ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

Ирцийн мэдээлэл: 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 38, орны хүн оролцуулсан 4 /Орон нутгийн өмчийн газрын дарга, Цагдаагийн хэлтсийн дарга, Шүүхийн шинжилгээний албаны дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга/, нийт 42 албан тушаалтан оролцов. Албан ажилтай 1 /Хууль эрх зүйн хэлтсийн дарга/, албан томилолттой 1 /Нэгдсэн эмнэлгийн дарга/, чөлөөтэй 1 /Тохижилт-Сүмбэр ОНӨААТҮГазрын захирал/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 2 /Талын-Илч ОНӨААТҮГазрын захирал, Цөм сүргийн үржлийн төвийн захирал/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, БЗӨБЦТС-ний дарга н.Азбаяр, Тогтвортой амьжиргаа 3 төслийн орон нутаг дахь ажилтан Л.Уранчимэг, Төмөр замын 3 дугаар ангийн дарга н.Ариунболд нар  оролцлоо.

 
Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:
 

Өгсөн үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
1.

Өргөдөл гомдол, санал хүсэлтийн 2 дугаар улирлын тайланг хугацаанд нь Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх

06 дугаар сарын 25-ны өдрийн дотор

Сумдын ЗДТГ,

Бүх байгууллагууд

 

2. Аймгийн баяр наадмыг өндөр түвшинд зохион байгуулах

07 дугаар сарын 7. 8-ны өдрүүдэд

Сумдын Засаг дарга,

Баяр наадмыг зохион байгуулах хороо

3.

“Оюутан цэрэг – 2017” сургалтанд амжилттай  хамрагдаж эрүүл мэндээр тэнцсэн Политехник коллежийн оюутнуудын аюулгүй байдлыг хангаж Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвд хүргэж өгөх

06 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд

Цэргийн штаб

4.

Хог хаягдлын тухай хууль 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шинэчлэн батлагдсантай холбогдуулж орон даяар “Цэвэр сайхан орчин” сарын аяныг зохион байгуулж байгаа тул бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхитэй хамрагдах

2017 оны 06 дугаар сарын 2-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд

Сумдын ЗДТГ,

Бүх байгууллагууд

 

5.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх

08 дугаар сарын дотор

ХОХБТХэлтэс,

Сумдын Засаг дарга,

 Ус, дулаан, цахилгаанаар хангагч байгууллагууд,

Бүх байгууллагууд

 

6.

МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өдөр бүх нийтээр амарна. Иймээс байгууллагын удирдлагууд албан хаагчдаа сонгуульд идэвхитэй оролцуулах

06 дугаар сарын 26-ны өдөр

Бүх байгууллагууд

 

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Статистикийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us