Удирдах ажилтнуудын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

80

Ирцийн мэдээлэл: 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 37, орны хүн оролцуулсан 3 /Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны дарга, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч/, нийт 40 албан тушаалтан оролцов. Албан томилолттой 2 /Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга/, чөлөөтэй 1 /Ойн ангийн дарга/, өвчтэй 1 /Нийгмийн бодлогын хэлтсийн дарга/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 3 /Авто тээврийн төвийн дарга, Шуудан үйлчилгээний газрын дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас БЗӨБЦТС-ний дарга н.Азбаяр, Тогтвортой амьжиргаа 3 төслийн орон нутаг дахь ажилтан Л.Уранчимэг, Хаан банкны захирал н.Отгонцэцэг, Улаан загалмайн хороон дарга С.Энх-Амгалантогос, Аудитын газрын дарга Б.Сарантуяа, Хүний эрхийн үндэсний комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн н.Наранбаатар нар  оролцлоо.

Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:

Өгсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага

1.

СӨХ-ийн сар бүрийн төлбөр, өмнөх оны үлдэгдэлийг албан хаагчдын цалингаас нэгдсэн журмаар хураан авч, Бадрах-70 СӨХ-нд төвлөрүүлж, тайлагнах

06 дугаар сарын 26-ны өдрийн дотор

Бүх байгууллага

Бадрах-70 СӨХ

2.

Хүүхдийн баярын арга хэмжээг Соёл, спорт амралтын хүрээлэнд зохион байгуулахтай холбогдуулан, худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, зохион байгуулалт хийх

06 дугаар сарын 01-ний өдрийн дотор

Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулах комисс

Мэргэжлийн хяналтын газар

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Улсын бүртгэлийн хэлтэс тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар