Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, цахим хуудас болон нээлттэй утсанд ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл

95

20161230-072016 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар аймгийн Засаг даргад 104 өргөдөл гомдол ирсэн ба өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг ангилбал: Эмчилгээний тусламж хүссэн 9, ажлын байртай холбоотой 12, санхүүгийн дэмжлэг хүссэн болон буцалтгүй тусламж хүссэн 37, тэтгэмж хүссэн 1, хүсэлт гаргах тухай 5, газартай холбоотой 3, гэр хүссэн 5, гомдол гаргасан 10, бусад асуудлаар 22 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна.

Аймгийн Засаг даргад хандаж гэр, буцалтгүй тусламж болон эмчилгээний зардал хүссэн өргөдлүүдийг судалж үзээд 17 иргэний эмчилгээний зардалд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 14,750,0 мянган төгрөгийн тусламж үзүүлж, 9 иргэний буцалтгүй тусламж хүссэн өргөдлийн дагуу судалгаа хийж тусламж үзүүлэхээс татгалзаж, 6 иргэнд 3618,4 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж, 5 албан хаагчийн хүсэлтийг харгалзан ажлаас нь чөлөөлсөн. Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн хүсэлтийн дагуу аймгийн дэлгэрэнгүй танилцуулга болон “Боржигин толь” бичгийг хүргүүлсэн.

Аймгийн Засаг даргад хандаж ирүүлсэн 104 өргөдөл, санал, хүсэлтийн 99 өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэгдсэн ба 5 өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэх шатандаа байна.

2016 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар цахим хуудсанд өргөдөл, гомдол, санал хүсэлт ирээгүй байна. Нээлттэй утсанд 38 санал, хүсэлт, гомдол ирснээс нийтийн орон сууцтай холбоотой 14, эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой 2, Холбооны газрын үйл ажиллагаатай холбоотой 4, цахилгаан, дулааны хангамжийн асуудлаар 8, гомдол 2, газартай холбоотой 1, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой 2, зам засварын үйл ажиллагаатай холбоотой 1, эмийн сангийн үйлчилгээтэй холбоотой 1, бусад асуудлаар 3 өргөдөл, санал, хүсэлт, гомдол ирсэн байна.

Нээлттэй утсанд ирсэн гомдлын дагуу нийтийн орон сууцны хана нурааж байсныг Мэргэжлийн хяналтын газраас газар дээр нь очиж үзэн үйл ажиллагааг нь зогсоож, захиргааны хариуцлага тооцсон. Кабелийн суваг муу гараад байна гэсэн гомдлуудын дагуу Цахилгаан холбооны газарт гарсан гэмтлийг засварлаж хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгсөн байна. Сүмбэр сумын 3 дугаар багийн Хонхор хотхоны 3 дугаар байрны дээврээс ус гоожоод байгаа шалтгааныг тодруулж гүйцэтгэгч компанитай холбогдож засварлуулахаар үүрэг өгсөн. Орон сууцны халаалт муу байна гэсэн гомдлуудын дагуу “Ус-Ду” ОНӨҮГазрын уурын зуухны гэмтлийн засвар хийгдэж байгаа тул халаалт доголдолтой байгаа талаар мэдэгдэж, гарсан гэмтлийг засварлаж хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг “Ус-Ду” ОНӨҮГазарт үүрэг болгосноор гэмтлийг засварлаж, үйл ажиллагаа нь хэвийн явагдсан.

Нээлттэй утсанд ирсэн 38 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн байна.

Өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн утга

Өргөдлийн он, сар, өдөр

Шилжүүлсэн хэлтэс, алба, агентлаг

Шийдвэрлэлтийн байдал

Хариуг эзэнд нь ямар журмаар мэдэгдсэн

Тайлбар

Аймгийн Засаг дарга

1 Газрын асуудлыг шийдвэрлэж өгнө үү. 2016.01.05 ХБХ Сумын Засаг даргын 2015 оны А/03 дугаар захирамжаар тухайн дуудлага худалдаагаар худалдан авсан газрыг олгохоор болсон. Захирамжаар  
2 Гэр хүсэх тухай. 2016.01.05 НХХ Иргэн Г.Сэрээтэр нь хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой. 2016 онд ОНХСанд гэр олгох мөнгө төсөвлөөгүй учир иргэнд гэр олгох боломжгүй. Хариуг 2016.02.04-ний өдөр утсаар холбогдож мэдэгдэв.  
3 Эмчилгээний зардалд тусламж олгож өгнө үү. 2016.01.05

ТЗУХ

ЗД-ын зөвлөлийн 1 дүгээр хурлаар хэлэлцүүлээд аймгийн ЗД-ын нөөц хөрөнгөнөөс 3,0 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болов. ЗД-ын А/13 дугаар захирамжаар  
4 АНУлсруу мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцах болсон тул дэмжлэг үзүүлнэ үү. 2015.11.30  

НХХ

ЗД-ын зөвлөлийн 1 дүгээр хурлаар хэлэлцүүлээд аймгийн ЗД-ын нөөц хөрөнгөнөөс 1,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болов. ЗД-ын захирамжаар  
5 Буцалтгүй тусламж хүсэх тухай 2016.01.15  

ТЗУХ

ЗД-ын зөвлөлийн 1 дүгээр хурлаар хэлэлцүүлээд аймгийн ЗД-ын нөөц хөрөнгөнөөс 2,0 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болов. ЗД-ын А/12 дугаар захирамжаар  
6 Хөнгөлөлттэй өвс хүсэх тухай 2016.01.15  

ХБХ

Аймгийн болон улсын аюулгүй нөөцийн өвс дууссан тул сумын аюулгүй нөөцийн өвс тараах үеэр мэдэгдэхээр шийдвэрлэв. 2016.02.01-ний өдөр утсаар холбогдож өргөдлийн хариуг өгөв.  
7 Мөнгөн тусламж хүсэх тухай 2016.01.15  

НХХ

Өргөдлийг судалж үзээд тухайн иргэнд тусламж үзүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв. 2016.02.13-ны өдөр утсаар мэдэгдсэн.  
8 Гомдол гаргах тухай. 2016.01.21

ХХААГ

Тунгалаг болон Отгонтуяа нартай биечлэн уулзаж нөхцөл байдалтай танилцаж, Тунгалагийн зүгээс гомдолгүй гэсэн тул өргөдлийг хаав. Өргөдлийн хариуг 2016.02.02-ны өдөр утсаар мэдэгдэв.  
9 Газар эзэмших тухай 2016.01.27 ГХБХБГ Иргэний хүсэлтийг судалж үзээд Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн УБТЗ-ын нийгэмлэгт 2016 оны 01 дүгээр сарын 18-ны А/62 тоот албан бичгээр зөвлөмж хүргүүлсэн. Албан бичгээр  
10 Тэтгэмж хүсэх тухай. 2016.01.25 БСГазар 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21 тоот албан бичгээр 2 дугаар цэцэрлэгт  хүргүүлж тэтгэмжийг олгохоор болов. Албан бичгээр  
11 Хүсэлт гаргах тухай 2016.01.26

НҮАлбанд

Өргөдлийг судалж үзээд 8-5-68 тоотыг хүлээлгэн өгч өргөдлийг шийдвэрлэв. 2016.02.02-ны өдөр мэдэгдсэн  
12 Асуудал шийдвэрлүүлэх тухай 2016.02.01  

БСГазар

2016.02.02-ны өдөр БСШУЯаманд очиж тэтгэвэр тэтгэмж олгох талаар лавлаж 2015 онд олгоогүй бол 2016 оны санхүүжилтээсээ олго гэсэн зөвлөмж өгсөн. 2016.02.24-ний өдөр мэдэгдсэн  
13 Гэр хүсэх тухай 2016.02.02 НХХ Ц.Уранзаяа нь өөрийн хаашаа байшинтай тул гэр олгох шаардлагагүй гэж үзэж өргөдлийг хаав. 2016.03.01-ний өдөр мэдэгдсэн  
14 Тусламж хүсэх тухай 2016.01.29

НХХ

ОНХСангаас тусламж үзүүлэх боломжгүй тул өргөдлийг хаав. 2016.02.27-ны өдөр мэдэгдсэн  
15 Урамшил хүсэх тухай 2016.02.16  

ТЗУХ

АЗД-ын 2016 оны Б/09 дүгээр захирамжаар ЦСҮТөвийн захиралд ажлын 15 хоногийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэв. 2016.02.22-ны өдөр мэдэгдсэн  
16 Тусламж хүсэх тухай 2016.02.19 НХХ ЗД-ын зөвлөлийн 3 дугаар хурлаар хэлэлцүүлээд АЗД-ын нөөц хөрөнгөнөөс 500 000 төгрөгийн тусламж үзүүлэв. 500 000 төгрөгийн буцалтгүй тусламж авсан  
17 Асуудал шийдвэрлүүлэх тухай 2016.02.24 ТЗУХ Төсөв санхүүгийн боломжоор эхний удаагийн урамшууллыг олгосон. Үлдэгдлийг нь 4 дүгээр сард өгөхөөр тохирсон. 2016.03.15-ны өдөр мэдэгдсэн  
18 Дэмжлэг хүсэх тухай 2016.03.10 НХХ ОНХСангийн зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлэх зардлаас 350 000 төгрөг олгов. 2016.04.06-ны өдөр мэдэгдсэн  
19 Хүсэлт гаргах тухай 2016.03.03 Орлогч даргад Э.Оюун-Эрдэнэ хүүхдийн хүсэлтийн дагуу аймгийн танилцуулга нот болох “Боржигин толь”-ийг хүргүүлсэн. 2016.03.10-ны өдөр мэдэгдсэн  
20 Тусламж хүсэх тухай 2016.03.14 НХХ Өргөдлийг судалж үзээд дэмжлэг үзүүлэх санхүүгийн эх үүсвэр байхгүй тул өргөдлийг хаав 2016.04.08-ны өдөр мэдэгдсэн  
21 Гэр хүсэх тухай 2016.03.14 НХХ Тухайн иргэний өргөдлийг судалж үзээд тусламж олгох шаардлагагүй тул өргөдлийг хаав. 2016.04.08-ны өдөр мэдэгдсэн  
22 Тусламж хүсэх тухай 2016.03.22 НХХ ЗД-ын зөвлөлийн 3 дугаар хурлаар хэлэлцүүлээд АЗД-ын нөөц хөрөнгөнөөс 100 000 төгрөгийн тусламж үзүүлэв. 2016.03.23-ны өдөр мэдэгдсэн  
23 Ажлаас чөлөөлөгдөх тухай. 2016.03.31 ТЗУХ АЗД-ын 2016 оны Б/18 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 2016.04.06-ны өдөр мэдэгдсэн  
24 Газрын зориулалт өөрчлөх тухай 2015.12.24 ГХБХБГ АЗД-ын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/391 дугаар захирамжаар шийдвэрлэв. 2016.01.01-ний өдөр мэдэгдсэн  
25 Газрын зориулалт өөрчлөх тухай 2015.12.21 ГХБХБГ Иргэн Ц.Нэргүй нь газрынхаа зориулалтыг өөрчлөх тухай хүсэлтээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулж өргөдлөө буцаав. Өргөдлөө өөрөө буцаах хүсэлт гаргасан  
26 Асуудал шийдвэрлүүлэх тухай 2016.04.05 ХБХ Уг асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл гэрээ гэрчилгээ олгох боломжгүй. 2016.04.26-ны өдөр мэдэгдсэн  
27 Орон сууц хүсэх тухай 2016.04.11 ТЗУХ 8 дугаар байрны 68 тоотыг түрээслүүлэхээр болов. 2016.05.01-ний өдөр мэдэгдсэн  
28 Тусламж хүсэх тухай 2016.04.11 ТЗУХ АЗД-ын зөвлөлийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцээд АЗД-ын нөөц хөрөнгөнөөс 5,0 сая төгрөгийн тусламж олгохоор болов. 2016.04.12-ны өдөр мэдэгдсэн  
29 Гомдол гаргах тухай 2016.04.20 ТЗУХ АЗД-ын 2016 оны Б/21 дүгээр захирамжаар Музейн захирал М.Бадамгаравт сахилгын шийтгэл ноогдуулсан болно. 2016.04.21-ны өдөр мэдэгдсэн  
30 Тусламж хүсэх тухай 2016.04.13 ТЗУХ ЗД-ын зөвлөлийн 5 дугаар хурлаар хэлэлцүүлээд АЗД-ын нөөц хөрөнгөнөөс 200 000 төгрөгийн тусламж үзүүлэв. 2016.05.01-ний өдөр мэдэгдсэн  
31 Ажлын байр хүсэх тухай 2016.04.21 НХХ Шивээговь сумын 3 дугаар сургуулийн зүгээс цахилгааны мэргэжилтэй хүн ажилд авах тул иргэн Д.Мөнхчимэгийг ажилд авах боломжгүй. 2016.05.06-ны өдөр мэдэгдсэн  
32 Тусламж хүсэх тухай 2016.04.26 НХХ Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхээр болсон. Цаашид Нийгмийн халамжийн тухай хуульд заасан асаргааны тэтгэмжид хамруулах талаар судалж шийдвэрлэхээр болсон. 2016.05.24-ний өдөр мэдэгдсэн  
33 Тусламж хүсэх тухай 2016.05.02 НХХ Аймгийн Нэгдсэн эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтэн эмчлэгдэж байгаа. Энэ удаад тусламж үзүүлэх шаардлагагүй гэж үзэж өргөдлийг хаав. 2016.05.23-ний өдөр мэдэгдсэн  
34 Санхүүгийн дэмжлэг хүсэх тухай 2016.04.27 НХХ Өсвөр залуучуудыг дэмжих үндэсний хөтөлбөрийн 4.2 дахь зардлаас 500 000 төгрөгийн дэмжлэг үзүүлэв. 2016.05.09-ний өдөр мэдэгдсэн  
35 Сургалтын төлбөрт дэмжлэг хүсэх тухай 2016.04.29 НХХ Оюутны тэтгэлэгийн комисс хуралдах боломжгүй. 9 сард оюутны тэтгэлэг хэлэлцэгдэнэ. Тэр үед дахин хандахыг зөвлөсөн. 2016.05.20-ны өдөр мэдэгдсэн  
36 Санхүүгийн дэмжлэг хүсэх тухай 2016.05.04 НХХ ОНХСангаас 1 500 000 төгрөгийн дэмжлэг үзүүлэв. 2016.05.24-ны өдөр мэдэгдсэн  
37 Тусламж хүсэх тухай 2016.05.05 ТЗУХ ЗД-ын зөвлөлийн 5 дугаар хурлаар хэлэлцүүлээд АЗД-ын нөөц хөрөнгөнөөс 100 000 төгрөгийн тусламж үзүүлэв. 2016.05.13-ны өдөр мэдэгдсэн  
38 Гэр хүсэх тухай 2016.05.09 НХХ Золзаяаг цаашид халамжийн хэлтэст бүртгэж ажилд оруулах, хүүхдийг нь цэцэрлэгт хамруулах ажлыг холбогдох газарт уламжлав. Иргэнд гэр олгох боломжгүй байна. 2016.05.25-ны өдөр мэдэгдсэн  
39 Санхүүгийн дэмжлэг хүсэх тухай 2016.05.10 НХХ Нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэх зардлаас 300 000 төгрөгийн дэмжлэг үзүүлэв. 2016.05.11-ний өдөр мэдэгдсэн  
40 Ажлаас чөлөөлөгдөх тухай 2016.05.10 ТЗУХ АЗД-ын 2016 оны Б/29 дүгээр захирамжаар аймгийн БСГазрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Бямбасүрэнг төрийн албанаас түр чөлөөлөв. 2016.06.07-ны өдөр мэдэгдсэн  
41 Ажлаас чөлөөлөгдөх тухай 2016.05.20 ХЗХ Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал биш тул шийдвэрлэх боломжгүй. 2016.06.13-ны өдөр мэдэгдсэн  
42 Сургалтын төлбөрт дэмжлэг хүсэх тухай 2016.05.23 НХХ Оюутны тэтгэлэг хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдахаар хэлэлцүүлэхээр болов. 2016.06.28-ны өдөр мэдэгдсэн  
43 Санхүүгийн дэмжлэг хүсэх тухай 2016.05.25 ХБХ Холбогдох материалуудыг хугацаанд нь ирүүлээгүй тул санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй болсон. 2016.05.27-ны өдөр мэдэгдсэн  
44 Санхүүгийн дэмжлэг хүсэх тухай 2016.05.25 НХХ Биеийн тамир, спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн гадаад тэмцээн уралдааны зардлаас санхүүгийн дэмжлэг үзүүлэв. 2016.06.16-ны өдөр мэдэгдсэн  
45 Тусламж хүсэх тухай 2016.06.02 НХХ Өргөдлийг судалж үзээд тусламж үзүүлэх шаардлагагүй гэж үзэв. 2016.06.30-ны өдөр мэдэгдсэн  
46 Тусламж хүсэх тухай 2016.06.03 ТЗУХ АЗД-ын 2016 оны Б/30 дугаар захирамжаар Э.Бямбасүрэнд түүний албан тушаалын 3 сартай тэнцэх хэмжээний тусламж олгов. 2016.06.20-ны өдөр мэдэгдсэн  
47 Удаан жилийн нэмэгдэл хүсэх тухай 2016.06.06 ТЗУХ АЗДТГ-ын даргын 2016 оны 01/773 албан тоотоор хариуг хүргүүлэв. 2016.06.20-ны өдөр мэдэгдсэн  
48 Гомдол гаргах тухай 2016.06.06 ХХААГ Өргөдлийн дагуу судалж үзээд “Номгон хайрхан оргил” ХХК-ний захиралтай холбогдож зөвшөөрөлгүй худаг өрөмдөхгүй байхыг анхааруулж зогсоов. 2016.06.21-ний өдөр мэдэгдсэн  
49 Тусламж хүсэх тухай 2016.06.15 НХХ АЗД-ын зөвлөлийн 6 дугаар хурлаар хэлэлцүүлэн 200 000 төгрөгийн тусламж олгов. 2016.07.07-ны өдөр мэдэгдсэн  
50 Тусламж хүсэх тухай 2016.07.05 НХХ АЗД-ын зөвлөлийн 6 дугаар хурлаар хэлэлцүүлэн 200 000 төгрөгийн тусламж олгов. 2016.07.07-ны өдөр мэдэгдсэн  
51 Гэр хүсэх тухай 2016.06.23 НХХ АЗД-ын зөвлөлийн 6 дугаар хурлаар хэлэлцүүлэн 200 000 төгрөгийн тусламж олгов. 2016.07.07-ны өдөр мэдэгдсэн  
52 Асуудал шийдвэрлүүлэх тухай 2016.07.19 ХБХ Г.Янжинсүрэн,Д.Эрдэнэбилэг нарын өргөдлийн хариуг албан бичгээр хүргүүлэв. Албан бичгээр  
53 Дэмжлэг хүсэх тухай 2016.07.06 НХХ АЗД-ын зөвлөлийн 6 дугаар хурлаар хэлэлцүүлэн 400 000 төгрөгийн тусламж олгов. 2016.07.07-ны өдөр мэдэгдсэн  
54 Тусламж хүсэх тухай 2016.07.18 НХХ АЗД-ын зөвлөлийн 7 дугаар хурлаар хэлэлцүүлэн 200 000 төгрөгийн тусламж олгов. 2016.08.17-ны өдөр мэдэгдсэн  
55 Хүсэлт гаргах тухай 2016.07.19 ХБХ Иргэн П.Отгончимэгийн өргөдлийн хариуг албан бичгээр хүргүүлэв. Албан бичгээр  
56 Ажлаас чөлөөлөгдөх тухай 2016.07.21 ТЗУХ АЗД-ын 2016 оны Б/37 дугаар захирамжаар Б.Батдэлгэрийг төрийн албанаас түр чөлөөлөв. Мөн 6 сарын цалинтай тэнцэх тусламж олгов. 2016.07.22-ны өдөр мэдэгдсэн  
57 Тусламж хүсэх тухай 2016.07.20 НХХ АЗД-ын зөвлөлийн 7 дугаар хурлаар хэлэлцүүлэн 1,0 сая төгрөгийн тусламж олгов. 2016.08.17-ны өдөр мэдэгдсэн  
58 Тусламж хүсэх тухай 2016.07.21 НХХ АЗД-ын зөвлөлийн 7 дугаар хурлаар хэлэлцүүлэн 300 000 төгрөгийн тусламж олгов. 2016.08.17-ны өдөр мэдэгдсэн  
59 Тусламж хүсэх тухай 2016.07.21 НХХ АЗД-ын зөвлөлийн 6 дугаар хурлаар хэлэлцүүлэн 400 000 төгрөгийн тусламж олгосон тул дахин тусламж үзүүлэх шаардлагагүй. 2016.08.15-ны өдөр мэдэгдсэн  
60 Тусламж хүсэх тухай 2016.07.21 НХХ АЗД-ын зөвлөлийн 7 дугаар хурлаар хэлэлцүүлэн 300 000 төгрөгийн тусламж олгов. 2016.08.17-ны өдөр мэдэгдсэн  
61 Тусламж хүсэх тухай 2016.07.21 НХХ АЗД-ын зөвлөлийн 7 дугаар хурлаар хэлэлцүүлэн 50 000 төгрөгийн тусламж олгов. 2016.08.17-ны өдөр мэдэгдсэн  
62 Сургалтын төлбөрт дэмжлэг хүсэх тухай 2016.07.22 НХХ Аймгийн ЗД-ын нэрэмжит “Сургалтын тэтгэлэг”-т хамруулж 200 000 төгрөг олгов. Өөрт нь мэдэгдэв.  
63 Асуудал шийдвэрлүүлэх тухай 2016.07.22 ХБХ Бадрах-70 СӨХ-д мэдэгдэж усны хаялагын шугамыг засварлах үүрэг чиглэлийг өгсний дагуу засварлаж, борооны ус нэвтрэхгүй болсон. Өөрт нь мэдэгдэв.  
64 Тэмцээний зардалд санхүүгийн дэмжлэг хүсэх тухай 2016.07.25 НХХ Биеийн тамир, спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөрөөс 1 200 000 төгрөгийн дэмжлэг үзүүлэв. Өөрт нь мэдэгдэв.  
65 Ажлаас чөлөөлөгдөх тухай 2016.07.20 ТЗУХ АЗД-ын 2016 оны Б/35 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь халж 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тусламж олгов. 2016.07.22-ны өдөр мэдэгдсэн  
66 Асуудал шийдвэрлүүлэх тухай 2016.07.27 ХБХ Шугамын засварын ажил хийгдэж байгаа. Цаашид цэвэр усыг хэвийн өгч хэрэглээний халуун усыг шугамын засвар дуустал өгөх боломжгүй болохыг мэдэгдэв. Өөрт нь мэдэгдэв.  
67 Асуудал шийдвэрлүүлэх тухай 2016.07.27 ХБХ Шугамын засварын ажил хийгдэж байгаа. Цаашид цэвэр усыг хэвийн өгч хэрэглээний халуун усыг шугамын засвар дуустал өгөх боломжгүй болохыг мэдэгдэв. Өөрт нь мэдэгдэв.  
68 Гомдол гаргах тухай 2016.07.27 НХХ Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулж БСУГазарт багш нарын материалд үнэлгээ хийсэн. Цаашид хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар дүгнэлт гаргасан.  

Албан бичгээр хариуг хүргүүлсэн.

 
69 Ажилд эргүүлэн томилох тухай 2016.08.02 СХАА Албан хаагчдын дунд сонгон шалгаруулалт явуулж, ажлын туршлага, үр дүн, ажилласан хугацаа зэргийг харгалзан үзэхээр болсон.  

 

Өөрт нь мэдэгдэв.

 
70 Тусламж хүсэх тухай 2016.08.02 ЗДТГ-ын даргад Тусламж үзүүлэх боломжгүйг өөрт нь мэдэгдэв. 2016.08.17-ны өдөр мэдэгдсэн  
71 Урамшуулал хүсэх тухай 2016.08.03 ТЗУХ Урамшуулал хүссэн өргөдлийг харъяаллын дагуу Сүмбэр сумын ЗДТГ-т шилжүүлэв. Өөрт нь мэдэгдэв.  
72 Асуудал шийдвэрлүүлэх тухай 2016.08.08 НХХ Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар газар дээр нь очиж судлаад дүгнэлтийг танилцуулсан.  

Албан бичгээр мэдэгдэв.

 
73 Сургалтын төлбөрт дэмжлэг хүсэх тухай 2016.08.09 НХХ АЗД-ын зөвлөлийн 7 дугаар хурлаар хэлэлцүүлэн 300 000 төгрөгийн тусламж олгов. 2016.08.17-ны өдөр мэдэгдсэн  
74 Сургалтын төлбөрт дэмжлэг хүсэх тухай 2016.08.09 НХХ АЗД-ын зөвлөлийн 7 дугаар хурлаар хэлэлцүүлэн 1,0 сая төгрөгийн тусламж олгов. 2016.08.17-ны өдөр мэдэгдсэн  
75 Тусламж хүсэх тухай 2016.08.09 ТЗУХ АЗД-ын зөвлөлийн 7 дугаар хурлаар хэлэлцүүлээд аймгийн ИТХ-д хандаж тусламж олгуулахаар шийдвэрлэв. 2016.08.17-ны өдөр мэдэгдсэн  
76 Асуудал шийдвэрлүүлэх тухай 2016.08.11 НХХ Иргэн С.Хоодонг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ахмадын харъяалалтай болгосон. Өргөдлийн хариуг өөрт нь мэдэгдэв.  
77 Цалингийн асуудал шийдвэрлүүлэх тухай 2016.08.11 ХЗХ Засаг даргаас цалингийн асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй тул боломжгүй талаар 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/1031 албан бичгээр хариуг хүргүүлэв. Албан бичгээр  
78 Ажилд орох тухай 2016.08.17 НХХ Аймгийн нийтийн Номын санд номын санчийн орон тоонд ажилтан авахдаа нээлттэй сонгон шалгаруулж авна. Тиймээс сонгон шалгаруулалтанд орохыг зөвлөсөн.  

Хариуг утсаар мэдэгдэв.

 
79 Ажлаас чөлөөлөгдөх тухай 2016.08.17 ТЗУХ АЗД-ын 2016 оны Б/48 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Захирамжаар  
80 Ээлжийн амралт хүсэх тухай 2016.08.17 ТЗУХ Аймгийн БОАЖГ-ын дарга Д.Мөнх-Эрдэнэд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс ажлын 20 хоногийн ээлжийн амралт олгов. Өөрт нь мэдэгдэв.  
81 Тусламж хүсэх тухай 2016.08.31  

НБХ

Аймгийн Засаг даргын 2016 оны А/256 дугаар захирамжаар “Сургалтын тэтгэлэг”-ээс 250 000 төгрөгийн дэмжлэг олгосон.  

А/256

 

 

82 Тусламж хүсэх тухай 2016.08.31 НБХ Өргөдлийг судалж үзээд тусламж үзүүлэх шаардлагагүй тул өргөдлийг хаав. Өөрт нь мэдэгдэв.  
83 Тусламж хүсэх тухай 2016.08.31 НБХ Өргөдлийг судалж үзээд тусламж олгох боломжгүй гэж шийдвэрлэв. Өөрт нь мэдэгдэв.  
84 Цалинтай чөлөө хүсэх тухай 2016.09.13 НБХ Г.Баасансүрэн, Музейн захирал М.Бадамгарав нартай уг асуудлаар ярилцаж байгууллагадаа өргөдөл гаргаж шийдвэрлүүлэхээр болсон.  

 

Өөрт нь мэдэгдэв.

 
85 Гэр хүсэх тухай 2016.09.19 НБХ Гэр хүссэн иргэний өргөдлийг судалж үзээд гэр олгох боломжгүй тул өргөдлийг хаав. Өөрт нь мэдэгдэв.  
86 Тусламж хүсэх тухай 2016.09.22 ТЗУХ Өргөдлийг судалж үзээд тусламж үзүүлэх шаардлагагүй тул өргөдлийг хаав. Өөрт нь мэдэгдэв.  
87 Асуудал шийдвэрлүүлэх тухай 2016.09.28 НБХ Аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/273 дугаар захирамжаар Т.Амгаланд журмын дагуу урамшуулал олгосон. А/273 дугаар захирамжаар  
88 Гомдол гаргах тухай 2016.09.28 НБХ Багшийн ёс зүйн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар гарсан. Дүгнэлтийг өргөдөл гаргасан багш ажилтан нарт хүргүүлэв.  

 

01/1200 тоот албан бичгээр

 
89 Гомдол гаргах тухай 2016.09.28 НБХ Багшийн ёс зүйн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар гарсан. Дүгнэлтийг өргөдөл гаргасан багш ажилтан нарт хүргүүлэв.  

 

01/1200 тоот албан бичгээр

 
90 Зэрэг дэв болон удаан жилийн нэмэгдэл авах тухай 2016.10.03 ТЗУХ Зэрэг дэв олгох асуудлыг жил бүрийн эхний улиралд ТАЗСЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлж аймгийн Засаг даргын захирамжаар олгодог. Тиймээс хугацаа болоогүй байна. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгохоор болов.  

 

Аймгийн Засаг даргын Б/57 дугаар захирамжаар

 
91 Дэмжлэг хүсэх тухай 2016.10.12 НХХ У.Мөнхбаатарын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахад 500 000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Аймгийн Засаг даргын А/306 дугаар захирамжаар  
92 Гомдол гаргах тухай 2016.10.17 ХЭЗХ 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/1204 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн. А/1204 тоот албан бичгээр  
93 Хүсэлт гаргах тухай 2016.10.14 НБХ Тухайн шагналд дагалдах мөнгийг олгохоор шийдвэрлэсэн. Аймгийн Засаг даргын Б/63 дугаар захирамжаар  
94 Тэтгэлэгт хамрагдах тухай 2016.10.25 НБХ Аймгийн Засаг даргын 2016 оны А/321 дүгээр захирамжаар 300,0 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэв. Аймгийн Засаг даргын А/321 дүгээр захирамжаар  
95 Тэтгэлэгт хамрагдах тухай 2016.10.25 НБХ Аймгийн Засаг даргын 2016 оны А/321 дүгээр захирамжаар 200,0 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэв. Аймгийн Засаг даргын А/321 дүгээр захирамжаар Шийдвэрлэх шатандаа
96 Дэмжлэг хүсэх тухай 2016.10.26 НБХ Аймгийн Засаг даргын 2016 оны А/304 дугаар захирамжаар 300 000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв. Аймгийн Засаг даргын А/304 дугаар захирамжаар  
97 Дэмжлэг хүсэх тухай 2016.10.27 ТЗУХ Аймгийн Засаг даргын 2016 оны А/305 дугаар захирамжаар 518 400 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв. Аймгийн Засаг даргын А/305 дугаар захирамжаар  
98 Асуудал шийдвэрлүүлэх тухай 2016.11.07 ХЭЗХ     Шийдвэрлэх шатандаа
99 Асуудал шийдвэрлүүлэх тухай 2016.11.07 НБХ     Шийдвэрлэх шатандаа
100 Ажилд орох тухай 2016.11.08 ХЭЗХ Аймгийн Засаг даргын А/240 тоот албан бичгээр хариуг хүргүүлэв. А/240 тоот албан бичгээр  
101 Дэмжлэг хүсэх тухай 2016.11.15 НБХ      
102 Тусламж хүсэх тухай 2016.11.16 ТЗУХ Засаг даргын зөвлөлийн 2016 оны 10 дугаар хурлаар хэлэлцүүлээд 500000 төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэв. Аймгийн Засаг даргын Б/72 дугаар захирамжаар  
103 Ажилд орох тухай 2016.11.21 ТЗУХ     Шийдвэрлэх шатандаа
104 Асуудал шийдвэрлүүлэх тухай 2016.11.29 ХЭЗХ     Шийдвэрлэх шатандаа
Нээлттэй утас
1 10 дугаар байрны 2 дугаар орцны хаалга салаад уначихсан байна.  Үүнийг шийдвэрлэж өгнө үү. 2016.01.06  

ХБХ

“Тохижилт-Сүмбэр” ОНӨҮГазар болон “Бадрах-70” СӨХ-д мэдэгдэж орцны хаалгыг засварлуулсан. Хариуг утсаар мэдэгдсэн  
2 Гэрт бохир үнэртээд 3 жил боллоо. Үүнийг ямар байгууллага нь шийддэг юм бэ? Яаралтай шийдвэрлэж өгнө үү. 2016.01.08  

 

ХБХ

“Бадрах-70” СӨХ-д мэдэгдэж 01 дүгээр сарын 15-ны өдөр агааржуулалтын хоолойг сэтлүүлэх арга хэмжээг авсан. Утсаар мэдэгдсэн.  
3 Төмөр замын цахилгааны үнийг аймгийн хэмжээний цахилгааны төлбөрөөс илүү өндөр бодож аваад байна. Энэ асуудлыг шийдвэрлэж арга хэмжээ авч өгнө үү. 2016.01.19  

 

 

 

ХБХ

Эрчим хүчний зохицуулах хорооноос Зүүн бүсийн хэрэглэгчдийн цахилгааны тарифыг айл өрхөд 150 квт хүртэл 98,4 төгрөг, 151 квт-с дээш хэрэглээг 118,2 төгрөгөөр баталсан. Тус тариф дээр НӨАТ нэмэгдэж байгаа талаарх тайлбарыг өгсөн. Хариуг утсаар мэдэгдсэн.  
4 2 дугаар байрны халаалт маш муу халж байна. Үүнийг шийдвэрлэж өгнө үү. 2016.01.20  

ХБХ

Ус-Ду ОНӨҮГазрын зуухны засвар хийгдэж байгаа тул халаалт доголдолтой байгаа талаар мэдэгдэж, борлуулалтын менежерт төлбөрийг сарын 15-ны өдрөөс хойш сар сард нь тогтмол бичиж байх үүрэг өгсөн. Утсаар мэдэгдсэн  
5 Ус-Ду ОНӨҮГазар халаалтаа өгөхгүй байна. Пар муу халж байна. Үүнийг шийдвэрлэж өгнө үү. 2016.01.25 ХБХ Уурын зууханд гэмтэл гарч засварлаж байгаа талаар мэдэгдсэн. Мөн бохир усны мөнгө гэж авдаг тухай тайлбарлаж ойлгуулсан. Утсаар  мэдэгдсэн.  
6 Ус-Ду ОНӨҮГазар халаалтаа өгөхгүй байна. 1 дүгээр байрны шугам хагарснаас хойш халахгүй байна. Үүнийг шийдэж өгнө үү. 2016.01.25  

ХБХ

1 дүгээр байрны подвалийн дулааны шугам 2 удаа хагарч халаалт зогссон тухай мэдэгдсэн. Ус-Ду ОНӨҮГазарт халаалтын мөнгийг урьдчилан бичихгүй байх мөн дуудлагын утсыг тогтмол ажиллуулах тухай үүрэг өгсөн. Утсаар мэдэгдсэн.  
7 Холбооны газар кабелийн сувгаа сайн гаргахгүй байна. Кабель нь гарахгүй байхад сар болгон төлбөрөө авдаг. Үүнийг шийдвэрлэж өгнө үү. 2016.01.28  

 

 

 

ХБХ

2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Цахилгаан Холбооны газартай холбогдож засварчин явуулж асуудлыг шийдвэрлүүлсэн. Утсаар мэдэгдсэн.  
8 Пар халахгүй байна. Халахгүй байгаа шалтгааныг мэргэжлийн байгууллагаар шалгуулж өгнө үү. 2016.02.03  

 

 

ХБХ

03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Ус-Ду ОНӨҮГазраас гадна дулаантай холбоотой халаалтын градусыг бууруулсан байна. Байраар  халаалтыг үзэхэд жигд байна. Өвлийн улиралд бусад айлуудаас өөрчлөлттэй байгаа эсэхийг шалгаж үзэх шаардлага байна. Хариуг утсаар мэдэгдсэн.  
9 Холбооны газрын 2 давхарт байрлах Го-Стим ХХК нь цахилгааны төлбөрөө төлөөгүйн улмаас дэнжид кабелийн сувгуудаа гаргахгүй байна.  Үүнийг шийдвэрлэж өгнө үү. 2016.02.03  

ХБХ

Го-Стим ХХК-тай холбогдож цахилгааны төлбөрөө төлүүлж, хэрэглэгчдийг хохироохгүй байх тухай мэдэгдсэн. 02 дугаар сарын 03-ны үдээс хойш кабелийн суваг хэвийн гарч эхэлсэн. Хариуг утсаар мэдэгдсэн.  
10 Цахилгааны төлбөрөө 02 дугаар сарын 20-ны дотор төлсөн байхад 02 дугаар сарын 23-ны өдөр тог тасалчаад алданг 1100 төгрөг төлөөд тогоо залгуул гээд байх юм. Иргэдийг ийм байдлаар хохироож болдог юм уу? Шийдэж өгнө үү. 2016.02.23  

ХБХ

Эрчим хүчний тухай хууль болон холбогдох акт тогтоомжийн дагуу хариуг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07/330 дугаар албан бичгээр хүргүүлэв. Албан бичгээр  
11 3-р байранд пасат хийснээс хойш дээврээс ус гоожоод хэцүү байна. Байнга ус алдаад байна. Үүнийг  шийдэж өгнө үү. 2016.03.02  

 

 

ХБХ

Ре-констракшин төвөөр дүгнэлт гаргуулж, дүгнэлтэнд үндэслэн адрын хөндийг дулаалах, засварлахаар төлөвлөж байна. Энэ зундаа багтааж асуудлыг шийдвэрлэх болохыг мэдэгдсэн.  

Утсаар мэдэгдсэн.

 

 

 

 

 
12 Холбооны газар кабелийн сувгаа сайн гаргахгүй байна. Үүнийг шийдвэрлэж өгнө үү. 2016.03.03 ХБХ Холбооны газарт дуудлага өгч тухайн айлын кабелийн гэмтлийг тодорхойлуулсан. Кабелийн утас нь гэмтэлтэй байгаа тул утсыг шинэчлэн сольж, одоо кабель хэвийн үйл ажиллагаатай болсон. Хариуг утсаар мэдэгдсэн.  
13 Говийн сондор эмийн сангийн эм нь бусад эмийн сангуудаас илүү өндөр үнэтэй зарагддаг. Хөнгөлөлттэй эм бичүүлж авахаар дундаас нь мөнгө илүү аваад байна. Мөн НӨАТ-ын баримт өгөхгүй байна. 2016.03.03 ХБХ Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, эмийн мэргэжилтэнд санал хүсэлтийг шийдвэрлэх арга зүйн зөвлөмжийг өгч ажилласан. Тусгай зөвшөөрлийн комиссын даргад танилцуулж, зөвлөмж авсан. Утсаар мэдэгдсэн.  
14 Би Баянтал суманд н.Бат-Эрдэнэ эмчид үзүүлж эмчилгээ хийлгэдэг байсан. Гэтэл МХГ-аас Сүмбэр сумын иргэдийг хэвтүүлж эмчилж болохгүй гээд эрхийг нь хаасан байна. Иргэд эрүүл мэндийн үйлчилгээг хаанаас ч авч болохгүй юм уу. 2016.03.22  

 

 

НХХ

Баянтал сумын Эрүүл мэндийн төвд МХГ-аас хийгдсэн хяналтын дүгнэлттэй танилцсан. Сумын Эрүүл мэндийн төвийн эмчилгээ үйлчилгээ, эм тарианы нөөцөд хяналт тавьж ажиллах шаардлага хүргүүлсэн. Сүмбэр сумын иргэнийг хэвтүүлж эмчилж болохгүй гэсэн шаардлага тавиагүй. Хариуг утсаар мэдэгдсэн.  
15 Сүмбэр сумын газрын даамал газар олгохдоо иргэдэд зарлахгүй байна. Газар олгохдоо иргэддээ нээлттэй мэдээлэл өгч байх хэрэгтэй байна. Үүнийг шалгаж шийдвэрлэж өгнө үү. 2016.03.24  

ХБХ

Аймгийн МХГ-аас улсын байцаагчийн 2016.04.18-ны өдрийн 09-07-019/13 дүгнэлт, зөрчил арилгуулах 09-07-019/85 дугаар албан шаардлага гарч Сүмбэр сумын ЗДТГ-т хүргэгдсэн. 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор зөрчлийг арилгаж, газар олголтыг дахин зарлах албан шаардлага хүргүүлсэн. Утсаар мэдэгдсэн.  
16 Сүмбэр сумын 1 дүгээр багт үйлдвэрлэсэн  “Зүсэм талх” гэдэг нэртэй талх шаардлага хангахгүй байна. Аль ч дэлгүүрээс авсан адилхан байна. Үүнийг шалгаж хариу өгнө үү. 2016.03.25  

ХБХ

МХГ-аас хяналт шалгалт хийн, 2 талханд шинжилгээ хийлгэхэд стандарт шаардлага хангаж байна. Албан бичгээр  
17 Сүмбэр сумын 1-р багийн 122 дугаар байрны дээврийг 2014 онд засварласан. Одоо дээврийн хулдаас нь салхинд хийсэж унаад дээврээс ус гоожоод байна. Үүнийг шийдэж өгнө үү? 2016.03.31 ХБХ Гүйцэтгэгч компанид мэдэгдсэний дагуу 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр компаний ажилчид дээврийн засварын ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Утсаар мэдэгдсэн  
18 Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн сувилагч мэс засалд орохоор хэрэг болдог гээд дэвсдэг пампарс, өвчин намдаах лаа зэргийг өвчтөнгүүдэд зарж байна. Үүнийг шалгаж өгнө үү. 2016.03.31  

 

 

 

 

 

 

НХХ

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн тасагт ажиллаж асуудлыг судалж үзэхэд тус тасгийн фондоор яаралтай хэвтэн эмчлүүлэгчдэд зориулсан эмнэлгийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлж буй болохыг тайлбарласан. Тухайн эмнэлгийн хэрэгслүүд нь өвчтөнд зайлшгүй шаардлагатай үед хэрэглэгдэх тохиолдолд үйлчилгээ санал болгож байгаа болно.. Хариуг утсаар мэдэгдсэн.  
19 1.     Кабелийн суваг муу гарч байна.2.  2-р байрны фасадыг хийж байгаа компани ойр орчмоо их бохирдуулж байна. Ил задгай бие засаж, хоолны үлдэгдлээ асгаж байна. Энэ 2 асуудлыг шийдэж өгнө үү. 2016.04.04  

 

 

 

 

ХБХ

1.   Холбооны газарт мэдэгдэж кабелийн сувгийг хэвийн гаргалттай болгож гомдлыг барагдуулсан.2.   2-р байрны фасадны гүйцэтгэгч компаний талбайн даамалд мэдэгдэж, ил задгай бохир асгаж, хог хаяхгүй орчныг бохирдуулахгүй байх талаар үүрэг чиглэл өгсөн. Хариуг утсаар мэдэгдсэн.  
20 10 дугаар байрны 4 дүгээр орцонд хана нураагаад байна. Үүнийг шалгаж өгнө үү. 2016.04.04  

ХБХ

МХГ-аас газар дээр нь очиж үзэн үйл ажиллагааг нь зогсоож, захиргааны хариуцлага тооцсон. Утсаар мэдэгдсэн.  
21 122 дугаар байрны дээврийн хар цаас хууларч унаад дууслаа. Үүнд арга хэмжээ авч өгнө үү. 2016.04.12 ХБХ Буман констракшин ХХК-д мэдэгдэж засварлуулах арга хэмжээ авахыг үүрэг болгосон. 2016 оны 05 дугаар сард багтааж дээврийг засварлахаар болсон. Утсаар мэдэгдсэн.  
22 122 дугаар байрны дээврийн хар цаас хууларч унаад дууслаа. Үүнд арга хэмжээ авч өгнө үү. 2016.04.21  

 

ХБХ

Буман констракшин ХХК-д мэдэгдэж засварлуулах арга хэмжээ авахыг үүрэг болгосон. 2016 оны 05 дугаар сард багтааж дээврийг засварлахаар болсон. Утсаар мэдэгдсэн.  
23 2 дугаар байрны 2 дугаар орцонд халуун ус огт ирэхгүй байна. Үүнийг шалгаж шийдвэрлэж өгнө үү 2016.05.05  

ХБХ

Ус-Ду ОНӨҮГ-т мэдэгдэж гэмтлийг тогтоолгож янзлуулсан. Одоогоор халуун ус хэвийн ирж байгаа. Утсаар мэдэгдсэн.  
24 Баянтал сумын цэцэрлэгийн эрхлэгч хүүхдүүдээс мөнгө хуваан авч хараа хяналтгүй зарцуулаад байна. 2016.05.05  

 

НХХ

Цэцэрлэгийн эрхлэгчийн тайлбар баримтаас харахад хөгжмийн уралдаанд оролцох хандивыг эцэг эхийн зөвлөлтэйгээр хуримтлуулсан бөгөөд зориулалтын дагуу зарцуулсан байна. Утсаар мэдэгдсэн.  
25 Төмөр замын “Сансар цэцэрлэг” сангийн засварын зардал гэж 1 хүүхдээс 10 000 төгрөг хурааж аваад байна. Үүнийг шалгаж өгнө үү. 2016.05.18  

 

НХХ

УБТЗ-ын хүүхдийн секторын даргын 2016.05.09-ний өдрийн 02 тоот албан даалгаврын дагуу хийгдсэн ажил байна. Засварын мөнгө 20 000 төгрөг хүртэл авна гэж заагдсан байна. Утсаар мэдэгдсэн.  
26 “Зүүн хойд Азийн залуучуудын форум-2016”-д оролцох оюутнуудын шалгаруулалтыг ил тод хийсэнгүй. Үүнийг шалгаж өгнө үү. 2016.06.02  

ТЗУХ

Өргөдлийг судалж үзээд аймгийн ЗДТГ-ын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01/743 дугаар тоот албан бичгээр хариуг хүргүүлэв. Албан бичгээр  
27 121 дугаар байрны дээврээс бороо орохоор ус гоожоод байна. Үүнд арга хэмжээ авч өгнө үү. 2016.06.06  

ХБХ

Буман констракшин ХХК-ний ажилчид дээврийн хууларсан хар цаасыг нааж фото зургаар баталгаажуулан хүлээлгэн өгсөн. Утсаар мэдэгдсэн.  
28 1, 15 дугаар байрнуудын урд тавьж байгаа замын боржур нь хэтэрхий өндөр байна. Үүнийг шалгаж өгнө. 2016.06.10  

 

ХБХ

Автозамын зогсоолын ажлын хашлага стандарт нормын дагуу хийгдэж байгаа талаар тайлбарыг хүргүүлсэн. Утсаар мэдэгдсэн.  
29 3 дугаар байрны 6 дугаар орцны 1 давхарт бохир үнэртээд байна. 2 удаа бохир нь хальж манайд орж ирсэн. Бохирын шугам хоолойг шинэчлэн солиулах арга хэмжээг авч, асуудлыг шийдвэрлэж өгнө үү 2016.06.30  

 

 

ХБХ

Ус-Ду ОНӨҮГазарт мэдэгдэж бохирын шугамыг янзлуулсан. Шинээр солих боломжгүй байна. Утсаар мэдэгдсэн.  
30 Тохижилт-Сүмбэр ОНӨҮГазар хогоо ачихгүй байна. хогоо яаралтай ачих хэрэгтэй байна. Мөн орцны цэвэрлэгээ хийгдэхгүй байна. 2016.07.19  

 

ХБХ

Тохижилт-Сүмбэр ОНӨҮГазарт хандаж хогийг ачуулсан. Цаашид цэвэрлэгээ үйлчилгээ болон хог ачилтыг тогтмол зохион байгуулан ажиллахыг үүрэг болгосон. Утсаар мэдэгдсэн.  
31 “Хүрийн ногоо” булгийн эхийг хамгаалах, хашаажуулах арга хэмжээг авч өгнө үү. 2016.08.09 ХБХ “Хүрийн ногоо” болон бусад булаг шандны эхийг хамгаалах асуудлыг АЗДҮАХ, АНЭЗҮҮ-ийн төсөлд тусган хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн БОАЖ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж санал авч шийдвэрлэхээр болсон. Утсаар мэдэгдсэн.  
32 Би Их Буянт цагаан эсгий хоршоог ажиллуулдаг. Чойр хайрхан компани ноосны падан өгөхгүй байна. Үүнийг шийдэж өгнө үү. 2016.08.15  

 

ХБХ

Ноосны урамшуулал олгох журмын 1.3, 6.3 дугаар заалтуудыг биелүүлээгүй тул падан олгох боломжгүй. Утсаар мэдэгдсэн.  
33 1 дүгээр байрны халаалтын шугам 2015 оны өвөл задраад халаалт өгөөгүй. Энэ жил өвөл болохоос өмнө шугамны засварыг хийж холбогдох арга хэмжээг яаралтай авч өгнө үү. 2016.09.01  

 

 

 

 

ХБХ

1 дүгээр байрны подвалын  шугамыг Сүмбэр сумын ОНХСангийн хөрөнгөөр засварлахаар “Ус-Ду” ОНӨҮГазартай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Мөн аймгийн ОНХСангийн хөрөнгөөр “Ус-Ду” ОНӨҮГазрын зуухнаас 1, 2 дугаар байрлуу явсан 5 хос шугамыг засварлаж байгаа. Утсаар мэдэгдсэн.  
34 Төмөр замын дан байрнуудын 00-ийн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү. 2016.09.15 ХӨ,ХБ,ТХ Сум, багийн Засаг дарга нартай нь уулзсан. ЭХУХ-ын 2-р анги, Төмөр замын орон сууцанд уламжилж шийдвэрлэхээр болсон. Эзэнд нь утсаар мэдэгдсэн.  
35 Хүнсний талонд хамрагдсан иргэдийн хүнсний бүтээгдэхүүнийг олгохгүй байна. Үүнийг шийдвэрлэж өгнө үү. 2016.09.15  

 

НБХ

“Балдан засаг” зах нь хүнсний бүтээгдэхүүний хангамж, татан авалтаа хийсэн тул хүнсний талонд хамрагдсан иргэдэд бүтээгдэхүүнийг хэвийн олгож байна. Утсаар мэдэгдэв.  
36 Цахилгаан түгээх сүлжээ сар дуусаагүй байхад албан байгууллагын цахилгааныг таслаад байна. Үүнийг шийдвэрлэж өгнө үү. 2016.09.28  

 

ХӨ,ХБ,ТХ

Уг гомдлыг судалж үзэхэд Цахилгаан түгээх сүлжээ компаниас цахилгааныг таслаагүй, эвдрэл гэмтлийн улмаас цахилгаан тасарсан байна. Байгууллагын гомдол гаргасан хүнд нь мэдэгдсэн.  
37 Манайх 5 дугаар байрны 5 давхарт байдаг. 1 өрөөнд халаалт ирээд, нөгөө 2 өрөөнд нь халаалт ирэхгүй байна. Үүнийг шийдвэрлэж өгнө үү. 2016.10.10  

 

ХӨ,ХБ,ТХ

5 дугаар байрны подвалийн засварыг гүйцэтгэсэн компанитай холбоо барьж 10 дугаар сарын 24-28-ны өдрийн хооронд тохируулга хийхээр болсон. 07/1162 тоот албан бичгээр  
38 4 дүгээр байранд халаалт болон халуун ус ирэх байна. Үүнийг шийдэж өгнө үү. 2016.11.02  

ХӨ,ХБ,ТХ

4 дүгээр байранд халаалт болон халуун усыг хэвийн өгч эхэлсэн. 1227 тоот албан бичгээр  

2016 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийт 260 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс Төрийн захиргааны, удирдлагын хэлтэст 138, Хууль эрх зүйн хэлтэст 11, Нийгмийн бодлогын хэлтэст 59, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст 47, Нийтлэг үйлчилгээний албанд 8, Санхүүгийн хяналт, аудитын албанд 1, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 1, Хүнс, хөдөө аж ахуйн газарт 2, Боловсрол, соёлын газарт 2, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 3, Сүмбэр суманд 1 өргөдөл, гомдол, санал, хүсэлт тус тус ирсэн байна.

  • Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст шилжүүлсэн 138 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн 137 өргөдөл шийдвэрлэгдсэн ба үлдсэн 1 өргөдлийг шийдвэрлэх шатандаа байна.
  • Хууль зүйн хэлтэст шилжүүлсэн 11 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн 9 өргөдөл шийдвэрлэгдсэн ба үлдсэн 2 өргөдлийг шийдвэрлэх шатандаа байна.
  • Нийгмийн бодлогын хэлтэст шилжүүлсэн 59 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн 56 өргөдөл шийдвэрлэгдсэн ба үлдсэн 3 өргөдлийг шийдвэрлэх шатандаа байна.
  • Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст шилжүүлсэн 47 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн байна.
  • Нийтлэг үйлчилгээний албанд шилжүүлсэн 8 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн байна.
  • Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлсэн 1 өргөдлийн хугацааг нь сунгаж шийдвэрлэсэн байна.
  • Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлсэн 1 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн байна.
  • Хүнс, хөдөө аж ахуйн газарт шилжүүлсэн 1 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн байна.
  • Боловсрол, соёлын газарт шилжүүлсэн 2 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн байна.
  • Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлсэн 3 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн байна.
  • Сүмбэр суманд шилжүүлсэн 1 өргөдлийг шийдвэрлэх шатандаа байна.

ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС