 6, мөр судлалын шинжилгээ 4, үүнээс нотолсон 2, үгүйсгэсэн 2, бичиг судлалын шинжилгээ 1, нотолсон 1 дүгнэлт гаргасан.

Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 31 хийж дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 10, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 5, хөнгөн зэргийн гэмтэл 14, хүндэвтэр зэргийн гэмтэл 2 байна.

Гарын мөр улсын нэгдсэн Папилон санд 14 хүний гарын хээний дардас оруулж, хэргийн газраас бэхжүүлсэн 13 ширхэг гарын мөрийг санд кодлон оруулсан.

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА: Тайлант хугацаанд шүүхээс 8 гүйцэтгэх хуудасны 8272,3 мянган төгрөгийн баримт бичиг, 1 хүүхдийн тэтгэлгийн баримт бичиг хүлээн авч нийт 236 гүйцэтгэх хуудасны 1641270,9 мянган төгрөгийн баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байна.

236 гүйцэтгэх хуудасны 1641270,9 мянган төгрөгийн баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж 2 гүйцэтгэх хуудасны 4576,4 мянган төгрөгийг харъяаллын дагуу, 2 гүйцэтгэх хуудасны 7660,0 мянган төгрөгийн баримт бичгийг төлбөр авагчид шилжүүлж, 232 гүйцэтгэх хуудасны 1629034,5 мянган төгрөгийг бодитой биелүүлэхээс 16 гүйцэтгэх хуудасны 20715,3 мянган төгрөгийг бодитой биелүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх албаны данснаас төлбөр авагч болон тэтгэлэг авагч нарт 28596,3 мянган төгрөгийг шилжүүлж, дансандаа 12596,3 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Ангийн хэмжээнд тайлант хугацаанд гүйцэтгэх хуудасны бодит биелэлт 35,7 хувьтай, мөнгөн дүнгийн биелэлт 10,6 хувьтай ажилласан.

Шүүхийн шийдвэр гйүцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны А/135 дугаар тушаалаар баталсан “Хорих ял эдлэгсдэд зориулсан бясалгалын хөтөлбөр” хүрээнд ангийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн в/04 дугаар тушаалаар бясалгалын сургалтыг 08:00-10:00 цагийн хугацаанд сэтгэл зүйч хариуцан тогтмол явуулдаг.

Ангийн хэмжээнд 151 ялтнаас судалгаа аван судалгаанд тулгуурлан сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, гитар хөгжим, шагайн харваа, уншигчийн клуб, үндэсний бөх, ширээний теннисийн дугуйлангууд хичээллэж нийт 93 ялтан хамрагдан суралцаж байна.

Хөтөлбөрийн дагуу хууль, эрх зүй болон амьдрах ухааны сургалтыг 85 ялтанд 14 бүлэг сэдвээр 20 цагийн хичээл сургалтыг зохион байгууллаа.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР: Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 3960,0 мянган төгрөгийг шийдвэрлэн Онцгой байдлын газрыг цахим хурлын тоног төхөөрөмжөөр хангасан.

Сүмбэр сумын 388 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, 89 зөрчил илрүүлэн, 44 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 45 зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг, 1200 хүнд анхааруулга сэрэмжлүүлэг өгч ажиллалаа.

Сүмбэр суманд үйл ажиллагаа явуулж буй “Баяннексус” төмөрлөгийн үйлдвэр, Нью-Энержи стар ХХК-ны шатахуун түгээх станцын агуулахад гамшиг осол, галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг хийж 5 зөрчил илрүүлэн, хугацаатай үүрэг өгч зөрчлийг арилгууллаа. Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт 3-ыг олгож 37500 төгрөг, галын аюулгүй байдлын зөвшөөрөл 3-ыг олгож 80000 төгрөг, нийт 117500 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн дагуу орон нутгийн орлогод төвлөрүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль явагдах хэсэг, хороодын байруудад “Гамшгаас хамгаалах болон галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт явуулах ажлын удирдамж” гарган Сүмбэр сумын 6, Шивээговь сумын 2, Баянтал сумын 1 нийт санал авах 9 хэсгийн төвд 2017 оны 6 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд үзлэг шалгалтыг зохион байгууллаа. Үзлэгийн шалгалтын үеэр санал авах байруудын ажилтан нарт болзошгүй цаг агаарын нөхцөл байдлыг танилцуулан урьдчилан сэргийлэх, объектуудын  гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга анхааруулга сэрэмжүүлгийг өгч, бүртгэл  судалгааг гаргах, холбоо зарлан мэдээллийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулж ажиллах, аврах зам гарцыг чөлөөтэй байлгах, гал унтраах багаж хэрэгслээр хангах зэрэг  илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгаж үйл ажиллагаа явуулахыг анхааруулсан.

2017 оны 5 дугаар сарын 29-30-ны өдөр Сумын онцгой комисс, орон тооны бус штаб, гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд сурган дадлагажуулах, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, сургуулийн бодлого, удирдамжийг хэрэгжүүлэх зорилготой Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургууль дадлагыг Шивээговь сумд зохион байгууллаа.

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандан судлах, малын хулгай, хууль бус ан агнууртай тэмцэх зорилготой  эргүүл шалгалтыг 1 удаа зохион байгуулан 26 өрхийн 52 малчин иргэнд хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийлээ.

Аймгийн хэмжээнд 2017 оны 6 дугаар сард гамшиг ослын 1 дуудлагатай бөгөөд Сүмбэр сумын 3 дугаар багийн 11 дүгээр байрны 5 дугаар давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч шуурхай ажиллагаа хийснээр иргэн Б.Э 53 настай эмэгтэй 5 давхар байрны дээврээс  үсрэх гэж байсныг тактикийн ажиллагаа явуулж аюулгүй буулган Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

Аймгийн хэмжээнд 2017 оны 6 дугаар сард  обьектын гал түймрийн дуудлагаар 2 удаа, зөрчлийн дуудлагаар 1 удаа ажилласан ба гал түймрийн улмаас ард иргэдэд 2413000 төгрөгийн  хохирол учирсан байна.

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР: Төлөвлөгөөт шалгалт 14, төлөвлөгөөт бус шалгалт 7, зөвлөн туслах үйлчилгээ 2, урьдчилан сэргийлэх хяналт 1-ийг 14 объектод, тандалт судалгаа 2-ыг хийсэн. Нийт хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 11 зөвлөмж, 29 албан шаардлага, 12 акт, 6 дүгнэлт гарган хүргүүллээ.

Шивээговь сумын Хаялага нуурын орчимд эргүүл шалгалт хийж, хууль зөрчиж зөвшөөрөлгүйгээр тор ашиглан загас агнаж байсан 2 иргэнд Амьтны тухай хуулийн дагуу 960,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ, 54,0 мянган төгрөгийн нөхөн төлбөр тогтоогоод байна.

Хүнсний чанар, стандартын улсын байцаагчдаас болон хүсэлт, өргөдөл, гомдлоор ирүүлсэн хүнсний бүтээгдэхүүн 37, архи 1, ариун материал 5, ариутгалын бодис 2, усны 21, хөрс 4, арчдасны 96 дээжинд 2-11 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг хийж гүйцэтгэж, эерэг сорьц 15 илэрлээ.

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 28 багш ажилтанд “Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Эрүүл, зөв, аюулгүй ажлын байрыг бий болгоё” сэдэвт сургалтыг шинээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогчдод зохион байгууллаа.

 

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН
ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Боловсролын чиглэлээр: Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтээр STEM боловсролын сургалтын хэрэглэгдэхүүнийг сургуулиудад гардуулж, “STEM боловсролыг бага ангийн сурагчдад эзэмшүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран зохион байгуулсан. Сургалтанд бага ангийн багш, сургалтын менежерүүд нийт 63 багш хамрагдсан.

Аймгийн хэмжээнд бага, суурь, ахлах ангийн 838 сурагч төгсөж, нийт 539 сурагчид суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгосон.

2017 оны 06 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулж, 11 судлагдахуунаар 1450 сурагч хамрагдахаас 1423 сурагч хамрагдаж элсэлтийн ерөнхий шалгалтад 98,1 хувьтай оролцсон.

Сургуулийн өмнөх боловсрол олгох нүүдлийн бүлгийн сургалтыг 2017 оны 06 дугаар сарын 05-19-ний хооронд төрийн өмчийн 5 цэцэрлэг тус тус зохион байгуулж, нийт  80 малчин өрхийн 91 хүүхэд хамрагдлаа.

Математикийн хичээлийн сорилго шалгалтыг зохион байгуулж,  5, 9, 12-р ангийн 854 сурагч, үүнээс 5, 9-р ангийн 557 сурагч 4 удаа, 12-р ангийн 297 сурагч 5 удаагийн сорилго шалгалтанд хамрагдсан.

Соёл, урлагийн чиглэлээр: Ерөнхий боловсролын сургууль, соёлын төвийн номын сангийн үйлчилгээнд “OPENBIBLIO” цахим номын сангийн програм хангамжийг нэвтрүүлэх, номын санч нарыг мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн зөвлөмж өгөх зорилгоор онол, дадлага хослосон сургалтыг 2017 оны 06 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулсан. Сургалтыг СУИС-ын дэд профессор, Соёлын боловсролын сургуулийн Номын сан судлалын тэнхимийн эрхлэгч Т.Хайдав удирдан явуулсан.

Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтран Боржигин морин хуурын сургалт зохион байгуулж 40 хүүхэд хамрагдаж байна.

Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр: “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”-ийг танилцуулах сургалтыг зохион байгуулж 24 багшийг хамруулсан.

Дэлхийн Зөн Бор-Өндөр-1 ОНХХөтөлбөрийн санхүүжилтээр “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах” аяны хүрээнд  хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах  зорилгоор “Уралдаанч хүүхдийн хамгаалал” сэдвээр гарын авлага бэлтгэж хэвлүүлсэн. Тус материалын зардалд 720,000 төгрөг зарцуулсан .

Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн Засаг даргын 2017 оны А/190 тоот захирамжаар Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог шинэчлэн батлуулсан.

Хүүхдийн хөгжил оролцооны чиглэлээр: Хүүхдийн хөгжлийг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Миний ертөнц”, “Миний гэр”, “Хүүхдийн мөрөөдөл”, “Цагаан сар” гэсэн сэдвийн хүрээнд цэцэрлэгийн нас, бага анги, дунд анги, ахлах анги гэсэн 4 насны ангиллаар гар зургийн уралдаан зохион байгуулсан. Уралдаанд 100 гаруй хүүхдийн бүтээл ирж нас насны ангилалд эхний 3 байрыг шалгаруулан шагнаж урамшуулсан.

Гэр бүлийн хөгжлийн чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаа: Удам угсаа уламжлалын холбоо ТББ-ын  Говьсүмбэр аймаг дахь салбартай хамтран “Угийн бичиг хөтлөх арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулж, 50 ахмад настан хамрагдсан.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяа агентлагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Өдөрлөгөөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гарын авлага боршур хэвлэн Сүмбэр суманд 65 иргэн, Шивээговь суманд 15, Баянтал суманд 15 иргэн хамрагдаж нийт 98 иргэнд үйлчилсэн байна.

Эрүүл мэндийн чиглэлээр:  Эрүүл мэндийн үзүүлэлт

Үзүүлэлт 2016 оны 06 сар 2017 оны 06 сарын 20

-ны байдлаар

Төрсөн эх 228 183
Гэрийн төрөлт 0 0
Амьд төрсөн хүүхэд 229 183
Амьгүй төрөлт 2 1
Нас баралт 40 41
Эмнэлгийн нас баралт 10 4
Хоног болоогүй нас баралт 6 4
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 6 1
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 3
Эмнэлгээс гарсан хүний тоо 2659 2299
Амбулаторийн үзлэг 68968 54288
 Халдварт өвчин 197 103

Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн яамнаас 06 дугаар сарын 10-ны өдөр манай аймгийн төвд “Элэг бүтэн Монгол” өдөрлөгийг зохион байгуулж мэргэжлийн эмч мэргэжилтний баг оролцон хүн амд төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг газар дээр нь үзүүллээ.

“Дэлхийн тамхигүй өдөр”-ийг “Тамхинд үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, хүн амд тамхигүй эрүүл орчинг сурталчлах, тамхины эрүүл мэндийн нөлөөлөх хор уршиг, дам тамхидалтанд өртөхгүй байх, эрүүл амьдралыг хэвшүүлэх ухуулга, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, шторк мэдээллийг 6 хоног явуулж, 4 төрлийн гарын авлагыг 400 ширхэг тараасан. Тус арга хэмжээний хүрэээнд 8-10 насны хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан, 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд АХА тэмцээн зохион явуулж шагнаж урамшууллаа.

Засгийн газрын 2017 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг орон нутагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулж, аймгийн Засаг даргын 2017 оны А/192 дугаар тушаалаар батлуулан Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн.

Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр тус аймагт хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх нь” төслийн хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлгийн 4 эмчийг яаралтай тусламжийн чиглэлээр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 10 хоног сургалтанд хамруулж, мэдлэг ур чадварыг дээшлүүлсэн. Мөн энэхүү төслийн дэмжлэгтэйгээр Дэлхийн цусны донорын өдрийг тохиодуулан “Хариу нэхээгүй тус, цусаа өгч амьдрал бэлэглэе” өдөрлөг зохион байгуулагдан иргэд, эрүүл мэндийн албан хаагчид цусаа хандивлаж, 8 донор шинээр элсүүллээ.

Биеийн тамир, спортын арга хэмжээ: “Эх байгалиа хайрлаж-Идэвхтэй амьдарцгаая” сэдэвт явган аяллыг 06 сарын 17-ны өдөр Сүмбэр сум-Хүрийн ногоо-Сүмбэр гэсэн чиглэлээр зохион байгууллаа. Аялалд 70 гаруй иргэд оролцсон ба спортын 4-н төрлийн тэмцээн уралдаан зохион байгууллаа.

2017 оны Улсын аварга шалгаруулах Шагайн харвааны тэмцээнээс  Б.Өлзийбат /ШОХК/ 24 оноогоор мөнгөн медаль хүртэж Монгол Улсын Мэргэн цолны болзол хангасан бол Ц.Эрдэнэбат тус төрөлд хүрэл медаль хүртлээ.

Монгол Улсын ардын багш Дамдинжавын Бандийн нэрэмжит “Олимпийн гараа” бага насны боксын улсын аварга шалгаруулах тэмцээнээс  хөвгүүдийн 54 кг-ын жинд Ц.Эрдэм мөнгө, 36 кг-ын жинд Ш.Тэмүүгэн, 44 кг-ын жинд Б.Отгонбаяр, охидын 40 кг-ын жинд Д.Номиндарь нар хүрэл медаль хүртлээ.

Монголын хэт холын марафон гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Дамаагийн Ариунжаргал 2 алтан медаль хүртлээ. Тэрээр 5х10 км-ын буухиа уралдаанд алт, багийн дүнгээр алтан медалт тус тус хүртсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр: Энэ сард ажил хайгч 34 иргэнийг шинээр бүртгэж, 10 ажил олгогчоос 24 сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг хүлээн авч бүртгэн, бүртгэлтэй 23 иргэнийг ажлын байранд зуучилсан.

Зорилтод өрхийн 10 иргэнийг ногоон байгууламжийг услах арчилгааны ажилд ажиллуулж, түр ажлын байраар ханган нийт 2.5 сая төгрөгийг зарцуулсан.

Ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл ирүүлсэн нийт 43 иргэнд “Дэвжих ирээдүй” сургалтын төвтэй хамтран аж ахуй эрхлэлтийн 5 хоногийн сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан иргэдэд чадамжийн гэрчилгээ олгосон.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ирүүлсэн 44 төслийг хөтөлбөр удирдамжийн дагуу ажлын хэсэг сонгон шалгаруулж, нийт 12 иргэнд 35.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн.

4 ажил олгогчоос 13 сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг хүлээн авч бүртгэлтэй 9 иргэнийг тохирох ажлын байранд зуучилсан. 2 ажил олгогчийн 2 ажлын байрны төлбөрт 504.0 мян төгрөг, 2015 онд хувиараа бизнес эрхлэгч, малчин иргэнийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан 5 иргэний эргэн төлөлтөд 1.5 сая төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлсэн.

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, эрсдлийн үнэлгээ хийх арга” сэдэвт сургалтыг Стандарт Спорт ХХК, Эко нуур ХХК, Бүрэн Урлан ХХК, УГГ ХДТСГЗахиргаа, Хэрлэн Энерго , Эф Би Эл Жи ХХК, Сүмбэр хөгжлийн гүүр ХХК зэрэг 8 аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүдэд зохион байгуулсан.

Нийгмийн халамж, үйлчилгээний чиглэлээр:

/ 2017 оны 06 дугаар сарын 19-ний байдлаар өссөн дүнгээр /

Үзүүлэлт 2017.01.01-2017.06.19
Хүн тоо
1 Халамжийн тэтгэвэр 243 188,379,980
2 Нөхцөлт мөнгөн тэтгэмж 240 82,033,320
3 Амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 244 63,522,010
4 Ахмад настнуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 701 31,714,525
5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 105 13,909,840
6 Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж 565 85,761,740
7 Алдарт цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 5 4,800,000
8 Алдарт эхийн одонтой эхчүүдэд үзүүлэх мөнгөн тусламж 1186 159,780,000
9 Насны хишиг 573 47,990,000
10 Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ 0
11 Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа 376 16,880,481
Нийгмийн халамжийн сангийн дүн 4238 694,771,896

2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүмбэр сумын  55 хөгжих өрхийн гишүүдэд өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтын үр дүнд сургалтанд оролцогчид өрхийн хөгжлийн үндсэн хэрэгцээ болох орон байр, хоол хүнс, ажил эрхлэлт, чадавхи боломж, гэр бүл нийгмийн харилцаа, ёс суртахуун хүндлэл гэсэн үндсэн 4 сэдвийн хүрээнд мэдлэг олгосон.

 

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Мал аж ахуйн талаар: Мал төллөлт төл бойжилт 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар:

Мал төллөлт төл бойжилт Малын төрөл Сумын нэр Аймгийн дүн
Баянтал Сүмбэр Шивээговь
1 Оны эхний хээлтэгч Бүгд 26778 139667 19113 185558
Ингэ 53 210 56 319
Гүү 1285 4701 517 6503
Үнээ 842 4108 615 5565
Хонь 13435 65593 9427 88455
Ямаа 11163 65055 8498 84716
2 Төллөсөн хээлтэгч Бүгд 19300 99057 16661 135018
Ингэ 14 55 23 92
Гүү 410 2172 348 2930
Үнээ 397 1895 432 2724
Хонь 10046 48964 8280 67290
Ямаа 8433 45971 7578 61982
3 Бойжиж буй төл Бүгд 19692 98281 16715 134688
Ботго 14 52 23 89
Унага 410 2159 348 2917
Тугал 397 1871 432 2700
Хурга 10194 48497 8306 66997
Ишиг 8677 45702 7606 61985
4 Бойжилтын хувь Бүгд 99.7 98.8 100.3 99.1
Ботго 100.0 94.5 100.0 96.7
Унага 100.0 99.4 100.0 99.6
Тугал 100.0 98.7 100.0 99.1
Хурга 99.8 99.6 99.9 99.0
Ишиг 99.6 98.9 99.9 99.3
Төллөлтий хувь 72.1 70.9 87.2 72.8

 

Том малын хорогдол

Малын төрөл Сумын нэр Аймгийн дүн
Баянтал Сүмбэр Шивээговь
1 Оны эхний малын тоо Бүгд 59121 295361 43428 397910
Тэмээ 141 572 109 822
Адуу 4162 14525 1563 20250
Үхэр 2094 9947 1605 13646
хонь 28374 136657 20852 185883
ямаа 24350 133660 19299 177309
2 Хорогдсон мал Бүгд 204 1662 77 1943
Тэмээ 0 0 0 0
Адуу 1 22 0 23
Үхэр 8 74 11 93
хонь 34 640 38 712
ямаа 161 926 28 1115
3 Өвчнөөр хорогдсон мал Бүгд 0 278 2 280
Тэмээ 0 0 0 0
Адуу 0 0 0 0
Үхэр 0 1 2 3
хонь 0 264 0 264
ямаа 0 13 0 13
Нийт малд эзлэх хорогдлын хувь 0.35 0.56 0.18 0.49

 

Мал сүрэгт ангилалт, хянан баталгаажуулалт хийх ажлыг эхлүүлж, Баянтал суманд 1582 хонь, 1258 ямаа, бүгд 2840 бог мал, Сүмбэр суманд 5356 хонь, 3594 ямаа, бүгд 8950 бог мал, Шивээговь суманд 684 хонь, 526 ямаа, бүгд 1210 бог мал, аймгийн дүнгээр 7622 хонь, 5378 ямаа, бүгд 13000 бог малд ангилалт, ээмэгжүүлэлт, хянан баталгаажуулалт хийж цөм сүрэг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Аймгийн Засаг даргын А/154 дүгээр захирамжаар ариутгал, халдваргүйтгэл, сэг зэм устгах ажлыг зохион байгуулж, халдварт болон паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлж 115 өрхийн 118 хашаа, хороо, 4 худаг, нийт 25.3 мян.м2 талбайг ариутгаад байна.

Аймгийн мал сүрэгт шүлхий, бог малын мялзан өвчний халдвар болон дархлааны идэвхи шалгах ийлдэс судлалын тандах шинжилгээнд зориулж Сүмбэр сумын 6 дугаар багаас 30 үхэр, 180 бог, Баянтал сумаас 30 үхэр, Шивээговь сумаас 30 үхэр нийт 270 малаас цусны дээж цуглуулж, 270 малын ийлдсэнд шүлхийн байгалийн халдварыг тодорхойлох шинжилгээ хийснээс 257 сөрөг, 13 эерэг дүн гарсан. Шинжилгээний дүнг баталгаажуулахаар эерэг гарсан дээжийг УМЭАЦТЛ-д хүргүүлэв. Мөн 180 богийн ийлдсэнд бог малын мялзангийн байгалийн халдварыг тодорхойлох шинжилгээ хийснээс 180 дээжинд сөрөг хариу гарсан.

Газар тариалангийн чиглэлээр: Энэ онд 17.17 га-д төмс, 17.24 га-д хүнсний ногоо, 4.3 га-д тэжээлийн ургамал 0.26 га жимс жимсгэнэ тариалаад байна.

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн сарын үнэтэй харьцуулан гаргасан 2017оны 06 дугаар сарын үнийн мэдээ.

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ /төг/ Доод үнэ /төг/ Өссөн бүүрсан үзүүлэлт /+-/
1 Үхрийн мах Ястай 7500 7000
Цул 9000 8000
2 Хонины мах Ястай 5500 5500 -500
Цул 7500 7000
3 Адууны мах Ястай 6000 6000 -250
Цул 6500 6800 -500
4 Ямааны мах Ястай 5000 5000 -500
Цул 6000 6000
5 Тахианы мах Гуя 7200 7000
Мөч 7500 7000
6 Лууван Монгол 1000 1000
Хятад
7 Төмс Монгол 100 650
Хятад
8 Байцаа Монгол 1500 1500
Хятад -600
9 Чинжүү Монгол
Хятад 5500 4500
10 Манжин Монгол 1500 900 +150
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 2500 2500
Хятад 1200 800
12 Улаан лооль Монгол 6600 5500 +750
13 Өргөст хэмх Монгол 6000 4500 +500
14 Элсэн чихэр 2300 2200
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2400 2200
Шар слава 1кг 2200 2000
Гурвалжин слава 1 кг 3500 3200
16 Сүү Задгай 1000 800 -500
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 1500 1000 -250
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй 2700 2400
18 Талх Чойр /Шивээ/ 1800 600
19 Өндөг ОХУ 300 300 -35
Монгол 300 220 -25
20 Алтан тариан гурил Задгай дээд 1450 1300
Задгай 1-р зэрэг 1000 860
Задгай 2-р зэрэг 900 880
Савлагдсан /дээд 1650 1400
Савлагдсан дээд 1500 1300
Савлагдсан 1-р зэрэг 1150 920
Савлагдсан 2-р зэрэг 950 900
21 Ургамлын тос Олейна 4800 4500
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 950 750

 

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,
ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Байгаль орчны талаар: Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний 29.9 сая төгрөгөөр эрчимжсэн мал аж ахуйн бүсэд Гидрогеологийн судалгаа хийж, инженерийн хийцтэй худаг гаргах, ойн зурвас, ногоон байгууламжийн зориулалттай худгийг засварлах ажлыг Монкаротаж ХХК гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгсөн.

Япон улсын Каназавагийн технологийн их сургуулийн Монголын Экологийн мэдээллийн төв ТББ-ын тэргүүн др, проф Нишидагийн хөрөнгө оруулалтаар аймгийн Соёл, спорт амралтын хүрээлэнд гүн өрмийн худаг гаргах ажлыг гүйцэтгэлээ.

БХНСАХЗ-ын 18.0 сая төгрөгөөр “Соёл, спорт амралтын хүрээлэн, авто замын дагуух ойн зурваст услалтын систем суурилуулах” ажлын гүйцэтгэгчээр Гидротех инженеринг ХХК шалгарч, гэрээ байгуулан, ажил 50 хувьтай хийгдэж байна.

Аймгийн Цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох нийтийн эзэмшлийн талбайд хаягдсан туурь хог хаягдалтай талбайн хог хаягдлыг цэвэрлэх, газрыг тэгшлэх ажлыг 06 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд “Ус-Ду” ОНӨҮГ, “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГазрууд хамртан хийж гүйцэтгэлээ. Мөн Шивээговь, Баянтал сум, Тусгай хамгаалалттай газар нутгийн ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж нийт 109,5тн хог хаягдлыг цэвэрлэж хогийн цэгт төвлөрүүллээ.

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Миний мэдэх Говьсүмбэр” эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг аймгийн Музей, Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж, 06 дугаар сарын 15-нд аймгийн түүх соёл үл хөдлөх, байгалийн дургалт газруудын тайлбарыг зөв оновчтой мэдээлэх хөтөч тайлбарлагч бэлтгэх сургалтыг төрийн байгууллагын 24 албан хаагчид зохион байгууллаа.

Хээрийн түймэр болон байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хаврын эргүүл шалгалтын ажлыг нийт 9 удаа зохион байгуулсны дүнд хээрийн түймэр гараагүй бөгөөд 2 зөрчил илрүүлж, холбогдох газарт хүргүүлсэн.

Олон улсын Цөлжилттэй тэмцэх өдрийн хүрээнд БОАЖЯамнаас ирсэн “Бидний газар-Бидний гэр” уриатай Цөлжилтийн эсрэг хариу авах арга хэмжээ, газрын доройтлыг тэглье -сэдэвт киног орон нутгийн телевизээр өдөрт 2 удаагийн давтамжтайгаар 7 хоногийн турш нэвтрүүлсэн.

Цаг агаарын урьдчилсан мэдээг өглөө 8 цаг 30 минутаас өмнө, нэг хоногийн урьдчилсан мэдээг 14 цагаас өмнө, 5 хоногийн урьдчилсан мэдээг 16 цагаас өмнө серверт байршуулж, http:govisumber.tsag-agaar.gov.mn цахим хуудсанд нарийвчилсан болон нэг хоногийн тойм мэдээг 9 цаг 30 минутын дотор, 1-5 хоногийн урьчилсан мэдээг 14 цаг 30 минутын дотор, 7 хоногийн төлөв, 7 хоногийн тойм мэдээг даваа гариг бүр, сарын урьдчилсан мэдээг 25-ны өдрийн дотор, сарын тойм мэдээг 5-ны өдрийн дотор тус тус цахим хуудсанд байршууллаа.

Агаарын хүхэрлэг хий болон азотын давхар ислийн шинжилгээг 08, 20 цагуудад сорьц авч шинжилгээг хийхэд 6-р сард азотын давхар ислийн агууламж дундажаар 0,013 мкг/м3, хүхэрлэг хийн агууламж дундажаар 0,013 мкг/м3 байгаа нь хүлцэх дээд агууламжаас хэтрэхгүй байна.

Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянтал сумын нутаг, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутгаас үүлэнд зориудаар нөлөөлж, нийт 5 пуужин харвасан.

Тээвэр, авто замын талаар: Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 06 дугаар сарын 25-ны байдлаар 661 өссөн дүнгээр 2342 тээврийн хэрэгсэл буюу 77.2 хувь хамрагдсан байна.

Улс хооронд 45 иргэн, хот хооронд 4441 иргэн, сум хооронд 184 иргэн зорчиж, 112 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар: Газрын харилцааны чиглэлээр:

Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө 06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 44.7 сая төгрөг буюу 49.6%-ийн биелэлттэй байна. Улсын тэмдэгтийн хураамж 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийт 588000 төгрөгийг төвлөрүүлээд байна.

Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гүйцэтгүүлэх ажлын даалгаврыг боловсруулж батлуулан, зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг зарлаад байна.

Аялал жуулчлалын зориулалтаар 2 байршилд 2 га газрыг, сургалтын зориулалтаар 0.48 га газрыг, 18 дугаар зөрлөгийн баруун талд үйлдвэрлэлийн цогцолбор паркийн зориулалтаар 3000 га, Шар хад, уул худагт тариалангийн зориулалтаар 1000 га газрын тус тус 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр батлууллаа.

Сүмбэр суманд “М-Ойл” ХХК-ийн зүүн талд худалдаа үйлчилгээний зориулалтаар 0.16 га газрын дуудлага худалдааг “Газрын цахим бирж”-ээр зохион байгууллаа.

Мөн Хонхор хотхоны урд талд 2 байршилд 2.4 га газарт хөнгөн үйлдвэрлэлийн зориулалтаар, Сүмбэр суманд 300 га газрыг нарны эрчим хүчний зориулалтаар, Шивээговь суманд 1-р  багт 14 байрны хойд талд 0.12 га газрыг эмийн сангийн барилга барих зориулалтаар төсөл сонгон шалгаруулалт зарлаж, зарыг www.govisumber.gazar.gov.mn цахим хуудас, “Зууны мэдээ” сонинд байршуулан олон нийтэд ил тод мэдээлсэн.

Аймгийн хэмжээнд геодезийн цэг тэмдэгтийг сэргээн засварлах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг эхлүүлж, Сүмбэр сумын төвд 13 цэг тэмдэгт, Баянтал сумын төвийн 5 цэг тэмдэгтийг газар дээр нь очиж тооллого хийж сэргээлээ.

2017 оны 06 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Шивээговь болон Баянтал суманд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, 2 суманд нийт 109 иргэнд үйлчилгээ үзүүлж, гарын авлага материал тарааж, зөвлөгөө өгч ажилласан.

 

Барилга, хот байгуулалтын чиглэлээр:

 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Аймгийн төвийн гудамж, талбайг теле камерийн системд холбох, Баянтал сумын Соёлын төвийн дээвэр засвар, Баянтал сум 4-р сургуулийн спорт зал хэсэгчилсэн засвар, Хэлмэгдэгсдийн хөшөөнөөс 4-н замын уулзвар хүртэлх авто замын дагуух гэрэлтүүлгийг солих, Сүмбэр сумын 3-р багийн нийтийн эзэмшлийн 1-р байрны гадна дулаалга, фасадны ажил зэрэгт 6 ажлыг эхлүүлэхээр тус тус зөвшөөрөл олгосон.

2017 онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар дараах ажлууд хийгдэж байна. Үүнд:

  • Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн 80 хүүхдийн дотуур байрны гадна тохижилтын ажил 100 хувь хийгдэж, улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан.
  • Сүмбэр сумын 3-р баг, 5 дугаар сургуулийн 80 хүүхдийн дотуур байрны гадна фасад, Б-корпусын засварын ажил 100 хувь хийгдэж, улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан.
  • Аймгийн төвийн гудамж, талбайг теле камерийн системд холбо ажил 40 хувьтай хийгдэж байна.
  • Баянтал сумын Соёлын төвийн барилгын дээвэр засварын ажил 15 хувьтай хийгдэж байна.
  • Баянтал сумын 4-р сургуулийн спорт заалны засварын ажил 20 хувьтай хийгдэж байна.
  • Хэлмэгдэгсдийн хөшөөнөөс 4-н замын уулзвар хүртэлх авто замын дагуух гэрэлтүүлгийг солих ажил 80 хувьтай хийгдэж байна.
  • Нийтийн эзэмшлийн явган замын ажил 10 хувьтай хийгдэж байна.
  • Сүмбэр сумын 3-р багийн нийтийн эзэмшлийн 1-р байрны гадна дулаалга, фасадны ажил 20 хувьтай хийгдэж байна.

Орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны талаар: Аймгийн хэмжээнд 2017 онд нийт 34 тендер, худалдан авалт зохион байгууулахаар төлөвлөснөөс 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 31 тендер шалгаруулалтыг зарлаж, 91.0 хувийн явцтай байна.

2017 оны 06 дугаар сард Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цэцэрлэгийн барилгын гадна дотор цахилгааны монтаж засвар”, “Өрхийн эмнэлэгийн барилгын их засвар”, “Усан спорт сургалтын төвийн барилга засварын ажил”, “Сүмбэр сумын 1, 2 дугаар багийн гэр хорооллын айл өрхийн цэвэр усны шугам, өргөх станцын зураг төсөв боловсруулах”, “Биеийн тамир, спортын газрын барилгын засварын ажил”, АОНХСангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Нэгдсэн эмнэлгийн их засварын ажил”, “Аймгийн Цагдаагийн хэлтэст парк шинэчлэл хийх зорилгоор эргүүлийн автомашин худалдан авах”, “Нийтийн эзэмшлийн явган замын ажил”, “Нийтийн эзэмшлийн авто замын ажил”, “Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх болон сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах” зэрэг 10 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн нээлтийг хийсэн.

Улсын төсвийн хөрөнгө, “Орон нутгийн хөгжил сан”-гийн хөрөнгө, “Байгаль хамгаалах нөхөн сэргээх, арга хэмжээний зардал”-ын хөрөнгөөр хэрэгжүүлэх дээрх ажлуудын тендерийн урилгыг www.tender.gov.mn, www.govisumber.gov.mn, www.haaa.gs.gov.mn сайтад тус тус нийтэлсэн.

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

 

БАЯНТАЛ СУМ: 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 6,585,0 мянган төгрөг, гүйцэтгэл 3,878,2 мянган төгрөг төвлөрүүлж 59,6 хувьтай байна.

Орон нутгийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 115,893,6 мянган төгрөг, гүйцэтгэл 109,935,8 мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа, хоол, нэмэгдэл урамшуулалд 78,961,1 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 6,460,5 мянган төгрөг зарцуулсан байна.

Улсын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 394,320,3 мянган төгрөг, гүйцэтгэл 349,278,8 мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа, хоол, нэмэгдэл, урамшуулалд 196,283,3 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 17,996,0 мянган төгрөг зарцуулсан байна.

Орон нутгийн төсвийн байгууллагын өглөг 12,438,0 мянган төгрөг, орон нутгийн төсвийн байгууллагын авлага 2,647,6 мянган төгрөг, тусгай зориулалтын байгууллагын өглөг 5,720,7 мянган төгрөг, нийт өглөг 18,158,7 мянган төгрөг байна.

Цэвэр сайхан орчин аяны хүрээнд сумын төвийн 0,1 га ахуйн хог хаягдал, 0,15 га ахуйн хог хаягдлыг цэвэрлэсэн.

Мал аж ахуй: “Сүмбэр зоо” ХХК-тай гэрээ байгуулан бог малын ангилалт, хянан баталгаажуулалтыг 3 малчин өрхийн 2840 мал ангилалт хийж гүйцэтгэсэн.

Мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг халдварт, халдваргүй өвчин, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор автомаксаар шүршиж ариутгав. 1, 2 дугаар багийн 29 малчин, мал бүхий өрхийн 31 хороо бууцны 2867 м2, 4 худаг уст цэгийн   244 м2, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний 1 үйлдвэрийн 80 м2 нийт 3200 м2  газрыг халдваргүйжүүлсэн.

Дотрын халдварт хордлого энтербактериоз, шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд давхардсан тоогоор 41 малчин өрхийн 10.0 мянган толгой малыг хамруулсан.

Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх хургын вакцинд 50 өрхийн 12.4 мянган тол малыг хамруулж 14 хоногийн дараа давтан вакцинд хамруулна.

2017 онд төмс 0,6 га-д, хүнсний ногоо 1.2 га-д, тэжээлийн ургамал 2 га-д жимс, жимсгэнэ 0.036 га-д тус тус тариалсан.

 

СҮМБЭР СУМ: 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр сумын амьжиргааг дэмжих зөвлөл хуралдаж 6 иргэний өргөдөл материалыг хэлэлцлээ. “Ахмад настныг асрах мөнгөн тэтгэмж”-нд 1 иргэнийг шинээр, 3 иргэний тэтгэмжийг сунгахаар, мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн”-нд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмж”-нд 2 иргэний тэтгэмжийг сунгахаар шийдвэрлэсэн.

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан уг өдөр тамхи худалдан борлуулахыг хориглох тухай сумын Засаг даргын А/54 дугаар захирамж гарган,  суманд үйл ажиллагаа явуулж байгаа 15 аж ахуй нэгжид эргүүл шалгалтыг зохион байгуулж, тамхины тухай хууль тогтоомжийг сурталчилж ажилласан.

Сумын 1, 2, 5-р цэцэрлэгүүдийн “Нүүдлийн гэр цэцэрлэг” 6 дугаар сарын 5–19-ний өдрийн хооронд үйл ажиллагаа явуулж сургуулийн өмнөх боловсролд хөдөөгийн багийн малчдын нийт 91 хүүхэд хамруулсан.

2017 онд 06 дугаар сарын 10-ны өдөр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Улсын клиникийн нэгдсэн 3 дугаар эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Гранд мед” эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв зэрэг мэргэжлийн эмч нарын баг суманд үйлчилгээ үзүүлж 940 гаруй хүнд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийж, зөвлөгөө өгч, тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд В, С вирусын шинжилгээнд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 1858 хүн хамрагдаж 64.4 хувьтай байна.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд: ХХААГазартай хамтран ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүлж, 5 дугаар багийн 18 өрх , 6 дугаар багийн 30 өрх , 4 дүгээр багийн 15 өрхийн малын бууц, хашаа байр, бэлчээр, худаг уст цэгүүдийг ариутгал халдваргүйтгэлд хамруулаад байна.

 

Мал төллөлт:

 

2017 оны 06 дугаар сарын  22-ны өдрийн байдлаар төл бойжилт 98.8 хувьтай байна.

Төрөл Бүгд Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа
Төллөсөн хээлтэгч 102074 68 2937 2585 49912 46572
Гарсан төл 102608 68 2937 2585 50173 46845
Хорогдсон төл 1275 4 16 26 695 534
Бойжсон төл 101333 64 2921 2559 49478 46311

Том малын зүй бус хорогдол:

Төрөл Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
Хорогдсон том мал бүгд 1827 0 25 82 701 1019
Үүнээс: Өвчнөөр 279 0 0 1 265 13
Хорогдсон хээлтэгч 371 0 6 16 187 162

 

Сумын хэмжээнд малын сэг зэм устгах ажлыг Сумын Засаг даргын А/154 дугаар захирамжийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс зохион байгуулж, төвийн 1, 2, 3-р багийн  нутаг дэвсгэр, аймгийн эргэн тойрон 5 км-ийн зайд сэг зэм устгалын ажлыг хийгээд байна. Мөн хонины цэцэг өвчний төлийн тарилгыг 5600 хурганд хийсэн.

Бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг эхлүүлэн сумын хэмжээнд 17000 га талбайд устгал хийхээс 6 дугаар багт 2 бүлэг, 5 дугаар багт 2 бүлэг, 4 дүгээр багт  2 бүлгийн  ажлыг эхлүүлэн ажиллаж, одоогийн байдлаар 6 дугаар багийн 2 бүлгийн ажил дуусч 9000 га талбайд хортон мэрэгчдийг устгаад байна.

Сумын хэмжээнд 14,27 га талбайд төмс, 10,16 га талбайд хүнсний ногоо, 4,1 га талбайд тэжээлийн ургамал нийт 28,53 га талбайд тариалалт хийлээ.

Байгаль орчин, газар зохион байгуулалтын чиглэлээр: Нохой, муур устгалын ажлыг төвийн 3 баг болон 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Тэрэгтийн орчмоор зохион байгуулан нийт 349 нохойг устган төвлөрсөн хогийн цэгт булж устгасан.

“Цэвэр сайхан орчин” сарын аяны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Тохижилт сүмбэр ОНӨААТҮГ-тай хамтран 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр авто зам дагуух суваг шуудуунд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэн, нийт 5 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн. Мөн уг аяны хүрээнд Сүмбэр сумын ЗДТГ-ын албан хаагчид аялал жуулчлалын бүс нутгийн  цэвэрлэгээг хийж, нийт 2 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн.

Сумын төвийн геодезийн цэг тэмдэгтийн тооллогын ажлыг зохион байгуулан, 13 цэг тэмдэгтийг сэргээн завсарласан.

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд: 2017 оны сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих нийтийн эзэмшлийн орон сууцнуудын техникийн давхрын шугам сүлжээний их засварын ажил, айл өрх, гудамж талбайг хаягжуулах ажил,  аймгийн төвийн хогийн цэгийг хашаажуулах ажлын тендерийг тус тус зарласан.

Мөн нийтийн эзэмшлийн 3 дугаар багийн 5 дугаар байрны орон сууцны дээвэр засварын ажлын гэрээ байгуулах эрхийг олгож, 2 дугаар сургуулийн камержуулах ажлын гэрээг байгуулж, 2 дугаар багийн айл өрхийг хог хаягдал ангилан ялгах хогийн саваар хангах ажлыг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх шатанд байна.

 

ШИВЭЭГОВЬ СУМ: Сумын ИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдааныг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж 2017 оны төсвийн тодотголоо хэлэлцэн баталлаа.

ИТХ-ын Тэргүүлэгчдын 14-р хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж сумын баяр наадмын товыг тогтоож, сумын нутаг дэвсгэрт худалдаа явуулах түр зөвшөөрөл олгох журмыг хэлэлцэн баталлаа.

Сумын “Бэлхийн улаан өндөр” овоо тахилгын наадмыг малчидтай хамтран 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж “Их насны морь” уралдуулж, “Хүүхдийн бөх” барилдууллаа.

Сумын ахмадын хороо “100 эхийн цацал өргөх ёслол”-ын арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгууллаа.

Сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/45 дугаар захирамжаар “Хагас жилийн малын түүвэр судалгаа”-ны ажлын комиссыг 5 õ¿íèé á¿ðýëäýõ¿¿íòýé òîìèëæ  06 дугаар сарын 02-07-ны өдрүүдэд  зохион байгуулж, 29 өрхийн 14976 толгой мал тоологдсон байна.

“Иргэдтэй ажиллах-Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг  2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж,  69 иргэнд 5 төрлийн үйлчилгээ үзүүлж 83 ширхэг гарын авлага тарааж шинээр газар өмчлөх 13 өргөдөл хүлээн авч шийдвэрлэлээ. Тус өдөрлөгт аймгийн ГХБХБГ, Улсын бүртгэлийн хэлтсийг урьж оролцуулсан.

Сумын Засаг даргын 2017 оны А/51 дугаар захирамжийн дагуу Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Эмийн сан”-гийн зориулалтаар 0.12 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаагаар зарлаад байна.

2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар орон нутгийн төсөвт байгууллагуудын санхүүжилт болон зардлын гүйцэтгэл өссөн дүнгээр дараах байдалтай байна.

Байгууллагын нэр Санхүүжилт /мянган.төг/ Зардлын гүйцэтгэл /мянган.төг/
1 Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 21 636 100 20 136 100
2 Сумын Засаг даргын Тамгын газар 143 985 100 141 285 100

Төвлөрсөн төсөвт байгууллагуудын зардлын гүйцэтгэл дараах байдалтай байна.

Байгууллагын нэр Санхүүжилт /төгрөгөөр/ Зардлын гүйцэтгэл /төгрөгөөр/
1. Эрүүл мэндийн төв 148 222 200 140 222 200
2. Соёлын төв 28 088 500 27 905 500
3. 3-р сургууль 509 947 500 483 927 000
4. 3-р цэцэрлэг 227 541 100 204 088 796

 

2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар газраа анх удаа өмчилж авч байгаа 10 иргэний материалыг хүлээн авч газар өмчлөлийн 71 гэрчилгээг олгоод байна.

Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлыг 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж асаргааны болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сунгалт хийлгэх 4 иргэний өргөдлийг шийдвэрлэн, мөнгөн тэтгэмжид хамруулаад байна.

Сумын “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд Эсгүүрийн сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 5 хоног зохион байгуулж, 18 ахмад настан хамрагдсан.

Хаялга нуурыг цэвэрлэх ажлыг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж ШОХК-ний 31 ажилтан албан хаагч 94,2 м3 хог хаягдалыг түүж цэвэрлэн төв хогийн цэгт  төвлөрүүлсэн.

Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхөөс хог хаягдал гаргасны төлбөрийг хураан авч 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар орон нутгийн орлогод 4500.0 мянган  төгрөгийг төвлөрүүлээд байна. Сумын Засаг даргын “Мал эмнэлгийн ажил үйлчилгээ зохион байгуулах тухай” 2017 оны А/38 дугаар захирамжийн дагуу  4511м2  газарт ариутгал хийгээд байна

Мал төллөлт. төл бойжилтын мэдээ:

    Нийт Үүнээс
Ингэ Гүү Үнээ Эм Хонь Эм Ямаа
Төллөсөн хээлтэгч 17164 28 398 484 8381 7873
Гарсан төл 17231 28 398 484 8416 7905
Хорогдсон төл 13 0 0 0 9 4
Бойжсон төл 17218 28 398 484 8407 7901

 

  Нийт Үүнээс
Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
Хорогдсон том мал, бүгд 80  3 11 38 28
Үүнээс: Өвчинөөр          хорогдсон 2 2 3
Хорогдсон хээлтэгч 21 2 9 10

 

Том малын зүй бус хорогдлын мэдээ:

Нийт 19113 мал төллөхөөс 6 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 17164 толгой мал төллөлж мал төллөлт 90 хувьтай байна.

06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар төмс 2,3 га, хүнсний ногоо 5,87 га,  чацаргана 0,024 га талбайд тариалаад байна.

Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зохион байгуулж 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 14 өрхийн 1382 толгой хурга хамрагдаад байна.

Сумын ИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдааны төсвийн тодотголоор 2017 онд ОНХС-ийн 171 270 999 төгрөгийн хөрөнгөөр 6 ажил, 4 бараа, 6 хөтөлбөр арга хэмжээг хийж гүйцэтгэхээр батлуулснаас 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 3 ажил, 1 бараа, 4 хөтөлбөр арга хэмжээ хийгдэж, Илчлэг шивээ ОНӨҮГазарт бага оврын зуух авах, угсарч суурилуулах ажил, 3, 8-р байранд хэрэглээний халуун усны шугам тавих ажил, сумын төвийг камержуулах ажлуудын тендер зарлагдаад байна.

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу 2017 оны ОНХС-ийн 1,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар мал сүргийг ээмэгжүүлэх ажлыг зохион байгуулж, бог, бод малын ээмэг нийлүүлэгчээр “Тэргүүн сүрэг трейд ХХК шалгарч гэрээ байгуулан бодын ээмэг 50 ширхэг богийн ээмэг 1210 ширхгийг хүлээн авлаа.  Мөн сумын өвсний агуулахын дээврийг засварлах ажлыг эхлүүлсэн.

Сумын Засаг даргын 2017 оны 06  дугаар сарын 12-ны өдрийн А/60 дугаар захирамжаар нохой, муур устгах арга хэмжээг зохион байгуулж, сумын төв, 21, 22-р зөрлөгийн нийт 78 нохой, 3 муурыг устгаж төвлөрсөн хогийн цэгт хүргэн, ариутгал халдваргүйжилт хийж устгасан.

 

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us