ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хуралдаанаас гарсан шийдвэр

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 17.00 цагаас аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэв.

Хэлэлцэх асуудал

Гаргасан шийдвэр

1

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын дүн, мэдээ

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн 31 иргэнийг дэс түшмэлийн ангиллын, 6 иргэнийг туслах түшмэлийн ангиллын ажлын байранд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгүүлэх, хамгийн өндөр оноо авсан иргэдийг шалгалт өгч тэнцсэн тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхийг санал болгож, холбогдох шийдвэр, шалгалтын дүн мэдээг журманд заасан хугацаанд шалгалтын Төв комисст хүргүүлэхийг нарийн бичгийн дарга М.Анхбаярт үүрэг болгов.

2

Төрийн байгууллагуудад шалгалт зохион байгуулах удирдамжийг батлах

Төрийн байгууллагуудад төрийн албаны стандартын хэрэгжилтэнд хяналт, шалгалт хийх удирдамжийг батлав.

3

Удирдах ажилтны сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай танилцуулах

Сүмбэр, Баянтал сумын ЗДТГазрын дарга, Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирал, Нийтийн номын сангийн эрхлэгч, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга, Орон нутгийн өмчийн газрын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, Баянтал , Шивээговь сумдын Эрүүл мэндийн төвийн дарга гэсэн 10 албан тушаалууд дээр удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэв.

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us