ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 03 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хуралдаанаас гарсан шийдвэр

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 03 дугаар хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 10.00 цагаас аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэв.

 

Хэлэлцэх асуудал

Гарсан шийдвэр

1

АЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргыг албан тушаалд нэр дэвшүүлэх тухай

Олонхийн саналаар М.Анхбаярыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилохоор шийдвэрлэв.

2

Зэрэг дэв олгуулах тухай

25 албан хаагчид зэрэг дэв олгуулахаас 23 албан хаагчид зэрэг дэв олгохоор шийдвэрлэв. Үүнд туслах түшмэлийн дөтгөөр зэрэгт 1, гутгаар зэрэгт 2, Дэс түшмэлийн дөтгөөр зэрэгт 6, гутгаар зэрэгт 6, дэд зэрэгт 2, тэргүүн зэрэгт 2, Ахлах түшмэлийн дөтгөөр зэрэгт 2, дэд зэрэгт 1, тэргүүн зэрэгт 1 албан хаагчийг зэрэг дэв олгосон.

3

Төрийн захиргааны албан хаагчдыг тангараг өргүүлэх тухай

Нэр бүхий 6 албан хаагчийг тангараг өргүүлэхээр шийдвэрлэв.

4

Төрийн албаны тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагнуулах тухай

Д.Ганзоригийг Төрийн албаны тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагнуулахыг дэмжиж, саналыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэв.

5

Төрийн албаны мэргэшлийн шалгалт зохион байгуулах ажлын хэсгүүдийг томилох тухай

Шалгалт зохион байгуулах салбар комиссын даргаар Д.Сувд, нарийн бичгийн даргаар М.Анхбаяр, гишүүдэд Ж.Оюунбилэг, Д.Магвансүрэн, Н.Одонтуяа нарыг, Ярилцлагын ажлын хэсгийн даргаар Д.Магвансүрэн, нарийн бичгийн даргаар М.Анхбаяр, гишүүнд Г.Уранчимэг нарыг, Бүртгэлийн ажлын хэсгийн даргаар М.Анхбаяр, нарийн бичгийн даргаар Д.Мөнзул, гишүүдэд Б.Баттөр, С.Уранцэцэг, Ц.Отгончимэг нарыг, Сорилын шалгалт авах ажлын хэсгийн дарга Ж.Оюунбилэг, нарийн бичгийн дарга Д.Мөнхзул, гишүүдэд Д.Магвансүрэн нарыг тус тус томилохоор шийдвэрлэв.

6

АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд О.Болор-Эрдэнийг нэр дэвшүүлэх тухай

О.Болор-Эрдэнийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, ядуурлын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд нөөцөөс нэр дэвшүүлэхээр шийдвэрлэв.

7

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 100 хувийн саналаар батлав.

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us