ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

Ирцийн мэдээлэл: 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 21, орны хүн оролцуулсан 11 /Сүмбэр сумын Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Шуудан үйлчилгээний газрын дарга, Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны дарга, Орон нутгийн өмчийн газрын дарга, Статистикийн хэлтсийн дарга, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Онцгой байдлын газрын дарга, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга/, нийт 32 албан тушаалтан оролцов. Албан томилолттой 7 /Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цэргийн штабын дарга, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, Ус-Ду ОНӨААТҮГазрын захирал, Цагдаагийн хэлтсийн дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга/, чөлөөтэй 2 /Авто тээврийн төвийн дарга, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга/, ээлжийн амралттай 1 /Нийтлэг үйлчилгээний албаны менежер/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 5 /Цөм сүргийн үржлийн төвийн захирал, ШШГА-ны дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга, Биеийн тамир, спортын газрын дарга, Дуу бүжгийн Боржигин чуулгын дарга/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:

Өгсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага

1.

Нийтийн эзэмшлийн орон сууцнуудын гаднах хог хаягдлыг цэвэрлэх

5 дугаар сарын 8-ны өдрийн дотор

Сүмбэр сумын Засаг дарга

2.

Эзэмшил газар болон ойр орчмын 50 хүртэл метр газрынхаа цэвэрлэгээг хийх

5 дугаар сарын 8-ны өдрийн дотор

Бүх байгууллагууд

3.

Сүмбэр сум нохой муур устгах ажлыг зохион байгуулах

6 дугаар сардаа

Сүмбэр сум

4.

УАШЗөвлөгөөнд томилолт, чөлөө аваагүй, шалтгаангүй орны хүн суулгадаг, тасалдаг, хоцордог, үүрэг даалгавар биелүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох

05 дугаар сарын 15-ны өдрийн дотор

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

 

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us