ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хуралдаанаас гарсан шийдвэр

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар хуралдаан 2017 оны 04 сарын 17-ны өдрийн 10.00 цагаас аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

 

Хэлэлцэх асуудал

Гаргасан шийдвэр

1

Удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцэх

Удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд оролцож хамгийн өндөр оноо авч тэнцсэн Ч.Отгонсүрэнг Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар, Н.Алтанцэцэгийг Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаар, Р.Солонгыг Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын орон тоонд томилуулахаар нөөцөд бүртгэн, тухайн орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэхээр шийдвэрлэв.

2

Төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөөцөөс нөхөх

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ой, цөлжилт, биологийн төрөл зүйл хариуцсан ахлах мэргэжилтнээр Ц.Уранбаярыг, Сүмбэр сумын Газрын даамлаар Б.Алтантуяаг, Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны мэргэжилтнээр Ц.Энхжаргалыг тус тус нөөцөөс нэр дэвшүүлэхээр шийдвэрлэв.

3

Нутгийн захиргааны байгууллагуудад шалгалт хийсэн дүнг хэлэлцэх

Тус асуудлыг дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр хойшлуулав.

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us