ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

Ирцийн мэдээлэл: 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 41, орны хүн оролцуулсан 1 /Цагдаагийн хэлтсийн дарга/, нийт 42 албан тушаалтан оролцов. Албан томилолттой 1 /Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга/, чөлөөтэй 1 /Мэдээлэл холбоо сүлжээний эрхлэгч/, ээлжийн амралттай 1 /Нийтлэг үйлчилгээний албаны менежер/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 2 /Цөм сүргийн үржлийн төвийн захирал, Холбооны газрын дарга/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас БЗӨБЦТС-ний дарга н.Азбаяр, Ахмадын хорооны дарга Ц.Данзансодов, Тогтвортой амьжиргаа 3 төслийн орон нутаг дахь ажилтан Л.Уранчимэг, “Дэлхийн зөн” Олон Улсын байгууллагын менежер н.Эрдэнэчимэг, Хаан банкны захирал н.Отгонцэцэг нар  оролцлоо.

 
Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:
 

Өгсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага

1.

Тохижилтын уралдаан зарласантай холбоотойгоор цэвэрлэгээний аян зохион байгуулж ажиллах

6 дугаар сарын 15-ны өдрийн дотор

Сумын Засаг дарга нарт

 

2.

ЗГХЭГ-аас 05 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд шалгалттай тул удирдамжийн дагуу шалгалтанд бэлтгэх

05 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд

Бүх байгууллагууд

3.

Хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх

05 дугаар сарын 29-ний өдрийн дотор

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс,

Сумдын ЗДТГ

4.

Хүүхдийн баярын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулах

06 дугаар сарын 01-ний өдөр

Нийгмийн бодлогын хэлтэс,

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

5.

Эрчим хүчний таслалтаас шалтгаалан ажил орхигдуулахгүй байх

06 дугаар сарын 17, 18-ний өдрүүдэд

Бүх байгууллагууд

6.

2017 хагас жилийн мэдээ тайлангаа цаг хугацаанд нь гаргаж ирүүлэх

Заагдсан хугацааны дагуу

Бүх байгууллагууд

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Шүүхийн шинжилгээний алба, Орон нутгийн өмчийн газар тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us