“ТООДОЙ ХҮҮ” номын нээлт боллоо.

48

Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсээс санаачлан зохиолч Рагчаагийн Батжаргал шүлгийг бичиж, зураач Бямбадоржийн Мөнх-Өлзий зургийг нь зурж ТООДОЙ ХҮҮ нэртэй ном бүтээлээ.

Энэхүү ном нь Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн сурагчдад татварын боловсрол олгоход чиглэгдсэн. ТООДОЙ ХҮҮ номын нээлтийн үйл ажиллагааг Татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан зохион байгуулсан Нээлттэй өдөрлөгөөр зохион байгуулж, Сүмбэр сумын 2, 5, Сансар цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд, багш нарт болон Сүмбэр сумын 2-р сургуулийн 4-р ангийн сурагчдад номоо бэлэглэлээ. Номын нээлтэнд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Содном оролцож татвар төлөгчдөд талархал илэрхийллээ.

 
ТООДОЙ ХҮҮ

ХЭЛЭЭД ӨГӨХ НАЙЗ БАЙНА УУ?

 

Тоодой хүү тоглож явлаа

Тоглоомын талбайгаа тойрч үзлээ

Хэн энийг хийсэн юм болоо

Хэлээд өгөх найз байна уу?

 

Энхээ найзаасаа асуулаа

Ээж чинь эгч чинь хийсэн гэв

Анхаа найзаасаа лавлалаа

Аав чинь ах чинь хийсэн гэв

 

Хэзээ ингэж хийсэн юм болоо

Хэдийн ингэж амжаа болоо

Хэрэг болгож надад ойлгуулж

Хэлээд өгөх найз байна уу

 

ЦАГДАА АХ

Тоодой хүү тоглож явлаа

Тоглоомондоо болоод тоох ч үгүй

Улаан гэрэлтэй замын уулзвараар

Ухас гээд гарах гэтэл

 

Эрээн модтой цагдаа ах

Энд тоглож болохгүй гэлээ

Эрх нь дэндүү бяцхан Тоодойг

Ээж аавд нь хүргэж өглөө.

 

Хэн энэ цагдаа ахыг

Хэрэг болгож нааш явуулав

Яагаад энэ ах надад тусалсныг

Яриад өгөх найз байна уу?
 

toodoi-khuu-01  toodoi-khuu-03 toodoi-khuu-04 toodoi-khuu-05 toodoi-khuu-06 toodoi-khuu-07 toodoi-khuu-08 toodoi-khuu-09