ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хуралдаанаас гарсан шийдвэр

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11.00 цагаас аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.

Хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэв.

 

Хэлэлцэх асуудал

Гарсан шийдвэр

1

Нөөцөөс нөхөх зарын дагуу бүртгүүлсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд нэр дэвшүүлэх тухай

Сүмбэр сумын ЗДТГазраас байгаль орчны улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтыг Засгийн газрын тогтоолын дагуу шинэчлүүлэн, ажлын байрыг дахин зарлуулах.

2

Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн С.Мөнхжаргалын гаргасан гомдлыг шалгасан комиссын дүгнэлтийг хэлэлцүүлэх

С.Мөнхжаргалын гаргасан гомдлыг хянаж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэлийг тогтоолгүйгээр арга хэмжээ авсан байна гэж үзээд ХХААГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/37 дугаар тушаал нь үндэслэлгүй гэж үзсэн тогтоол гаргахаар шийдвэрлэв.

3

Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайханы гаргасан хүсэлтийг шалгасан комиссын дүгнэлтийг хэлэлцүүлэх

Сүмбэр сумын ЗДТГ-ын дарга Г.Уранчимэг нь 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын даргын ажлыг давхар эрхэлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5: Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.3: Үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуй нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх, Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 08 дугаар тогтоол /Тайлбар: Энэ хэсэгт заасан “…. орон тооны албан тушаал …” гэдгийг аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагын бүтцэд багтдаг, цалин хөлстэй, тодорхой чиг үүрэг бүхий байнгын шинжтэй ажлын байр гэж ойлгоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэсэн комиссын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн тогтоол гаргахаар шийдвэрлэв.

4

Ёс зүйн хороог шинэчлэн байгуулах

Ёс зүйн хороог дараах бүрэлдэхүүнээр шинэчлэн байгуулав. Ёс зүйн хорооны дарга Д.Магвансүрэн – Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Нарийн бичгийн дарга Д.Мөнхзул – Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, Гишүүдэд Т.Бат-Эрдэнэ –Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, Д.Мөнх-Эрдэнэ- Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, 10-аас доош төрийн захиргааны албан хаагчтай байгууллагын төлөөлөл, Д.Зандарьяа – Сүмбэр сумын 3 дугаар багийн иргэн.

 

АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us