ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн Засаг даргын нэрэмжит математикийн олимпиад боллоо.

      Боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Засаг даргын нэрэмжит Математикийн олимпиадыг ерөнхий боловсролын багш, сурагчдын дунд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар хамтран зохион байгууллаа.

    “Математик бол бүх шинжлэх ухааны хаан юм” гэж Карл Фридрех Гаусс хэлсэн байдаг. Тэр ч утгаараа бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачууд маань математикийн хичээлийг түлхүү сонгон авч суралцаж байгаагийн нэгэн илэрэл нь энэ удаагийн олимпиадаас харагдаж байлаа. Тус олимпиадад ерөнхий боловсролын сургуулиудын 3-12 дугаар ангийн нийт 484 хүүхэд хамтрагдаж оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна.

    Дүнг танилцуулхад: 3 анги: I байранд Тавдугаар сургуулийн Н.Энэрэл, II байр Э.Танан, III байранд Хоёрдугаар сургуулийн Б.Мягмарсүрэн: 4 анги: I байранд Тавдугаар сургуулийн Б.Төгөлдөр, II, III байранд Нэгдүгээр сургуулийн С.Халиун, Б.Ганбаяр: 5 анги: I, II байранд Тавдугаар сургуулийн Ө.Марал, Б.Жадамбаа, III байранд Гуравдугаар сургуулийн Г.Баяртуяа: 6 анги: I, II байранд Тавдугаар сургуулийн М.Буянцацрал, Н.Буянхишиг, III байранд Нэгдүгээр сургуулийн Т.Нургуль: 7 анги: I байранд Хоёрдугаар сургуулийн Ө.Сайнзаяа, II, III байранд Тавдугаар сургуулийн Б.Норовсүрэн, Ц.Бэрцэцэг: 8 анги: I, II, III байруудад Тавдугаар сургуулийн С.Туяацэцэг, И.Халиун,  Б.Эрхэмбилэг: 9 анги: I байранд Нэгдүгээр сургуулийн Т.Номин, II байранд Тавдугаар сургуулийн Б.Энхтуул, III байранд Гуравдугаар сургуулийн Г.Нармандах: 10 анги: I байранд Гуравдугаар сургуулийн Э.Золжаргал, II байранд Хоёрдугаар сургуулийн Б.Дөлгөөн, III байранд Гуравдугаар сургуулийн Л.Хонгорзул: 11 анги: I байранд Нэгдүгээр сургуулийн Б.Нямсамбуу, II, III байранд Ц.Буянбадрах, Ч.Ундармаа: 12 анги: I байранд Тавдугаар сургуулийн О.Энхболд, II байранд Нэгдүгээр сургуулийн С.Мөнхжин, III байранд Гуравдугаар сургуулийн Б.Жаргалмаа нар тус тус орсон байна. Уран бодолтын шагналаар I байранд Тавдугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч Э.Хүслэн, II байранд Хоёрдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Цэрэндорж, III байранд Тавдугаар сургуулийн 3 дугаар ангийн сурагч Н.Энэрэл нар шалгарчээ.

   Багш нарын дунд болсон олимпиадын дүн гарахад бага ангийн багш нарын төрөлд I байранд Хоёрдугаар сургуулийн багш Б.Сумъяасүрэн, II байранд Дөрөвдүгээр сургуулийн багш Д.Өсөхбаяр, III байранд Тавдугаар сургуулийн багш З.Золзаяа мөн дунд ангийн төрөлд I байранд Тавдугаар сургуулийн багш Ц.Нарангэрэл, II байранд Хоёрдугаар сургуулийн багш Г.Байгалмаа, III байранд Гуравдугаар сургуулийн багш Б.Учрал оржээ.

   Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд Тавдугаар сургууль орж ЦОМ, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан бол II байранд Нэгдүгээр сургууль, III байранд Хоёрдугаар сургууль шалгарсан байна.

  Мөн “Математик” сэтгүүлийн нэрэмжит “Ирээдүйн Мянгат-2017” Улсын уралдаанд амжилттай оролцож III байр эзэлсэн Нэгдүгээр сургуулийн 2в ангийн сурагч М.Жаргалсайхан, Тавдугаар сургуулийн 7б ангийн сурагч Б.Норовсүрэн, 5б ангийн сурагч Б.Жадамба,  Хоёрдугаар сургуулийн 7а ангийн сурагч Ж.Сайнзаяа нарын Өргөмжлөлийг гардууллаа.

imgl4772 imgl4774 imgl4778 imgl4780 imgl4783 imgl4787 imgl4788 imgl4791 imgl4794 imgl4799 imgl4802 imgl4806 imgl4809 imgl4811 imgl4819 imgl4829

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us