ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн Засаг даргын нэрэмжит “Спортын бага наадам” хөшгөө нээлээ.

Аймгийн Засаг даргын нэрэмжит “Спортын бага наадам”-ын нээлтийн ажиллагаа 2017 оны 05 сарын 05-ны өдрийн морин цагт аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд боллоо. Нээлтийн ажиллагаа Нутгийн удирлагын ордноос бамбар залснаар эхэллээ. Ийнхүү Нутгийн удирдлагын ордноосоо бамбар залсан нь Говьсүмбэрчүүдийгээ үргэлж энэхүү сүр жавхлант олимпийн галт бамбар адил дүрэлзэн асаж ажил үйлс нь бүтэмжтэй байх, аймаг орон нутгийн иргэд байгууллага хамт олон маань нэгэн тугийн дор нэгдэж Говьсүмбэр аймгаа хөгжүүлэх утга санааг илэрхийлсэн байна.
Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Иргэдийн Хурлын Төлөөлөгчид, Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг, аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга, МУГДасгалуулагч Л.Цэдэнсодном нар оролцлоо.
Наадмыг нээж аймгийн Засаг дарга Г.Батсуурь үг хэлж баг тамирчдад амжилт хүслээ. Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам мэндчилгээ дэвшүүлж үг хэлэн Цагдаагийн Сүлд чуулгын гоцлол дуучин, МУСТА Ц.Амарболд аймгийн хүндэтгэлийн дуу дуулж, Боржигин чуулгын дэргэдэх Хөх толботон хамтлаг, бүжигчид Алтайн магтаалыг үзэж сонирхуулснаар өдөрлөсөн юм.
Энэ үеэр Орон нутагтаа их спортыг хөгжүүлэх, иргэдэд Спортын боловсрол олгох, олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж аймгийн Засаг дарга Гомбодоржийн Батсуурь, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн соёл, спорт, төрийн бус байгууллага хариуцсан ахлах мэргэжилтэн Ганбатын Анхбаатар нарыг Монголын Үндэсний олимпийн хорооны дээд шагнал “ОЛИМПИЙН АЛДАР” одонгоор тус тус шагнагдсан байна.
Мөн Волейболын “СПОРТЫН МАСТЕР” цол, тэмдгээр Политехникийн коллежийн биеийн тамирын багш Лувсандоржийн Энхмөнх, “Спортын дэд мастер” цол, тэмдгээр аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчид болох 1-р сургуулийн 12а ангийн сурагч Ганбаатарын Номинсувд, Мөнхцэцэгийн Одмаа, 5-р сургуулийн 12в ангийн сурагч Сүхбаатарын Будсүрэн,Чулуундоржийн Номин-Эрдэнэ, 12б ангийн Эрдэнэ-Очирын Ундрахбаяр, Пара-волейболын “СПОРТЫН ДЭД МАСТЕР” цол, тэмдгээр аймгийн Хөгжлийн бэрхшэээлтэй иргэдийн холбооны тэргүүн, Дандарын Бадамханд, иргэн Пунцагын Ганбилэг, Халзангийн Ариунзаяа нарыг тус тус шагналаа.

 Аймгийн Засаг даргын нэрэмжит “Спортын бага наадам”-ын сагсан бөмбөгийн хэсгийн тоглолтын дүн, хасагдах шатны хуваарийг орууллаа. Наадмын талаарх мэдээллийг “ГСА Спортын бага наадам-2017” facebook группээс орж авч байна уу.

2017-05-05-01

2017-05-05-13 2017-05-05-02 2017-05-05-03 2017-05-05-04 2017-05-05-05 2017-05-05-06 2017-05-05-07 2017-05-05-08 2017-05-05-09 2017-05-05-10 2017-05-05-11

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us