ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 05 дугаар сарын мэдээ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:         

 

   Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар: Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг энэ сард 3 удаа зохион байгуулж агентлаг, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын дарга нарт цаг үеийн асуудлаар нийт 14 үүрэг даалгавар өгөгдөж, 72,3 хувийн биелэлттэй байна.

     Говьсүмбэр аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын бүртгэлийг 2017 оны 05 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд явуулж, сорил болон ярилцлагын шалгалтыг 05 дугаар сарын 25-ны өдөр тус тус зохион явууллаа. Тус шалгалтаар нийт 6 байгууллагын 9 сул орон тоог зарласнаас нийт 53 иргэн бүртгүүлж шалгалтад орсон. Шалгалтаар аймгийн Орон нутгийн өмчийн газрын Орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтний орон тоонд 17, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Халдварт өвчин, тархвар судлал, мэдээ мэдээлэл, паразиттах өвчин хариуцсан мэргэжилтний орон тоонд 1 иргэн тэнцэж, шалгалтын дүн мэдээг холбогдох баримт бичгийн хамт Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хүргүүллээ.

  Засгийн газрын “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-өөс аймгийн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцан, нийтийн орон сууц, олон нийтийн зориулалтын барилга байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг шалган, зөвлөмж өгч ажиллалаа. Мөн аймгийн төвийн Ус-Ду ОНӨААТҮГ-ын уурын зуухны нөхцөл байдалтай танилцан, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга дулааны станц байгуулахаар холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн.

    2017 оны 05 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Санхүү, төрийн сангийн хэлтсийн харьяа агентлагууд хамтран Шивээговь, Баянтал сумдад “Иргэдтэй ажиллах нээлттэй өдөрлөг“-ийг зохион байгуулж, нийт 300 гаруй иргэнд төрийн үйлчилгээг үзүүллээ.

Аймгийн Засаг даргынСпортын бага наадам”-ыг 10 хоногийн хугацаанд спортын 8 төрлөөр зохион байгууллаа. Тэмцээнд 100 гаруй байгууллагын 1250 гаруй /давхардсан тоогоор/ албан хаагчид 20 багт хуваагдан өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Багийн дүнгээр Б.Төгсбаяр ахлагчтай Ган зам баг тэргүүлж, А.Азбаяр ахлагчтай Эрчим, Ш.Отгонжаргал ахлагчтай Политехник коллежийн багууд удааллаа.

 

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

      2017 оны 05 дугаар сарын орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 2,305,332.7  мян.төгрөг, гүйцэтгэл 2,079,414.1 мян.төгрөг буюу 90,2 хувийн биелэлттэй байна. Улсын төвлөрсөн төсөвт 646,253.0 мян.төгрөг төвлөрүүлэхээс 563,149.7  мян.төгрөг төвлөрүүлж 97,1 хувийн гүйцэтгэлтэй байна.

2017 оны 05 дугаар сард АТӨЯХАТатварын биелэлт 120.5 хувь, агаарын бохирдлын татварын биелэлт 110.4 хувь, НӨАТатварын тайлангийн ирц 100 хувь байна.

    2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар татварын албанд 527 хуулийн этгээд бүртгэгдсэн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42 татвар төлөгч буюу 8,6 хувиар татвар төлөгчдийн тоо нэмэгдсэн үзүүлэлтэй байна.

“Эрхэм татвар төлөгч танд баярлалаа”  уриан дор 18 дахь жилдээ Татвар төлөгчдийн өдрүүдийг 2017 оны 05 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн. Зохион байгуулсан арга хэмжээнд нийт 400 гаруй аж ахуйн нэгж, давхардсан тоогоор 4500 гаруй татвар төлөгч иргэд, 590 гаруй оюутан, сурагч, цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд хамрагдсан.

Орон нутгийн төсвийн байгууллагуудад 1,878,677.5 мян.төгрөг, ОНХНСангаас 75,871.3 мян.төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 3,597,501.5 мян.төгрөгийн санхүүжилт олгосон.

Статистикийн хэлтэс: 2017 оны 04 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гаргаж аймгийн болон хэлтсийн цахим хуудсанд байршуулж, хэвлэмэл байдлаар 25 хэрэглэгчид тарааж, цахимаар 100 гаруй хэрэглэгчид хүргүүлсэн.

Санхүүгийн хяналт аудитын алба: Шилэн дансны цахим сайтанд шалгалт хийж 04 дүгээр сард мэдээллээ дутуу буюу оруулаагүй 20 байгууллагад албан тоот хүргүүлж мэдээллийг нөхөн оруулсан. Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын 2011-2016 оны санхүүгийн баримтанд хяналт шалгалт хийж, шалгалтын явц 80 хувьтай байна.

 

      Нийгмийн даатгалын сангаас  олгосон :Тэтгэвэр

Төрөл 2016.05.24 2017.05.24 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян, төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1417 2210619.9 1470 2356604.5 53
2 Тахир дутуу 299 313983.4 319 375000.8 20
3 Тэжээгчээ алдсан 130 137633.3 130 150855.0
4 Үйлдвэрийн осол 57 115006.3 50 107157.5 -7
Нийт дүн 1903 2777242.9 1969 2989617.8

 

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл 2016.05.24 2017.05,24
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 606 49106.8 716 54186.5
2 ЖБА тэтгэмж 119 143813.1 122 138478.7
3 Оршуулга 23 14260.0 34 34000.0
4 ҮОМШӨ-ХЧТА 4 2258.0 18 8487.3
5 Ажилгүйдэл 45 73444.7 84 151593.3
Нийт дүн 797 282882.6 974 386745.8

 

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2016.05.24 2017.05.24
Шинээр 391 86
Мөнгө тушаасан 823 762
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 69556.8 82291.4

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан бүрдүүлэх, түүнээс иргэд, байгууллагад лавлагаа, мэдээлэл өгөх ажлын хүрээнд хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан буюу www.legalinfo.mn сайт, төрийн мэдээлэл эмхэтгэлээс өдөр тутам сангаа баяжуулж, гар сангаас лавлагаа мэдээллийг байгууллага, иргэдэд өгч байна. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сайтаас шинээр гарч буй хууль эрх зүйн шаардлагатай мэдээллээ авч ашиглах талаар төрийн албан хаагчдад зөвлөж ажиллалаа.

Эрх зүйн сургалт, сурталчилгаа ажлын хүрээнд: 2017 оны  05 дугаар сарын 11-ний өдөр Цагдаагийн ерөнхий газраас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, “Төрийн албаны тухай” хуулиар 44 төрийн албан хаагчид сургалт зохион байгууллаа. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн Тамгын газартай хамтран Уул, уурхайн жишиг сургууль Политехникийн коллежийн 200 оюутанд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай” сэдвүүдээр сургалт зохион байгуулж гарын авлага болон мэдээ мэдээллээр хангаж ажилласан.

 

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС: Аймгийн хэмжээнд 2017 оны 05 дугаар сарын байдлаар иргэн аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй нийт 489 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан.

Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгын бие бүрэлдэхүүн аймгийн Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүний дунд шинэчлэн баталсан Цагдаагийн албаны тухай хууль,  цагдаагийн бие бүрэлдэхүүний ажлын стресс, алжаалыг тайлах, эрч хүчийг нэмэгдүүлэх, оюуны соёл, гоо сайхны мэдрэмжийг дээшлүүлэх, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хууль сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Тантай үргэлж хамт” арга хэмжээг зохион байгууллаа.

    Цагдаагийн хэлтсийн алба хаагчдад “Цагдаагийн байгууллагын аюулгүй байдал”, “Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр”, “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг хүлээн авах, шалгах ажиллагаа”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, шинэлэг хэлбэрээр зохион байгуулах арга зүй” сэдвээр, мөн аймгийн ЗДТГ-ын ажилтнуудад “Тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зарим ААНБ-ын аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, эрсдэлийн үнэлгээ  хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” талаар зөвлөгөө, зөвлөмж өгч, иргэдэд “Гэр бүлийн хүчирхийллийн ойлголт, хэлбэр, эрх зүйн зохицуулалт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Иргэн танд зөвлөж байна” сэдвээр тус тус сургалтыг зохион байгуулж, алба хаагчдын дунд шинэчлэн баталсан “Цагдаагийн албаны тухай хууль”-иар “АХА” тэмцээн зохион байгуулав.

Цагдаагийн хэлтсээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 75 байгууллага, аж ахуйн нэгжийн харуул манаа, камерын системийг шалган, 15 байгууллага, аж ахуйн нэгжид зөрчлийг арилгуулах албан мэдэгдэл хүргүүлсэн.

  Аймгийн ГХУСАЗЗ, Боловсрол, соёл, урлагийн газар, Дэлхийн зөн ОУБ, Улаан загалмай хороотой хамтран “Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” уралдаант тэмцээнийг сургуулийн өмнөх насны 5 цэцэрлэгийн 60 хүүхдийг хамруулан зохион байгууллаа. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 52 багш, 2 дугаар сургуулийн сурагчдын 35 эцэг эхэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар сургалт зохион байгууллаа.

 

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС: Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -38
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгасан -51
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -77
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 16
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо -5
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо -5
  • Үрчлэлтийн бүртгэлийн тоо -1
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -1
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо -10
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо -9

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл -14
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 21
  • Гэрээний бүртгэл – 164
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга -1

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр байгууллагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 2
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -9

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -160
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар – 183-ыг олгож нийт 767 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна.

 

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА: Тайлангийн хугацаанд хэргийн газрын үзлэгт нийт 42 удаа оролцож, үүнээс хүний амь эрсэдсэн хэргийн газрын үзлэгт 3, хулгайн гэмт хэргийн газрын үзлэгт 12, зам тээврийн ослын 6, бусад хэргийн 21, цогцосны задлан шинжилгээнд 2 удаа оролцож хэргийн газраас гарын мөр 51, гутлын мөр 34, тээврийн хэрэгслийн мөр 21, бусад ул мөр эд мөрийн баримт 39-ийг бэхжүүлэн хураан авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжилгээ зэрэг ажиллагааны 1227 гэрэл зургийн хийж боловсруулан холбогдох материалд хавсарган ажилласан байна.

Нийт  кримналистикийн 16 шинжилгээ хийснээс гарын мөрийн 11, нотолсон 3, үгүйсгэсэн 8, мөр судлалын шинжилгээ 5, нотолсон 2, үгүйсгэсэн 3 дүгнэлт гаргасан.

Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 34, үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 12, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 7, хөнгөн зэргийн гэмтэл 12, хүндэвтэр гэмтэл 1, хүнд гэмтэл 2 байна.

Гарын мөр улсын нэгдсэн Папилон санд 20 хүний гарын дардас оруулж, хэргийн газраас бэхжүүлсэн 20 ширхэг гарын мөрийг Папилон санд кодлон оруулсан.

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА:  2017  оны 05 дугаар сарын байдлаар шүүхээс 14 гүйцэтгэх хуудасны 105416,9  мянган төгрөгийн баримт бичиг, 1 хүүхдийн тэтгэлгийн баримт бичиг хүлээн авч нийт 174 гүйцэтгэх хуудасны 1267606,9  мянган төгрөгийн баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан.

2017 оны 05 дугаар сард 174 гүйцэтгэх хуудасны 1267606,9 мянган төгрөгийн баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж 6 гүйцэтгэх хуудасны 55527,5 төгрөгийн баримт бичгийг бодитой дуусгавар болгож, Шийдвэр гүйцэтгэх албаны данснаас төлбөр авагч болон тэтгэлэг авагч нарт 27009,2 мянган төгрөгийг шилжүүлж, дансандаа 8136,4 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна.

12 гүйцэтгэх баримт бичигт зарлан дуудах мэдэгдэл, сайн дураар биелүүлэх мэдэгдлүүд өгч ажилласан.

2017 оны 05 дугаар сарын байдлаар гүйцэтгэх хуудасны бодит биелэлт 33,5 хувьтай, мөнгөн дүнгийн бодит биелэлт 2,0 хувьтай байна.

Одоогоор нийт ажиллагаатай 152 гүйцэтгэх хуудас, түдгэлзүүлсэн 12 гүйцэтгэх хуудасны үлдэгдэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд “Аавын аягатай эр хүн” сэдэвт сургалт, гэр бүлийн өдөрлөгийг Хорих үйлчлэлийн нэгдсэн төв төрийн бус байгууллагатай хамтран амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд 83 ялтны 180 гэр бүлийн гишүүд оролцсон ба нийт ялтанд “Эр хүн гэж хэн бэ”, “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Зориулалт хариуцлага”, гэр бүлийн гишүүдэд “Уучлал ба өнгөрсөн үе”, “Хайр дүүрэн гэр бүл”, “Алсын хараа зорилго” сэдвээр сургалт зохион байгуулсан.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР: Онцгой байдлын газрын дарга, Багануур Зүүн өмнөд бүсийн Цахилгааны түгээх сүлжээ ТӨХК-ны Говьсүмбэр аймаг дахь салбарын дарга нарын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр баталсан “Аюулгүй байгууллага-Аюулгүй өрх” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн дагуу Сүмбэр сумын 458 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх /цахилгааны аюулгүй ажиллагаа, хийн түлш, ил задгай үнс нурам, пийшин зуухны галын аюулгүй байдал, хэрэглэгчийн эзэмшлийн эрчим хүчний шугам, тоног төхөөрөмж/ үзлэг шалгалтыг хийж, 112 зөрчил илрүүлэн, 75 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 37 зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг өгч, 1335 хүнд анхааруулга сэрэмжлүүлгийг өгч ажиллалаа.

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир, спорт хорооноос  бие бялдрын ерөнхий хөгжил, 12 чанарыг хөгжүүлэх 2 өдрийн сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд Онцгой байдлын газрын 46 албан хаагчид зохион байгууллаа. Албан хаагчдаас бие бялдрын хөгжлийн сорил шалгалтыг авч, 5 албан хаагчид бие бялдрын ерөнхий хөгжлийн анхан шатны хичээл заах “Сургагч багш”-ийн эрхийн батламжийг гардууллаа.

Монгол улсын Шадар сайдтай аймгийн Засаг даргын 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2017 оны 5 дугаар сарын 18-19-ний өдөр сумын онцгой комисс, орон тооны бус штаб, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, машин техник багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, чадавхийг нэмэгдүүлэх, гамшгийн аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчноо хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны талаар мэдлэг олгох дадлагажуулах зорилготой гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Баянтал суманд зохион байгууллаа. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Баянтал сумын онцгой комисс, орон тооны бус штаб, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 42 томилгоот бүрэлдэхүүн, 6 автомашин, 20 иргэн хамрагдлаа.

Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн цаг агаарын мэдээ, шуурхай мэдээний дагуу аймгийн хэмжээнд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг 2 удаа гарган сумын Засаг дарга нарт хүргүүлэн, аймгийн кабелийн телевизээр 5 хоног 3 удаагийн давтамжтайгаар 15 удаа нэвтрүүлэн, “Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар” фейсбүүк хуудсанд байршуулан хүргэн ажиллалаа.

Ард иргэдэд гамшгийн эрсдлийг бууруулах мэдлэг ойлголтыг сонирхолтойгоор хүргэх “Анхаар” аппликэйшн таниулан сурталчлах, гар утсанд татан суулгах талаар 289 иргэнд мэдээлэл өгсөн. Мөн www.ontsgoisur.gov.mn цахим хаяг 2 удаа мэдээлэл байрлуулсан.

Аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/96 дугаар “Эргүүл шалгалтын ажил зохион байгуулах тухай” захирамжийн дагуу хаврын хуурайшилтын улирал эхлэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандан судлах, малын хулгай, хууль бус ан агнууртай тэмцэх зорилготой  эргүүл шалгалтыг Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран 2  удаа зохион байгуулан 25 өрхийн 74 малчин иргэнд хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийн, анхааруулга, сэрэмжлүүлэг өгч ажиллалаа.

Аймгийн хэмжээнд 2017 оны 5 дугаар сард гамшиг ослын дуудлага гараагүй. 2017 оны 5 дугаар сард  обьектын гал түймрийн дуудлагаар 5 удаа гарч,  3 гал түймэр дээр ажилласан ба түймрийн улмаас ард иргэдэд 500 000 төгрөгийн хохирол учирсан байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР: Төлөвлөгөөт шалгалт 31, төлөвлөгөөт бус шалгалт 7, зөвлөн туслах үйлчилгээ 7, урьдчилан сэргийлэх хяналт 2-ыг 44 объектод хийлээ. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 30 зөвлөмж, 28 албан шаардлага, 5 акт, 9 дүгнэлт гаргаж хүргүүлсэн.

    “Дэд бүтцийн хяналтад таны оролцоо” сарын аяны хүрээнд “Горгаз” ХХК-тай хамтран салбарын сургалт зохион байгуулж 32 хүн хамруулсан. Мөн Дашваанжил ХХК-ийн дэргэдэх Gas Education сургалтын төвтэй хамтран хийн тоног төхөөрөмжийн зохистой хэрэглээ, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр чадамжийн гэрчилгээ олгох сургалтанд 10 хүнийг хамруулсан.

  Ажилтны хөдөлмөрлөх нөхцөл, аюулгүй байдал, нийгмийн баталгааг хангуулах, хуулийн хэрэгжилтийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр “Зохистой хөдөлмөр-2017” сарын аяныг эхлүүлж нээлтийн арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн дунд зохион байгуулсан.

 Аймгийн ХХААГ-ын мал эмнэлгийн албанаас гоц халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээний гүйцэтгэл, мэдээг авч ажилласан. Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнд үнэлэлт дүгнэлт өгөх, баталгаажуулалтыг хийж дуусгалаа. Аймгийн дүнгээр нийт 164.5 мян хонийг хамруулж, 165.2 л вакцин зарцуулсан ба уг ажлыг мал эмнэлгийн 8 нэгжээр гүйцэтгүүлж, ХХААГ арга хэмжээний зохион байгуулалт, мэргэжлийн зөвлөгөө арга зүйгээр  хангаж ажилласан.

МХЕГ-аас ирүүлсэн удирдамжийн дагуу 1, 2, 3, 5 дугаар сургуулийн эмч нарын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт хийж мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсан 1 эмчийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоож, 1 байгууллагад албан шаардлага хүргүүлсэн.

    Менингококкт халдварын үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээ, бэлэн байдалд урьдчилан сэргийлэх хяналт хийсэн. Урьдчилан сэргийлэх хяналтад хамрагдсан  эрүүл мэндийн 5,  боловсролын 14 байгууллагад зөвлөмж хүргүүлсэн.

   Хүнсний чанар, стандартын улсын байцаагчдаас болон хүсэлтээр ирүүлсэн хүнсний бүтээгдэхүүн 38, усны 26, арчдасны 65, ариутгалын бодисны 1 сорьцонд 2-11 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Эерэг сорьц 3 илэрлээ.

 

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН
ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Боловсролын чиглэлээр: Хүмүүнлэгийн ухааны багш нар Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний 3, 4-р сургуулийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.

2016-2017 оны хичээлийн жилд бага боловсролын залуу багш нарын хүрээнд туршлага солилцох, “Хөгжим” сургалтын чиглэлээр сайн үйл ажиллагааны аймгийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Багш нарын зөвлөгөөнд орон нутгийн удирдлагууд, БСУГ-ын мэргэжилтнүүд, сургуулийн захирал эрхлэгч нар, ахмад багшийн төлөөлөл, Дундговь аймгийн 3 дугаар сургуулийн бага ангийн багш нар нийт 75 хүн, “Хөгжим” сургалтын аймгийн зөвлөгөөнийг 2 үе шаттайгаар зохион байгуулж 7 цэцэрлэгийн 350 гаруй хүүхэд, 20 багш оролцон арга зүй туршлагаа солилцлоо.

Аймгийн Засаг даргын нэрэмжит Англи хэлний олимпиадыг зохион байгууллаа. Ерөнхий боловсролын 5 сургуулийн 259 хүүхэд 7 төрлөөр өрсөлдөж аваргаа шалгарууллаа. Багийн дүнгээр Сүмбэр сумын 2 дугаар сургууль тэргүүн байранд шалгарлаа.

Соёл, урлагийн чиглэлээр: Боржигин өв музей нь 31 хүнд өөрийн байраар, явуулын VRBOX үйлчилгээгээр хөдөөгийн 3 багийн нийт 203 иргэнд үйлчилж, 200 хүнд танилцуулга, гарын авлага тарааж, 50 малчнаас санал асуулга авч ажилласан.

Боржигин дуу, умарзий, морин хуур, аж амьдрал, соёлтой танилцах судалгааг 5 хүний бүрэлдэхүүнтэй баг 3 аймгийн 7 сумаар явж судаллаа.

  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл, урлагийн газар хамтран “Соёлын үйлдвэрлэл-орон нутгийн хөгжилд” сэдэвт соёл, урлагийн ажилтны сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж 100 гаруй ажилтан албан хаагчид оролцлоо.

Дуу бүжгийн Боржигин чуулгаас “Бяцхан мисс жентельмен-2017” уралдааныг 05 дугаар сарын сарын 19-ний өдөр зохион явуулж 40 хүүхэд оролцлоо.

Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр: “Анхан шатанд сэтгэл зүйн зөвөлгөө өгөх нь” Сумын хамтарсан багийг чадваржуулах, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийг чадавхижуулах нь”  сэдэвт сургалтуудыг зохион байгуулсан. Тус сургалтанд 3 сумын хамтарсан багийн  гишүүд хамрагдсан.

Хүүхдийн хөгжил оролцооны чиглэлээр: Дэлхийн зөн ОУБ Бор-Өндөр1 ОНХХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй  хамтран аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыг зохион байгуулсан. Чуулганы  төлөөлөгчдийн саналаар сар бүрийн 1-ний өдрийг “Хүүхдийн дуу хоолойг сонсох өдөр” болгохоор шийдвэрлэсэн байна.

 “Хүүхэд хамгаалалд хүүхдийн оролцоо” хүүхдийн чуулган Найрамдал олон улсын цогцолборт зохион байгуулагдсан. Аймгаас 27 хүүхэд, 4 багш амжилттай оролцоод ирсэн.

Гэр бүлийн хөгжлийн чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаа: Аймгийн Засаг даргын Тамгын газар, ГБХЗХГ, Дуу бүжгийн Боржигин чуулга, Дэлхийн зөн Бор-Өндөр ОНХХ-тэй хамтран “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” өдөрлөгийг аймгийн хэмжээнд зохион байгуулсан. Тус өдөрлөгөөр гэр бүлийн тухай лекц, ярилцлага, дууны тэмцээн зэрэг арга хэмжээг зохион явууллаа. Өдөрлөгийн үеэр аймгийн хэмжээнд 9 шилдэг гэр бүлийг шалгаруулсан.

Эрүүл мэндийн чиглэлээр:  Эрүүл мэндийн үзүүлэлт

Үзүүлэлт 2016 оны 05 сар 2017 оны 05 сарын 20

-ны байдлаар

Төрсөн эх 186 128
Гэрийн төрөлт 0 0
Амьд төрсөн хүүхэд 185 128
Амьгүй төрөлт 2 0
Нас баралт 32 23
Эмнэлгийн нас баралт 8 3
Хоног болоогүй нас баралт 3 2
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 6 1
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1 2
Эмнэлгээс гарсан хүний тоо 2234 1513
Амбулаторийн үзлэг 60734 25124
 Халдварт өвчин 163 48

 

Олон улсын эх баригчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хүйн ээж бид- шинэ амьдралын төлөө гэр бүл, Эхчүүдтэй хамт” өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд эрүүл мэндийн сургалт, зөвлөгөө олгох видео бичлэг үзүүлэх, артерийн даралт хэмжих, биеийн жингийн индекс тодорхойлж, зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох 7 төрлийн 184 ширхэг сургалт сурталчилгааны материал тараасан.

Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг 2017 оны 05 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд “Хепатитын В вирусын халдвараас сэргийлье” уриан дор зохион байгууллаа. Дархлаажуулалтын 10 хоногоор Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлаажуулалтад ерөнхий боловсролын сургуулийн 16 настай 179, 17 настай 217, нийт 396 сурагч, “Хепатит В” вирусын эсрэг дархлаажуулалтад 40-65 насны 71 иргэн, товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-2 насны 20 хүүхдийг нөхөн дархлаажуулалтанд хамрууллаа.

“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд арга зүйн дэмжлэг үзүүлэх “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг үнэлэх нь”,  “Сүрьеэгүй ирээдүйн төлөө салбар дундын болон төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах” сургалт, уулзалтыг орон нутагт зохион байгуулсан.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн Сайд А.Цогцэцэг нар 2017 оны 05 дугаар сарын 16 -ны орон нутагт ажиллаж, аймгийн удирдлагууд, эрүүл мэндийн албан хаагчидтай уулзаж салбарын тулгамдсан асуудал цаашид авах арга хэмжээний талаар  ярилцсан. Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30,0 сая төгрөгийн өртөг бүхий пургон автомашиныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

 “Ундны усны хэрэглээ ариун цэврийн байгууламж”-ийн талаарх мэдлэг, хандлага, дадлын судалгааг гэр хорооллын 300 өрхийн насанд хүрсэн иргэнээс авч, ундны усны болон ариун цэврийн байгууламжийн талаарх мэдлэг, дадал, хандлагыг судлахдаа өрхөд суурилсан агшингийн загвараар,  өрхийн ундны ус болон усны савны эрүүл ахуйн байдал, ариун цэврийн байгууламжийг үнэлэхдээ шууд ажиглалтын загварыг тус тус ашиглаж судалгаа хийгдэж байна.

Биеийн тамир, спортын арга хэмжээ: Говьсүмбэр аймгийн ахмадуудын дунд “Спортын бага наадам”-ыг спортын 3 төрлөөр 05 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Монголын хөлбөмбөгийн холбооны идэрчүүдийн U-15, U-17 насны 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат болох зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг 04 дүгээр сарын 21-28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Манай 2 насны баг тус бүрийн ангилалдаа тэргүүлж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

            Сүхбаатар аймгийн харьяат, боксын спортын олон улсын хэмжээний мастер Борын Ганбаатарын нэрэмжит олон хотын нээлттэй тэмцээн 2017 оны 05 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд Сүхбаатар аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд ОУХМ Л.Зоригтбаатар дасгалжуулагчтай Шивээ-Овоо ХК-ний харьяа “Хаялга” спорт клубын баг тамирчид амжилттай оролцож 1 алт, 2 хүрэл медаль хүртлээ.

Монголын суугаа волейболын 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнээс манай аймгийн эмэгтэй баг тамирчид алтан медаль хүртлээ.

Усан спортын өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 5 дугаар сарын 12-14 ны өдрүүдэд Эрдэнэт хотын “Хангарьд” цогцолборт зохиогдлоо. Тэмцээнд Б.Батмөнх дасгалжуулагчийн удирдлага дор оролцсон манай баг тамирчид 4 мөнгө, 7 хүрэл медаль хүртлээ.

    Аймгийн Усан спорт сургалтын төвөөр 05 дугаар сард 631 иргэн үйлчлүүлсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр: Энэ сард ажил хайгч 243 иргэний бүртгэлийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд идэвхитэй ажил хайгчаар сэргээн бүртгэж, ажлаас чөлөөлөгдсөн 14 иргэнийг ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцлөөр бүртгэсэн.

15 аж ахуйн нэгж байгууллагаас 35 сул ажлын байрны захиалга хүлээн авч бүртгэн, бүртгэлтэй 22 ажилгүй иргэнийг тохирох байнгын ажлын байранд зуучилж, мэдээллийн санд бүртгэсэн.

МАК ХК-иас ирүүлсэн 13 ажлын байранд ажил хайгч иргэдийг зуучлахаар ажил олгогчийн уулзалтыг зохион байгуулж 36 хүнийг бүртгэж, 12 иргэнийг ажлын байранд зуучлахаар эрүүл мэндийн үзлэгт хамруулсан.

Сүмбэр сумын 4-р багийн өдөрлөгөөр 60 иргэнд, аймгийн ахмадын хорооны мэдээллийн өдөрлөгөөр 30 гаруй ахмадад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслийн талаар мэдээлэл хийж, гарын авлага тарааж, мэдээлэл хүргэсэн.

      Хөдөлмөрийн аюулгүй байдал сарын аяны хүрээнд 13 аж ахуйн нэгж байгууллага, Политехник коллежийн хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн бэлтгэх ангийн суралцагч оюутнуудад БЗӨБЦТС ТӨХК болон ОБГазартай хамтран “Эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгож, ажилчдынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн асуудалд анхаардаг тэргүүний байгууллага хамт олны ажлын арга туршлалгыг дэлгэрүүлэх”, гэнэтийн осол, аюулын үед хэрхэн арга хэмжээ авах, хэрэглэгдэх техник хэрэгслийн талаар үзүүлэх сургууль зохион байгуулж, сарын аяны хүрээнд хийгдсэн ажлыг дүгнэж, хаалтын ажлыг зохион байгуулсан.

      Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2015 онд хэрэгжүүлсэн хувиараа хөдөлмөр эрхлэгчийг дэмжих хөтөлбөр, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтөд хяналт тавьж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 13 иргэний 7.5 сая төгрөгийг төвлөрүүлсэн.

   2017 онд хэрэгжүүлэх “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т 25, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т 17, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т 12, Ахмадын зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-т 2, нийтийг хамарсан ажил зохион байгуулах арга хэмжээнд 3 нийт 59 төслийг тус тус хүлээн авсан. Сонгон шалгаруулах ажлын хэсгийг газрын даргын тушаалаар томилсон.

  Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдах 12 малчин өрхийн төслийг сумдын амьжиргааг дэмжих Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн.

 Бүлгээр хүнсний ногоо тариалах арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд Шивээговь сумын Хаялага нуурын дэргэдэх усжуулалтын системтэй талбайд 2га газар, Сүмбэр суманд байрлах 120мталбайтай 2 хүлэмж, Баянтал суманд байрлах 120м2 талбайтай хүлэмжинд төмс, шар, хүрэн манжин, лууван, сонгино, өргөст хэмх, улаан лооль, чинжүү тариалахаар тариалалтын бэлтгэл ажлыг хангаж, шаардлагатай үр бордоог худалдан авч бүлгүүдэд хуваарилсан.

Нийгмийн халамж, үйлчилгээний чиглэлээр: Нийгмийн халамжийн тухай хууль, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган дараах байдлаар зорилтот бүлгийн иргэдэд үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна. 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар давхардсан тоогоор 3907 иргэнд 580,832,437.0 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Нийгмийн халамжийн сангийн зарцуулалтын мэдээ:

/ 2017 оны 05 дугаар сарын 19-ний байдлаар өссөн дүнгээр/

Үзүүлэлт 2017.01.01  –  2017.04.19
Хүн тоо Мөнгөн дүн
1 Халамжийн тэтгэвэр 242 149,372,990
2 Нөхцөлт мөнгөн тэтгэмж 240 66,414,940
3 Амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 243 46,549,253
4 Ахмад настнуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 638 21,633,000
5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 67 9,865,330
6 Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж 382 66,090,630
7 Алдарт цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 5 3,250,000
8 Алдарт эхийн одонтой эхчүүдэд үзүүлэх мөнгөн тусламж 1152 155,900,000
9 Насны хишиг 562 47,710,000
10 Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
11 Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа 376 14,046,294
Нийгмийн халамжийн сангийн дүн 3907 580,832,437.0

 

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Мал аж ахуйн талаар: Мал төллөлт төл бойжилт 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар:

Мал төллөлт төл бойжилт Малын төрөл Сумын нэр Аймгийн дүн
Баянтал Сүмбэр Шивээговь
1 Оны эхний хээлтэгч Бүгд 26778 139667 19113 185558
Ингэ 53 210 56 319
Гүү 1285 4701 517 6503
Үнээ 842 4108 615 5565
Хонь 13435 65593 9427 88455
Ямаа 11163 65055 8498 84716
2 Төллөсөн хээлтэгч Бүгд 19300 99057 16661 135018
Ингэ 14 55 23 92
Гүү 410 2172 348 2930
Үнээ 397 1895 432 2724
Хонь 10046 48964 8280 67290
Ямаа 8433 45971 7578 61982
3 Бойжиж буй төл Бүгд 19692 98281 16715 134688
Ботго 14 52 23 89
Унага 410 2159 348 2917
Тугал 397 1871 432 2700
Хурга 10194 48497 8306 66997
Ишиг 8677 45702 7606 61985
4 Бойжилтын хувь Бүгд 99.7 98.8 100.3 99.1
Ботго 100.0 94.5 100.0 96.7
Унага 100.0 99.4 100.0 99.6
Тугал 100.0 98.7 100.0 99.1
Хурга 99.8 99.6 99.9 99.0
Ишиг 99.6 98.9 99.9 99.3
Төллөлтийн хувь 72.1 70.9 87.2 72.8

 

Том малын хорогдол

Малын төрөл Сумын нэр Аймгийн дүн
Баянтал Сүмбэр Шивээговь
1 Оны эхний малын тоо Бүгд 59121 295361 43428 397910
Тэмээ 141 572 109 822
Адуу 4162 14525 1563 20250
Үхэр 2094 9947 1605 13646
хонь 28374 136657 20852 185883
ямаа 24350 133660 19299 177309
2 Хорогдсон мал Бүгд 204 1662 77 1943
Тэмээ 0 0 0 0
Адуу 1 22 0 23
Үхэр 8 74 11 93
хонь 34 640 38 712
ямаа 161 926 28 1115
3 Өвчнөөр хорогдсон мал Бүгд 0 278 2 280
Тэмээ 0 0 0 0
Адуу 0 0 0 0
Үхэр 0 1 2 3
хонь 0 264 0 264
ямаа 0 13 0 13
Нийт малд эзлэх хорогдлын хувь 0.35 0.56 0.18 0.49

 

Сүмбэр сумын хөдөөгийн 4, 5, 6 дугаар багт “Тогтвортой амьжиргаа-III” төсөл хэрэгжиж байгаатай холбогдуулан “Бэлчээрийн менежментийн тухай ойлголт”, “Бэлчээрийн өнөөгийн байдал, доройтож буй шалтгаан, цаашид анхаарах асуудал, сайжруулах арга зам”-ын талаар танилцуулж, мэдээлэл хийлээ. Өдөрлөгт нийт 203 малчин оролцсон.

2017 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 1 аж ахуйн нэгжийн 2.4 га талбайд 97 хувийн техник үр дүнтэйгээр зохион байгуулсан.

Бог малын хээлтүүлэгчийг эх сүргээс нь ялгах ажлын талаар: Ялгавал зохих 1912 хуц, ухнаас ялгасан 345 өрхийн 902 хуц, 688 ухна, бүгд 1590 ялгаж, 83.2 хувьтай байна. Үүнд: Баянтал сум 87.5, Сүмбэр сум 82.8, Шивээговь сум 76.3 хувьтай байна.

Ямааны ноолуурын гарцад хэмжилт хийж сум, аймгийн дундажийг тогтооход аймгийн дүнгээр 0.451 гр болж урьд оноос 0.002 гр-аар нэмэгдсэн байна.

“Монгол мал” хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, ХХААГ-ын даргаар батлуулан, 5 дугаар сарын 10-16 ны өдрүүдэд Сүмбэр сумын 4, 5-р багийн 38 өрхийн малчдад малын эмийн зохистой хэрэглээ, халдварт паразиттах өвчинтэй тэмцэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, мал эмнэлгийн үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгаа, малын өвчлөл хорогдлын судалгаа хийлээ. Мөн 18 малчин өрхийн малын хашаа, хороо, 4853 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийж, халдварт бус өвчнөөр өвчилсөн 15 бог малд үзлэг, эмчилгээ хийлээ.

2017 оны 5 дугаар сарын 19-ний байдлаар Сүмбэр үүлдрийн нийт хонины тоо 1869 толгой, төллөх 1244 хониноос 1166 хонь төллөж, төллөлт 93.7 хувьтай. Одоогоор 868 хурга бойжиж байна. Үүний 420 нь эр, 448 нь эм хурга байна. Мөн 19 хуцан хурга бойжуулж байна. Бэлтгэсэн хурганы арьсны 97 ширхэг нь хөх хурганы арьс, 126 ширхэг нь хар хурганы арьс, 15 ширхэг нь хүрэн хурганы арьс, 2 ширхэг нь хар зулбадай арьс, 2 ширхэг нь хар алаг арьс нийт 242 хурганы арьсанд анхан шатны боловсруулалт хийж, орлогод аваад байна.

2017 оны 05 дугаар сарын 19-ний байдлаар 2 га талбайд төмс болон 2 төрлийн хүнсний ногоо, 0.1 га талбайд тэжээлийн ургамал тариалсан. Тариалалтын ажил цочир хүйтрэл болон хүчтэй шороон шуурга зэрэг хүндрэлүүдээс шалтгаалан оройтож байна.

Төмс хүнсний ногоо тариалах сонирхолтой иргэд болон аж ахуй нэгж байгууллагуудыг Шивээгийн булгийн услалтын системийн 5.4 га талбайд газар олгон тариалалтын бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Мөн хүнсний ногоо жимсний мод тариалах хүсэлтэй 15 иргэн, тэжээлийн ургамал тариалах хүсэлт гаргасан 1 иргэнийг арга зүйгээр дэмжин талбайн боловсруулалтын ажил дууссан. Сүмбэр, Шивээговь сумын МЭҮТасгуудтай хамтран “Тариалалтын технологи”-ийн сургалтуудыг зохион байгуулж, 20 гаруй иргэдийг хамруулан, 80 ш гарын авлага, 15 ш ном олгосон. Хүнсний ногооны үрсэлгээ, мод бутны суулгацыг 2 иргэн орон нутагтаа бэлтгэн зах зээлд нийлүүлж байна.

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн сарын үнэтэй харьцуулан гаргасан 2017 оны 05 дугаар сарын үнийн мэдээ.

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ /төг/ Доод үнэ /төг/ Өссөн бүүрсан үзүүлэлт /+-/
1 Үхрийн мах Ястай 7500 7000 +500
Цул 9000 8000 +500
2 Хонины мах Ястай 6500 5500 +500
Цул 7500 7000 +500
3 Адууны мах Ястай 6500 6000 +500
Цул 7000 6800 +750
4 Ямааны мах Ястай 5500 5000 +500
Цул 6000 6000 +250
5 Тахианы мах Гуя 7200 7000
Мөч 7500 7000
6 Лууван Монгол 1000 1000
Хятад
7 Төмс Монгол 100 650
Хятад
8 Байцаа Монгол 2200 1500
Хятад
9 Чинжүү Монгол
Хятад 5500 4500 -750
10 Манжин Монгол 1500 900 -150
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 4000 2500
Хятад 1100 800
12 Помидор Монгол 6600 5500 +750
13 Өргөст хэмх Монгол 6000 4500 +500
14 Элсэн чихэр 2300 2200
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2400 2200 +100
Шарслава 1кг 2200 2000
Гурвалжин слава 1 кг 3500 3200 +100
16 Сүү Задгай 1800 1300 -400
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 2000 1500 -150
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй 2700 2400
18 Талх Чойр /Шивээ/ 1800 600
19 Өндөг ОХУ 350 320
Монгол 350 220 -50
20 Алтан тариан гурил Задгай дээд 1450 1300
Задгай 1-р зэрэг 1000 860
Задгай 2-р зэрэг 900 880
Савлагдсан /дээд 1650 1400
Савлагдсан дээд 1500 1300
Савлагдсан 1-р зэрэг 1150 920
Савлагдсан 2-р зэрэг 950 900
21 Ургамлын тос Олейна 4800 4500
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 950 750

 

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,
ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Байгаль орчны талаар: Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар эрчимжсэн мал аж ахуйн бүсэд Гидрогеологийн судалгаа хийж, инженерийн хийцтэй худаг гаргах, ойн зурвас, ногоон байгууламжийн зориулалтаар гаргасан худгийг засварлах ажлыг “Мон каротож” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн тус компани нь Япон улсын Каназавагийн технологийн их сургуулийн Экологийн мэдээллийн төв ТББ-ын тэргүүн доктор, профессор Нишидагийн хөрөнгө оруулалтаар аймгийн Соёл, спорт амралтын хүрээлэнд гүн өрмийн худаг гаргах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг гол горхи, булаг шанд уст цэгийн цэвэрлэгээг Сүмбэр сумын хэмжээнд 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж, Сүмбэр сумын ЗДТГ-гаас Хүүхдийн овоо, Уулзварын гол, Дагва сүндэл бурхан, Цагаан дарь эх бурхан, Цоорхой рашаан, Хүрийн ногоон гэсэн маршрутын дагуу хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж нийт 2 тонн хог хаягдлыг цуглуулан тээвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн.

Монгол Улсын Ойн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу бүх нийтээр мод тарих өдрийг аймгийн Засаг даргын 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/105 тоот захирамжаар аймгийн хэмжээнд 05 дугаар сарын 05-07-ны өдрийн хооронд зохион байгууллаа.

Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд Сүмбэр сум 3 багийн 5-р сургуулийн дотуур байрны 1 га талбайд 510, аж ахуйн нэгж байгууллагууд 1056, Улсын чанартай авто замын дагуу Шатахуун түгээх станцуудын төгөл 0.9 га талбайд 269, иргэд 150, Баянтал сум Хүүхэд залуучуудын хүрээлэнд 1 га талбайд /хуучин/ 738, аж ахуйн нэгж байгууллагын хашаанд 42, Шивээговь суманд 1.5 га талбайд /хуучин/ 65, аж ахуйн нэгж байгууллагын хашаанд 248, нийт 3071 мод сөөгийг тус тус тарьж, 6.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

2017 оны 05 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд “Мод сөөгний тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж, Улаанбаатар хотоос 1 иргэн, 1 байгууллага, орон нутгаас 2 иргэн оролцсон ба нийт 11 төрлийн 3000 гаруй мод сөөгний тарьц суулгацыг зарж, 8,0 сая төгрөгийн борлуулалт хийсэн.

Аймгийн Засаг дарга, Хөдөө аж ахуйн их сургууль хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд тус сургуулийн харьяа Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн багш докторуудыг урьж шинэ технологи буюу инноваци, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, газар тариалан хөрс хамгаалах, мод сөөг ургуулах, хортон шавьжтай тэмцэх, ургамал хамгаалалын талаарх сургалтыг зохион байгуулж орон нутгаас нийт 52 гаруй төрийн албан хаагч, иргэдийг хамруулсан.

Аймгийн Засаг даргын 2017 оны А/96 захирамжаар хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан болзошгүй хээрийн түймэр, мал амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор холбогдох чиг үүргийн байгууллагуудад эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байхаар төлөвлөсний дагуу 5 сард Онцгой байдлын газар, БОАЖГ, Шивээговь сум, Баянтал сум тус бүр 1 удаа буюу нийт 4 удаа хяналт шалгалт хийлээ.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Насан туршийн боловсролын төвтэй хамтран 05 дугаар сарын 19-ний өдөр Онцгой байдлын газрын 26 нийт албан хаагч, анги бүрэлдэхүүнд “Тогтвортой хөгжлийн бодлогын үндсэн ойлголт, дэлхийн чиг хандлага”, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтал – 2030”-ыг танилцуулж, цаашид хэрхэн тогтвортой хөгжих талаар мэдээлэл хийж, Ногоон үйлдэл, ногоон амьдралын хэв маягийн талаар сургалт сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.

Цаг уурын урьдчилсан мэдээг хэрэглэгчдэд шуурхай хүргэх, тэднийг байгалийн аюулт үзэгдлээс сэрэмжлүүлэх ажлын хүрээнд цаг агаарын нарийвчилсан, урьдчилсан мэдээг өглөө 8 цаг 30 минутаас өмнө, нэг хоногийн урьдчилсан мэдээг 14 цагаас өмнө, 5 хоногийн урьдчилсан 16 цагаас өмнө серверт байршуулж, www.govisumber.tsag-agaar.gov.mn цахим хуудсанд нарийвчилсан болон хоногийн тойм мэдээг 9 цаг 30 минутын дотор, 1-5 хоногийн урьчилсан мэдээг 14 цаг 30 минутын дотор, 7 хоногийн төлөв, 7 хоногийн тойм мэдээг даваа гариг бүр, сарын урьдчилсан мэдээг 25-ны өдрийн дотор, сарын тойм мэдээг 5-ны өдрийн дотор тус тус цахим хуудсанд байршуулж ажилласан.

05 дугаар сарын 20-ыг хүртэл хур тунадас ороогүй. Хугацааны эхээр салхи 9-14 м/сек зарим үед 16 м/сек хүрч шороон шуурга шуурсан бөгөөд 5 дугаар сарын 10-ны өдөр 18 м/сек, зарим үед 23-25 м/сек хүрч шороон  хүчтэй шуурганы аюулт үзэгдэл болсон.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар: Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 дугаар хуралдаанаар тариалангийн бүс нутаг тогтоох асуудлыг хэлэлцүүлэн, 2017 оны 06 дугаар тогтоолоор батлуулж, сумдын Засаг дарга нарт албан бичгээр хүргүүллээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай 2, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай 1, газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх 4, газар эзэмшүүлэх тухай 1, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах тухай 1 шийдвэрийг тус тус гаргасан.

Газрын төлбөрийн орлого 2017 онд 90 сая төгрөгийг орон нутгийн орлогын дансанд төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 33.5 сая төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөө 37.2 хувийн биелэлттэй байна.

Газрын хэмжилт хийлгэх хүсэлт гаргасан иргэн аж ахуйн нэгж, байгууллагын 19 өргөдлийг хүлээн авч шийдвэрлэн, 624,900 төгрөгийг төвлөрүүлж, 12 иргэн, ААНБ-ын эргэлтийн цэгийг газар дээр тэмдэгжүүлж актаар хүлээлгэн өгсөн.

Барилга, хот байгуулалтын чиглэлээр: Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн 80 хүүхдийн дотуур байрны засварын ажил 98 хувьтай хийгдэж, гүйцэтгэгч Улсын комисс ажиллуулах хүсэлтийг ирүүлээд байна.

   Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн 80 хүүхдийн дотуур байрны гадна тохижилтын ажил 2016-2017 хэрэгжиж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 80 хувьтай хийгдэж байна.

    Баянтал сум 4 дүгээр сургуулийн дотуур байрны засварын ажлын гүйцэтгэл 100 хувь хийгдэж, ажил дуусч дотоодын хяналт шалгалтын баг ажилласан.

     Баянтал сум 4 дүгээр сургуулийн спорт заалны цахилгаан хангамж монтажны ажлын гүйцэтгэл 100 хувь хийгдэж, дотоодын хяналт шалгалтын баг ажилласан.

Барилгын материалын чанарт тавих лабораторийн хяналтыг өргөжүүлэх хөтөлбөрийн хүрээнд байгууллагын дотоод нөөц бололцоогоор ГХБХБГ-ын дэргэдэх барилгын материалын лабораторийн барилгын ажлын зураг төсвийг “Ориентплюс” ХХК-иар гүйцэтгүүлээд байна. Ажлын зургийн дагуу 2017 онд лабораторийн барилгыг үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөсөн.

Аймгийн хэмжээнд барилгын материал тогтмол болоод улирлын чанартай үйлдвэрлэл эрхэлж байгаа “ОСО констракшн” ХХК, “Илчит сансар” ХХК-уудад хагас бүтэн жилээр үйлдвэрлэлийн технологи, бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж ажиллаж байна.

Орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны талаар: 2017 оны 05 дугаар сард “Улсын төсөв”-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 2, “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 2, “Авто замын сан”-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 3 нийт 7 худалдан авах ажиллагааг зарласан бөгөөд явцын мэдээлэл дараах байдалтай байна. Үүнд:

  1. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гэрэлтүүлэг хийх ажлын тендерийг 05 дугаар сарын 03-ны өдөр нээж, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлсэн;
  2. Сумдын гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр усны шугамд холбох ажлын зураг төсвийг боловсруулах ажил нээлттэй тендер шалгаруулалт зарлагдсан;
  3. АЗДТГазрын урд авто зогсоол байгуулах ажил тендер шалгаруулалт зарлагдсан;
  4. Хэлмэгсдийн хөшөөнөөс 4-н замын уулзвар хүртэлх авто замын дагуух гэрэлтүүлгийг шинэчлэх ажил тендер шалгаруулалт зарлагдсан;
  5. Хонхор хотхоны 100 м авто замыг өргөтгөх ажил тендер шалгаруулалт зарлагдсан;
  6. Баянтал сумын 4-р сургуулийн спорт заалны барилга засварын ажлын тендерийг 05 дугаар сарын 18-ны өдөр нээж, үнэлэх ажил хийгдэж байгаа;
  7. Баянтал сумын соёлын төвийн барилгын дээвэр засварын ажлын тендерийг 05 дугаар сарын 18-ны өдөр нээж, үнэлэх ажил хийгдэж байна.

Орон нутгийн хөгжлийн сан, Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал, Авто замын сангаар хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлуудын тендерийн урилгыг www.tender.gov.mn, www.govisumber.gov.mn, www.haaa.gs.gov.mn цахим хуудсанд тус тус нийтэлсэн.

Орон нутгийн өмчийн талаар: Орон нутгийн өмчит 42 хуулийн этгээдийн /төсөвт байгууллага-38, ОНӨҮГазар-4/ өмч хөрөнгөнд хяналт тавьж ажиллаж байна. Орон нутгийн өмч хөрөнгө 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн нэгтгэлээр эргэлтийн хөрөнгө 4.7 сая төгрөг, эргэлтийн бус хөрөнгө 36509.7 сая төгрөгийн хөрөнгөтэй байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн 2 авто машин актлуулан, худалдахаар санал ирүүлснийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаар шийдвэрлүүлэн, дуудлага худалдааг зарлан, 2017 оны 06 дугаар сарын 19-нийн өдөр зохион байгуулахаар зарлаад байна.

Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын 2016 оны үйл ажиллагааны тайлан, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг нэгтгэн, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралд танилцуулан, үйлдвэрийн газруудын ажлын хэрэгцээнд нэн шаардлагатай байгаа 23.0 сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмжийг худалдан авах шийдвэрийг гаргуулаад байна.

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

 

БАЯНТАЛ СУМ: Сумын амьжиргааг дэмжих зөвлөл хуралдаж олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бүлгийн 2 төсөл, малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн малжуулах төсөлд хамрагдах 3 төслийн талаар хэлэлцэж саналаа ХХҮГазарт уламжилсан. Өрх толгойлсон эхийн тэтгэмжийн талаар хэлэлцэн шийдвэрлэв.

    2017 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 5,225,0 мянган төгрөг гүйцэтгэл 3,177,6 мянган төгрөг төвлөрүүлсэн 59,6 хувьтай байна.

   Орон нутгийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 95,177,7 мянган төгрөг, гүйцэтгэл 89,663,7 мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа, хоол, нэмэгдэл урамшуулалд 61,977,6 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд  5,340,8 мянган төгрөг зарцуулсан байна.

   Улсын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 334,967,2 мянган төгрөг, гүйцэтгэл 298,321,3 мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин хөлсөнд 157,153,5 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд  14,132,7 мянган төгрөг зарцуулсан ба цалин хөлс  хугацаандаа олгогдсон байна.

  Орон нутгийн төсвийн байгууллагын өглөг 11,837,9 мянган төгрөг, орон нутгийн төсвийн байгууллагын авлага 2,647,6 мянган төгрөг, тусгай зориулалтын байгууллагын өглөг 9,650,6 мянган төгрөг, нийт өглөг 21,488,5 мянган төгрөг байна.

Өвөлжөө, хаваржааны газрын хороо бууцны гэрээ, гэрчилгээг шинэчлүүлэхээр хууралгасан иргэдийн гэрээ, гэрчилгээг шинэчилж байна. Одоогоор 12 иргэний хороо бууцны эргэлтийн цэгийг авч мэдээллийн санд оруулан гэрээ, гэрчилгээг шинэчилсэн.

2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ИТХурлын ээлжит бус 4 дүгээр хуралдаанаар иргэн, аж ахуй нэгж байгууллагын өргөдлийн дагуу 4 байршилд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэн, “Талын илч” ОНӨҮГазрын харьяа ундны усны худаг тус бүрээс 500м радиус татан орон нутгийн тусгай хамгаалалтанд авлаа.

Эргүүл шалгалтын ажил зохион байгуулах аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн А/96 тоот захирамжаар эргүүл шалгалт хийх хуваарийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Босгон, 2 толгой, Шилийн худаг, Их уул, 2 цагаан худаг, Тэрэгт, Цэрдгэр гэсэн маршрутаар эргүүл шалгалт зохион байгуулсан.

Сумын хэмжээнд бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд 780 ширхэг мод тарилаа.

Мал аж ахуй:  26778 хээлтэгч төллөхөөс 20970 хээлтэгч төллөж мал төллөлт 78.1 хувьтай байна.

Бог малын хээлтүүлэгчийг эх сүргээс ялгавал зохих 312 хээлтүүлэгчээс ялгасан 273, ялгаагүй 39 хээлтүүлэгч, ялгалт 87.5 хувьтай байна. Ялган тэмдэглэх хэрэгслээр 99 хээлтүүлэгчийг ээмэглэж бүртгэлжүүлсэн.

1, 2 дугаар багийн 15 малчин өрхийн 5602 ямаанд ноолуурын хэмжилтийг хийхэд эр ямаа 632 гр, эм ямаа 505.3 гр, борлон 337.8 гр, бүдүүн ухна 418.2 гр , өсвөр ухна 328 гр сумын хэмжээнд ноолуурын дундаж 464.4 гр байна.

Инвест-Ко-оп төсөлтэй хамтран малын чанар сайжруулах ашиг шимийг нэмэгдүүлэх технологийн сургалтыг 2 удаа зохион байгуулж 60 малчин хамрагдсан. Ямааг ноолуурын чиглэлээр сайжруулахаар Баян дэлгэрийн улаан ухна шинээр 15, махны чиглэлийн 25 хуцан хурга шинээр төслийн санхүүжилтээр нөхөн тавих гэрээг 3 малчинтай байгуулсан. 1 малчин өрхөд махны чиглэлийн Сэлэнгийн улаан халзан үүлдрээр 4 үхэрт зохиомол хээлтүүлэг хийлгэх захиалгыг холбогдох газарт хүргүүлсэн.

Мал эмнэлэг: Гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд шинээр гарсан төлтэй нийт 41809 хонь хамрагдахаас  20474 хонь хамрагдаж 48.9 хувьтай, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин 2094 үхэр хамрагдахаас 1554 буюу 74%, шөвөг яр өвнөөс урьдчилан сэргийлэх вакцинд 4000 ишиг хамрагдаж 100% паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 8000 мал хамрагдаж 35.5 хувьтай хийгдэж байна. 2650 м2 талбайг халдваргүйжүүлсэн.

 

СҮМБЭР СУМ: 5 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд хөдөөгийн багуудын өдөрлөгүүдийг зохион байгуулж, нийт 203 иргэн хамрагдсан ба өдөрлөгөөр аймгийн ХХААГазар, Тогтвортой амьжиргаа төсөл-3, аймгийн Номын сан, Музей, Авто тээврийн төв, Татварын хэлтэс, сумын Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр иргэдэд мэдээлэл хүргэн иргэдийн санал хүсэлтийг сонслоо.  Мөн иргэдийн бие бялдрыг хөгжүүлэх түвшин тогтоох сорилыг нийт 46 иргэнээс авч  ажиллалаа.            “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд сумын нийт 6 багийн 40-65 насны 2893 иргэний бүртгэл судалгааг өрхийн Эрүүл мэндийн төвд гаргаж өгсөн. 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 554 хүнийг В, С вирусын шинжилгээнд хамруулаад байна.

Сумын хөдөлмөрийн аюулгүй байдлын салбар зөвлөлөөс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд зохион байгуулсан үзүүлэх сургалтыг ЦТСүлжээ, ОБГазар дээр  зохион байгуулж 12 аж ахуй нэгж байгууллагын 56 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, Политехник коллежийн ХАБЭА-н ангийн оюутан сурагчид  хамрагдлаа.

   Суманд ногоон байгууламжийн “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгуулах зорилтын хүрээнд  2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, “Гэзэгт” ЗБН, 1-р сургууль зэрэг нийт 12 аж ахуй нэгж, байгууллагын 215 ажилтан албан хаагчийг хамруулан 5 дугаар сургуулийн дотуур байрны хашаанд мод тарих ажлыг зохион байгуулан Улиас 190 ширхэг,  Хайлаас 202 ширхэг, Чацаргана 87 ширхэг нийт 479 ширхэг 3 төрлийн модыг тариад байна.

2017 оны 05 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Бурхантаас Засмал замын төгсгөл хүртэлх цэвэрлэгээний ажилд Политехникийн коллежийн 37 оюутан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 51 хүмүүжигч, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГазрын албан хаагчид Бурхантаас урагш 1.5 километр засмал замын баруун, зүүн талыг, мөн  Сүмбэр сумын 3-р баг Хонхор хотхоны байруудын ойр орчмыг цэвэрлэн нийт 3,5 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн.

Байгаль хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, булаг шанд уст цэгийг бохирдлоос сэргийлэх зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр булаг шанд уст цэгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулан ажилласан. Нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэгээний ажлын хэсэг Хүүхдийн овоо, Уулзварын гол, Дагва сүндэл бурхан, Цагаан дарь эх бурхан, Цоорхой рашаан, Хүрийн ногоон гэсэн маршрутын дагуу цэвэрлэгээ хийж, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж нийт 2 тонн хог хаягдлыг цуглуулан тээвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн

Мал төллөлт: 5 дугаар сарын 23-ны байдлаар гарсан төлийн бойжилт 98,7 хувь, мал төллөлт 71.9 хувьтай байна.

Том малын зүй бус хорогдол:

Бүгд Тэмээ Адуу Үхэр  хонь ямаа
Хорогдсон том мал бүгд 1665 0 23 74 640 928
Үүнээс:өвчнөөр 278 0 0 1 264 13
Хорогдсон хээлтэгч 312 0 6 10 175 121

Худалдан авах ажиллагааны хүрээнд: Өрхийн эмнэлгийн оношлогооны тоног төхөөрөмжийн худалдан авах ажлын нийлүүлэгчээр “Нуган” ХХК шалгарч бараа нийлүүлэх гэрээг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулан, тоног төхөөрөмжийг 05 дугаар сарын 29-ний өдөр нийлүүлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар элэгний C вирусын оношлуур 500 ширхэг, элэгний B вирусын оношлуур 500 ширхэгийг хүлээн аваад байна.

Нийтийн эзэмшлийн орон сууцны дээврийн /5-р байрны/ засварын ажил хийж гүйцэтгэх сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдаж тендерийн баримт бичгийг боловсруулан тендер зарлахад бэлэн болсонд байна.

 

ШИВЭЭГОВЬ СУМ: 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар орон нутгийн төсөвт байгууллагуудын санхүүжилт болон зардлын гүйцэтгэл өссөн дүнгээр дараах байдалтай байна.

Байгууллагын нэр Санхүүжилт /мянган.төг/ Зардлын гүйцэтгэл /мянган.төг/
1. ИТХ 13 219 000 13 138 270
2. ЗДТГ 100 577 391 100 048 805

Төвлөрсөн төсөвт байгууллагуудын зардлын гүйцэтгэл дараах байдалтай байна.

Байгууллагын нэр Санхүүжилт /төгрөгөөр/ Зардлын гүйцэтгэл /төгрөгөөр/
1. Эрүүл мэндийн төв 97 970 500 95 499 778
2. Соёлын төв 21 020 500 20 206 895
3. 3-р сургууль 329 794 000 282 391 998
4. 3-р цэцэрлэг 145 965 200 127 847 915

 

   Сумын “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд витаминжуулах шаардлагатай байнгын асаргааны иргэдийн дархлааг дэмжих, асарч буй иргэдэд сургалт зохион байгуулж зөвлөгөө өгч ажиллалаа.

   Сумын “Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Аз жаргалтай гэр бүл” аяныг зохион байгууллаа. Тус аяны хүрээнд сумын Хамтарсан багийн зорилго, үйл ажиллагаа, МУ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг иргэдэд таниулан сурталчлах зорилгоор гэр бүл судлаач PH,D Б.Оюун-Эрдэнэтэй хамтран сумын 95 иргэнд “Гэр бүлийн үнэ цэнэ” лекцийг зохион байгууллаа.

2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар газраа анх удаа өмчилж авч байгаа 8 иргэний материалыг хүлээн авч газар өмчлөлийн 63 гэрчилгээг эзэнд нь олгоод байна.

2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, цэвэрлэгээнд 15 аж ахуйн нэгж, албан байгууллага, 173 хүн хамрагдаж  21,3 м куб хог хаягдал цэвэрлэсэн.

Сумын хэмжээнд бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан мод тарих ажлыг зохион байгууллаа. Мод тарих ажилд 11 байгууллага, аж ахуйн нэгж оролцож, 313 мод бут тарьсан.

Булаг уст цэгийг цэвэрлэх ажлыг 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Уг ажилд 7 албан байгууллага, 103 иргэн хамрагдаж Нэртийн булаг, Бэхтийн булгуудыг цэвэрлэж 12 м3 ахуйн хог хаягдлыг ачиж зайлуулсан.

Мал төллөлт төл бойжилтын мэдээ:

Мөрийн дугаар

Бүгд

ҮҮНЭЭС

1 2 3 4 5 6
Ингэ Гүү Үнээ Эм Хонь Эм Ямаа
Төллөсөн хээлтэгч 01 16691 26 361 446 8280 7578
Гарсан төл 02 16758 26 361 446 8315 7610
Хорогдсон төл 03 13 0 0 0 9 4
Бойжсон төл 04 16745 26 361 446 8306 7606

 

Том малын зүй бус хорогдлын мэдээ:

  Мөрийн дугаар

Бүгд

ҮҮНЭЭС

1 2 3 4 5 6
Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
Хорогдсон том мал, бүгд 01 77 11 38 28
Үүнээс: Өвчинөөр          хорогдсон 02 2 2
Хорогдсон хээлтэгч 03 21 2 9 10

Нийт 19113 мал төллөхөөс одоогийн байдлаар 16691 толгой мал төллөж мал төллөлт 87 хувьтай байна.

Аймгийн ХХААГ-тай хамтран газар тариалангийн технологийн сургалтыг нийт 16 иргэнд зохион байгуулж, арга зүйн заавар зөвлөмжийг өгч ажилласан.

103 толгой бог мал хээлтүүлэгчид хаврын хянан баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Хаврын тариалалтын ажлыг эхлүүлж төмс 1 га, манжин 0,4 га, лууван 0,3 га, тарвас 2,6 га, чацаргана 0,024 га талбайд тариалаад байна.

2017 оны ОНХС-ийн 1,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн усалгаа, арчилгаа, хамгаалалтын ажлыг 1-р багийн Э.Оюунбилэгтэй гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлж байна.

ОНХС-ийн 12,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ахуйн хог хаягдал тээвэрлэх ажил”-ын гүйцэтгэгчээр Илчлэг шивээ ОНӨҮГазар шалгаран гэрээ байгуулан хог тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.

ОНХС-ийн 1,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгүүдийн урсгал засвар үйлчилгээг хийх ажлыг 1-р багийн иргэн Б. Отгонбаатартай гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлж байна.

 

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us