ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Аймгийн Засаг даргын нэрэмжит “Спортын бага наадам-2017”-ын сагсан бөмбөгийн тэмцээн 2017 оны 05 сарын 05-наас 07-ны өдрүүдэд аймгийн Биеийн тамир, спортын газар, Политехник коллежийн зааланд 3 өдрийн турш болж амжилттай өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 19 багийн 310 гаруй тамирчин өрсөлдөж өнөөдөр өндөрлөж байна.

Эрэгтэйчүүдийн төрөлд Л.Даваадорж ахлагчтай “САНСАР” баг түрүүлж, Б.Зориг-Эрдэнэ ахлагчтай “ШОНХОР” баг, Ч.Бат-Эрдэнэ ахлагчтай “ИЛЧ” багууд удаалсан бол эмэгтэйчүүдийн төрөлд Ц.Энхчимэг ахлагчтай “БАНКУУД” баг тэргүүлж, н.Соёлмаа ахлагчтай “ГАНЗАМ” баг, н.Бэрцэцэг ахлагчтай “БИЗНЕС ХӨГЖИЛ” багууд удааллаа.

Эрэгтэйчүүдийн аваргын төлөө тоглолт аргагүй л үзэгчид, хөгжөөн дэмжигчдийг уулга алдуулсан уран гоё оролт, алсын зайн шидэлт, хамгаалалт, хурдан хөнгөн шилжилт, баг тамирчдын хоорондын ойлголцол гээд бүх зүйл нь төгс нэгэн тоглолт болж зааланд хуран цугласан үзэгчдийн цөсийг хөөргөж байлаа. Энэ тэмцээний хувьд эрэгтэйчүүдийн төрөлд Сансар, Шонхор багууд аргагүй л шилдэг нь байлаа. Ялангуяа Сансар багийн тамирчид бэлтгэл сургуулилт сайтай уран хурц тоглолтыг үзүүлэн тоглож байлаа.

Эмэгтэйчүүдийн төрөлд Банкууд баг аргагүй л буурь зааж цагийн төгсгөлд тоглолтын хожлыг авч аваргалсан юм.

2015-05-10-15 2015-05-10-16 2015-05-10-18 2015-05-10-19 2015-05-10-19-2

2015-05-10-23 2015-05-10-24 2015-05-10-25 2015-05-10-26 2015-05-10-27 2015-05-10-28 2015-05-10-29

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us