ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Сүмбэр Гарден” соёл, спорт, амралтын хүрээлэнгийн менежментийг хариуцан үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах урилга

Говьсүмбэр аймгийн “Сүмбэр Гарден” соёл, спорт, амралтын хүрээлэнгийн менежментийг хариуцан үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна.

 

Аж ахуйн нэгжид тавигдах шаардлага:

 

  • Соёл, спорт, амралтын хүрээлэнд тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулах.
  • Менежментийн гэрээнд тусгагдсан эрх үүргийг биелүүлж, төрийн байгууллагатай нягт уялдаатай хамтран ажиллах.
  • Соёл, спорт, амралтын хүрээлэнд эрүүл ахуй, ариун цэврийн болон хөдөлмөр хамгааллын дүрмийг мөрдүүлэн ажиллах.
  • Үндсэн үйл ажиллагааг сонгон шалгарсан аж ахуйн нэгж биечлэн удирдаж зохион байгуулах бөгөөд талбайн ашиглалт, үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс хэд хэдэн аж ахуйн нэгжтэй шалгарсан иргэн, аж ахуйн нэгж гэрээ байгуулан ажиллах боломжтой.
  • Шалгарсан аж ахуйн нэгж 20.000.000 төгрөгийн өртөг бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаа болгож гэрээнд хавсаргана.

Ирүүлэх шаардлагатай бичиг баримт:

  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотиратаар баталгаажуулсан/
  • Соёл, спорт амралтын хүрээлэнг түшиглэн явуулах үйл ажиллагааны танилцуулга. Менежментийн төлөвлөгөө, холбогдох тооцоо судалгаа.
  • Тоног төхөөрөмжийн жагсаалт, холбогдох зураг
  • Өөрийн үйл ажиллагааны танилцуулга

Бичиг баримт хүлээн авах хугацаа: 2017 оны 06 дугаар сарын 13-ны 12:00 цаг хүртэл

 

Бичиг баримт хүлээн авах газар: Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 4 давхар 401 тоот, утас: 99025528, 99015926

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us