ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Шинээр 61 ээж “Алдарт эхийн одон”-т болов

aldart-ekh

Аймгийн хэмжээнд 1164 “Алдарт эх” байдаг байна. Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “ХҮҮХЭД–ГЭР БҮЛДЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ” нэгдсэн арга хэмжээний үеэр шинээр 61 хүн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн 1, 2 дугаар одонгоор шагнагдаж эх үрсийн элбэрэл хайр, эрхэт төрийнхөө эрхэм хүндлэл элгэн нутаг Говьсүмбэрчүүдийн олон болгох буян заяаг зузаатган өглөө.
“Алдарт эх”-ийн одон гардуулах арга хэмжээнд УИХ-ын гишүүн, төрийн түшээ Г.Мөнхцэцэг, аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан нар ээжүүдэд мэндчилгээ дэвшүүлж шагналыг гардуулан өглөө.
Нийт хүн амын маань бүтэн талыг эзлэх, аймгийнхаа төрийн албан хаагчдын дийлэнх хувьд нь зүтгэх Говьсүмбэрийн хүүхнүүд, эмэгтэйчүүд та нартаа аз жаргал эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж баяр хүргэе.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us