Аймгийн Засаг даргын нэрэмжит “Спортын бага наадам”-ын шатрын тэмцээн 05 сарын 06-07-ны өдрүүдэд 1-р сургууль дээр болж өндөрлөлөө. Тэмцээнд 18 багийн 33 тамирчин оролцон өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Нэгдсэн дүнгээр “Бизнес хөгжил баг” 2 ангилалдаа тус бүрдээ аваргалж тэргүүлсэн бол “Эрчим” багийн шатарчид 2 ангилалдаа 4-р байрт шалгарч дэд байрт, “Замчин” багийн шатарчид эрэгтэй ангилалдаа 5 дугаар байрт, эмэгтэй ангилалдаа 6-р байрт шалгарч гутгаар байрт шалгарсан байна.